Заал дүүрэн үйлчлүүлэгчид тэдний эерэг сэтгэгдлээр бялxсан шилдэг ресторан байхын тулд менежерүүд цаг үргэлж мэдээлэлтэй, шинэ зорилго бүхий маркетингийн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлдэг байх нь зүйтэй.
Ихэнх тогооч нар өөрсдийн жороо хуваалцах дургүй байдаг. Харин бид энэхүү салбарт амтат маркетингийн стратеги боловсруулах нууц жороосоо тантай харамгүй хуваалцах болно.
Хамгийн түрүүнд зорилтот үйлчлүүлэгчдийн дүр гаргах
Хүмүүс зүгээр л хооллохоос гадна өөр янз бүрийн зорилготойгоор ресторанаар үйлчлүүлдэг. Гэр бүлээрээ цагийг өнгөрөөх, бизнес эрхлэгч бол төслийн хамтрагчтайгаа ойлголцох, өөр хэн нэгэн Энэтхэг, Мексик магадгүй Итали хоолны амтыг мэдрэх гэж гэх мэт.
Тиймээс тэдэнд “манайх л яг танд тохирох юм шүү” гэдгийг харуулж, замын эсрэг тал дахь өрсөлдөгчөөс ялгарах онцлог давуу талаа ч сурталчлах хэрэгтэй.
Үүний тулд зорилтот үйлчлүүлэгчдийн дүр гаргана. Энэ нь танай ресторанд мөнгө төлж үйлчлүүлэх магадлалтай худалдан авагчийг бодитоор таньж мэднэ гэсэн үг. Тэдний нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлийн байдал, сарын орлого (дунджаар), өдөр тутамдаа хэрэглэдэг үг хэллэг, үйл хөдлөл, ресторанаар үйлчлүүлэх зорилго зэргийг тодорхойлсноор ямар арга хэрэгслээр тэдэнтэй харилцаж мэдээлэл хүргэх вэ? гэдгийг мэдэхэд тусалдаг.
Хэрэгтэй холбоос:
- Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
- Зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийхэд тань хэрэгтэй 3 ҮНЭГҮЙ онлайн хэрэгсэл
- Хэрэглэгчийн худалдан авалтын замнал: Маркетерүүдийн мэдэх ёстой зүйлс
Сошиал медиагаа удирдах
Таны нийтэлж буй контентууд хандалт авах уу? эсвэл бодит борлуулалтад чиглэх үү? Аль аль нь бол ямар үед хандалтыг нэмэгдүүлж, ямар үед борлуулалтад уриалах вэ?
Дээрх асуултуудад та хариулахын тулд өмнө дурдсан зорилтот үйлчлүүлэгчдэдээ зориулан дараах зорилготой контентуудыг бэлтгэх нь зүйтэй.
Брэнд таниулсан контент
Хэрэв шинээр ресторан нээж байгаа мөн нээгээд удаагүй байгаа бол сошиал медиа дахь постуудын гуравны нэг нь брэнд сурталчилсан, аль болох хүмүүстэй харилцаа тогтоох зорилготой байх нь зүйтэй. Үүнд, өөрийн брэндийн дүр төрх, үйлчлүүлэгчдэд амлах амлалтаа харуулсан видеонууд, найзуудаа “tag” хийх, коммент бичихийг уриалж үйлдэлд дуудсан контент, урам өгөх эерэг үгс, сошиал уралдаан, санал сэтгэгдэл зэрэг орно.
Өөрөөр хэлбэл танайхаар үйлчлүүлэх магадлалтай хүмүүсийн анхаарлыг татна гэсэн үг.
Борлуулалтад чиглэсэн контент
Мөн таны нийт контентийн гуравны нэгийг эзэлсэн байх ёстой. Учир нь брэнд таниулсан контентийн дараа амтат хоолнуудаа төрөл төрлөөр нь санал болгож үйлчлүүлэгчдийг шууд үйлдэлд уриалах нь хамгийн чухал ажил байдаг.
Жишээ нь, “Цэсийг бүтнээр нь үзэхийг хүсвэл манай веб хуудсаар зочилно уу.”, “Энд дарж, ширээ захиална уу.” эсвэл “Арга хэмжээний захиалга өгөх бол яг одоо залгана уу.” гэх мэт. Хамгийн гол нь хаанаас ч хэзээ ч меню үзэх, шууд захиалга хийхээр оновчтой үйлдэлд дуудах нь зүйтэй.
Үйлчлүүлэгчдийг татах бусад контентууд
Хүмүүсийн 88% нь найз нөхөд болон танихгүй хүмүүсийн фэйсбүүк нийтлэлд шууд итгэдэг. Харин орон нутгийн үйлчлүүлэгчдийн 70% нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг сошиал медиагаас авдаг.
Тиймээс та дан ганц брэндээ сурталчилаад, борлуулалтын постууд нийтэлж хүмүүсийг уйдааж байхаар, арай чөлөөт, эерэг зүйлсийг түгээх хэрэгтэй. Үүнд:
- Гэрийн нөхцөлд хийж болох амтат хоолны жор гэх мэт цуврал блог хөтлөх.
- Үйлчлүүлэгчдийн сошиал дээр нийтэлсэн эерэг сэтгэгдлүүдийг шэйр хийх. Энэ нь шинэ хэрэглэгчдийг урин дуудахаас гадна тэдэнд хамгийн их итгэл төрүүлдэг.
- Рестораны тансаг орчин, дотоод тохижилтоо харуулах.
- Google, Facebook болон ямар нэг онлайн платформоос 5 од үнэлгээ авсан бол сошиал хуудсандаа итгэл төгс зарлах.
- Тусгайлсан цэс бүхий хоол гаргах. Жишээ нь, өдрийн хоолны сет амттан үнэгүй дагалдана гэх мэт. Энэ нь шинэхэн үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах болно.
- Хоолныхоо зургийг мэдрэмжтэй авч, сошиалд байршуулах. Хүмүүсийн 93% нь худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүнийхээ зургийг маш сайн анхаарч үздэг. Тиймээс хараад л шүлс асгарам, амсаж үзэх хүсэл төрүүлсэн хоолны зургууд байх хэрэгтэй.
- Бэлгийн карт гэх мэт урамшуулал гаргахдаа дагагчдадаа хялбар хэдэн даалгавар гүйцэтгүүлээд (лайк, шэйр, меншион хийлгэх) хариу бэлэг өгөх нь бас сонирхолтой.
Хэрэгтэй холбоос:
- Контент маркетинг ашиглах 4 чухал шалтгаан
- Маркетингийн контент төлөвлөгөө: заавал тусгах ёстой 10 зүйл
- Сошиал медиа маркетинг контент төлөвлөгөө – 2020
- Сошиал медиад видео контент бэлтгэхэд хэрэгтэй 10 сайт: Үнэгүй
- Контент бүтээгчдэд зориулсан үнэгүй татаж авч болох гоёмсог Фонтууд
- КОНТЕНТ БЭЛТГЭЛ-д тань тус болох 5 ҮНЭГҮЙ аппликейшн
Сошиал медиа сурталчилгаа хий.
Facebook, Instagram хуудасныхаа хандалтыг өсгөх, шинэ үйлчлүүлэгчдийг татах бас нэгэн арга нь boost хийх буюу төлбөртэй сурталчилгаа явуулах байдаг.
Ингэснээр та брэндээ таниулахын зэрэгцээ ресторанд захиалга өгөх, веб хуудсаар зочлох, чатботоор меню үзүүлэхэд үйлчлүүлэгчдийг маш сайн чиглүүлнэ.
Сурталчилгааны кампанит ажлын бодлогыг хэд хэдэн янзаар гаргах нь танд хэцүү, төвөгтэй санагдах ч та дараах зөвлөмжүүдийг дагаснаар амжилттай сурталчилгаа хийх боломжтой шүү.
1. Facebook дагагчдыг өсгөхөд Facebook Page Like Ad ашиглах нь
Facebook-ийн Page Like Ad кампанит ажлыг явуулснаар Facebook хуудас болон вэбсайтыг мянга мянган боломжит үйлчлүүлэгчдэд хүргэж, тэднийг пэйждээ нэгдүүлэх боломжтой.
2. Пост boost хийж хандалтын тоогоо нэмэх нь
Хэрвээ та ямар нэг уралдаан эсвэл хөнгөлөлт урамшуулал зарлаж, түүнийгээ аль болох олон хүнд хүргэхийг хүсч байвал томхон төсөв зарцуулж, сурталчилгаагаа уртхан хугацаанд явуулахыг зөвлөж байна. Жишээ нь, 1 сарын турш 50-100$ гэх мэт. Эсвэл богино хугацаанд буюу 5-7 хоногт 10-20$-ийн төсвөөр boost хийж болно.
3. Онлайн захиалга, арга хэмжээний захиалга, веб хуудасны хандалтаа traffic campaign хийж нэмэгдүүлэх нь
- Та 7 хоног бүр ширээгээ дүүргэх гэж бодолхийлж сууна уу?
- Таны ресторан хувийн арга хэмжээ зохион байгуулж, хүлээн авалт хийхэд бэлэн үү?
- Та веб хуудсаараа олон хүн зочлуулж, 7 хоног бүрийн хоолны менюгээ бүтэн сонирхуулмаар байна уу?
Аль нэг асуултад нь “Тийм” гэж хариулсан бол та traffic ads ашиглаарай. Энэ нь хүмүүсийг веб хуудсаар зочлохыг уриалж, “Манай веб хуудсаар зочилж, энэ 7 хоногийн тусгай менюг бүтнээр нь үзэж сонирхоорой.”, “Манай веб хуудсаар зочилж, дараагийн арга хэмжээ, хүлээн авалтын захиалгаа өгөөрэй.” гэх мэт шууд үйлдэлд дууддаг.
Бидний туршлагаас үзэхэд энэ төрлийн сурталчилгааны төсөв дараах дүнгээр амжилттай явагддаг.
- Сард 150 доллар – Сайн
- Сард 300 доллар – Илүү сайн
- Сард 500 доллар – Хамгийн сайн
4. Хүртээмж болон брэндийн нэр хүндээ өсгөх нь
Сурталчилгааны нийт хүртээмж эсвэл брэндээ таниулах бас нэг төрлийн төлбөртэй сурталчилгаа бол reach or brand awareness campaign.
Хүмүүсийн 61% нь ресторанаар үйлчлүүлэх эсвэл худалдан авалт хийх шийдвэр гаргахын өмнө тухайн мэдээллийг сошиалд дор хаяж 2-3 удаа үзэх хэрэгтэй байдаг. Тиймээс сурталчилгааг аль болох олон хүнд хүргэх зорилготой reach campaign-ийг өргөнөөр ашигладаг.
Reach ad буюу хүртээх сурталчилгаанд дараах маягаар шууд үйлдэлд дуудсаж, аль болох олон хүнд сурталчилгаагаа хүргэх нь үр дүнтэй:
- “Хаяг, байршил харах” буюу Google map-д ресторан руу хүрэх замыг заах
- “Яг одоо залга” буюу ресторан руу шууд холбогдож, асуулт асуух эсвэл захиалга өгөх боломж олгох
- “Меню үзэх” буюу ресторанд ямар хоол, уух зүйл байгааг дэлгэрэнгүй сонирхуулах гэх мэт.
5. Бүх сурталчилгаагаа нэгтгэн, шинэ байнд чиглүүлэх
Дахин чиглүүлэлт буюу Retargeting гэдэг нь таны вебсайтаар зочилсон хүмүүс, Facebook-т таны нийтлэл, сурталчилгаа, пэйж хуудаст лайк дарсан, сэтгэгдэл бичсэн, хуваалцсан хүмүүсийг tracking pixel ашиглан мэдэж тэдэн рүү сурталчилгаа илгээхийг хэлнэ.
Retargeting хийхийн гол зорилго нь өмнө нь ямар нэг байдлаар таны контентоор зочилсон хүмүүст өмнө нь харж байгаагүй шинэ мэдээлэл, сурталчилгааг хүргэх юм. Хэдий тэд таны брэндийг мэддэг ч retargeting хийснээр тэднийг бүр жинхэнэ хэрэглэгч ч болгох боломжтой.
Хэрэгтэй холбоос:
- Яг одоо Facebook сурталчилгаа хийж эхлэх 9 ШАЛТГААН
- Сошиал медиа сурталчилгаа ЯАГААД хэрэгтэй вэ?
- Сошиал медиа маркетинг: Instagram сурталчилгаа хийх
- Carousel Ads буюу Facebook олон бүтээгдэхүүний сурталчилгаа: Шинэ боломжууд
- Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах 3 хялбар арга
- Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх Custom Audience, Detailed Targeting функцууд
Маркетингийн автоматжуулалт ашиглах
Чатбот автоматжуулалт: Энэхүү нийтлэлийг уншиж буй менежер таны ажлын цаг үнэхээр завгүй өнгөрдөг гэдэгт итгэлтэй байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт, борлуулалт, төлөвлөгөө тайлан гээд л.
Өдрөөс өдөрт ажлууд ундарч байхад, яагаад заримыг нь найдвартай хялбархан автоматжуулалтад даатгаж болохгүй гэж.
- Хоол, уух зүйлсийн меню үзүүлэх
- Хоол болон ширээ захиалгыг тэр дор нь авах
- Хаяг, байршил дотоод гадаад тохижилтыг харуулах
- Коммент, мессенжерээр хүмүүст 100% мэдээлэл өгөх
- Үйлчлүүлэгчдийн бүртгэл үүсгэх. Эргээд тэдэн рүү шинэ меню, урамшууллын мэдээлэл илгээх гэх мэт.
Энэ салбарт зориулсан чатбот автоматжуулалтыг яг одоо туршиж үзэх бол энд дарна уу.
Имэйл маркетингийн автоматжуулалт: Хүмүүс зөвхөн өөрт нь зориулсан, өөрт нь хандсан хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл, онцгой урамшуулалд дуртай байдаг. Та тэдэнтэй тогтмол харилцаж 7 хоног бүр тэмцээн, уралдаан, бэлэг, урамшуулал, тусгай хөнгөлөлт, ойрын үед болох сонирхолтой арга хэмжээг мэдээлж байвал тэд байнгын үйлчлүүлэгч байхаас татгалзахгүй л болов уу.
Имэйл маркетингдаа одоо зарлагдаж буй урамшуулал, удахгүй болох арга хэмжээ, онцгой хөнгөлөлт, урамшуулал, блогдоо нийтэлсэн шинэ нийтлэл зэргийг багтаагаарай.
7 хоног бүр давтамжтай илгээх нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах чухал арга хэрэгсэл байх болно.
Эцэст нь: өөрийн ресторанд зориулсан маркетингийг амжилттай хэрэгжүүлэх нь эхэндээ танд амаргүй даваа мэт санагдана. Харин хийгээд дууссаны дараа ресторанаар тань үйлчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдэж, брэндийн нэр хүнд тань мэдэгдэхүйц өссөнд та талархах болно.
Тиймээс та тогтмол шинийг эрэлхийж судлан, зорилтот хэрэглэгчдээ тодорхойл! Мөн түүндээ тохирсон сошиал маркетингийн арга хэрэгслийг ашиглаж, оновчтой сурталчилгаа явуул.
Эдгээрийг амжилттай цаг тухайд нь гүйцэтгэхэд туслах хялбар маркетингийн автоматжуулалтуудыг ашиглаарай.
Хэрэв танд дээрх арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэхэд цаг зав дутагдаж байвал, бидэнд хандах боломжтой шүү.
Бидний бэлтгэсэн нийтлэлтэй уншиж танилцсан танд баярлалаа.