fbpx

Remove, Reduce, Inform: Facebook News Feed алгоритмдоо дахин өөрчлөлт оруулна.

Facebook News Feed алгоритмдоо дахин өөрчлөлт оруулж байгаагаа зарлалаа. Энэ удаад мэдээллийн бодит байдалд анхаарах, асуудалтай контентын тархацыг хязгаарлах өөрчлөлт оруулах гэнэ.

Ерөнхийдөө Remove-Бодлого, стандартыг зөрчсөн контентыг устгах, Reduce-Баталгаагүй, хуурамч мэдээг бууруулах, Inform-Хэрэглэгчдийг илүү нэмэлт мэдээллээр хангах стратегийн хүрээнд хийгдэж буй энэхүү өөрчлөлт нь СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРҮҮДИЙН өдөр тутмын ажлын үр дүнд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзээд нэгтгэн товч тайлбар бэлтгэн хүргэж байна.

Хамгийн гол өөрчлөлтийн нэг нь Click-Gap хэмээх шинэ хэмжүүр байлаа. Facebook-н News Feed алгоритм нь энэхүү шинэ хэмжүүрийг ашиглан постын ранкыг тогтоох гэнэ.

CLICK-GAP шинэ үзүүлэлт

Энэ хэмжүүр үзүүлэлтийн тусламжтайгаар Facebook зөвхөн Facebook-т л хэт идэвхтэй байгаад байгаа вэб хуудсыг тодорхойлох гэнэ. Ингэснээр хэний ч мэдэхгүй вэб хуудасны аль нэг контент гэнэт Facebook-т хэт идэвхтэй тархаж байгаа эсэхийг мэдэж авах юм байна.

Ихэнхдээ олны дунд хурдтай тархаж буй хуурамч мэдээллийн хувьд хэний ч мэдэхгүй ийм төрлийн вэб хуудаснаас Facebook-т тараагдаж байх магадлалтай байдаг гэнэ.

Click-Gap хэмээх үзүүлэлт нь өргөн утгаараа Facebook нийт интернэт ертөнцийн нэгэн адил ажиллаж байгаа эсэхийн хэмжүүр болох юм байна. 4-р сарын 10-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ. 

Группийн хувьд орж буй өөрчлөлт

1. Facebook удаа дараа хуурамч мэдээ нийтлэгдээд байгаа группийн постын хүртээмжийг бууруулах арга хэмжээ авч эхлэх юм байна.

2. Facebook одооноос эхлэн групп админуудын үйлдлийг тухайн группт нийтлэгдэж буй контентын зөрчилтэй уялдуулж үзэн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах юм байна. Өөрөөр хэлбэл асуудалтай контентын хувьд тухайн группийн админ өөрөө нийтэлсэн, нийтлэгдэхийг зөвшөөрсөн тохиолдолд группийг хаах хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Дижитал маркетинг

Асуудалгүй өөрийн тодорхой зорилготой, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг группуудын хувьд дээрх өөрчлөлтүүд нөлөө үзүүлэхгүй болов у. 

3. Мөн хүмүүс тухайн группээс гарахдаа хийсэн бүх пост, комментоо устгах боломжтой болох юм байна. Группээс гарчихсаныхаа дараа ч энэ үйлдлийг хийж болох гэнэ шүү.  

Мэссэнжер

Verified Badge буюу баталгаажсан тэмдэгийг Messenger-т мөн оруулах гэнэ. Мэдээж өмнө нь БАТАЛГААЖСАН хөх тэмдэг бүхий хүмүүс, хуудасны хувьд хамгийн түрүүнд ийм тэмдэгтэй болох байх. Харин бусад хувь хүн, байгууллагын хувьд ийм баталгаажсан тэмдэг авах боломжтой эсэх талаар мэдээлэл алга.

Instagram

Instagram-н Community Guidelines-г зөрчсөн агуулга бүхий пост нийтэлдэг аккаунтын хувьд постын харагдац эрс буурахаар өөрчлөлт орж байгаа гэнэ. Хэрэв та тухайн хаягийг дагадаг бол Instagram-н feed-д тань харагдах боловч Explore болон хаштаг хайлтын хэсэгт харагдахгүй болох юм байна.

Facebook-н албан ёсны мэдэгдлийг эндээс үзээрэй: Remove, Reduce, Inform: New Steps to Manage Problematic Content

Төгсгөлд нь

Таны хувьд ямар бодолтой байна? Энэ өөрчлөлтүүд  Facebook-н зорьж буй эерэг өөрчлөлтийг авч ирж чадах болов уу?

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар
TOP