Сошиал медиа менежерүүд, Дижитал маркетер, бизнес эрхлэгчид гээд Facebook сурталчилгаанхаа үр дүнг дээшлүүлэх, Инстаграм дээр үр дүнтэй маркетинг хийх, борлуулалтаа өсгөх зорилготой хүн бүр манай сургалтанд хамрагдах боломжтой.
Бүх видео хичээлүүд Facebook группт байршина. 2025 оныг дуустал үзэх боломжтой.
Онлайн хичээлүүдээс гадна төлөвлөгөө, постын загвар файлуудыг үнэ төлбөргүй татаж авах боломжтой.
Сургалтыг Натхауз Маркетинг компанийн захирал Ч.Баатарчулуун удирдан явуулна.
Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын томоохон компаниудад 10 гаруй жилийн хугацаанд Сурталчилгаа, ПР, Олон нийттэй харилцах алба болон Маркетинг, Борлуулалтын алба удирдан ажиллаж, шинэ бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт, контент маркетинг, Олон нийттэй харилцах, сошиал медиа маркетинг, маркетингийн төлөвлөлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан маркетер.
2014 оноос интернэт маркетинг, сошиал медиа маркетинг, контент хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
АНУ-д Олон Улсын Бизнесийн Мастерын зэрэг хамгаалсан.