Хэрэглэгчтэй харилцаа тогтоогч Chatbot Sequence автоматжуулалт
Ромын эзэнт гүрэн нэг өдөрт бий болоогүй. Бидний хийж бүтээсэн зүйлс ч нэг өдөрт бий болоогүй. Хоногийн 24 цагт амжихгүй маш олон зүйл бий ч, эсрэгээрээ 24 цагт хийж амжих зүйлс ч олон бий.
Бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэй дахин харилцаж тэдэнд тохирсон саналыг тавихад 24 цаг ч гэлтгүй хэзээ ч, хэдийд ч Messenger чатбот автоматжуулалтыг ашиглах боломжтой байлаа. Гэтэл 2020.03.04-нд Facebook бодлого шинэчлэгдсэнээр зөвхөн 24 цагийн дотор мэдээлэл авсан хэрэглэгчтэй л дахин харилцахаар автоматжуулах боломжтой болсон юм. Үүнийг 24 цагийн цонх гэдэг. Өөрөөр хэлбэл, танай бизнесийн Facebook хуудсаар холбогдон мэдээлэл авсан хэрэглэгчдэд чатботоор үнэ төлбөргүй мессеж илгээх боломж 24 цагийн дотор л бий.
Гэхдээ асуудалгүй. Бидэнд 24 цагт амжиж хэрэглэгч бүртэй харилцаа тогтоож, худалдан авалтад чиглүүлэх Chatbot Sequences буюу үе шаттай мэдээлэл илгээдэг функцийг ашиглах боломж нээлттэй хэвээр. Үүнийг ашигласнаар хэрэглэгчийг нэг дор мэдээллээр бөмбөгдөхийн оронд 24 цагийн дотор цуврал үе шаттай мэдээлэл илгээх, захиалгаа хийлгүйгээр дундаас нь орхисон бол сануулга мэссэжүүдийг илгээх гэх мэтээр автоматжуулах боломжтой.
Chatbot Sequence гэж юу вэ?
Chatbot Sequences нь 24 цагийн дотор багтаан илгээхээр төлөвлөсөн бүлэг мэссэж. Тодорхой хугацааны давтамжтайгаар үе шаттай мэдээлэл илгээх үр дүнтэй арга юм.
Sequence нь мессежүүдийн цуврал гэсэн утгатай. Яг л цуврал имэйл шиг гэсэн үг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд, ганцхан мессеж хангалттай байдаг бол ихэнх sequences нь 2-3 цуврал байдаг. 24 цагийн цонхонд үүнээс олныг илгээх нь хэрэглэгчийг залхааж, мэссэж хүлээж авахыг цуцлах, эсвэл таны ботыг блок хийхэд хүргэх эрсдэлтэй.
Дараах тохиолдолд та 24 цагийн цонхноос гадна мессеж илгээх боломжийг ашиглаж болно❗️
1. Facebook-ийн 4 мессеж таг-ашиглах боломжтой бол.
- Confirmed Event Update: Хэрэглэгчдэд бүртгүүлсэн эвент, арга хэмжээний сануулга илгээх /Захиалга сануулах, тасалбарын мэдээлэл өгөх/
- Post Purchase Update: Худалдан авалтынх нь талаарх мэдээллийг илгээх
- Account Update: Апп эсвэл аккаунтад өөрчлөлт орох тухай хэрэглэгчдэд сануулах
- Human Agent: Хэрэглэгчдийн асуултад хариулна. Хэрэглэгч мэдээлэл авснаас 7 өдрийн дотор илгээх боломжтой.
2. Таны Facebook хуудас Subscription messaging эрхтэй байх. Энэ эрх нь зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад зөвшөөрөгддөг бөгөөд та хүсэлт гаргах ёстой.
Chatbot Sequence-г хэрхэн ашиглах вэ?
24 цаг нь хэрэглэгчдийг борлуулалтад хөтлөхөд маш богино хугацаа. Ихэнх тохиолдолд сонирхогчдыг худалдан авагч болгоход хэт богино хугацаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр худалдан авагч болгох гэхээсээ илүүтэй тухайн сонирхогчийг чатботтойгоо дахин харилцаа үүсгэх зорилгоор Chatbot sequence-ээ ашиглах зүйтэй. Яагаад гэж үү? Учир нь хэрэглэгч танай Sequence мэссэжид хариу өгөхөд 24 цагийн цонх дахин шинээр нээгддэг.
Тиймээс Sequence-ийн гол зорилго бол сурталчилгааны чанартай мессеж илгээх боломжийг дахин бий болгох явдал гэхэд болно. Ингэснээр та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай борлуулах эсвэл үнэ цэнтэй мэдээ мэдээллүүдийг хуваалцах цагтай болно гэсэн үг.
Харин хэрэглэгч таны мессежийг зөвхөн нээж үзвэл 24 цагийн цонх дахин нээгдэхгүй. Зөвхөн танай илгээсэн мэссэжид хариу илгээх, эсвэл мэссэжид лайк дарах гэх мэт хариу үйлдэл үзүүлсэн тохиолдолд л 24 цагийн шинэ цонх нээгдэнэ шүү.
Үнэ цэнтэй харилцаа үүсгэгч Chatbot sequence-ийг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл бид иж бүрэн сургалт бүхий чатбот үйлчилгээ үзүүлж байна. Үнийн санал, дэлгэрэнгүй мэдээлэл үзэх бол ЭНД ДАРААРАЙ.
Chatbot Sequence-ийн хэрэглээ
Танай чатбот зөвхөн түгээмэл асуултад хариулах зорилготой бол sequence үүсгэх шаардлагагүй байж болно. Хэрэглэгч танай ботоос хангалттай мэдээлэл авсан бол дахин харилцах шаардлагагүй гэсэн үг.
Гэхдээ таны чатбот дараах үүргийг гүйцэтгэдэг бол зайлшгүй Sequence ашиглах хэрэгтэй л болов уу даа.
- Сэжмийн үнэлгээ ✅ Маркетингийн агентлагийн чатбот дээр жишээ авцгаая. Үйлчилгээг тань сонирхсон шинэ сэжмийг үнэлэхийн тулд хэрэглэгч бүрээс 5 асуулт асуудаг. 3 дахь асуулт дээр хэрэглэгчийн анхаарал сарниж, дуусгалгүй орхивол Chatbot sequence сануулга илгээнэ. Эхний сануулга нь 3 цагийн дараа. Хэрвээ хариу үйлдэл үзүүлээгүй бол ахиад 20 цагийн дараа сануулах, гүйцэт хариу авахаар мэссэж илгээнэ гэсэн үг.
- Худалдан авалт 🛒 Энэ удаад та онлайн худалдааны бизнес эрхлэгч бол Facebook хэрэглэгч танай онлайн дэлгүүрээс бүтээгдэхүүн сонгочихоод худалдан авалт хийхгүй орхисон гэж бодъё. Эхний алхам бол энгийн худалдан авалт хийхийг сануулах мэссэж. 2 дахь нь урамшууллын купон илгээх байдлаар Sequence үүсгэж болно. Үр дүнд нь хэрэглэгч худалдан авалт хийснээр, таны орлого нэмэгдэх боломжтой.
- Onboarding буюу шинэ хэрэглэгчдийг угтаж авах. 👋 Та өөрийн үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэлзүйн эрүүл мэндийн чатбот үүсгэлээ гэж бодъё. Тэдэнд хэрэгтэй эерэг зуршил танилцуулах Chatbot sequence үүсгэж болно. Анх хариу үйлдэл үзүүлсэн буюу анх танай чатботруу орж ирснээс хойш 2 цагийн дараа талархаж явдаг зүйлсээ хуваалцахыг хүссэн мэссэж илгээж болох юм. 8 цагийн дараа өөртөө анхаарал хандуулах дасгалын жагсаалтаас нэгийг нь сонгон тэр өдөртөө хэрэгжүүлэхийг санал болгох. 22 цагийн дараа Facebook грүппдээ нэгтгэхэд чиглүүлж ч болно. Эцсийн үр дүнд нь, итгэлцэл бий болж хэрэглэгчдийг татна. Ингэснээр тэд дахин идэвхтэй харилцаж, та ч өөрийн Facebook group-дээ шинэ гишүүнтэй ч болно.
Үнэ цэнтэй харилцаа үүсгэгч Chatbot sequence-ийг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл бид иж бүрэн сургалт бүхий чатбот үйлчилгээ үзүүлж байна. Үнийн санал, дэлгэрэнгүй мэдээлэл үзэх бол ЭНД ДАРААРАЙ.
Chatbot Sequence-г хэрхэн үр дүнтэй ашиглах нь
Юуны түрүүнд та үүсгэсэн Sequence-ээ туршиж үзэх гэж байгаа бол чатботоо Facebook хуудастайгаа холбогдсон эсэхийг шалгаарай. Sequences нь Facebook Page-тэй чатбот холбогдоогүй тохиолдолд ажиллахгүй.
Аан, тийм! Дахин турших гэж байгаа бол өөрийгөө тухайн Sequence-с unsubscribe хийж эсвэл ботынхоо хэрэглэгчийн жагсаалтаас хасаарай. Тэгж байж дахин шинээр турших боломжтой.
🎁 Хэрэглэгч яагаад хариу үйлдэл хийх ёстойг хэлж өгөөрэй. Ихэнх Sequence-н хувьд хэрэглэгчийг ямар нэг үйлдэл хийхийг сануулах зорилготой байдаг. Хэрэглэгч хариу үйлдэл хийх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд текст, агуулга дээр анхаарах хэрэгтэй шүү. Жишээ нь, Үл хөдлөхийн бизнест хэрэглэгчид худалдан авагчийн асуулга нөхөхийг сануулсан жишээг харцгаая.
- Сайн байна уу? {{хэрэглэгчийн нэр}}! Та үл хөдлөх захиалгын мэдээллээ гүйцэд бөглөөгүй байна. Та одоо асуулгаа гүйцээж бөглөснөөр бид таны талаарх бүрэн мэдээлэлтэй болох болно?
- Сайн байна уу? {{хэрэглэгчийн нэр}}! Та үл хөдлөх захиалгын мэдээллээ гүйцэд бөглөөгүй байна. Та тун богино хугацаа зарцуулан асуулгаа гүйцэт нөхчихвөл бид таны сонгосон байрлалд бэлэн байгаа гайхалтай байшингуудын жагсаалтыг илгээе!
Дээрх жишээнээс тодорхой ойлгосон байх. Хэрэглэгчдийг нэгт тавьж, үнэ цэн амлах нь үргэлж хамгийн зөв сонголт байдаг.
📊 Sequence-н илгээсэн мессеж бүрийн статистик үзүүлэлтийг ажигла. Хэдэн удаа илгээсэн, харсан болон хариу үйлдэл үзүүлсэн тоон мэдээллийг харах боломжтой.
Хэрэв ямар нэг байдлаар үзүүлэлт огцом буурах нь ажиглагдвал жишээ нь 3 дахь мессежээс үзүүлэлт буурлаа гэж бодвол тухайн мессежийн агуулга, текст, зургийг өөрчлөх шаардлагатай байна гэсэн үг. Эсвэл 2 мессеж хангалттай байж ч болно.
2 ялгаатай мессеж үүсгэн A/B Test ашиглан аль нь илүү үр дүнтэй байгааг туршиж үзэх ч боломжтой.
🙅🏻♀️ Unsubscribe буюу мэссэж цувралыг зогсоох сонголтыг өгөх хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч тухайн цуврал мэссэжийг хүлээж авах сонирхолгүй бол тэдэнд мэдээллийг зогсоох сонголтыг заавал өгөх хэрэгтэй. Үгүй бол танай чатботыг блок хийх аюултай. Facebook үүнийг сөрөг сигнал гэж хүлээж аван, удаа дараа давтагдвал танай Page хуудсанд хариуцлага тооцож ч магад.
Үнэ цэнтэй харилцаа үүсгэгч Chatbot sequence-ийг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл бид иж бүрэн сургалт бүхий чатбот үйлчилгээ үзүүлж байна. Үнийн санал, дэлгэрэнгүй мэдээлэл үзэх бол ЭНД ДАРААРАЙ.
Хэрхэн хялбархан чатботтой болох вэ?
- Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
- Хэрхэн ажилладаг, функцууд, ямар зориулалттай талаар богино видео бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг үзэн, чатбот хөгжүүлэх эсэх сонголтоо хийнэ.
- Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
- Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
Нийтлэлийг минь уншсан танд баярлалаа. Дараа дараагийн чатботын талаарх нийтлэлүүдээрээ уулзацгаая.