CREATE ACCOUNT

JPG, PNG, GIF зургууд: Хоорондын ялгаа, хэрхэн бэлтгэх заавар

/ / Blog, БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
JPG, PNG, GIF зургууд

Маркетерүүд тэр дундаа сошиал медиа маркетерүүд бидэнд төрөл бүрийн сонирхолтой контент бэлтгэх хэрэгцээ гардаг. Хэрэв та Facebook, Instagram, Twitter-т зурагтай пост бэлтгэдэг бол ер нь л контент бэлтгэхэд өөрийнхөө цаг завыг зориулж л байгаа бол та дараах ойлголтыг хамгийн түрүүнд мэддэг байх шаардлагатай. Гарчигт дурьдсан JPG, PNG, GIF зургууд гэсэн ойлголт нь зурган файлын өргөтгөл буюу өөрсдийн зориулалтаас хамаарч өөр өөрөөр хадгалагдсан зураг гэж ойлгож болно.

JPG, JPEG өргөтгөлтэй зураг нь бага зай эзлэх зургийн формат юм. Фото зургийг JPG, JPEG өргөтгөлтэйгөөр хадгалах нь тохиромжтой. Joint Photographic Experts Group нэртэй нэгдсэн баг тус зургийн форматыг санаачлан хөгжүүлж өөрсдийн нэрний товчлолоор нэрлэжээ.

Харин PNG зураг нь JPG зургийг бодвол чанарын хувьд ялгаагүй ч илүү их хэмжээг эзлэдэг. Portable Network Graphics гэдэг үгний товчлол ба утгыг нь харахад л вэб сайтад оруулахад тохиромжтой зургийн формат гэдэг нь тодорхой юм. Жишээлбэл дүрс, лого, текст, график зэргийг хадгалан вэб сайт, сошиал орчинд байршуулахад чанартайгаар харуулж чадна. Мөн нэг давуу тал нь арын орчныг арилган зөвхөн дүрс текст, графикыг дангаар нь үлдээн зураг хэлбэрээр хадгалахад PNG өргөтгөлийг сонгодог. Жишээ нь лого хадгалахад ихэвчлэн арын орчныг нь арилган, PNG өргөтгөлтэйгөөр хадгалдаг.

GIF зураг нь олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг юм. Graphic Interchange Format гэсэн үгийн товчлол. Дээрх өргөтгөлүүдтэй харьцуулахад чанар алдалт нь хамгийн их. GIF зурагт ашиглах өнгөний тоо хязгаартай тул цөөн өнгөөр харагдана. Гэхдээ GIF зургаар та олон мэдээллийг сонирхолтой байдлаар харуулах боломжтой. Олон цуврал бүтээгдэхүүнүүдийг нэг дор харуулах, зөвлөгөө заавар бэлтгэх, сонирхолтой уралдаан явуулахдаа GIF зургийг ашиглаарай.

Дараах видеоноос та эдгээр зурган файлуудын ялгааг энгийн байдлаар харах боломжтой.

JPG, PNG, GIF зургууд: Хэрхэн бэлтгэх вэ?

Ямар ч зурган файл бэлтгэхдээ та зургийн хэмжээ, чанар дээр анхаараарай.

JPG зураг бэлтгэх

JPG өргөтгөлтэй зурган контентийг та өөрөө бэлтгэх гэж байгаа бол компьютерт тань суусан зургийн програм Paint, онлайн орчинд зурган файл бэлтгэх вэб сайт Canva, Adobe Photoshop, Corel Draw програмууд танд тусална. Мэдээж эдгээр нь хэрэглээгээрээ энгийнээс мэргэжлийн төвшний контент бэлтгэх програмууд.

 

 

PNG зураг бэлтгэх

Дээрх програмууд бүгд PNG өргөтгөлтэйгөөр зургийг хадгалах боломжтой ч зарим програм дээр асуудал тулгардаг. Жишээ нь Paint дээр та арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалах боломжгүй. Мөн Canva дээр 30 өдөр л арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалан авах боломжтой ба үүнээс цааш та төлбөр төлөн ашиглах шаардлагатай. Adobe Photoshop, Corel Draw програмууд дээр арын орчныг арилгасан зургийг бэлтгэнэ. Тус програмууд мэргэжлийн програмууд учир шууд ашиглахад бага зэрэг хүндрэлтэй.

 

 

GIF зураг бэлтгэх

GIF зургийг та олон төрлөөр бэлтгэх боломжтой. Видеог GIF хийх зориулалттай вэб сайтууд руу upload хийн тодорхой хэсгийг GIF болгон хадгалан авах, түүнийгээ сошиал сайтууд руу хуваалцах боломжтой. Мөн GIF зурганд орох зураг бүрийг бэлтгэн түүнийгээ ижил давтамжтайгаар харуулсан GIF-г тухайн сайтуудын тусламжтай бэлтгэх боломжтой.

GIF бэлтгэх сайтууд: Giphy, Gifmaker, Imgflip

 

Гэхдээ дээрх сайтууд нь 3 сул талтай байдаг. Эдгээр нь:

  • Хөдөлгөөнт зурганд орох зураг бүрийн үргэлжлэх хугацаа ижил байх тул та өөрийн зарим зургийг илүү удаан харуулахаар тохируулах боломжгүй.
  • Тухайн сайтуудын тусламжтай хийсэн GIF файлыг сошиал хуудас руу оруулахад чанараа маш их алддаг. Мэдээж сошиал маркетеруудын хувьд контентийн чанар маш чухал.
  • Таны хийсэн GIF бүр доороо тухайн сайтаар хийснийг илтгэх тамга тэмдэгтэй нийтлэгдэнэ.

Өмнө нь Facebook GIF файлыг дэмждэггүй буюу upload хийх үед танин GIF хэлбэрээр оруулах боломжгүй байсан тул дээр дурьдсан вэб сайтуудыг нийтлэг хэрэглэдэг байсан. Одоо харин таны хийсэн GIF файлыг Facebook дэмждэг болсон тул та өөрөө Photoshop програм дээр GIF-хөдөлгөөнт зураг бэлтгэн, Facebook хуудас руугаа оруулах нь зөв.

Түүнчлэн Photoshop програмын тусламжтай хийсэн GIF файл нь байж болох хамгийн сайн чанартайгаар таны Facebook хуудсанд нийтлэгддэг. Мөн GIF хөдөлгөөнт зураг бэлтгэх бусад вэб сайтын тусламжтай хийгдсэн GIF-хөдөлгөөнт зурагтай ижил тухайн вэб сайтын тэмдэг байхгүй мөн та оруулсан зураг бүрийн үргэлжлэх хугацааг өөрөө тохируулах боломжтой гэх мэт олон давуу талуудтай учир Photoshop програмаар хөдөлгөөнт зургаа бэлтгэхийг бид зөвлөж байна.

Та бидний зохион явуулдаг “Photoshop програмын анхан шатны сургалт-д сууснаар зургуудыг дээрх өргөтгөлтэйгөөр бэлтгэх, тэр дундаа GIF файл хэрхэн хийх талаар сурах боломжтой. Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоотой:

ДЭЭШ