fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
11/24 / Published in БЛОГ, МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА, МЭДЭЭ

Covid19-ийн сошиал медиа маркетинг дахь нөлөөлөл ба дэлхийн брэндүүд маркетингдаа ямар өөрчлөлт оруулж байна?

Маркетингийн мэргэжилтнүүд бид ирэх оны хандлага, баримтлах стратегийг таамаглан зураглах хэрэгтэй ч хэзээ л бол, хэзээ маркетингийн арга хэрэгслээ өөрчлөн, шилжилт хөдөлгөөнд ороход бэлэн байх ёстой гэдгийг Covid19-тэй холбоотой үүссэн 2020 оны нөхцөл байдал бидэнд маш сайн ойлгууллаа.

Монгол Улсын хувьд бусад улсуудтай харьцуулахад бүх нийтийг хамарсан хөл хорио нь харьцангуй хожуу үүссэн нөхцөл байдал билээ. Тиймээс бид дэлхийн бусад орны туршлагаас суралцах нэн тэргүүний хэрэгцээ байна.

Сошиал медиа анализ гүйцэтгэдэг компани болох Social Media Today компанийн зүгээс энэхүү бүх нийтийг хамарсан нөхцөл байдал бизнесүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар сүүлийн хугацаанд хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр сошиал медиа орчинд ажиллаж буй олон улсын маркетеруудын туршлага, таамаглалд үндэслэн ирээдүйд дараах чиг хандлага ажиглагдана гэсэн санааг дэвшүүлжээ.

COVID 19-тэй холбоотой үүссэн нөхцөл байдал ба сошиал медиа маркетингийн ирээдүйн талаар таамаглалууд 2021:

  1. Сошиал медиа мэргэжилтнүүд улам үнэлэгдэж, бүтээлч ур чадвар улам чухалд тооцогдох болно;
  2. Видео контентын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх болно;
  3. Илүү үнэн бодитой, чин сэтгэлийн контентууд ноёлох болно;
  4. Шударга, бусдыг ойлгож энэрсэн, нийгмийн ухамсар бүхий агуулгатай контентууд сошиал медиа орчинд хамгийн олон хүнд хүрэх болно;
  5. Нийгмээ сонсох болон нийгэмтэйгээ харилцаа холбоо үүсгэх нь маркетингийн гол стратеги байх болно;
  6. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөх бөгөөд шинэ технологид дасах зохицох хэрэгцээ гарна;

Сошиал медиа мэргэжилтнүүд улам үнэлэгдэж, бүтээлч ур чадвар улам чухалд тооцогдох болно

Технологи хэзээ хэзээнээс илүүтэй чухал болж байна. Бизнесийн байгууллагуудын хувьд уулзалтуудаа онлайнаар явуулахаас эхлээд хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр ямар нэгэн аргаар өөрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлага тулгарч байна.

Цар тахалын үед бүгд л дижитал хэрэглээ, сошиал медиаг ашиглахаас өөр аргагүй болж байна, тэгээд ч хэрхэн өмнөхөөсөө өөрөөр, илүү сайн үр дүнтэй ашиглах арга барилд суралцацгааж байна.

Олон улсын сошиал медиа маркетингийн агентлаг Cyclone Social-ийн маркетингийн захирал Anna Rudicel “Бизнесийн байгууллагуудын нийтэлж буй сошиал медиа контентууд улам бүтээлч болж, дижитал маркетингийн стратеги хэзээ, хэзээнээс илүү сайжирна. Хямралын үед сошиал медиа маркетингдаа илүү их хүчин чармайлт гарган ажиллаж буй байгууллагууд үр дүнг нь ч хүртэх болно. Зарим байгууллагуудын хувьд өөрт тохирсон шинэ онлайн бизнесийн санаа олж авч, цар тахалын дараах өсөлтийг бий болгох ч магадлал бий” гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Харин олон улсын бизнесийн зөвлөх Lilach Bullock “COVID-той холбоотой хямрал дэлхийд урт хугацаанд үргэлжлэх үр нөлөөг үзүүлэх байх, сошиал медиа маркетинг ч үүнийг тусгаж авах нь зүйтэй. Хэдийгээр өнөөгийн хатуу хорио цээр цуцлагдсан ч бидний амьдрал өмнөхөөсөө эрс өөрчлөгдөнө, хоорондын зай барих, маск зэрэг хамгаалалтын хэрэгсэл ашиглах гэх мэт цоо шинэ хэв маяг цаашид ч үргэжлэх болов уу. Энэ нь бизнесийн байгууллагуудын маркетингийн арга барилд ч тусгалаа олох байх. Миний хувьд бүхий л маркетингийн арга хэрэгслээс Ковидын дараах орчинд сошиал медиа л үр дүн авч ирэх гол талбар байх болно гэдэгт итгэж байна. Нэмж хэлэхэд, сошиал медиа маркетинг бол бизнесүүдийн хувьд бусад маркетингийн сувгуудтай харьцуулахад харьцангуй хямд бөгөөд хялбар маркетингийн суваг бөгөөд харин хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байна гэдэг онлайн орчинд, сошиал медиад илүү идэвхтэй байнаа гэсэн үг” гэжээ.

Block & Ave., сошиал медиа маркетингийн агентлагийн ерөнхийлөгч Dhariana Lozano “сошиал медиа маркетингийн мэргэжилтнүүд илүү чухал ажлын байранд тооцогдох болно” гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрээр “Ковидын дараа сошиал медиа контент болон дижитал маркетинг илүү чухал болох болно гэдэг мэдрэмж байна. Онлайнд маш идэвхтэй харилцааг аль хэдийнэ бий болгочихсон брэндүүд хэрэглэгчдээ татаж, хандалтаа нэмэгдүүлж, борлуулалт болоод шинэ шинэ боломж бий болгож чадаж байна. Дээрээс нь маш олон брэнд сошиал медиаг хэрэглэгчидтэйгээ харилцах, тэднийг шинэ соргог мэдээллээ хангах гол сувгаа болгон ашиглаж байна шүү дээ.” гэжээ.

Харин Swiss German их сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн Дэд захирал Esa Mbouw “Бүхий л хүмүүсийн амьдралын хэмнэл дижитал шилжилтэнд зохицож эхэлсэн бөгөөд хүмүүс сошиал медиа контентын хэрэгцээ улам ихээр л өснө гэсэн хүлээлттэй байна. Бүхий л газарт бүхий л сегментийн хэрэглэгчдэд зориулсан сошиал медиа контент хийгдэж, түгээгдэх болноо гэсэн үг. Илүү ахмад үеийхэн ч энэхүү трэндийг дагаж байна.” гэв.

Видео контентын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх болно

TabithaNaylor-ийн үүсгэн байгуулагч Tabitha Jean Naylor онлайн видео контентын хэрэгцээ улам өргөжин тэлэх болно гэж үзжээ. Тэрээр энэхүү таамаглалаа TikTok компанийн үлэмж өсөлтийн жишээ дээр үндэслэн тайлбарлаж байгаа бөгөөд тус апп-ыг зөвхөн 2020 оны 3 дугаар сар буюу COVID-ийн ид дэгдэлтийн үед 115 сая удаа татаж авчээ.

Илүү үнэн бодитой, засварлаагүй контент

Хөл хорионы үед илүү бодитой, амьд, оргиналь, гоёчлон засаагүй контентууд нийтлэгдэж байгааг харахад таатай байлаа. Гал тогоондоо хийсэн бичлэг, хүүхэдтэйгаа хамт, албаны хувцасгүй авсан дүрсүүд гээд хөл хорионы үед бид яг ямар байдалтай байгааг тэр чигт нь тусгах нь бусдад илүү ойр дотно мэдрэмж төрүүлж байна.

Энэ тренд Ковидын дараа ч үргэлжлэх эсэхийг хармаар байна. Бизнесийн байгууллагууд ажилтнууд нь гэрээсээ ажиллаж болох юм байна гэдгийг ойлгосонтой ижил засварлаж гоёчлоогүй контент бүтээх, нийтлэх нь тийм ч асуудалгүй юм байна гэдгийг ойлгосон болов уу гэж бодож байна гэж дижитал контент стратегийн компани болох Your Brand Found-ийн үүсгэн байгуулагч Neil Sheth үзжээ.

Шударга, бусдыг ойлгож энэрсэн, нийгмийн ухамсар бүхий агуулгатай контентууд хамгийн олон хүнд хүрэх болно

TabithaNaylor-ийн үүсгэн байгуулагч Tabitha Jean Naylor үзэхдээ байгууллагуудын сошиал медиад нийтэлж буй контентын агуулж буй мессеж нь илүү бусдыг ойлгож, тэдний мэдрэмжийг хуваалцах чиглэлд өөрчлөгдөж байна хэмээн үзлээ. Тэрээр “Миний бодлоор ойрын хугацаандаа бизнесийн байгууллагын нийтэлж буй контент илүү бусдын мэдрэмжийг хуваалцсан, тэдэнтэй хамтдаа гэсэн мэссэжийг өгөхөд чиглэх болов уу” гэсэн юм.

Харин Strella Social Media агентлагийн үүсгэн байгуулагч Rachel Strella “Өнгөрсөн сарын хугацаанд маш их зүйл өөрчлөгдлөө. Бизнесийн байгууллагууд энэ тодорхойгүй, айдастай үеийг илүү итгэл найдвар, эерэг мессежээр дүүргэхэд төвлөрөх болно гэж харж байна” гэжээ.

Түүнчлэн Dream Team Concepts агентлагийн гүйцэтгэх захирал Dory Caplin “Миний бодлоор талархал нөлөөллийн хамгийн чухал эх сурвалж байх болов уу. Өөрийгөө харуулж, гадаад байдлаараа олныг татсан мега нөлөөлөгчид, тэдэн шиг байхыг хүсдэг хэрэгцээ байсан учраас л олон дагагчтай болсон байх. Одоо илүүтэйгээр сэтгэл санаа, оюун санааны “дотоод гоо сайхан”-г л хүмүүс илүүд үзэгдэх хандлагатай байна гэж харж байна” гэжээ.

Хэрэглэгчдээ сонсох болон харилцаа үүсгэх нь маркетингийн гол стратеги байх болно

Сошиал дахь Брэнд-Хэрэглэгчдийн хоорондын харилцаа, хариу үйлдлийн зан төлвийн шинэ эрин үе ирж байна гэсэн таамаглалыг MyCorporation-ийн гүйцэтгэх захирал Deborah Sweeney гаргажээ. Тэрээр “Сошиал медиа одоо жинхэнэ утгаараа “сошиал буюу нийгмийн” болох болно. Байгууллагууд хэрэглэгчдээсээ тэдний санал бодлыг асууж, тэдний амьдралыг илүү амар хялбар болгохын тулд юу хэрэгтэй байгаа судалгаа хийдэг болно. Хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг хүлээн авч, тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах болно. Сошиал медиа контент хэрэглэгчдийнхээ оролцоог дэмжсэн санал хүсэлтийг нь асуусан асуултууд, санал асуулга, ярилцлага, хамтдаа салбарынхаа талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн контентууд байх болно” гэжээ.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж, шинэ технологид дасах зохицох хэрэгцээ гарна

Шинэ, шинэ технологи нэвтрэх үүнтэй хамт сошиал медиа платформууд ч нийгмийн хэрэгцээтэй нийцүүлэн байнгын өөрчлөлт хийх шаардлага гарна. Хэзээ ч, ямар ч өөрчлөлт хийгдэх магадлалтай. Тиймээс бүхнийг нэг сошиал медиа платформд найдаж болохгүй. Жишээ нь сүүлийн үед Facebook-т хийгдэж буй мэдээлэл, нууцлалын асуудлуудтай холбоотой зорилтот сегментийн оновчлолын хязгаарлалтууд байна. Тиймээс маркетерүүдийн хувьд бүхий л зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Дэлхийн брэндүүд Covid19-ийн үед маркетингдаа ямар арга хэмжээ авч байна вэ?

Covid-той холбоотой үүссэн бүх нийтийг хамарсан энэхүү тодорхойгүй, урд өмнө нь судлагдаж байгаагүй нөхцөл байдал бизнесүүдэд “Одоо бид хэрхэн ажиллах вэ” гэсэн асуулт үүсгэлээ.

Мэдээж энэхүү асуултын хариулт бизнесийн байгууллагуудын хувьд ялгаатай ч ихэнх байгууллагуудын хувьд “Хүнд хэцүү нөхцөл байдал, хямралыг хамтдаа даван туулъя” гэсэн илүү хэрэглэгчидтэйгээ ойртсон агуулга бүхий маркетингийн мессежийг түгээж байна. Ерөнхийдөө дэлхийн томоохон брэндүүд дараах 3 төрлийн агуулга бүхий сурталчилгаа явуулж байгаа бөгөөд үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн санаа зовнилыг бууруулах
  2. Асуудлын шийдэл гарц нь байх
  3. Хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхад уриалах

гэсэн 3 ерөнхий агуулгаар одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгчидтэйгээ холбоо харилцаа тогтоож, маркетингийн мессежээ тодорхойлж байна.

1. Үйлчлүүлэгчдийн санаа зовнилыг бууруулах

Cottonelle брэнд

Дэлхийн хамгийн том сальфетка, 00-ын цаас үйлдвэрлэгч Cottonelle брэнд худалдан авагчдын худалдан авалтын шокийг намжааж тайвшруулах зорилготойгоор нэгэн сурталчилгааг түгээжээ. Тэд АНУ-ын халамжийн төв болох United Way-тэй хамтран #ShareASquare нэртэй компанит ажлыг “Өгөөмөр хандлагыг их хэмжээгээр нөөцлө” уриатайгаар зохиож COVID19-ийн эсрэг арга хэмжээ авах дэлхийн хандивын санд 1 сая доллар, 1 сая 00-ийн цаас хандивлажээ.

McDonald’s

Үйлчлүүлэгчдийн хувьд эрүүл мэндээ хамгаалах тал дээр асар их санаа зовж байгааг анзаарсан McDonald’s-ийн Филиппиний салбар ажил эхлэхээс өмнө заавал ажилчдынхаа халууныг үздэг болжээ. Филиппин дэх McDonald’s-ийн гүйцэтгэх захирал Kenneth Yang үйл ажиллагаагаа зогсоохгүй болохоо үйлчлүүлэгчдэдээ илэрхийлсэн видео контентыг хүргэсэн юм. Тус видеогоор хүргэж буй гол мэссэж нь аюулгүй байдал, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, хоол, үйлчилгээний чанар болон ил тод байдлаа улам сайжруулан үргэлжлүүлэн ажиллах болно гэдэгт оршиж байв.

Өөрөөр хэлбэл McDonald’s -ийн хувьд үйл ажиллагаагаа хязгаарлахаас илүү хэзээ хэзээнээс илүү хариуцлагатай ажиллаж буйгаа илэрхийлэх нь хэрэглэгчдэд илүү хүрнэ гэж үзсэн аж.

Асуудлын шийдэл гарц нь болох

Ford

1903 оноос хойш буюу 100 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд Ford компани өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хугацаанд хямралыг хэрхэн туулж гарсан талаараа бусдад түгээхийг голлох сурталчилгаагаа болгон ашиглаж байна. Жишээлбэл Дэлхийн 2 дугаар дайны үед хэрхэн зэвсэг үйлдвэрлэж байсан талаараа хуваалцан, COVID-ыг даван туулахад ашиглах багаж хэрэгсэл үйлдвэрлэхэд туслалцаа үзүүлж байгаа бөгөөд тэдний Built to lend a hand, Built for Right now зэрэг шинэ сурталчилгаанууд нь компанийн урт хугацаанд баримталж ирсэн үнэт зүйл, алсын хараа, зорилгыг олон нийтэд түгээхэд чиглэжээ.

Америк дахь Ford компанийн сурталчилгаа, контент хариуцсан захирал Andrew Georgescu “Ямар ч саад бэрхшээл тулгарсан даваад л гарах нь үнэн гэдгийг 117 жилийн туршлага маань бидэнд сургасан. Гэхдээ одоогийн нөхцөл байдал бол ямар нэг хариу үйлдэл хийх эсвэл хамтын ажиллагаа явуулахад маш эгзэгтэй үе” гэжээ. Тиймээс тэд хэрэглэгчдээ санхүүгийн хүндрэлийг давж гарахад нь туслах үүднээс Ford Credit төлбөр тооцооны тусламжийн программыг үүсгэжээ.

Walgreens

АНУ-ийн эмийн салбар дахь томоохон компаниудын нэг Walgreens “Эм зүйчээс асуу” нэртэй COVID19-ийн талаар мэдээлэл бүхий богино видео контентуудыг байршуулжээ. Тэд өмнө нь явуулж байсан и-мэйл маркетингийн кампанит ажлаа маш хурдан өөрчлөн, онлайн тусламж үйлчилгээг авахын давуу талыг танилцуулсан болон жоргүй эмийн хүргэлтийн талаар богино видео бүхий и-мэйл маркетингийн компанит ажлыг эхлүүлжээ.

Хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхад уриалах

Ikea

Хатуу хөл хорионд гэрээсээ гарахгүй байгаа хүмүүс стрессдэж, зарим зүйлээс алслагдсан мэдрэмж авч байгааг Испани дахь Ikea-ийн салбар анзааран ГЭР гэдэг ямар гайхалтай зүйл болох талаарх агуулга бүхий гэгээлэг сурталчилгаа бэлджээ.

Guinness

Гэгээн Патрикийн өдөр нь шар айрагны брэнд болох Guinness-ын хувьд маш чухал өдөр байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг Ирланд болон дэлхийн олон орнуудад хориглосон тул Guinness энэхүү өдрийг өөрөөр зохион байгуулах шаардлагатай болжээ. Ингээд тэд уян хатан хэрнээ итгэл дүүрэн агуулгыг багтаасан сурталчилгааг бэлджээ.

Бид бүхнээс даруй нэг жилийн өмнө энэхүү бүх нийтийг хамарсан нөхцөл байдалтай нүүр тулан, даван туулж буй дэлхийн бусад орны туршлагаас та бүхэндээ хүргэж, цаашдаа маркетеруудын хувьд юу анхааран ажиллах хэрэгцээ бий талаар мэдээлэл хүргэлээ.

Энэхүү мэдээлэл бизнес эрхлэгч болон маркетер таны өдөр тутмын ажилд хэрэг болно гэдэгт бид итгэж байна.

Танд амжилт хүсье.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP