Маркетерүүдэд хэрэгтэй 45 маркетингийн подкаст
Подкаст – Ухаалаг утас, аппликейшны хэрэглээ, завгүй амьдрал, түгжрэл, фитнес гээд подкастын хэрэглээг нэмэгдүүлэх олон олон хүчин зүйлс байсан л байх. Миний хувьд машин барих эсвэл алхаж явахдаа чихэвч зүүж хэрэгтэй зүйлсээ сонсох дуртай. Энэ удаад өөрийн сонсдог тэр дундаа Сошиал медиа маркетерүүдэд хэрэг болох маркетингийн подкастуудаас танилцуулж байна. Эдгээр подкастууд шинэ мэдээлэл авах, мэдлэгээ батжуулах, шалгарсан шилдэг аргуудад суралцахад тань сошиал медиа маркетер танд тус болно гэж найдаж байна.
Энэ дашрамд манай маркетерүүдийн бэлтгэн гаргадаг шинэ подкастыг хүлээн авч сонсоорой.
Apple Podcast-Сошиал медиа маркетераас СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРТ подкаст
Эхний 3 дугаарыг доороос сонсож болно. Бид 7 хоног бүр шинэ дугаар оруулж байх болно.
Growth Byte
Бизнесийн өсөлтийн стратегийн талаарх мэдээллийг “Growth Byte”-с. Салбарын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн хөтлөн явуулдаг уг подкаст нь бизнесийн өсөлтийн талаарх ашиглаж болох зөвлөгөө, хэрэгтэй мэдээллийг өгнө шүү.
Growth Everywhere
“Growth Everywhere” таныг энтрепренрүүд болон маркетерүүдийн гайхалтай ертөнцөөр аялуулна! Бизнесийн хөгжлийн сэтгэл сэргэмээр түүхүүд, тэрхүү амжилтыг бий болгосон стратегийн талаар эндээс сонсоорой.
Growth Show
Амжилттай энтрепренрүүд болон маркетерүүдийн гайхалтай түүхийг сонсч болох бас нэгэн подкаст.
HBR IdeaCast
Салбар бүрийн шилдэг манлайлагчид, мэргэжилтнүүдийн санаа бодлыг эндээс. Бизнес, манлайлал, маркетингийн стратегийн талаар сонсоод баймаар ярилцлагууд.
The Startup Chat with Steli & Hiten
Join Steli болон Hiten стартап бизнест тулгардаг асуудлууд, өсөлтийн стратеги, маркетингийн амжилтуудын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлнэ. Тэдний хур туршлага, өргөн мэдлэг энэхүү подкастыг энтрепренерүүд, маркетерүүдийн сонсох ёстой нэг сонголт болгож чаджээ.
Marketing Over Coffee
14 хоног тутмын энэхүү подкаст маркетерүүдийн хамгийн дурлан сонсдог подкаст болжээ: John Wall болон Christopher Penn маркетингийн хамгийн сүүлийн шинэ трендийг таныг өглөөний кофегоо уух зуур л задлан шинжлээд өгнө. Бас салбарын шилдэгүүдийг урьж оролцуулнаа.
Louder Than Words
“Louder Than Words” танд маркетингт онцгой түүх өгүүлэхүйн ач холбогдлыг ойлгуулна. John Bonini танд сонирхолтой, үр дүнтэй түүх нь танай брэндийн мэссэжийг тодруулж, хэрэглэгчидтэйгээ илүү онцгой харилцаа тогтооход хэрхэн тус болдог талаар өгүүлнэ.
Marketing Companion Podcast
“The Marketing Companion Podcast” хөгжилтэй гэхдээ мэдээлэл өгөх подкаст. Mark Schaefer болон Brooke Sellas нар хошигнол болоод хэрэгтэй мэдээллийг тунг тохируулан хөтлөн явуулдаг болохоор уг подкаст сонирхолтой мөртлөө мэдлэг олгохоор байдаг.
Marketing Smarts Podcast
MarketingProfs-с эрхлэн гаргадаг уг подкаст танд байнгын шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг маркетингийн ертөнцийн учрыг олоход тус болох практик мэдээлэл, стратегийн талаар ярилцдаг.
Opt-In!
Имэйл маркетингийн стратегийн эргэн тойроны бүхий мэдээллийг “Opt-In!” подкаст танд хүргэнэ. Имэйл маркетингаа үр дүнтэй болгож, хэрэглэгчийн тоогоо нэмэн тэдний идэвхтэй оролцоог бий болгоход хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг эндээс авч чадна.
VB Engage
Маркетинг, технологи, бизнесийн трэндийн талаарх хамгийн шинэ, сүүлийн үеийн мэдээллийг эндээс ав.
Webcology
Дижитал маркетинг, Хайлтын системийн оновчлол, вэб хөгжүүлэлтийн урлагийг “Webcology” танд мэдрүүлнэ.
Everyone Hates Marketers
Уламжлалт маркетингийн аргачлалыг хоцрогдсон гэж үздэг бол “Everyone Hates Marketers”-г сонс.
Perpetual Traffic
DigitalMarketer-н эрхлэн гаргадаг “Perpetual Traffic” подкаст төлбөртэй сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлэх, вэб хандалтыг авч ирэх, хувиргалтыг дээшлүүлэхэд мэдэх ёстой бүхнийг хэлээд өгнө.
Niche Pursuits
Хөтлөгч Spencer Haws үр өгөөжтэй нич олох, онлайн бизнесийг амжилттай эрхлэн явуулахад үнэ цэнтэй мэдээллийг хуваалцдаг.
Akimbo
Маркетингийн талаар арай өөрөөр сэтгэж эхлэх эхлэлийг Seth Godin-н “Akimbo” подкаст танд өгнө. Seth өөр өнцөгөөс асуудлыг дэвшүүлэн уламжлалт маркетингийн аргачлалыг сөрж, бүтээлч байдал, өөрөөр сэтгэхийг сонсогчдод уриалдаг.
Everything Is Marketing
“Everything Is Marketing”-н хөтлөгч Ron Tite танд маркетинг бизнес болоод амьдралын олон зүйлс хэрхэн нөлөө үзүүлдэг талаарх мэдээллийг хүргэх болно.
The Digital Marketing Podcast
Дижитал маркетингийн талаарх бүх төрлийн мэдээллийг эндээс ав. Хайлтын системийн оновчлол, контент маркетинг, сошиал медиа гээд танай маркетингийн стратегид тусгах болох бүхий сэдвүүд.
The Smart Marketer Podcast
Цахим худалдааг амжилтанд хүргэх стратегийг “The Smart Marketer Podcast” подкаст танд.
Duct Tape Marketing Podcast
Жижиг, дунд бизнес эрхлэгчид эндээс маркетингийн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээллийг авч болно шүү.
The Martech Podcast
Маркетингийн технологийн талаарх мэргэжилтнүүдийн ярилцлагыг эндээс.
Marketing Speak
Хайлтын системийн оновчлол SEO, контент маркетинг, дижитал маркетингийн стратегийг хэрэгжүүлэх боломжтой практик зөвлөмжүүдийн хамт “Marketing Speak” танд хүргэнэ.
The #AskGaryVee Show
#AskGaryVee нь аудио, видео аль, аль хэлбэрээр бэлтгэгддэг подкаст бөгөөд сошиал медиа, маркетинг, ентерпренершип гэх мэт сэдвээр сонсогчдын оролцоонд тулгуурлан хийгддэг. Сонсогчид нь Твиттерт #AskGaryVee хаштаг ашиглан асуултуудаа илгээдэг ба хөтлөгч Gary Vaynerchuk (заримдаа зочин оролцогчийн хамт) ирүүлсэн асуултын сэдвийн хүрээнд ярилцдаг.
Vaynerchuk хэмээх энэ эрхэм 2006 оноос өөрийн дарсны бизнестээ зориулан видео блогоо эхлүүлж байсан болохоор эхнээс нь энэ дунд хутгалдаж явсан хүний хувьд сошиал медиа, дижитал маркетинг, түүний ирээдүйн талаар маш сайн мэдлэгтэй түүнийгээ ч тун сонирхолтой байдлаар хуваалцдаг.
Social Media Social Hour
Шууд аваад хэрэгжүүлэх боломжтой арга, тактик эрэлхийлж буй маркетерүүдэд яг тохирох подкаст. Уг подкастыг хөтлөгч Tyler Anderson тэргүүлэх маркетерүүд, нөлөөлөгчидтэй аль сошиал медиа платформд юу болж байна, юу болохгүй байгаа талаар ярилцдаг.
Жишээ болгон “Бизнестээ Facebook Live видеог ашиглаж болох арга”, “Snapchat-н On-demand Geofilter-г бизнест ашиглаж болох арга” гэх мэт сүүлийн подкастуудынх гарчигаас дурьдахад л ойлгомжтой байх.
Social Media Marketing Podcast
Social Media Examiner-н Захирал, үүсгэн байгуулагч Michael Stelzner-н хөтлөн явуулдаг 7 хоног тутмын подкаст. Сошиал медиа маркетингийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй ярилцан тэдний туршлагаас танилцуулах хэлбэрээр явагддаг. Подкастын хувьд сошиал медиа ертөнцийн хамгийн гүнд нэвтэрч стратеги, тактик аль алиных нь талаар ярилцдаг тун сонирхолтой.
Холбоотой:
- “Сошиал медиа маркетераас СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРТ” подкаст сонсох
- Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2018
- Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?
Social Pros Podcast
Convince & Convert компанийн үүсгэн байгуулагч Jay Baer болон Salesforce-н Adam Brown нарын хөтлөн явуулдаг Social Pros подкастыг жинхэнэ сошиал медиа маркетерүүдийн сонсох ёстой л подкаст гэдэг юм билээ.
Нэвтрүүлэг бүрт өөр өөр сошиал медиа мэргэжилтэн оролцдог бөгөөд нэвтрүүлэгийн төгсгөлд 2 хөтлөгчийн зүгээс “The Big Two” хэмээх 2 хүндхэн асуултанд хариулснаар төгсдөг.
Reply All
Уг подкастыг тодорхойлох товч тодорхойлолт нь “Интернэтийн тухай ШОУ”. Үнэхээр ч интернэтийн орчинд болж бүх юмсын талаар сонирхолтой өргөн хүрээтэй мэдээлэл өгдөг.
Сошиал медиа маркетерүүдийн хувьд интернэт орчинд болж зүйлсийн талаар өргөн хүрээнд тодорхой мэдээлэлтэй байх нь мэдээж чухал.
Marketing School
Богино, шууд хэрэгжүүлж болох зөвлөгөөг өдөр бүр хүлээж авч байх бол Marketing School подкастыг сонсоорой. Neil Patel болон Eric Siu нарын хөтлөн явуулдаг энэ подкаст өдөр бүр 10 минутын хугацаанд дижитал маркетинг, интернэт маркетингийн талаарх шууд хэрэгжүүлж болох бодит зөвлөгөөг хүргэдэг.
Savvy Social Podcast
Savvy Social подкаст нь богино, сонсоод баймаар бас үргэлж шинэлэг байж чаддаг. 7 хоног бүр Andréa Jones сошиал медиа маркетингийн цоо шинэ арга техникийг танд сонордуулна гээд л бод. Яг энэ талбарт манлайлж буй хүмүүсийг урьж оролцуулдаг нь дээр нь өөрөө энэ чиглэлээр мэргэшин ажиллаж буй хүний хувьд подкастаа тун сонирхолтой болгож чаддаг.
Masters of Scale
Masters of Scale нь LinkedIn-г үүсгэн байгуулагчдийн нэг Reid Hoffman-н хөтлөн явуулдаг подкаст. Оролцогсод нь өөр өөрсдийн бизнесийн салбараа шинэ түвшинд аваачсан алдартай энтрепренерүүд байдаг. Жишээ нь Mark Zuckerberg, Sheryl Sandberg гэх мэт аваргуудын яриаг сонсвол ямар вэ?
Maximize Your Social
Neal Schaffer-н хөтлөн явуулдаг энэхүү подкастаас та онлайн маркетингийн бүхий зүйлийн талаар хэрэгтэй мэдээллийг авч чадна. Нөлөөлөгчийн маркетингаас эхлээд онлайн сурталчилгаа гээд л бүхий сэдвийг хамруулдаг. Дугаар бүр нь хэрэгтэй зөвлөгөө, сонирхолтой жишээ, бодит туршлага дээр тулгуурласан мэдээлийг багтаасан байдаг.
Casual Fridays Podcast
Casual Fridays нь хамгийн олон сонсогчтой сошиал медиа маркетингийн подкаст. Дижитал орчинд юу амжилт олж байна, юу амжилт олохгүй байгаа талаар мэргэжлийн үүднээс сэтгэгдлээ хуваалцдаг. Зөвлөгөө зааврыг, мэргэжилтнүүдийн хувийн туршлагатай хослуулсан байдлаар бэлтгэсэн сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл олгодог гэсэн үг.
Hashtag Authentic
Хөтлөгч Sara Tasker нь Инстаграмын мэргэжилтэн. Энэхүү жинхэнэ бүтээлч хүмүүнд зориулсан подкаст нь сошиал медиа маркетингийн гүнд нь орж чаддаг. Өнгөний сэтгэл зүй, дижитал хариуцлага гэх мэт сэдвүүдийг хамардаг гэхээр ойлгомжтой биз.
The Marketing Book Podcast
Сошиа медиа маркетингийн шилдэг номуудтай танилцах бол энэхүү подкастыг сонсоод үз. Guy Kawasaki, Seth Godin гэх мэт аваргууд ч энэхүү подкастын зочид. Тэд сошиал медиа маркетингийн зөвлөгөө, борлуулалтын аргачлал гэх мэт олон зүйлийг подкастаар дамжуулан олж авах боломж олгодог.
The Good Social Media Podcast
Бүх л зүйл нэг тиймэрхүү санагдаж байна уу? Тэгвэл Good Social Media подкастыг сонсоод үз. Сошиал медиа бидний ажлыг хэрхэн сонирхолтой, баялаг болгож байгаа талаар сэтгэл сэргээм мэдээллийг эндээс авч болно. Дижитал маркетингийн статистик, шилдэгүүдтэй хийсэн ярилцлагууд гээд.
The Art of Paid Traffic
Сошиал медиа сурталчилгаа одоо хамгийн хурдтай өсч буй талбар. Гэхдээ үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Энэхүү подкаст энэхүү өөрчлөлт, шинэчлэлт, шинэ боломжуудыг цаг тухайд нь мэдэж авахад туслах юм шүү. Дижитал сурталчилгааны хэрэгслүүд, зөвлөгөө заавар, аргачлалуудыг эндээс хамгийн түрүүнд авч чадна.
The Shine Online Podcast
Natasha Samuel-н эрхлэн гаргадаг The Shine Online Podcast нь бизнес эрхлэгчид, маркетерүүдэд энэ салбарын мэргэжилтнүүдээс суралцах боломж олгох болно. Шинэ дугаар бүрт Natasha Samuel өөр, өөр сошиал медиа интернэт маркетингийн мэргэжилтнүүдтэй ярилцан тэдний мэдлэг, туршлага, стратегиас хуваалцдаг.
Waves Social Podcast
Waves Social Podcast өөрсдийнх нь тодорхойлсноор “сошиал медиа маркетерүүд, брэнд бүтээгчид, бизнес эрхлэгчид энтерпринерүүдэд зориулсан подкаст” крейтив салбарын хамгийн шилдэг үүсгэн байгуулагчид, контент бүтээгчидтэй ярилцдагаараа алдартай.
Girlboss Radio
Girlboss Radio бүхнийг эндээс сонсч болно. TikTok маркетинг? Тийм. Бизнесээ хэрхэн томруулах вэ? Тийм. Шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна уу? Тийм.
Her Life By Design
Нөлөөлөгч болмоор байна уу? Эсвэл нөлөөлөгчидтэй ажиллах гэж байна уу? Тийм бол энэ подкастыг сонсоорой.
Бизнесийн ертөнц, контент бүтээх, нөлөөллийн маркетинг гээд бүгдийг туулаад гарсан зочдоос нь суралцах зүйлс ихтэй шүү. .
Social Minds
2018 онд Английн хамгийн анхны сошиал медиа маркетингийн подкаст болон гараагаа эхэлсэн уг подкастын хувьд 7 хоног бүр бизнесийн бүхий салбарын лидерүүдийг урьж сошиал медиа түүний нөлөө, стратеги, үүрэг ролийн талаар ярилцдаг юм байна.
Төгсгөлд нь:
Натхауз Крейтив компанийн маркетерүүдийн бэлтгэн гаргадаг цоо шинэ “Сошиал медиа маркетераас СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРТ” подкастыг хүлээн авч сонсохыг урьж байна. Уг подкастын зорилго нь Cошиал медиа маркетингийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл, тэргүүн туршлагыг түгээж байх.
Холбоотой: