fbpx

Инстаграм аккаунтаа чатботтой холбох нь

Цахим худалдааны салбарт амжилт олоход заавал дагах ёстой дүрмүүд бий. Тэдгээрийн нэг нь боломжит хэрэглэгч хаана байна тэнд идэвхтэй ажиллах. Ихэнх цахим худалдааны байгууллагын хувьд энэхүү талбар нь Инстаграм гэж хэлэхэд алдаатай болохгүй байх. Танай Инстаграм хаягийг дагагчид танай бизнесийн хувьд том боломжийг агуулж буй гэсэн үг.

Нийт Инстаграм хэрэглэгчдийн 90% хамгийн багадаа 1 бизнесийн байгууллагын Инстаграм хаягийг дагадаг бол нийт хэрэглэгчдийнх нь 83% нь өөрт хэрэгтэй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг эндээс мэдэж авч чаддаг гэж хариулсан байна. Эндээс нэг зүйл маш тодорхой. Та худалдааны салбарт бизнес эрхэлдэг боловч Инстаграмыг, сошиал медиаг идэвхтэй ашигладаггүй бол өнөөдрөөс эхлэн идэвхтэй бөгөөд үр дүнтэй ашиглах хэрэгтэй болжээ.

Гэхдээ зөвхөн сошиал медиад, Инстаграмд идэвхтэй байх бас л хангалттай биш болжээ. Зөв бас үр дүнтэй ажиллах шаардлагатайг бид энэ удаад ILTHY (I love the hype) брэндийн туршлагыг үндэслэн та бүхэнтэй хуваалцаж байна.

Энэхүү брэнд нь 10 жилийн хугацаанд онцгой бүтээгдэхүүнүүд зах зээлд гарган Lebron James, Machine Gun Kelly гэх мэт нөлөөлөгчидтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай аж. Бүтээгдэхүүний хувьд бүхий л төрлийн бэлэн хувцас борлуулдаг.

Тэдний хувьд доор жишээ татаж буй кампанит ажлын зорилго нь хүртээмжээ өсгөх, тэдэнд шинэлэг бүтээгдэхүүнээ танилцуулан улмаар шинэ хэрэглэгчдийг татах байсан бөгөөд дараах маш энгийн 3 алхам хийснээр зорилгодоо хүрч чадсан гэнэ. Эдгээр нь зөвхөн шинэ хэрэглэгчдэд зориулсан дараах зүйлс байсан:

  • Инстаграм хуудсынхаа Био хэсэгт “10% Off урамшуулал авах бол “TRYME” гэж мессэж бичнэ үү.” гэж үлдээсэн.
  • Инстаграм DM-ээр хэрэглэгч “TRY ME” түлхүүр үгийг илгээмэгц тухайн хэрэглэгчийн нэр, утас, имэйл хаягийг асуун, тэр дор нь имэйлийн урамшууллын бэлгийн картыг олгосон.
  • Бэлгийн карт авсан хэрэглэгч ШОП хэсгээр аялж, нэг биш хэд хэдэн бүтээгдэхүүн сонгож худалдан авсан байна.

Энэ кампанит ажлын хувьд тулгарсан асуудлынхаа талаар ярихдаа ILTHY брэндийн үүсгэн байгуулагч: “Хамгийн эхлээд чатботоо үүсгэх байсан, толгой эргүүлсэн интеграци, холболт гэх мэт техникийн асуудлууд гараад ирсэн. Гэхдээ ямартай ч хэрэглэгчдийн нэр, утас, имэйл хаяг цуглуулах, буцаагаад урамшууллын мэдээлэл илгээх боломжтой чатбот хийчихсэн шүү.”

Үр дүнд нь ILTHY брэнд шинэ хэрэглэгчийн бүртгэлээ 22%-аар өсгөж, урамшуулал олгох бүрдээ хэрэглэгчийн зөвшөөрлөөр нэр, утас, имэйл гэх мэдээллийг бүртгэж авснаар дахин харилцаж, дараа дараагийн урамшуулал, мэдээллийг санал болгох боломж бүрдсэн байна.

❗️ Манай байгууллага ч мөн адил харилцагчдадаа зориулан өөрийн гараар хялбар чатботтой болоход туслахаар чатбот үйлчилгээндээ 50% хөнгөлөлт санал болгож байна.

Хэрхэн хялбархан чатботтой болох вэ? 

  • Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
  • Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
  • Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.

Ингээд хэрхэн амжилттай Инстаграм хуудсаа чатботтой холбох талаар мэдээллийг хүргэж байна.

Инстаграм бизнес хуудсыг чатбот автоматжуулалттай холбох нь

Инстаграм аккаунтын хувьд чатботтой болох нь ямар ач тустай талаар бодит жишээг дээр танилцуулсан тул энд илүү зүйл нуршихгүйгээр хэрхэн Инстаграмаа чатботтой холбох талаарх мэдээллийг өгье.

Алхам 1: Бизнесдээ зориулсан Инстаграм хуудастай байна. Хэрэв байгууллагын Инстаграм хуудас байхгүй бол шинээр нээнэ. Үүнд, Instagram.com гэж ороод Sign Up сонголтыг сонгон утасны дугаар, байгууллагын нэр, нэвтрэх нэр, нууц үг зэргийг шинээр үүсгэн оруулна.

Instagram чатбот

Анхаарах зүйлс:

Утасны дугаар нь идэвхтэй ашигладаг дугаар байх ёстой бөгөөд шинээр аккаунт үүсгэн баталгаажуулахад 6 оронтой кодыг тухайн утасны дугаарт илгээдэг. Мөн нэвтрэх нэр нь бүх үсэг жижгээр, дундаа зайгүй гэсэн стандарттай байдаг.

Алхам 2: Facebook хуудсаа заавал Инстаграм хуудастай холбоно. Үүнд:

Нэгт, Facebook page – Settings – Instagram – Connect account дарна.

Instagram чатбот: Инстаграм хуудсаа чатботтой хэрхэн холбох вэ?

Хоёрт, Инстаграм аккаунтад ирэх мессежүүдийг Inbox хэсэгт хүлээн авч үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Ингэснээр та мессежүүдийг давхар хянаж, чатбот хэвийн ажиллаж байгаа эсэхийг үргэлж хянах боломжтой.

Instagram чатбот: Инстаграм хуудсаа чатботтой хэрхэн холбох вэ?

Гуравт, Инстаграм хуудасруу нэвтрэх хэсэг гарч ирнэ. Автоматаар таны өмнө нь нэвтэрсэн Инстаграм нэвтрэх нэр гарч ирэх бөгөөд энэ нь таны бизнес хуудас биш бол Switch account сонголтыг сонгоно.

Instagram чатбот: Инстаграм хуудсаа чатботтой хэрхэн холбох вэ?

Дөрөвт: Та өөрийн Инстаграм бизнес хуудсын нэвтрэх нэр, нууц үгийг хийнэ. Log In товчийг дарна.

Instagram чатбот: Инстаграм хуудсаа чатботтой хэрхэн холбох вэ?

Тавт, Ингээд та амжилттай Инстаграм аккаунтаа Facebook хуудастайгаа холболоо. Одоо чатботоо Инстаграм бизнес хуудастайгаа холбох л үлдлээ.

Алхам 3: Бидний хувьд хамгийн өргөн ашигладаг чатботын платформ manychat танд дараах боломжуудыг олгоно.

  • Инстаграм DM /Direct message/ -д хариулах буюу 24 цагийн турш хэрэглэгчдийн асуултад хариулж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
  • Instagram Ads буюу Инстаграм сурталчилгаагаар орж ирсэн шинэ хэрэглэгчидтэй харилцана.
  • Comment Autoreply буюу Инстаграм постын коммент бүрд алдалгүй хариулна.
  • Story mention, Story Reply буюу сторинд хариу үйлдэл үзүүлэгчдэд мөн цогц мэдээлэл өгнө.
Instagram чатбот: Инстаграм хуудсаа чатботтой хэрхэн холбох вэ?

Манай байгууллагын хувьд ч чатбот үйлчилгээндээ үүнийг нэвтрүүлж, Facebook чатбот үйлчилгээ худалдан авсан байгууллага бүрдээ үйлчилгээний үнийн саналд багтаан Инстаграм хуудсанд нь чатбот үүсгэж өгдөг. Хэрэв та үйлчилгээний үнийн санал татах бол ЭНД ДАРААРАЙ!

Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая. Баярлалаа.

TOP