100% онлайн, 7 хоног бүрийн зөвлөгөө
Цоо шинэ хөтөлбөр, эргэх холбоо

Миний хувьд танхимын сургалтыг илүүд үздэг. Сургалтын үеийн уур амьсгал, харилцан яриа, хамтдаа бие биенээсээ суралцах, шинэ хүмүүстэй танилцах боломж гээд…

Ийм уур амьсгалыг юугаар ч орлуулахад хэцүү. Тийм ч учраас бид 2014 оноос 2020 оны 1-р сарын хүртэл бараг 7 хоног бүр танхимын сургалт зохион байгуулдаг байсан.

Харин 2020 оны хувьд бүх хүмүүсийн төлөвлөгөөг, түүний дотор сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эрс өөрчлөх шиг боллоо. Цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээнүүд бүхнийг шинээр хийхээс өөр аргагүй болгочих шиг… Өмнөх бизнесийн арга барил тахалын үеийн/дараах бизнесийн орчинд яагаад зохицож ажиллахгүй, цоо шинэ арга барилаар ажиллахаас өөр арга болж байгаа талаар хүн бүр л бодож, дор бүрнээ тунгааж байгаа байх.

Бид ч мөн хорио цээр тавигдахыг, бүх зүйлс хуучин хэвэндээ орохыг хүлээх биш харин ч дараагийн NEW NORMAL буюу цар тахалын дараах бодит байдалтай аль болох түргэн зохицох талаар бодож эхэлсэн. Сургалтынхаа хөтөлбөрийг эрс өөрчлөн зохион байгуулж, агуулгыг нь өргөжүүлэн дижитал маркетингийн бүхий л үе шат, арга хэрэгслийг хамарсан цоо шинэ онлайн сургалтыг гаргахыг хичээлээ.

Сүүлийн 5-6 жилийн туршид 1 өдрийн танхимын сургалтууд л зохион байгуулж байсан бол одоо бүтэн жилийн туршид дахин дахин үзэж болох, байнгын эргэх холбоо, асуулт, хариултын лайв уулзалт, гэрийн даалгавар, сонжоо, дэлгэрүүлж унших материалууд гээд үр дүнтэй, шинэлэг, хамтдаа суралцах боломж олгох тийм л онлайн сургалтыг гаргахыг зорьсон.

Өмнө нь танхимын сургалтын дараа ихэнх суралцагсдаас маань асуултууд ирдэг байсаан. Сургалтын үеэр ойлгож, ажилдаа нэвтрүүлэх шинэ санаанууд урган гарч байсан ч амралтын өдрүүдийн дараах Даваа гарагт яг ажилдаа хэрэгжүүлэх үед маш их асуух, лавлах зүйлс гарч ирэх юм гэж хэлэхийг олон удаа сонссон.

Нэг өдрийн эрчимтэй шуурхайлсан сургалтын оронд та өөрийн цаг зав, хэмнэлд тохируулан үзэхээс гадна давтан үзэх, турших, бодит жишээнд тулгуурласан асуултуудаа хариулт авах, эргэх холбоо, сурснаа лавлах, батжуулах боломж олгох өргөн агуулга бүхий онлайн сургалт болгон өөрчилсөн.

Маркетерүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн түрүүнд шаардлагатай Facebook хуудас хөгжүүлэлт, Facebook төлбөртэй сурталчилгаа үүсгэх, үр дүнг нь сайжруулах, пост, контент төлөвлөлт, бэлтгэл гээд бүхий л шаардлагатай сэдвүүдийг энэхүү сургалтынхаа хөтөлбөртөө багтаалаа.

Chatfuel, Manychat, ухаалаг функцууд
Чатбот хэрэглээний практик сургалт
  • Facebook мэссэнжер чатбот гэж юу вэ?
  • Чатбот хэрэглээ, чиг хандлага
  • Түгээмэл ашиглагддаг чатбот апп: Manychat, Chatfuel
  • Manychat: Хялбар чатбот үүсгэх нь
  • Chatfuel: Хялбар чатбот үүсгэх нь
  • Чатбот ухаалаг функцууд (Chatfuel & Manychat)
  • Салбар бүрт чатботыг үр дүнтэй ашиглах нь (Chatfuel & Manychat)
  • Чатботыг Facebook төлбөртэй сурталчилгаатай хоршуулан ашиглах нь
Хэрхэн сонирхогчийг хэрэглэгч болгох вэ?
Хэрхэн сонирхогчийг хэрэглэгч болгох вэ?

Сошиал медиа, дижитал маркетингийн иж бүрэн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Персона, Хэрэглэгчийн худалдан авалтын замнал, Пост, Stories бэлтгэл, Подкаст, Facebook Live хэрхэн хийх, Instagram, Youtube маркетинг, Google Ads, Email маркетинг сэдвээр цуврал видео хичээлүүд, тараах материал, ebook, багш нарын зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой.

Түүнээс гадна та зөвхөн FACEBOOK МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ, ЧАТБОТ ХЭРЭГЛЭЭНИЙ ПРАКТИК СУРГАЛТ -ыг сонгон суралцсан ч болно.

Сургалтын видео хичээлүүд цаашид тогтмол нэмэгдэж орох тул өмнөх хичээлүүдийг нөхөж үзэх төдийгүй бүлэг хөтөлбөртэй танилцсаны дараа та онлайн шалгалт өгч, сертификат аван, ур чадвараа дээшлүүлээрэй.

TOP