fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
12/05 / Published in БЛОГ

Facebook маркетингийн талаар заавал мэдэж байх ёстой 9 статистик 2019

2019 он дуусаж шинэ он эхлэх гэж байгаатай холбогдуулан бид Facebook маркетингдаа анхаарах ёстой 2019 оны статистик үзүүлэлтүүдийг багцлан хүргэж байна.

Статистик №1: Сошиал медиа орчинд ажиллаж буй маркетеруудын 93% нь сурталчилгаагаа Facebook-д байршуулдаг

Сошиал медиа орчинд шинэ, сонирхолтой маш олон сувгууд нэмэгдэж байна. Түүнтэй харьцуулахад Facebook бол хуучин, зарим талаараа сонирхолгүй суваг. Гэхдээ 2019 оны байдлаар хамгийн гол суваг Facebook хэвээрээ байсаар байна. Сошиал медиа орчинд ажиллаж буй маркетеруудын 93% нь сурталчилгаагаа Facebook-д байршуулдаг гэсэн статистикийг хайлтын системийн оновчлолын үйлчилгээ үзүүлдэг Google-ийн Premier Partner, Bing-ийн Elite Partner WordStream компани гаргажээ.

Статистик №2: Facebook хэрэглэгчийн 39% нь бизнес хуудсыг онцгой урамшуулал авахын тулд дагах дуртай

Зөвхөн хуудасны дагагчиддаа урамшуулал зарлах нь хэрэглэгчдийг идэвхжүүлэх аргын нэг юм. Энэ нь жижиг, том бизнесийн алинд ч тохирох урамшуулал билээ. Жишээлбэл Brickhouse Tavern in Williamsburg ресторан зөвхөн дагагчиддаа урамшуулал зарладаг.

Статистик №3: Нийт хуудсанд LIKE дарсан хүмүүсийн 6.4%-д постууд органикаар хүрч байна

Хуудсанд Like дарж, дагасан хүмүүсийн 2%-д нь л постууд органикаар хүрч байна гэсэн цуу 2019 онд тарж байсан. Энэ нь худал мэдээлэл бөгөөд яг үнэндээ 6.4%-д нь постууд органикаар харагдаж байгаа ажээ.

Та хуудасны LIKE-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидний өмнө нь нийтэлж байсан Facebook Page Like: Маркетеруудын мэдэж байх ёстой 5 зүйл нийтлэлээс хүлээн аваарай.

Статистик №4: Facebook сурталчилгааны тайлбар текст 4 үгэнд, линк тайлбар 15 үгэнд багтах нь хамгийн үр дүнтэй

Facebook сурталчилгааны гарчиг богино байх тусмаа хүмүүст илүү хүрч байна. Харин линк холбосон сурталчилгааны тухайд линк доор харагдаж буй тайлбар текст 15 үгэнд багтах нь хэрэглэгчдийг илүү татдаг аж.

Статистик №5: Facebook хэрэглэгчдийн 47% нь зөвхөн гар утаснаас холбогддог

Тийм ээ. Нийт Facebook хэрэглэгчдийн бараг тал хувь нь зөвхөн гар утаснаас холбогддог. Тиймээс бид контентоо гар утаснаас харахад зохимжтой форматтай байхад анхаарах хэрэгтэй.

Статистик №6: Видеог subtitle-тай хийх нь үзэлтийг 12%-аар өсгөдөг

Нийт видео үзэгчдийн 85% нь дуугүй үздэг. Тиймээс бид тэднийг дуугүй үзэхэд зохицох видео контент нийтлэх хэрэгтэй. Үүний нэг арга нь subtitle бөгөөд дуутай тоглуулж буй хүмүүс ч subtitle-тай видеог үзэх сонирхол илүү байдаг аж.

Статистик №7: Видеоны эхний 3 секунд хамгийн чухал

Эхний 3 секунд хүмүүс цаашаа видеог тоглуулах эсэхийг шийддэг. Тиймээс бид видео контентын эхний энэ богинохон хэсэгт үзэгчдийн цаашид үзэх хүслийг өдөөх, хамгийн сонирхолтой хэсгээ байршуулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхний 3 секунд лого гараад дуусаж болохгүй л гэсэн үг.

Статистик №8: Урт постоос богино пост 23%-аар илүү үр дүнтэй

Богино, “амттай” байх зарчим баримтал. Таны нийтэлж байгаа постууд аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх хэрэгтэй бөгөөд бусад мэдээллээ газардах хуудсаар дамжуулан өгөх нь илүү үр дүнтэй юм.

Статистик №9: Видео пост бусад постоос илүү олон шэйр хийгддэг

Видео хэлбэртэй контент илүү олон шэйр хийгдэж байна. Тиймээс хэрэв та зурган контент бэлдсэн бол түүнийгээ видео контент болгож хувиргаад үзээрэй. Үр дүн нь маш ялгаатай байх болно.

Эдгээр статистик үзүүлэлтүүд бидний 2020 оны маркетингийн төлөвлөгөөнд чухал байр суурь эзлэх болов уу? Таны хувьд 2020 оны Facebook маркетингийнхаа төлөвлөгөөнд эдгээр үзүүлэлтийг хэрхэн тусгаж байгаа вэ?

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP