fbpx

Сошиал медиа маркетеруудын ажлыг хөнгөвчлөх 20 платформ болон апп

Сошиал медиа маркетер та бидний танилцуулах маркетингийн автоматжуулалт, контент бэлтгэл, үр дүнгийн шинжилгээний аппликейшн, платформуудыг хэрэглэдэггүй бол ихээхэн боломжийг алдаж байна гэсэн үг. Бид энэ удаад мэргэжилтнүүдийн санал болгож буй платформ аппликейшнуудын талаар мэдээлэл хүргэж байна.

Сошиал медиа маркетингийн хамгийн үр дүнтэй 3 платформ

Facebook

2019 оны сошиал медиа шилдэг платформуудын жагсаалтыг Facebook тэргүүлж байна. 2020 оны эхний байдлаар сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 тэрбум гэсэн мэдээлэл байгаа аж. Магадгүй та ч гэсэн энэ платформыг идэвхтэй хэрэглэгч биз.

Хэрэв та Facebook хэрэглээ монголд 2020 онд ямар байгаа талаар мэдээлэл авахыг хүсвэл бидний бэлдсэн инфографикийг татаж аваарай.

Түүнчлэн Facebook маркетингийн талаар өгүүлэх иж бүрэн мэдээллийг бидний өмнө бэлдэж байсан Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага-аас аваарай. Харин Facebook маркетингийн төлөвлөгөө гаргах гэж байгаа бол бидний бэлдсэн ашиглахад бэлэн төлөвлөгөөний үнэгүй татаж авах загвартай Facebook маркетингийн төлөвлөгөө гаргах бяцхан жор-2020 (загвар файлтай) нийтлэлийг уншаарай. Түүнчлэн:

YouTube

Сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 1,8 тэрбумыг даваад байгаа орхигдуулж болохгүй сувгийн нэг бол яах аргагүй YouTube. Тиймээс байгууллагуудын хувьд YouTube дэх өөрийн сувгаа хэрхэвч орхигдуулж болохгүй. Гэхдээ суваг болгон өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс танай байгууллагад хамгийн тохирох суваг энэ суваг болж чадах эсэх болон энэ сувагт хэрхэн үр дүнтэй ажиллах талаар бидний өмнө бэлдэж байсан Youtube marketing: Хэрхэн youtube сувгаа амжилттай хөгжүүлж, маркетингийн зорилгоор хэрэглэх вэ? нийтлэлээс иж бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авч Youtube маркетинг цахим ном үнэгүй татаж аваарай.

Instagram

Инстраграмын сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1 тэрбум хүрч, маркетерүүдийн хувьд өөрийн брэндүүдийг таниулах, сурталчлах гол сувгийн нэг яах аргагүй мөн болсон. Бидний өмнө бэлдэж байсан Инстаграм маркетингийн А-Я: Маркетерүүдэд зориулсан гарын авлага нийтлэлийг хүлээн аваарай.

Сошиал медиа маркетингийн үр дүнг хэмжиж, төлөвлөхөд тань туслах автоматжуулалтын шилдэг 5 платформ, аппликейшн

Аливаа ажлын үр дүнг тогтмол хэмжиж байх нь цаашдын төлөвлөгөө боловсруулах, ажлыг илүү үр дүнтэй явуулахад тань тусална. Зарим талаараа сошиал медиа маркетингийн ажлыг хэмжихэд хүндрэл гардаг. Тиймээс бид сошиал медиа маркетингийн ажлын үр дүнг хэмжих, төлөвлөхөд тань туслах автоматжуулалтын дараах платформуудыг санал болгож байна.

Keyhole

Keyhole нь тодорхой түлхүүр үг, хаштаг, вэб холбоосыг оруулан Twitter, Facebook, Instagram, Youtube зэрэг сошиал медиа платформуудад явуулж буй маркетингийн кампанит ажлын үр дүн болон таны нийтэлсэн контент хэчнээн хэрэглэгчдэд хүрч, аль нь хамгийн шилдэг хандалттай байгааг график болгон гаргаж өгдөг.

Түүнчлэн та үр дүнгийн мэдээллээ XLS, PDF файлаар татаж авч боломжтой. Төлбөрийн хувьд та хэдэн аккаунт холбож, хэдэн түлхүүр үг, хаштагт шинжилгээ хийж байгаагаас хамааран өөрчлөгдөнө. Харин 3 аккаунт дээрх 20,000 пост хүртэл үнэгүй ашиглах боломжтой бөгөөд төлбөрөө жилээр нь тооцож авдаг.

Түүнчлэн энэхүү апп-ын бас нэгэн давуу тал нь гар утас болон компьютерын алин дээр нь ч ашиглах боломжтой.

Hootsuite Analytics

Hootsuite Analytics нь танай сошиал медиа сувгуудын үр дүнгийн мэдээллийг татаж авч, цуглуулан, ойлгомжтой, хялбар дүгнэлт хийхүйц тайлан болгон хувиргаж өгдөг.

Hootsuite нь Facebook, Instagram, YouTube, LinkedIn, Twitter, Pinterest зэрэг бүхий л сошиал медиа сувгуудад нэг дороос контент төлөвлөх, нийтлэх, удирдах, үр дүнгийн шинжилгээ хий боломж олгодог платформ юм. Эхний 30 өдөр төлбөргүй ашиглаж болох бөгөөд түүнээс дээш хугацаанд хэдэн сошиал медиа аккаунт ашиглаж байгаагаас шалтгаалж сард 29-599$ төлбөртэй болно.

Мөн та сошиал медиа маркетинг, сурталчилгаа, төлөвлөлтийн талаар мэдээлэл, кэйс, судалгаа, блог нийтлэлүүдийг эндээс үнэгүй унших боломжтой.

Unmetric Inspire

Unmetric Inspire нь таны өөрийн маркетингийн кампанит ажлын болон өрсөлдөгчийн судалгаанд хэрэг болох үр дүнгийн мэдээллийг хамтад нь гаргаж өгдөг. Өрсөлдөгчийн сошиал медиа постууд, тэдгээрийн үр дүн, тодорхой салбарын үр дүнгийн шинжилгээг тайлагнах боломж нь бусдаас ялгарах гол давуу тал нь.

Planoly

Хэрэв та инстаграмаар дамжуулан сошиал медиа маркетингийн кампанит ажил зохион байгуулахыг хүсэж байгаа бол Planoly-ийг туршаад үзэхэд илүүдэхгүй. Таныг пост хийхээсээ өмнө хийсэн постуудыг нь тань хэрхэн, ямар байдлаар харагдах вэ гэдгийг бодит дүрслэлээр харуулдаг.

Энэхүү апп танд инстаграмд контент төлөвлөлт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, коммэнтод хариулах зэрэг автоматжуулалтын ажлыг гүйцэтгэж өгнө.

Storyheap

Хэрэв та Instagram, Snapchat дахь бизнес хуудасныхаа үр дүнг нэг дор хамтад нь гаргаж, харах бол  Storyheap-ийг туршаад үзээрэй. Эндээс та open rate- нээлтийн хувь, views буюу үзэлт, engagement буюу харилцааны үзүүлэлтийг харж болно. Түүнчлэн Storyheap Studio-ийн тусламжтайгаар сонирхолтой Story бэлтгэх боломжтой. 

Facebook Pages Manager App

Facebook Pages Manager App-ын тусламжтайгаар 50 хүртэл бизнес хуудсыг гар утас болон таблет төхөөрөмжөөс удирдах боломжтой.

Контент бэлтгэлд туслах 8 апп

2019 оны сошиал медиа маркетингийн статистикийг харахад контентын төрлийн хувьд видео контент илүү олон хүнд хүрч, тэр хэрээр сайн үр дүн авч иржээ. 2020 онд ч энэ байдал үргэлжлэх хандлага буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнчлэн сошиал медиа маркетингийн гол суваг болох Facebook, Instagram-ийн зүгээс 2019 онд Stories хэсэгтээ онцлон анхаарлаа. Иймээс бид танд Stories болон богино видео, зурган контент бэлдэх ашиглахад хялбархан хэрнээ сонирхолтой шилдэг 8 апп-ыг танилцуулж байна.

Factory

Factory бол сошиал медиа маркетеруудад өөрийн брэндийн онцлогийг харуулсан сонирхолтой Stories бэлдэхэд туслах ашиглахад бэлэн загварын маш өргөн сан бүхий платформ юм. Гэхдээ Factory танд  зөвхөн зурган контент бүтээхэд туслаад зогсохгүй тоглоом, сонжоо, нийтлэл, видео, чатбот, санал асуулга үүсгэх боломжийг олгоно.

Та 7 хоногийн турш үнэгүй хувилбарыг туршиж үзэх боломжтой бөгөөд үнийн хувьд багцаасаа хамааран сарын 499-999$ байдаг.

Story Slicer

Та бэлэн видеогоо story хэлбэрээр байршуулахыг хүсэж байвал Story Slicer-ийг туршаад үзээрэй. Тус апп нь хэрэглэхэд хялбар бөгөөд ямар нэг нэмэлт лого сурталчилгаа гарч ирэн таныг залхаахгүй.
Гэхдээ үнэгүй ашиглах хувилбар байхгүй бөгөөд зөвхөн iOS үйлдлийн систем дээр л ажиллана. Үнэ: 1.99$

CutStory for Instagram Stories

CutStory нь видео таслах, видео бичлэгүүдийг эвлүүлэх, нэгтгэх, хурдасгаж удаашруулах, нэмж дуу оруулах эсвэл бэлэн темплейт ашиглах боломжийг олгодог үнэгүй апликейшн. Гэхдээ дараах нэмэлт үйлдлүүд хийхэд төлбөр авдаг.

  • Бичлэг дээрх CutStory логог арилгах $1.99
  • Дэвсгэр дуу нэмэх $1.99
  • Өөрийн логог байршуулах $9.99
  • CutStory Pro (1 сар) $3.49
  • CutStory Pro (Жил) $30.99

Crello

Crello-ийн тусламжтайгаар сошиал медиа маркетерууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан бүтээлч зурган постер хялбар бэлтгэж болно.

Энэхүү платформын давуу тал нь дизайны туршлага шаардагдахгүй бөгөөд 30 форматын 10,000 гаруй ашиглахад бэлэн загварын сантай.

Hootsuite Composer

Hootsuite бол сошиал медиа менежментийн олон боломжийг олгодог платформ гэдгийг бид өмнөх Дижитал маркетингийн хэрэгслүүд нийтлэлдээ тайлбарлаж байсан билээ. Hootsuite Composer нь контент төлөвлөлтийн автоматжуулалтаас гадна зургийн тайлбар хэсэгт сонирхолтой эможи нэмэх, зургийн сангаас зураг, GIF ашиглах, зурагт засвар хийж, филтер нэмэх, хэмжээ харьцааг өөрчлөх, лого нэмэх зэрэг олон боломжуудыг олгодог. iOS, Android бүхий л үйлдлийн систем дээр ажиллана.

Apple Clips

Apple Clips нь видео бичлэгт эвлүүлэг засвар хийдэг үнэгүй апп юм. Энэхүү апп-ийг богино хэмжээний видео бүтээх, видеонд эффект, текст, график дүрс, эможи, хөгжилтэй стикерүүд оруулахад өргөн ашиглагддаг. Apple Clips апп-ийн хамгийн сонирхолтой боломж нь Live Titles бөгөөд энэ нь видео бичлэгийн үед үгийг шууд таньж subtitle үүсгэдэг.

Facebook-д хэрэглэгчдийн 85% нь видео бичлэгийг дуугүй үздэг. Тиймээс энэхүү алпикейшний Live Titles нь видео бичлэг хэрэглэгчдэд ойлгомжтой байхад тусална. Текст гарч ирэхдээ хурдан, удаан байх, бичлэгийн аль хэсэгт, ямар фонттой гарч ирэх зэргийг та өөрөө хүссэнээрээ тохируулах боломжтой нь энэхүү апп-ын олон давуу талын нэг юм.

Adobe Premiere Clip

  • iOS

Маркетеруудын 87% нь видео контент ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Илүү хялбар аргаар мэргэжлийн стандартад нийцсэн видео бичлэг хийх гэж байгаа бол яг одоо Adobe Premiere Clip апп-ыг татаж аваарай. Үнэгүй ашиглах боломжтой бөгөөд давуу тал нь илүү мэргэжлийн контент бүтээх, фонограм оруулах зэргийг хялбараар хийхэд тусална.

Нэмэлт

Captiona

  • iOS

Captionr танд сошиал медиа контентын тайлбар текстийн гайхамшигт санааг өгөх болно. Та тухайн апп-ыг татаж аваад түлхүүр үгээ оруулахад танд сонирхолтой тайлбар текстийн жишээг харуулна. Гэхдээ энэхүү апп нь зөвхөн iOS үйлдлийн систем дээр ажилладаг. Captiona-ийн нэгэн давуу тал нь үнэгүй ашиглах боломжтой.

Campsite

Инстаграм маркетеруудад тулгардаг нэг том асуудал бол бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээллийн вэб холбоос хуудас дээрээ оруулахад хязгаарлалттай байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг Campsite апп шийднэ.

Гэхдээ зөвхөн био хэсэгт энэхүү апп нь нэмэлт холбоосуудыг нэр, зурагтай, бүр “carousel” хэлбэрээр оруулж өгнө.

Үнийн хувьд FREE, PRO гэсэн хоёр сонголттой. Free сонголтод та холбоосуудаа ердийн зураг, нэртэй оруулах, холбоос дээр хэдэн хүн дарж үзсэн байгааг харах, холбоосоо хадгалах, дахин шинэчлэх зэрэг боломж бий.

Харин PRO сонголт нь 3 өөр аккаунт зэрэг удирдах, оруулсан мэдээллүүдээ хянах, контентод оруулах холбоосуудаа төлөвлөх, Google Adwords, Facebook Pixel ашиглан хэрэглэгчдэд дахин чиглүүлэлт хийх, https://unsplash.com/-оос зураг оруулах, линкээ анимэшионтэй оруулах, https://www.canva.com/ дизайнаа шууд холбох нэмэлт боломжуудыг олгодог.

Botletter

7 хоног тутмын Email Newsletter нээлтийн хувь буураад байгаа бол Botletter-ийг туршаад үзээрэй. Botletter нь Facebook Messenger-р үе шаттай зорилготой мэдээлэл хүргэх боломж олгодог тул нээж үзэлтийн хувийг 80%-аар өсгөдөг байна. Үнийн хувьд эхний 1000 мэссэж үнэгүй байдаг бөгөөд түүний дараагаар явуулсан мессежийн тоо болон багцаар төлбөрөө төлөх боломжтой.

TOP