fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
11/23 / Published in БЛОГ

Чатбот ашиглан хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх нь

Оновчтой сурталчилгаа, амжилттай борлуулалт урт хугацаандаа үргэлжилсээр л байдаг бол бид ганцхан товч дарчихаад л илүү үйлдэлгүй хүлээж суух байсан биз. Яг тэр үед хэрэглэгч дахин дахин холбогдож мэдээлэл авдаг нь худалдан авалт хийнэ гэдэг дохио байдаг.

Хачирхалтай нь тэдний зарим нь худалдан авалт хийхийн яг өмнөхөн гэнэт шийдвэрээ өөрчилчихдөг.

Энэ асуудлыг бид хэрхэн шийдвэрлэх вэ? Зүгээр орхих уу? Эсвэл дахин ятгах уу? гэдэг чухал. Тэр чигт нь орхино гэдэг бидний сонголт нэгэнт биш учир дахин харилцаа тогтоох болох нь. Утас, и-мэйл ашиглан эсвэл өмнө авч сонирхож байсан мэдээллээр нь тэдэнд сануулга илгээж, урамшуулал санал болгож болох юм. Үүнийг хялбар гүйцэтгэх боломжийг чатбот дахь хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх функц бидэнд олгоно. Ингээд энэхүү нийтлэлдээ энэ талаар дэлгэрэнгүй бэлтгэлээ.

💡 Хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх User attributes гэж юу вэ?

Чатбот дахь User attributes гэдэг нь хэрэглэгчийн мэдээллийг код бичихгүйгээр хялбар тэмдэглэх функц юм. /Жишээ нь: Нэр, утас, имэйл, сонгосон, сонирхсон бүтээгдэхүүн, мэдээлэл, санал сэтгэгдэл гэх мэт./ 🍰

User attributes нь танд дараах боломжуудыг олгодог.

  • Хэрэглэгчдийн талаар илүү ихийг мэдэхийн тулд тэдний талаарх мэдээллийг хадгалах;
  • Хэрэглэгчдийг бүлэглэн сегментчилэх, үр дүнтэй дахин чиглүүлэлт хийх;
  • Хэрэглэгч бүртэй хувийн үнэнч харилцаа үүсгэх;
  • Хэрэглэгчдийн мэдээллийг захиалга авах, бүртгэх зорилгоор автоматаар цуглуулах, жагсаах гэх мэт;
Chatbot building

Бидний хамгийн өргөн ашигладаг Chatfuel платформд дараах төрлийн attributes байдаг.

  1. System attributes ⚙️
  2. Custom attributes 🎨

Ингээд эдгээр attributes -ын хэрэглээ, давуу тал, онцлогуудын талаар илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе!

System attributes ⚙️

System attributes нь АВТОМАТААР хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх функц юм. Үүнд, таны оролцоо ч, хэрэглэгчийн оролцоо ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн Facebook хаягаас дараах мэдээллүүд АВТОМАТААР чатбот санах ойд бүртгэгдсэн байдаг.

  • Messenger ID
  • Gender
  • First and last name
  • Timezone, locale
  • Profile picture
  • Ref гэх мэт.
Chatbot building

Эдгээрийг та өөрчлөх боломжгүй бөгөөд өөрчилж болох цор ганц арга бол хэрэглэгч өөрийн Facebook хаяг дээрх бүртгэлээ өөрчлөх л юм.

System attribute-ыг юунд ашиглах вэ?

Хэрэв та хэрэглэгчтэй нэрээр нь мэндчилэх бол угтах хэсэг буюу Welcome Message хэсэгт үүнийг ашиглаж болно. Жишээ нь, Сайн байна уу? гэхийн оронд Сайн байна уу? Ц. Анударь! гэж мэндчилвэл хэрэглэгчдэд зөвхөн өөртэй нь хувийн харилцаа үүсгэж буй мэт таатай мэдрэмж төрүүлдэг.

Custom attributes 🎨

Custom attributes – ын хувьд та хүссэн хэмжээгээр шинэ таг үүсгэн шинэ мэдээлэл, шинэ бүртгэл цуглуулах боломжтой. Жишээ нь, хэрэглэгч 2 өрөө байрны 46 м.кв болон 54 м.кв сонголтын алийг нь сонгож буйг {{м.кв сонголт}} гэж хадгалж болно. Тэдний сонголт {{м.кв сонголт}} гэсэн ТАГ-ийн оронд гарч ирж, танд мэдээлэл болж очих болно.

Сustom attributes хэрхэн ажилладаг вэ? Дахин нэг жишээ авъя. Арьс арчилгаа онлайн худалдааны брэнд чатботдоо {{арьсны төрөл}} гэдэг шинэ custom attributes үүсгэжээ. 🧴 Чатбот хэрэглэгчээс хуурай, тослог эсвэл холимог арьстай эсэх мэдээллийг авах бөгөөд хэрэглэгчийн сонголт автоматаар дата мэдээлэл болж хадгалагдана. Тухайн брэндийн хувьд уг attributes-ыг арьс арчилгааны зөвлөгөө өгөхөд ашиглаж болно гэсэн үг.

Хамгийн том давуу тал нь Хууран арьстай хүнд тослог арьсны тухай зөвлөгөө мэдээлэл хэзээ ч очихгүй гэсэн үг.

Custom attributes хэрхэн үүсгэдэг вэ? Custom attributes ашиглан хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулахад мессенжерт заавал харилцаа үүсгэх шаардлагатай байдаг. Харилцаа үгүй бол мэдээлэл үгүй, сэжим ч үгүй. Дараах байдлаар Chatfuel платформд custom attributes үүсгэх боломжтой.

  • Save User Input plugin: Хэрэглэгчээс хүссэн асуултаа асууж хариуг нь шинэ attribute үүсгэн тэмдэглэж авах тохиргоо.
  • Set User Attribute plugin: Хэрэглэгчийн хийж буй үйлдэл, сонирхсон, сонгосон бүтээгдэхүүн мэдээллийг автоматаар тэмдэглэх тохиргоо.
  • Quick replies: Хэрэглэгчдээс асуулт асууж хариулт авахдаа хэд хэдэн сонголт өгөх хэлбэр. Хэрэглэгч аль хариултыг сонгосоныг түүнийг нь автоматаар хадгалах тохиргоо.
  • JSON API: Хэрэв та имэйл маркетингийн апп, CRM апп ашигладаг бол энэ тохиргоог ашиглан интеграци хийж чатботоо өөр платцормуудтай хослуулан ашиглах боломжийг олгодог. Хэрэглэгчийн бүртгэл бусад маркетингийн автоматжуулалтын апп руу шилжих боломжтой гэсэн үг.
Chatbot building

Амжилттай attributes үүсгэхэд туслах дараах 6 зөвлөмжийг хүргэе!

1. Сурталчилгааны зорилтот чиглүүлэлтээ сайжруулахад бүртгэл мэдээллээ ашиглах нь:

Чатбот платформуудад People / Audience цэс гэж байдаг. Энэ цэсэнд хэн гэдэг хэрэглэгч, аль улсаас хэдэн цагт ямар мэдээлэл авсан эсэх нь бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, Мэдээлэл авсан 1000 эсвэл 10000 хэрэглэгчийн жагсаалт харагдана гэсэн үг.

Тэднийг нас, хүйс, мэдээлэл авсан огноогоор нь сегментчилэх боломжтой. Үүнийг export хийн xlsx өргөтгөлөөр татаж Facebook Ads Manager -т сурталчилгааны оновчлолд ашиглах боломжтой. Сustom эсвэл Lookalike audience үүсгэж өмнө танайхаас мэдээлэл авч байсан хэрэглэгчдэд дахин чиглүүлэлт хийнэ гэсэн үг. Янзтай биш гэж үү! 😎

2. Attributes ашиглан хэрэглэгчдээс анкет асуулга авах:

Save User Input plugin төрлийг ашиглан хэрэглэгчдээс анкет асуулга авч, бөглүүлэн хариулт бүрийг автоматаар эмх цэгцтэй жагсаах боломжтой. Шинэ бүртгэл нэмэгдэх бүрд “Шинэ бүртгэл ирлээ!” гэсэн мэдэгдэл танд эсвэл таны ажилтанд имэйл очихоор ч тохируулагдана. WOW! 🎉

3. Хэрэглэгчдийн санал хүсэлтийг авах:

Үүнд хамгийн шилдэг жишээ! Ресторанаар үйлчлүүлэгчдийн санал хүсэлт маш чухал. Дахин үйлчлүүлэх үү? Замын цаадах рестораныг сонгох уу гэдэг нэг удаагийн үйлчилгээнээс шууд шалтгаалдаг. Магадгүй тэдэнд юу таалагдсан, юу таалагдаагүйг найрсагаар асуувал байдал өөрчлөгдөж мэдэх юм. Шинэ бүтээгдэхүүний хувьд мөн адилхан. Анхны хэрэглэгчдийн сэтгэгдэлийг маш сайн сонсож борлуулалт, маркетингдаа тусгаж өгөх нь зүйтэй. Үүнд та мөн л чатботын Attributes-ээ ашиглах нь байна шдээ! 😘

 

4. Онлайн захиалга авах:

Онлайн захиалга авах, хүргэлтийн мэдээлэл бүртгэхэд мөн attributes ашигладаг. Үр дүнд нь маш хурдан, хялбар хямд зардалтайгаар захиалга авч нөгөө талаас хэрэглэгчдэд ч түргэн шуурхай таатай байх болно гэдэгт итгэлтэй байна.

5. Зөвлөгөө өгөх:

Хэрэглэгчдийн асуудлыг тодорхойлж, түүнийг нь таньж мэдэн тохирсон зөвлөгөө мэдээлэл өгөх нь зүйтэй. Хэрэглэгч ч өөрт нь ашигтай зөвлөгөө мэдээлэлд дуртай байдаг. Өрсөлдөгчийг сонгохоос урьтаж нэг ч гэсэн үнэнч хэрэглэгчтэй болох шилдэг арга.

Жишээ нь, Та эмзэг арьтай юу? гэж асуугаад ТИЙМ / ҮГҮЙ гэсэн сонголт өгөөрэй. Тийм гэж хариулсан бол эмзэг арьсны тухай зөвлөгөө өгч, үгүй гэж хариулсан бол дараагийн үйлчилгээг санал болгоорой. Мөн л attributes танд туслана.

6. QUIZ буюу оноо өгдөг тест, сонжооны функцийг ашиглах:

Attributes ашиглан үүсгэх боломжтой хамгийн хөгжилтэй функц. Чатбот хэрэглэгчдэд асуулт хариулт өгч оноогоор үр дүнг хэмждэг. Үүнийг урамшуулал олгохдоо ашиглаж болно. Жишээ нь, 5-аас дээш оноо авсан бол 20% OFF, 7-оос дээш оноо авсан бол 30% OFF, 10 оноо авсан бол 50% OFF гэх мэт. 🤩

Нийтлэлийг минь шимтэн уншсан танд баярлалаа. Дээрх нийтлэлд дурдсан бүх санаа боломжуудыг шингээсэн шилдэг чатботыг бид танай байгууллагад үүсгэж өгөхөд хэзээд БЭЛЭН! 😊

Дэлгэрэнгүй үнийн санал татах бол ЭНД ДАРААРАЙ!

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP