Facebook-ийн алгоритм: Сошиал медиа маркетерууд юу анхаарах хэрэгтэй вэ?
Ямар пост хэрэглэгчийн news feed хэсэгт харагдах болон эс харагдах нь Facebook News Feed алгоритмаар зохицуулагддаг. Facebook-ийн News Feed хариуцсан захирал Adam Mosseri–н 2018 оны 1-р сард хийсэн /Facebook News Feed ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаардаг болж өөрчлөгдөнө/ мэдэгдэлд Facebook нь ямар нэг байгууллагын хүмүүстэй харилцах хэрэгсэл гэхээсээ илүү, хувь хүмүүс хоорондын утга учиртай харилцаа бий болгох хэрэгсэл байх болно” гэж хэлсэн.
Facebook News Feed өөрчлөлтийн талаар бид ч өмнө нь мэдээлж байсан. Анхнаасаа ч Facebook байгууллагын сурталчилгаа явуулах хэрэгсэл бус найз нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох суваг байсан билээ.
Тэгвэл Facebook-ээр байгууллагаа сурталчлах хэрэг байна уу?
Байгаа. Мэдээж Facebook Монгол дах хамгийн олон хэрэглэгчтэй бас хамгийн үр дүнтэй флатпорм хэвээрээ. Харин танай байгууллагын Facebook Page дээр нийтлэгдсэн контентыг илүү олон хүнд хүргэх үгүйг шийдэх дараах 5 үзүүлэлтийг Facebook харгалзан үздэг байна. Ач холбогдлын дарааллаар нь байрлуулбал:
- Коммент Реакшн /like, love, haha, wow, sad, angry/
- Комментын хариулт
- Тухайн постыг ямар нэг групп руу эсвэл мессенжерээр шэйр хийх
- Шэйр хийсэн постод үзүүлж буй хариу үйлдэл
Яагаад коммент хамгийн чухал үзүүлэлт болж байна вэ?
Аливаа хуудаснаас нийтэлсэн мэдээлэлд хүмүүс коммент үлдээж, харилцан ярианы сэдэв болох нь Facebook-ийн зарласан хувь хүмүүсийн харилцааг дэмжих зорилгод нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо ярилцах ярианы сэдэл буюу харилцааг өдөөж чадаж байна гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн хэн нэг хэрэглэгч сэтгэгдлээ үлдээснээр түүний найзуудад тухайн пост харагдаж, илүү олон хүнд хүрэх боломж үүсч байна.
Reaction буюу хариу үйлдэл
Өмнө нь ганцхан “like” гэсэн сонголттой байсан реакшн хэсэг одоо love, haha, wow, sad, angry гэсэн олон сэтгэл хөдлөлийн илэрхийлэлтэй болсон. Энэ нь ч тухайн постыг цааш олон хүнд харуулах эсэхийг шийдвэрлэж байна. Гэхдээ эдгээр сонголтууд дотроо эрэмбэтэй. Жишээ нь энэ хэсгийн LOVE хамгийн сайн үзүүлэлтэд багтаж байгаа бол ANGRY реакшн тийм ч сайн үзүүлэлт болж чадахгүй байна.
Comment Reply буюу хэн нэг хэрэглэгчийн бичсэн комментод хариу бичих
Энэ хэсэг илүү харилцан яриаг өдөөсөн болж өөрчлөгдсөнийг та тухайн комментны эзнийг автоматаар мэншион хийх боломжтой болсноос харж болно. Өмнө нь ийм тохиргоо Facebook-д байгаагүй. Үнэхээр л хүн хоорондын харилцаа, харилцан ярианд анхаарч байгаагийн бас нэг нотолгоо энд байна.
Share хийх боломж ба өөрчлөлт
Өмнө нь шэйр хийгдэж байгаа контент сайн үзүүлэлттэй болж, олон хүнд хүрдэг байлаа. Харин одоо энэ нь бага зэрэг өөрчлөгджээ. Facebook-ийн пост шэйр хийх хэсэг ямар замаар шэйрлэхээ буюу мессенжерээр эсвэл ямар нэг page, групп рүү гэсэн сонголттой болсон.
Үүн дотроос мессенжерээр шэйр хийгдэж байгаа пост хамгийн чанартайд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо “Энэ их хэрэгтэй мэдээлэл байна шүү. Үүнийг заавал уншаарай” гэсэн харилцааг үүсгэж байна гэж Facebook үзэж байгаа ажээ.
Хэн нэгэн таны постыг шэйрлэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ шэйр хийсэн пост цаашид ямар байдалтай байгаа нь өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тухайн постыг хэрэглэгч энгийнээр буюу өөрийн ханан дээр шэйр хийсэн ч тухайн шэйрлэсэн пост дээр харилцан яриа үүсч, сэтгэгдэл, реакшн олон авч чадвал бас л тухайн пост олон хүнд харагдах магадал өсөх нь ээ.
Дээр өгүүлсэн 5 үзүүлэлт чухал үзүүлэлт болж байгаа ч үүний гадна үзүүлэлтүүд бий. Хэн чанартай, зорилтот бүлгийнхээ сонирхлыг татсан контент бэлдэж чадна тэр амжилтад хүрэхээр болжээ.
Remove, Reduce, Inform: Facebook News Feed алгоритмдоо дахин өөрчлөлт өнгөрсөн 7 хоногт орууллаа
Facebook News Feed алгоритмдоо дахин өөрчлөлт оруулж байгаагаа зарлалаа. Энэ удаад мэдээллийн бодит байдалд анхаарах, асуудалтай контентын тархацыг хязгаарлах өөрчлөлт оруулах гэнэ.
Ерөнхийдөө Remove-Бодлого, стандартыг зөрчсөн контентыг устгах, Reduce-Баталгаагүй, хуурамч мэдээг бууруулах, Inform-Хэрэглэгчдийг илүү нэмэлт мэдээллээр хангах стратегийн хүрээнд хийгдэж буй энэхүү өөрчлөлт нь СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРҮҮДИЙН өдөр тутмын ажлын үр дүнд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзээд нэгтгэн товч тайлбар бэлтгэн хүргэж байна.
Хамгийн гол өөрчлөлтийн нэг нь Click-Gap хэмээх шинэ хэмжүүр байлаа. Facebook-н News Feed алгоритм нь энэхүү шинэ хэмжүүрийг ашиглан постын ранкыг тогтоох гэнэ.
CLICK-GAP шинэ үзүүлэлт
Энэ хэмжүүр үзүүлэлтийн тусламжтайгаар Facebook зөвхөн Facebook-т л хэт идэвхтэй байгаад байгаа вэб хуудсыг тодорхойлох гэнэ. Ингэснээр хэний ч мэдэхгүй вэб хуудасны аль нэг контент гэнэт Facebook-т хэт идэвхтэй тархаж байгаа эсэхийг мэдэж авах юм байна.
Ихэнхдээ олны дунд хурдтай тархаж буй хуурамч мэдээллийн хувьд хэний ч мэдэхгүй ийм төрлийн вэб хуудаснаас Facebook-т тараагдаж байх магадлалтай байдаг гэнэ.
Click-Gap хэмээх үзүүлэлт нь өргөн утгаараа Facebook нийт интернэт ертөнцийн нэгэн адил ажиллаж байгаа эсэхийн хэмжүүр болох юм байна.
Группийн хувьд орж буй өөрчлөлт
- Facebook мөн л удаа дараа хуурамч мэдээ нийтлэгдээд байгаа группийн постын хүртээмжийг бууруулах арга хэмжээ авч эхлэх юм байна.
- Facebook одооноос эхлэн групп админуудын үйлдлийг тухайн группт нийтлэгдэж буй контентын зөрчилтэй уялдуулж үзэн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах юм байна. Өөрөөр хэлбэл асуудалтай контентын хувьд тухайн группийн админ өөрөө нийтэлсэн, нийтлэгдэхийг зөвшөөрсөн тохиолдолд группийг хаах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Асуудалгүй өөрийн тодорхой зорилготой, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг группуудын хувьд дээрх өөрчлөлтүүд нөлөө үзүүлэхгүй болов уу.
- Мөн хүмүүс тухайн группээс гарахдаа хийсэн бүх пост, комментоо устгах боломжтой болох юм байна. Группээс гарчихсаныхаа дараа ч энэ үйлдлийг хийж болох гэнэ шүү.
Мэссэнжер
Verified Badge буюу баталгаажсан тэмдэгийг Messenger-т мөн оруулах гэнэ. Мэдээж өмнө нь БАТАЛГААЖСАН хөх тэмдэг бүхий хүмүүс, хуудасны хувьд хамгийн түрүүнд ийм тэмдэгтэй болох байх. Харин бусад хувь хүн, байгууллагын хувьд ийм баталгаажсан тэмдэг авах боломжтой эсэх талаар мэдээлэл алга.
Instagram-н Community Guidelines-г зөрчсөн агуулга бүхий пост нийтэлдэг аккаунтын хувьд постын харагдац эрс буурахаар өөрчлөлт орж байгаа гэнэ. Хэрэв та тухайн хаягийг дагадаг бол Instagram-н feed-д тань харагдах боловч Explore болон хаштаг хайлтын хэсэгт харагдахгүй болох юм байна.
Facebook-н албан ёсны мэдэгдлийг эндээс үзээрэй: Remove, Reduce, Inform: New Steps to Manage Problematic Content
Чанартай контентийн 5 үзүүлэлт
Таны контентод хүмүүс хэр хугацааг зарцуулж байгаа
Өөрөөр хэлбэл таны контентод хүмүүс хариу үйлдэл үзүүлэх, харж унших зэргээр хэр удаан хугацаа зарцуулж буйг харгалзаж байна.
Хэзээ постлох
Гэхдээ үүнийг тогтсон нэг цаг байгаа гэж бодох нь тийм ч зөв биш. Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчид хэзээ сошиал медиад хамгийн идэвхтэй байгаагаар хэзээ постолвол үр дүнтэй байх нь шийдэгдэж байна.
Контентын төрөл
Facebook-ийн зүгээс линк хавсаргасан контентыг тийм ч чанартай төрөлд авч үзэхгүй байна. Мөн зураг бичлэггүй зөвхөн статус хэлбэртэй контент тийм ч хүртээмж сайтай байж чадахгүй байна. Үүний оронд зураг видео хэлбэртэй контент чанартайд тооцогдож байгаа бөгөөд LIVE, стори хамгийн олон хүнд хүрч болох контент болж байна.
Танай хуудас about хэсгийг хэр сайн бөглөсөн
Байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэл болон бусад мэдээллийг хэрэглэгчдэд хэр нээлттэй байгааг тань харгалзаж нийтэлж байгаа контентыг хэр олон хүнд хүргэхээ шийдэж байна.
Хэрэглэгчдэд хэр сонирхолтой байгаа
Гэхдээ сегмент бүр өөр өөрийн сонирхолтой тул яг ийм контент илүү олон хүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй юм. Зарим сегмент мэдээ мэдээллийг чухалчилдаг бол, зарим нь зургийг сонирхож үзнэ. Харин зармынх нь хувьд хов жив чухалчилна.
Органик хүртээмжээ нэмэх 5 арга
Видео контент тэр дундаа LIVE видео контентод төвлөр
Марк Зукерберг “LIVE видео бол хүмүүс хоорондын харилцан яриаг өдөөх хэрэгсэл болж байна. Ажиглалтуудаас үзвэл жирийн видео контентоос LIVE контент 6 дахин илүү хүнд хүрч байна.
Engagement-ийг хэрхэн дэмжих тухай бодолц
Нийтлэлийн эхэнд ямар 5 үзүүлэлт хамгийн сайн engagement үүсгэж байгаа талаар өгүүлсэн. Тэгэхээр нийтлэх гэж байгаа контентоо аль болох коммэнт түлхүү бичүүлэх тал дээр машид анхаар гэсэн үг болж байна.
Өөрийн хэрэглэгчийн нэгдэл болсон групптэй бол
Facebook-ийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд Адам Моссери группыг тусгайлан онцолжээ. Тэрээр “Группд нийтэлсэн контент нь жирийн нийтэд нийтэлсэн контентоос илүү харилцан яриа үүсгэж, утрга учиртай хүн хоорондын харилцааг дэмжих болно” гэжээ.
Өөрөөр хэлбэл танай байгууллагын нийтэлдэг контент, хөнддөг сэдвийг сонсох дуртай хүмүүст л ярих хэрэгтэй гэдгийг сануулж байна. Та ч бас группд нийтэлсэн пост өндөр хандалттай тухайн сэдвийг сонирхож буй хүмүүс ам уралдан ярилцаж, өөрийн үзэл бодол байр суурийг илэрхийлж байгааг анзаарсан байх.
Чанартай контентод анхаарч зорилтот сегментээ өөрийнхөө фен болго
Харилцаа, харилцаа бас дахин харилцаа… Facebook-ийн алгоритмын гол зүйл нь энэ болоод байгааг дахин сануулъя. Тэгэхээр хэрэглэгчидээ хэн бэ гэдгийг маш таниж, тэдний сэтгэлийг хөдөлдгөх контент бэлдэх хэрэгтэй болж байна.
Шууд борлуулалтын контентоос зайлсхийж, хэрэглэгчиддээ хэрэгтэй, сонирхолтой корнтент бэлд
Тухайн контентын тайлбар хэсэгт анхаар. Ингэхдээ хэт албархуу байдлаас татгалзаж, аль болох хэрэглэгчдийнхээ хэлээр ярь. Мөн тэдэнд урам өгсөн, мэдлэг олгосон, хөгжилтэй, сонирхол татахуйц байхад анхаар.
Engagement өсгөх бас нэг боломж нь хэрэглэгчдээсээ асуулт асуух. Учир нь олон коммэнт гэдэг олон хүнд хүрэх нэн чухал үзүүлэлт болж байгаа шүү дээ.
Сурталчилгаандаа анхаар
Хэрэв та зорилтот бүлгийнхээ анхаарлыг татсан, харилцаа үүсгэсэн сурталчилгаа явуулж чадвал органик хүртээмж сурталчилгаагаар хүрч байгаатай адил хэмжээнд ч хүрэх боломж бий болсон. Тэгэхээр энгийн уламжлалт байгууллагын танилцуулгыг сурталчилгаанд ашиглахаасаа илүү органикаар олон хүнд хүрч, engagement үүсгэж байгаа контентоо сурталчилгаанд ашиглах хэрэгтэй болжээ.
Хэрэв та Facebook маркетингийн талаар А-Я хүртэл цогц мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Харин бидний долоо хоног бүр сошиал медиа маркетингийн талаар шинэ, сонирхолтой, хэрэгтэй бүхнийг хүргэхийг зоридог #SocialMediaThursday LIVE-ийг үзэхийг хүсвэл ЭНД дараарай. Мөн сошиал дижитал маркетингийн онлайн сургалтын мэдээлэл авахыг хүсвэл ЭНД, манай үйлчилгээтэй танилцахыг хүсвэл ЭНД дараарай.
Маркетингаа шинэ түвшинд гаргахыг хүссэн танд хэрэгтэй ҮНЭГҮЙ татаж авах файлууд:
- Facebook сурталчилгаа /boost хийх/ гарын авлага цахим ном
- Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (PSD файл татаж авахаар)
- Сошиал медиа хөгжүүлэлт: Өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажлын хяналтын хуудас
- Checklist: Сошиал медиа пост бэлтгэх үед заавал шалгах зүйлс
- Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөний загвар
- Инстаграм маркетинг А-Я
- YouTube маркетинг А-Я