fbpx

Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх Custom Audience, Detailed Targeting функцууд

Өдрөөс өдөрт гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөх сошиал платформууд ээлж дараатайгаар нийгмийг байлдан дагуулдаг хэдий ч яг одоо бол Facebook хамгийн олон хүний өдөр тутмын хэрэглээ болж, Монголд ялангуяа бизнесийн үр дүн гаргах боломжтой цор ганц сошиал медиа сүлжээ гэж хэлж болохоор түвшинд нэгэнт хүрчээ.

Энд өдөр тутам 2.1 сая Монголчууд өөрийн сонирхсон мэдээллээ хүлээн авч, найз нөхөдтэйгээ холбогдож байна. Чухам эндээс л худалдан авалтын сонголтоо хийн, найз нөхөддөө өөрт таалагдсан бараа, бүтээгдэхүүнээ санал болгож байна.

Тиймээс Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх хамгийн чухал хэрэгслийн нэг болох Custom Audience буюу Зорилтот тусгай бүлэг, Detailed Targeting буюу Нарийвчлан онилох гэж юу болох тэдгээрийн ялгааг тайлбарлан хүргэж байна.

1. Custom Audience буюу Зорилтот тусгай бүлэг

Бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Facebook хэрэглэгчдэд хүргэхээр бол вэб хуудасныхаа тухайн бүтээгдэхүүний хуудсанд хандсан Facebook хэрэглэгчдийн жагсаалтыг ашиглан Custom Audience – Зорилтот тусгай бүлэг үүсгэн, зөвхөн тэдгээр хүмүүст сурталчилгаа хүргэх боломжтой байдаг.

Энэ  процессыг Custom Audience – Зорилтот тусгай бүлэг үүсгэх гэж хэлж болно. Гэхдээ энэ бол мэдээж олон төрлийн Зорилтот тусгай бүлэг үүсгэх аргын зөвхөн нэг нь.

Custom Audience – Зорилтот тусгай бүлэг нь

  • a) Customer file – хэрэглэгчийн мэдээллээр (тэдний и-мейл хаяг, утасны дугаар ашиглан),
  • б) Website traffic – танай вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн мэдээлэл (Web Traffic),
  • в) App Activity – тодорхой гар утасны апп ашигласан хүмүүсийн мэдээлэл, эсвэл
  • г) Offline activity – дэлгүүр дээр чинь ир худалдан авалт хийсэн хүмүүсийн мэдээллийг ашиглан
  • д) Engagement буюу Facebook-т танай нийтлэсэн контент, үүсгэсэн эвентийг сонирхсон эсэхийг үндэслэн Facebook сурталчилгаа хүргэх зорилтот тусгай бүлгүүдийг үүсгэх боломж олгодог.

Энэ нь нийт Facebook хэрэглэгчид дундаас ямар нэг байдлаар танай байгууллага, брэндтэй холбоотой хэрэглэгчдийг сонгож байгаа гэдэг утгаараа илүү үнэ цэнэ бүхий зорилтот сегмент болж чаддаг. Хэрхэн үүсгэх дэлгэрэнгүй зааврыг эндээс авах боломжтой.

Жишээ нь бид манай байгууллагын Facebook хуудсанд нийтлэгдсэн Canvas сурталчилгааг нээж үзсэн хүмүүст зориулсан сурталчилгааг явуулах боломжтой гэсэн үг. Эсвэл бидний бэлтгэсэн видео мэдээллийг үнэхээр сонирхож үзсэн эсэхээс нь хамааруулан сурталчилгаа хүргэх сегментээ бий болгох боломж байгаа гэсэн үг.

2. Detailed Target буюу Нарийвчилан онилох

Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх арга

Энэ нь та сурталчилгаагаа хэнд хүргэх вэ гэдэг хэсэг бөгөөд Facebook хэрэглэгчдээ өөрсдийн өгсөн мэдээлэл, өдөр тумын үйлдлээс нь хамааруулан хүн ам зүйн болон сонирхол, зан төлвийн маш олон сегментэд ангилснаас сонгон сурталчилгаагаа хүргэх боломж юм.

Жишээ нь: их дэлгүүр өөрийн сурталчилгааг Facebook-т Online Shopping, Fashion сонирхогчдод сонгон хүргэх боломжтой гэсэн үг.

Тэгэхээр та Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэхийг хүсвэл зорилтот сегментээ зөвхөн нас, хүйс гэх мэт хэт ерөнхий хүн ам зүйн үзүүлэлтээр сонгодог бол одооноос илүү нарийвчилан онилох хэрэгтэй болжээ. Та сурталчилгаагаа сонирхол, зан төлөвийн маш олон сонголтуудаас өөрийн худалдан авагчийн Persona-д тохируулан, өөрийн хэрэглэгчийг илүү нарийвчлан онилох боломж бүрэн бий.

Жишээ нь бидий хувьд тогтмол зохион байгуулдаг Сошиал медиа маркетингийн сургалтын сурталчилгаагаа Social Media Marketing сонирхдог (Interests), Facebook Page Admins (Behaviors) гэсэн үзүүлэлтээр сонгон хүргэдэг. Манай энэхүү сургалт Facebook Page админуудад эсвэл сошиал медиа маркетингийн талаарх сонирхон судладаг хүмүүст л хэрэгтэй гэж үзэж байгаа учраас.

3. Lookalike Audience буюу Ижил төстэй бүлэг

Facebook сурталчилгааны үр дүнг

Lookalike Audience буюу Ижил төстэй бүлэг нь бид өөрийн хэрэглэгчидтэй ижил сонирхол, зан төлөв бүхий Facebook хэрэглэгчдийг олж сурталчилгаагаа хүргэх боломж олгодог. Жишээ нь бид манай Дижитал маркетингийн сургалтанд бүртгүүлсэн хүмүүсийн утасны дугаарын жагсаалтыг Facebook-т өгч тэдэнтэй ижил шинж чанар бүхий бусад хүмүүсийг онилсон сурталчилгаа явуулах боломжтой гэсэн үг.

Lookalike audience буюу Ижил төстэй зорилтот бүлэгийг дараах хоёр тохиолдолд хэрэглэх нь бий.

  1. Facebook дэх нийтлэг сонирхол, хамаарал бүхий хүмүүсийг нэгтгэх шаардлагатай үед
  2. Бидний үүсгэсэн Custom Audience буюу Зорилто тусгай бүлэг хэт бага хэмжээтэй үед тэдэнтэй ижил төстэй томоохон зорилтот сегмент үүсгэх шаардлагатай үед

Жишээ нь бид дээрх зурагт харуулснаар Nathouse Creative Social Media Marketing Agency Facebook хуудсыг Like дарсан хүмүүстэй ижил сонирхол, зан төлөвтэй хүмүүсийг сонгон өөрийн байгууллагын мэдээллийг хүргэх боломж бий гэсэн үг. Хэрхэн үүсгэх дэлгэрэнгүй зааврыг эндээс авах боломжтой.

Ер нь зорилтот бүлэг үүсгэх нь Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх үү?

Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх арга

Та энэхүү нийтлэлийг энэ хүртэл нь уншсан бол одоо өөрөөсөө Монгол дахь Facebook хэрэглэгч нийт 2,1 сая хүнд сурталчилгаагаа хүргэх нь үр дүнтэй юу эсвэл өөрийн хэрэглэгчидтэй ижил сонирхолтой, танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхон вэб хуудсаар чинь зочилсон хүмүүст хүргэх нь зөв үү гэдэг асуултанд хариулаад үзээрэй. Зардлын хувьд ч аль үр дүнтэйг бас тооцож үзээрэй.

Мөн Facebook сурталчилгааны үр дүнг хэзээ өндөр, олон хүнд хүрч байна, ямар үед үр дүн багатай, цөөн хүнд хүрч байгааг хэмжин илүү үр дүнтэй арга хэрэгсэл ашиглаж, түүнийгээ байнга сайжруулж байхыг зөвлөж байна.

Түүнчлэн юунаас ч илүү таны төсөв, цагийг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол чанартай контент гэдгийг сануулъя.

TOP