Manychat vs Chatfuel: Мэссэнжер чатботоо үүсгэхдээ алийг нь сонгох вэ?
Судалгаанаас үзэхэд хэрэглэгчдийн 69% нь түргэн шуурхай автомат хариулагч болох чатботоос мэдээлэл авахыг илүүд үздэг бол бизнесийн байгууллагуудын 80% нь чатботоор хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, тэдэнд бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ хүргэдэг байна. Иймд чатбот хэрэглээ жил бүр 4 тэрбумаар өсөж, чатботын програмууд ч эрчимтэй хөгжсөөр байна.
Энэхүү өсөн нэмэгдэж буй мэссэнжер чатботын хэрэгцээг бүрэн хэмжээнд хангаж чадах 2 платформын талаар энэ удаад хамтад нь танилцуулж байна. Facebook Messenger чатботын хамгийн шилдэг аппын эрэлд гарсан ямар ч маркетерийн хувьд эдгээр платформуудыг харьцуулж үзэх шаардлага зайлшгүй гарах болов уу.
Хамгийн өргөн ашиглагддаг чатбот програмууд болох Manychat болон Chatfuel-н хэрэглэхэд ойлгомжтой хялбар байдал, онцлог, давуу талуудыг танд танилцуулж байна.
Chatfuel
Магадгүй хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн хялбар бөгөөд ойлгомжтой платформ нь Chatfuel байх. Анх Telegram бот хийж эхэлсэн бол одоо Facebook Messenger бот хөгжүүлэлт дээр дагнан ажиллаж буй.
ManyChat
ManyChat ч өргөн хэрэглээ бүхий чатбот платформ, анх 2015 онд гараагаа эхэлсэн Facebook Messenger чатбот хөгжүүлэлтийн энэхүү апп нь маркетинг, автоматжуулалтын боломжуудаараа бусадтай харьцуулахад илүү хүчирхэг.
Програмуудын ашиглахад хялбар байдал
Manychat: Чатбот үүсгэх 2 сонголттой. Эхнийх нь “Flow” буюу дотроо мэдээлэл агуулсан урсгалуудыг хооронд нь холбож чатботоо хялбархан үүсгэнэ. Энэ нь танай чатботын бүтэц, зохион байгуулалтыг ойлгомжтой бөгөөд тодорхой зураглалтай болгож өгдөг.
Удаах нь Basic builder буюу Chatfuel-нхтэй төстэй блок хэлбэрээр чатботынхоо бүтцийг гаргаж болно.
Chatfuel: Та чатботоо энгийн “Block” хэлбэрийн зохион байгуулалтанд оруулан хялбар үүсгэх боломжтой. Эдгээр блокууд нь чатботын бүхий л боломж, элемэнтүүдийг багтаасан байх бөгөөд блокуудаа хооронд нь холбох замаар харилцан яриа өрнүүлдэг.
Block бүрдээ нэр өгч, хамтад нь багцлан групп хэлбэрээр ангилах боломжтойгоос гадна блок хоорондын холбоосыг энгийн цэс болон бусад хэлбэрээр тохируулж болно. Мөн тест хийх боломжтой.
ҮНДСЭН ЦЭС, ФУНКЦУУД
Хамгийн түрүүнд Manychat болон Chatfuel програмуудад аль алинд нь байдаг ижилхэн үүрэг бүхий цэс, функцуудыг танилцуулж байна.
- Flows (manychat) болон Automate (chatfuel) цэс: Хэрэглэгчдэд өгөх мэдээллээ зураг, альбом, видео, текстэн хэлбэрээр бүтээн, мэдээллийн дараалал, холбоосыг зохион байгуулан харилцан яриаг өрнүүлэх хэсэг.
- Audience (manychat) болон People (chatfuel) цэс: – Энэхүү цэсэнд чатботоос хэн гэдэг нэртэй, хэдэн хүн, хэзээ мэдээлэл авсан тухай хэрэглэгчдийн жагсаалтыг харуулдаг. Chatfuel дээр бол та тэдний мэдээллийг XLSX өргөтгөлтэй файлаар татан авч бүлэглэн, сегментчилэх боломжтой байдаг.
- Livechat – Хоёр програм дээр аль алиндээр нь бий. Автомат хариулагч ажиллаж байгаа ч чатбот админ өөрөө хэрэглэгчидтэй харилцах боломжийг олгодог. Manychat дээр бол та хэн гэдэг хүнд юу гэж хариу өгснөө “add note” хийн тэмдэглэж зөвхөн өөртөө харагдахаар хадгалах боломжтой.
- Broadcasting (manychat) болон Re-Engage (chatfuel) цэс: Хэрэглэгчидрүү мессеж илгээн, дахин харилцах хэсэг. Өөрөөр хэлбэл улаан ноосон цамцны үнэ, размер, зургийг нь үзсэн хэрэглэгч рүү 20 минутын дараа тухайн цамц 50% хямдарсан тухай урамшууллын мэдээллийг хүргэнэ гэсэн үг.
- Upgrade – Энэ цэсэд төлбөрийн мэдээлэл байдаг. Чатбот ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх програмуудаас ирдэг бөгөөд та олон улсын эрхтэй төлбөрийн картын дугаараа хийн тэр дор нь төлбөрөө төлөх боломжтой.
Харин одоо хоёр програмд байдаг тус тусын үүрэгтэй ялгаатай цэс, функцуудыг танилцуулъя.
Manychat
Dashboard – Manychat – ын хувьд мессенжер чатботоос гадна утасны дугаараар мессеж маркетинг хийх мөн имэйл маркетинг хийх боломжийг хэрэглэгчиддээ олгодог. Тиймээс энэхүү цэсэд Facebook хуудсаа чатботтой холбох, бэлдсэн мессеж, имэйлээ хэрэглэгчдэд илгээх, маркетингийн идэвхжүүлэлт хийх хэсэг байдаг.
Мөн чатботоос хэчнээн хүн, хэзээ, ямар мэдээллийг илүү сонирхож, дарж үзсэн байгааг тоон үзүүлэлт болон графикаар харуулсан хэсэг байдаг.
Growth tools – Веб сайтын газардах хуудсыг чатботтой холбох, Facebook сурталчилгаа хийх, постын комментод хариулах функцууд багтана. Өөрөөр хэлбэл үйлдэлд дуудах, хүмүүстэй шууд харилцаа тогтоох функцуудыг агуулсан гэсэн үг.
Automation – Дотроо мэдээлэл агуулсан flows буюу урсгалуудыг хооронд нь холбож зохион байгуулалт хийх хэсэг.
Settings – Бэлэн болсон чатботтойгоо Facebook хуудсаа холбох хэсэг. Нэгэнт холболт хийсэн бол ямар нэг мэдээлэл өөрчилөөд заавал refresh permissions хийж бүх мэдээллээ шинэчлээрэй. Мөн чатботын админ эрх шилжүүлэх болон бусад тохиргоо багтсан байдаг.
Templates – Програм дээрх бэлэн загваруудыг ашиглан хялбархан чатбот үүсгэх бас боломжтой. Гэхдээ PRO гэсэн тэмдэгтэй байвал та төлбөр төлдөг хэрэглэгч бол ашиглах боломжтой гэсэн үг.
My profile – Энэхүү цэсэд таны админ байгаа чатбот аккаунтуудын жагсаалт бий. Мөн шинээр чатбот үүсгэх бол Add New Account дээр дараарай.
Help – Хэрэв таны чатбот ажиллахгүй ямар нэг асуудал үүсвэл тусламж хэсэгт хандан Manychat програмын бодлого, дүрмүүдтэй танилцан, заавар видео сургалтуудыг үнэгүй үзэх боломжтой. Мөн ManyChat Community хэрэглэгчдийн group-т нэгдэн бусад хэрэглэгчдээс зөвлөгөө авч болно.
Chatfuel
Grow – Үндсэн цэсүүдийн хамгийн эхэнд байрлах grow нь Facebook хуудас холбох, комментод хариулах функцийг өөртөө багтаадаг. Мөн Facebook мессенжер сурталчилгааг чатботтой холбох, үр дүнгээ харах боломжийг олгодог.
Set Up AI – Зарим хэрэглэгчдийн бичсэн түлхүүр үгийг таньж хариу өгөх функцийн хэсэг. Жишээ нь: Сну, бну, мэдээлэл авъя гэсэн үгнүүдийг таньж угтах мессежийг илгээдэг.
Configure – Хэн нэгэнтэй хамтран чатбот дээр ажиллах, чатботын админ эрх шилжүүлэх бол энэхүү цэсэд хандаарай. Мөн хэрэглэгчдийн бичих талбарын хажууд харагддаг 3 дэд цэсийг үүсгэх тохиргоо энд бий.
Analize – Энэ цэсэд ямар хугацаанд хэчнээн хүн мэдээлэл авсан, аль мэдээллийг хэдэн хүн сонирхож, ямар цэс дээр хэдэн удаа дарж үзсэн эсэхийг тоон болон график үзүүлэлтээр харах боломжтой
Manychat болон Chatfuel: төлбөрийн тухай
Manychat: Та доорх функцуудыг хэрэглэгчийн тооноос хамаарахгүйгээр үнэ төлбөргүй, хязгааргүй ашиглаж боломжтой.
- Байгууллага, брэндээ танилцуулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал, үнийн мэдээллийг зураг, альбум, видео хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх
- Веб сайтруу шууд хандахаар тохируулах
- Хаяг, байршлыг Google map-д харуулах
- Утасны дугаарыг шууд залгагдахаар тохируулах
- Pdf, doc, xlsx өргөтгөлтэй файлуудыг шууд татаж авахаар оруулах
Харин дараах нэмэлт функцуудыг ашиглах бол төлбөр төлөх шаардлагатай болно.
- Комментод хариулах
- Хэрэглэгчдийн бичсэн үгийг таньж хариу өгөх (2-оос дээш удаа ашигласан тохиолдолд)
- Хэрэглэгчдийн зөвшөөрлөөр мэдээллийг нь (утас, имэйл) бүртгэж, мэдээллийн сан үүсгэх
- CRM болон бусад апп-уудтай холбох, интеграци хийх
- Тодорхой давтамжтай хэрэглэгчидрүү мессеж илгээх
- Хэрэглэгчдийг сегментчилэх
- Нэмэлтээр чатбот дотор цэс худалдаж авах •
- Имэйл маркетинг хийх гэх мэт.
Та дээрх нэмэлт функцуудыг ашиглаж эхэлсэн л бол танай чатботоос мэдээлэл авсан хэрэглэгчдийн тоогоор сар бүр төлбөр төлнө.
Chatfuel: Эхний 50 хэрэглэгч танай чатботоос мэдээлэл авахад үнэ төлбөргүй бүртгэж, бүх дэвшилтэт функцуудыг ашиглах боломжийг олгоно.
- Байгууллага, брэндээ танилцуулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал, үнийн мэдээлэл зэргийг зураг, альбум, видео хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх
- Веб сайтруу шууд хандахаар тохируулах
- Хаяг, байршлыг Google map-д харуулах
- Утасны дугаарыг шууд залгагдахаар тохируулах
- Pdf, doc, xlsx өргөтгөлтэй файлуудыг шууд татаж авахаар оруулах
- Комментод хариулах
- Хэрэглэгчдийн бичсэн үгийг таньж хариу өгөх
- Хэрэглэгчдийн зөвшөөрлөөр мэдээллийг нь (утас, имэйл) бүртгэж, мэдээллийн сан үүсгэх
- CRM болон бусад апп-уудтай холбох, интеграци хийх
- Тодорхой давтамжтаЙ хэрэглэгчидрүү мессеж илгээх
- Хэрэглэгчдийн сегментчилэх гэх мэт
Харин хэрэглэгчдийн тоо 50-аас дээш гарвал сар бүр програмаас танд дараах үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэх ирнэ.
Тэгэхээр алийг нь сонгох вэ гэж үү? Мэдээж таны өөрийн сонголт, хэрэглэж дадсан байдал, бизнесийн хэрэгцээнээс хамаарах болов уу.
Chatfuel нь чатбот үүсгэх, удирдах, темплейт загварыг нь ашиглаж сурахад маш хялбар, ойлгомтой. Хэрэглэхэд хялбар байдлаар chatfuel илүү гэж болно. Үүнээс гадна Chatfuel нь чатботын үндсэн функцуудын хувьд ч manychat-н хамгийн хүчтэй өрсөлдөгч.
Manychat-н хувьд анхлан суралцагчийн хувьд ойлгож, хангалттай хэмжээнд эзэмшихэд тодорхой хугацаа орох болов уу. Харин маркетингийн болон автоматжуулалтын функцуудын хувьд жишээ нь сэжим үүсгэх, бүртгэх функцын хувьд хамгийн хүчирхэг нь гэж болно.
Manychat програм нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, мэдээллүүдээ зураг, текст, альбом, видео, doc, xlsx, pdf файл хэлбэрээр үзүүлэх, веб сайт, утасны дугаар шууд залгагдахаар холбоход хязгааргүй, үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгодог. Харин нэмэлт функц ашиглаж эхэлснээс хойш чатботоос мэдээлэл авсан хэрэглэгчдийн тоогоор сар бүр төлбөр авдаг.
Харин Chatfuel програм нь бүх функцийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой ч чатботоос мэдээлэл авсан эхний 50 хэрэглэгчдийг л үнэгүй бүртгэн түүнээс дээш бол мөн сар бүр төлбөр авдаг.
Бид 22 салбарын бизнес эрхлэгчид, байгууллагуудад зориулан ашиглахад бэлэн, чатбот темплейтүүдийг Manychat болон Chatfuel дээр сонгон ашиглах боломжтойгоор бэлтгэсэн.
Та өөрийн салбарын чатбот темплейтээ эндээс сонгон худалдаж авч, чатбот иж бүрэн сургалт болон байнгын зөвлөгөө мэдээллээ хамт авах боломжтой.