fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
11/05 / Published in БЛОГ

Disapproved Facebook сурталчилгааг яагаад устгаж байх ёстой вэ?

Facebook сурталчилгаа батлагдахгүй (disapproved) байх тохиолдол гарч байсан уу? Өмнөх батлагдаагүй сурталчилгаа одоогийн сурталчилгааны үр дүн, идэвхтэй байдал гэх мэт зүйлд сөрөг нөлөө үзүүлэх болов уу? 

Тэгэхээр мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар одоогийн болоод ирээдүйн сурталчилгааны үр дүнд муугаар нөлөөлөх магадлалтай тул өмнөх батлагдаагүй сурталчилгаагаа устгаж байх нь зүйтэй гэнэ. 

Батлагдаагүй Facebook сурталчилгаа таны бусад сурталчилгаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Facebook сурталчилгааны бодлогоо урьдчилж мэдэгдэлгүйгээр өөрчлөх нь элбэг. Үр дүнд нь өмнө нь (магадгүй жилийн өмнө ч байж болно) батлагдаагүй сурталчилгааныхаа улмаас асуудалд орох явдал гарах болсон. Хэдийгээр одоо идэвхтэй биш, аль хэдийнэ хугацаа нь дууссан өмнө нь батлагдаагүй сурталчилгааны улмаас сурталчилгааны аккаунт хаагдах магадлал бий гэсэн үг. 

Facebook-н сурталчилгааны бодлогын зөрчилийн талаарх шийдвэрийг ихэвчлэн автомат алгоритм гаргадаг. Энэхүү алгоритм алдаатай шийдвэр гаргах, ямар нэг бодлогын өөрчлөлт ороогүй байсан ч өмнөх алдааны улмаас сурталчилгааны аккаунтыг хаах зүйл тохиолддог гэнэ. 

Дижитал маркетинг

Харин нэгэнт хаагдсан сурталчилгааны аккаунтыг (disabled ad account) буцааж идэвхжүүлэх нь тийм хялбар ажил биш. Ихэнхдээ бараг л боломжгүй ажил болж хувирдаг. Хэдийгээр алгоритмын алдаа байсан ч гэсэн. 

Хэдийгээр та  Facebook-н сурталчилгааны бодлогыг дагаж мөрдөхийг хичээж байгаа ч эхний үед хүн болгон л алддаг. Тиймээс сурталчилгааны аккаунтаа элдэв зөрчилгүй байлгах нь ирээдүйд ирэх асуудлаас таныг сэргийлэх хамгийн гол зүйл шүү. 

Ингээд өмнө нь батлагдаагүй сурталчилгаанаас шалтгаалан сурталчилгааны аккаунт хаагдах асуудлаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

1: Батлагдаагүй Facebook сурталчилгаануудаа олж ав

Хамгийн эхний алхам батлагдаагүй сурталчилгаануудаа Ads Manager-т олж авах. 2019 оноос хойш сурталчилгааны алдааг батлагдаагүй сурталчилгаатай хамтад нь “disapproved ads” хэсэгт бүлэглэдэг болсон. Өөрөөр хэлбэл 2019 оноос хойш бүх батлагдаагүй сурталчилгаагаа олж авах хэрэгтэй гэсэн үг. 

Ердийн сурталчилгааны алдаа жишээ нь зураг, хэмжээ, харьцаа гэх мэт нь сурталчилгааны бодлогын зөрчилтэй ижил хэмжээнд тооцогддоггүй байсан бол одоо тэдгээрийг бүгдийг нь нэг бүлэгт оруулан ангилах болсон. 

www.facebook.com/adsmanager хаягаар хандан нийт сурталчилгааны жагсаалтаасаа батлагдаагүй сурталчилгаануудыг нь сонгож ав. 

Доорх зурагт үзүүлснээр Ads Manager-с Filters цэсийг сонгон Campaign Delivery > Errors гэсэн шүүлтүүрийг ашиглан бүх алдаатай сурталчилгааг гаргах боломжтой.

  • 1
  • 2

2: Батлагдаагүй сурталчилгаагаа дахин нэг хар

Бүх батлагдаагүй сурталчилгаануудыг нэг дор цуглуулж авсан бол тэдгээрийг дахин нэг нягталж хар. Юунаас болж, ямар шалтгааны улмаас тэдгээр сурталчилгаа батлагдаагүй байна гэдгийг дахин нэг нягталснаар дараа, дараагийн сурталчилгаанд анхаарах зүйлсээ мөн мэдэж авах боломжтой. 

3: Одоо батлагдаагүй сурталчилгаануудаа устга

Сурталчилгааны өмнөх цонхыг чагтлан идэвхжүүлээд Delete товч дээр дарахад л хангалттай. 

Харин Facebook сурталчилгааны аккаунт хаагдсан бол яах вэ? Бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаад үзэхийг зөвлөж байна. 

Эцэст нь

Ихэнх байгууллагын хувьд Facebook сурталчилгаа батлахгүй байх нь борлуулалтын хүндрэлтэй асуудал гаргах магадлалтай. Тиймээс Facebook алгоритмын гэнэтийн өөрчлөлтөд бэлтгэлтэй байхын тулд, өмнө нь батлагдаагүй сурталчилгаануудаа урьдчилаад устгах нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Харин батлагдаагүй сурталчилгааг устгах нь сурталчилгааны аккаунт хаагдах, дараа, дараагийн сурталчилгаа найдвартай батлагдах нөхцөл биш шүү.

Түүнчлэн угаас сурталчилгааны бодлогыг ягштал баримтлан, бодлогод нийцэхгүй сурталчилгаа үүсгэхгүй байх нь таны сурталчилгааны аккаунтын эрүүл мэндэд (ad account health) чухал. Facebook сурталчилгааны аккаунт зөрчилгүй байх нь сурталчилгааны хүртээмж, нэгжийн зардал гэх мэт үзүүлэлт сайн байх маш чухал нөхцөл болдог гэдгийг сануулах юун.

Сурталчилгааны аккаунтын эрүүл мэнд таны сурталчилгааны түүхтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хэр их сурталчилгаа батлагдаагүй, хэр их бодлогын зөрчил гаргаж байсан гэдэгтэй. Энэхүү муу түүхийг батлагдаагүй сурталчилгаагаа устгаад үгүй болгож чадахгүй. 

Facebook сурталчилгааны бодлогоо ойр ойрхон өөрчлөж буй энэ үед таны өмнө нь батлагдаагүй байсан сурталчилгаанууд ноцтой бодлогын зөрчил гэж тооцогдон сурталчилгааны данс хаагдах хүртэл нөхцөл болох магадлалтай учраас урьдчилан сэргийлэх үүднээс устгаж байгаа гэдгийг л хэлэх гэсэн юм.

Түүнчлэн хэрэв таныг админ эсвэл сурталчилгаа үүсгэх эрхтэйгээр нэмсэн хэн нэгний сурталчилгааны аккаунт байгаа бол онцын шаардлагагүй бол уг аккаунтаас өөрийгөө хасах нь зөв юм билээ. Мөн л ямар нэг байдлаар буруу ойлголтын улмаас таныг ч сурталчилгаа үүсгэх эрхгүй болгох боломжтой учраас.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP