fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
9/09 / Published in БЛОГ

Банк санхүүгийн байгууллагын контент маркетинг: Сошиал медиа орчинд зөв дараалалтай контент бэлдэхүй

Банк санхүүгийн байгууллагын хувьд контент маркетингийг хялбаршуулан томъёолбол:

  1. Боломжит харилцагчдад боловсрол олгох
  2. Контент хүлээн авагчдын сонирхлыг татах замаар шинэ харилцагч олж авах
  3. Брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэх

гэсэн 3 үе шатанд хуваан үзэж болно.

Сайтар төлөвлөгөөн доор бэлтгэгдсэн үе шаттай контент банк, санхүүгийн байгууллага болон харилцагч хоорондыг итгэлцлийг бий болгох, вэб сайтын хандалтыг нэмэгдүүлэх, шинэ сэжмийг авч ирэх болгох зэрэг олон давуу талтай.

Гэхдээ зөвхөн зөв төлөвлөлт бүхий үе шаттай контент бидэнд дээрх өгөөжийг авч ирэх болно. Маркетингийн онолын үүднээс харвал банкны боломжит болон одоогийн харилцагч худалдан авалтын ямар шатанд байгаагаас хамааран хүргэх контентууд ялгаатай байдаг. Нөгөө талаасаа харилцагчийн эрэлт хэрэгцээ, дадал зуршлаас хамааран харилцагч бүр ялгаатай байдаг нь ялгаатай сувгуудыг ашиглан ялгаатай төрлийн контент бэлдэх хэрэгцээ үүсгэдэг.

Үйлчлүүлэгчийг энэ удаад 3 түвшинд авч үзье.

Эхний үе шат бол асуудлаа таних үе. Контент маркетингийн онолын үүднээс эхний үед ямар нэгэн шийдэх хэрэгтэй асуудал байгааг үйлчлүүлэгчид ойлгож эхэлдэг. Харин банк санхүүгийн байгууллагуудын хувьд энэ асуудал нь хадгаламж, хөрөнгө оруулалт, зээлтэй холбоотой байх болов уу. Тиймээс энэ талаар үйлчлүүлэгчдэд боловсрол олгох, анхаарал татах сонирхолтой видео, блог нийтлэл, постууд, инфографик, сонжоо илүү үр дүнтэй байх болно. Эндээс танай сошиал хуудсуудын хандалт өсч, олон тооны сонирхогч гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ бол танигдалтын үе юм.

Гэхдээ сонирхсон хүн бүр танай харилцагчийн тоог нэмж, бодит борлуулалт болох хараахан болоогүй. Учир нь тэд ямар асуудал байгаагаа таньсан одоо судлах хэрэгтэй болно. Өмнө нь буй сонголтуудаас алийг сонгох талаар асуудлаа нэлээн сайтар анзааран үзэх үе.

Өмнөх үетэй харьцуулахад энэ үед анзаарч гүнзгийрүүлэн судлаж буй хүмүүсийн тоо цөөрсөн байна. Энэ үе бол мөн л шууд борлуулалтын шат биш. Учир нь боломжит хэрэглэгч сонголтоо хийхээр судалгаа хийж байгаа шүү дээ. Тиймээс энэ үе шатанд хэрэглэгчид санхүүгийн боловсрол олгох и-бүүк, судалгааны материал, өдөрлөг, онлайн сургалт зохиож болно. Эдгээр ажлууд бүгд танай боломжит үйлчлүүлэгчийн сонирхлыг татахуйц байх хэрэгтэй бөгөөд ерөнхий агуулгын ихэнх хувь нь үйлчлүүлэгчид санхүүгийн боловсрол олгоход чиглэн санхүүгийн зөв шийдвэр нь танай санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ байхад анхаарах нь зүйтэй.

Үүний дараа хэрэглэгч өөрийн асуудлын талаар гүн гүнзгий ойлголттой болж, танай талаар ч мөн тодорхой хэмжээний ойлголттой болох болно. Тиймээс одоо сүүлийн үе шат буюу шийдвэр гаргах шат руу шилжинэ. Шийдвэр гаргаж сонголтоо хийх үед танайх тэргүүн ээлжийн сонголт байх ёстой. Энэ л контент маркетингийн гол зорилго. Энэ үед үнэгүй зөвлөгөө, бодит танилцуулга, харилцагчийн сэтгэгдэл, болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэ үе шатанд танайхыг сонирхогчийг худалдан авагч, харилцагч болгох чухал алхам.

Банк санхүүгийн байгууллагын худалдан авалтын шат бүрт зориулсан контентын онцлог

Үе шат НЭГ. Блог нийтлэл.

Банк санхүүгийн салбарт амжилттай контент маркетингийг хэрэгжүүлэхэд хамгийн энгийн бөгөөд, үр дүнтэй нэг арга бол блог нийтлэл. Энэ нь бусад контентуудтай харьцуулахад зардал, хүн хүч шаардагдахгүй.

Амжилттай блог нийтлэх бичихэд дараах зүйлсийг баримтлаарай. Үүнд:

  1. Үгийн тоо. Блог нийтлэл нь урт байх тусмаа Google-д эерэг дохио өгдөг. Мөн хэрэглэгчдийн хувьд ч урт чанартай нийтлэл үнэ цэнтэй байж чадна. Тиймээс та 1000 үгээс багагүй байхаар төлөвлөөрэй. Гэхдээ мэдээж тоо биш чанар чухал гэдгийг мартаж болохгүй учир агуулгын хувьд сайтар анхаарах нь зүйтэй.
  2. Хайлтын системийн оновчлол (On-page SEO). Блог нийтлэлийн гарчиг, дэд гарчигууд, хайлтын илэрцийн харагдах хэсэг, түлхүүр үгийн судалгаа зэрэгт анхаарлаа хандуул. Энгийн хэрнээ тун чухал эдгээр зүйлс танай нийтлэл хайлтын системийн органик илэрцэд дээгүүр эрэмблэгдэх улмаар олон боломжит хэрэглэгчдийг вэб рүү татах боломж олгоно.
  3. Практикд хэрэглэх боломж. Уншигчид тухайн нийтлэлийг уншаад ямар нэг зүйл сурч байхаар бичигдсэн байх хэрэгтэй. Уншигчдад хэдий чинээ хэрэгтэй байна төдий чинээ тэдний сонирхлыг та татах болно.
  4. Сурталчилгаа. Блог нийтлэлийг нийтлээд л бүх зүйл дуусахгүй. Сошиал медиа хуудсууддаа постолж, хэрэглэгчид рүүгээ и-мэйлээр илгээж, нөлөөлөгчдөөр шэйр хийлгэ.
  5. Хувиргалт хий. Блог нийтлэл нь танд видеоны агуулга, Facebook-ийн олон зурагтай пост, инфографик, подкаст зэрэг олон контент бүтээх боломжоор хангана.

Түгээмэл асуултад хариулах хуудас үүсгэ

Зарим хүмүүст санхүүгийн асуудлыг нь шийдэх маш товч хариулт хэрэгтэй байдаг. Тиймээс үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултад хариулах хуудас үүсгэх нь хэрэглэгчдийн хувьд танайхыг хайж олох хамгийн зөв гарц болно.

Канадын үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт, арилжааны банк болох Bank of Montreal бизнес банкны үйлчлүүлэгчиддээ зориулан банкны үйлчилгээг илүү хялбар авахад нь туслах дараах хуудсыг гаргажээ.

Асуултууд болон хариултууд нь шууд банкны үйлчилгээг санал болгох гэхээсээ илүүтэй бизнес эрхлэгчдийг түгээмэл асуудаг асуултыг тэр чигт нь буулгаж ингэхдээ бизнес кредит карт, гадаад гүйлгээнийхээ талаар сурталчилжээ.

Мөн хариулт болон асуултыг маш товч байхад нь анхаарсан байна. Учир нь бизнесийн түвшинд санхүүгийн шийдвэр гаргахыг хүсч байгаа хүнд урт нийтлэл уншиж байх цаг байхгүй.

Мөн та бусад сошиал сувгуудад нийтэлсэн контент, урт блог нийтлэлдээ тус түгээмэл асуултад хариулах хуудсыг холбож өгөх нь зүйтэй юм. Энэ нь вэб сайтын интер-актив байх зарчмыг хангаад зогсохгүй боломжит харилцагчдад зохистой шийдвэр гаргахад нь туслах болно.

Тооцоолол оруулах

Зээл, хадгаламж гэх мэт банкны аль ч үйлчилгээний хувьд хүү болон төлөлтийн тооцоолол банк, санхүүгийн үйлчилгээг авах эсэхт нөлөөлөх маш чухал мэдээлэлд багтдаг. Хойд Америкийн шилдэг 10 банкны нэг TD банк орон сууцны зээлийн тооцооллыг веб хуудсандаа оруулж өгчээ. Энэхүү тооцоолол нь үйлчлүүлэгчийн сарын орлого, зарлага, байршлаас хамааран ямар хэмжээний орон сууцын зээл олгох боломжтой байгааг харуулж өгдөг байна.

Зээлээ тооцож үзсэн хүмүүст авахыг хүсч байгаа байрныхаа мэдээллийг оруулаад тооцоолол хийх, банктай холбогдох, уулзалт товлох гэсэн 3 янзын сонголт өгдөг аж.

Энэ нь худалдан авалтын юүлүүрт үйлчлүүлэгчийг татан оруулах маш сайн жишээ болж байна.

Үе шат нэг. Подкаст

Сошиал медиа маркетингийн түгээмэл сувгууд тэр дундаа Facebook, Instagram-ийн тухайд бэлдсэн контентоо бүрэн дуустал хүлээн авагчдад хүргэхэд тун бэрхшээлтэй. Харин подкаст сонсогчдын 35% нь эхнээс нь дуустал нь сонсдог бол 45% нь 80%-90%-ийг сонсож дуусгадаг аж.

Харин HubSpot-ийн хийсэн судалгаагаанаас харахад подкаст нь өсөн нэмэгдэж буй сошиал медиа маркетингийн үр дүнтэй сувгийн нэг болж байгаа бөгөөд маркетерүүдийн 17% нь 2020 онд подкастыг контент маркетингийхаа нэг хэлбэр болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Дээрх шалтгаанууд нь Европийн хөрөнгө оруулалтын банкны санхүүгийн боловсрол олгох подкастыг нийтлэх сэдэл болжээ.

Европийн хөрөнгө оруулалтын банкны “Monster under the bed” подкастын гол түлхүүр нь хэрэглэгчийг халамжлахад оршдог бөгөөд хөрөнгө оруулалт, хадгаламж, зээлийн үйлчилгээний талаар амьдралдаа шууд тусган ашиглаж болохуйц заавар зөвлөгөөг хүргэдэг.

Онолын хувьд хүлээн авагчид өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг түлхүү цааш түгээдэг бөгөөд хүлээн авахдаа ч дуртай байдаг аж. Түүнчлэн хэрэглэгчийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг санхүүгийн зөв шийдлийг зааж өгөх нь урт хугацаанд банк санхүүгийн байгууллагатай харилцаа холбоог үүсгэх боломж олгодог.

Түүнчлэн подкаст хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, зардал тун бага микрофон болон дуу хураах төхөөрөмж жишээ нь ухаалаг утас байхад л болно. Подкаст хийхэд анхаарах зүйлсийн талаар бидний бэлтгэсэн нийтлэлийг эндээс хүлээн авна уу.

Үе шат ХОЁР. Цахим ном, тайлан, судалгаа

Тодорхой сэдвээр цахим ном, тайлан судалгааны материал бэлтгэх нь уншигч, үзэгчдэд итгэл үнэмшил төрүүлэх үр дүнтэй аргуудын нэг.

Банк, санхүүгийн салбарын тодорхой сэдвийн хүрээнд судалгаа, тайлан, эрдэм шинжилгээний материал бэлдэж, боломжит харилцагчдын асуудлыг шийдэх хамгийн сайн арга хэмжээ нь санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ байх боломжтой талаар мэдээлэл бэлтгэн хүргэх хэрэгтэй.

Энэ төрлийн контентийг Канадын төв банк маш үр дүнтэй ашигладаг.

Бидний бэлтгэсэн сошиал медиа, дижитал маркетингийн цахим номыг уншигч та татаж авах боломжтой.

Үе шат ГУРАВ. Хэрэглэгчийн сэтгэгдэл

Хэрэглэгчдийн 38% нь ямар нэг чухал худалдан авалт хийхийн өмнө тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сэтгэгдлийг онлайнаас уншдаг байна. Тиймээс одоогийн болон өмнө нь танай банктай харилцаж байсан үйлчлүүлэгчийн бодит эерэг сэтгэгдлийг харуулсан контент бол хамгийн үр дүнтэй контентын нэг байх боломжтой.

Учир нь хүмүүс бусад хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж байх явцдаа тухайн байгууллагад итгэж болох эсэхээ шийддэг. Мөн тухайн сэтгэгдэл өөрийнх нь хүлээлт болон эрэлттэй нийцэж байгаа эсэхийг харгалзаж өөрийгөө сэтгэгдэл бичсэн хүний оронд тавьж үздэг байна.

Ийм төрлийн контентыг Канадын TD банк өөрийн инстаграм хуудсандаа нийтэлдэг.

Мөн бид өмнө нь хамтран ажиллаж байсан Очир-Ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллагад энэ төрлийн контент нийтэлж байсан нь бусад контенттой харьцуулахад өндөр үр дүнтэй байсан.

Дүгнэлт

Банк санхүүгийн байгууллага бол бусад салбартай харьцуулахад бодит бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодоггүй илүү итгэл дээр тогтдогоороо бусад бизнесээс ялгаатай. Тиймээс банк санхүүгийн байгууллагын хувьд иргэдийн итгэлийг олохын тулд санхүүгийн боловсролыг сайжруулах контентуудыг түлхүү нийтлэн, шууд борлуулалтын мэдээлэл гэхээсээ илүүтэй брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэхэд анхаарсан шууд борлуулалтын бус Пи-Арын мэдээлэл түлхүү ашиглан боломжит харилцагчидтай байнгын харилцаа холбоог бий болгох хэрэгтэй.

Та бидний бэлдсэн дээрх зөвлөгөөг өөрийн ажилдаа тусган туршаад үзээрэй.

Мөн бид сошиал медиа маркетингийн сувгуудын 2020 онд баримталж буй бодлого, үндсэн функцуудээс эхлээд хэрхэн зөв дараалалтайгаар бодит хэрэглэгч болох боломжтой хүмүүст хүрэх талаар өөрсдийн өдөр тутмын ажлаас олж авсан практик болон маркетинг тэр дундаа онлайн маркетингийн онолын мэдлэгтээ үндэслэсэн дижитал маркетингийн иж бүрэн онлайн сургалтыг явуулж байна.

Түүнчлэн хэрэв та манай сургалтад суувал өөрт тулгарч буй асуудлаа үлдээж манай хамт олноос LIVE хэлбэрээр 7 хоног бүр зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP