fbpx

Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

Аливаа шинэ санааг хөгжүүлэхгүй орхивол минутын дараа хуучирдаг жамтай. Энэ дүрэм Start Up бизнест шууд нөлөөлдөг бөгөөд тэд зах зээл дэх өрсөлдөгчдөөс гадна цаг хугацаатай уралдаж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд үр дүн бас хурд шаардлагатай гэсэн үг. Хүний нөөцийн сонголт, технологи ашиглалт, хэрэгтэй зүйлд цаг, төсөв зарцуулдаг эсэхээс хамаарч бүтээмж шууд тодорхойлогддог.

Бүх зүйл эхлэл байдаг. Анхны баг, анхны бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд. Хийж буй ажлууд цаг минут бүрт зорилгод хүрэхэд тэмүүлсэн байдаг. Гэвч бодит байдалд бидэнд бэрхшээлүүд болон зайлшгүй хийх шаардлагатай ажлын жагсаалтууд гарч ирдэг. Үүнд:

  • Нэмэлт хүний нөөц шаардлагатай.
  • Төсвөө аль болох үр дүнтэй зүйлд зарцуулж, хэмнэх хэрэгтэй.
  • Оновчтой сурталчилгаа явуулж, үр дүнтэй байх хэрэгтэй.
  • Анхны хэрэглэгчидтэйгээ амжилттай харилцаа тогтоож, худалдан авагч бий болгох ёстой.
  • Бүрэн цогц мэдээлэл хүргэхүйц веб сайт, газардах хуудас хөгжүүлэх хэрэгтэй гэх мэт.

💡 Болдог бол өөрийгөө хэд хэд хувилаад түргэхэн шиг гүйцэтгэчихмээр санагдах үе ч бий. Гэвч боломжгүй. Яг энэ үед асуудалд төвлөрөх бус шууд шийдэлд төвлөрөх нь зүйтэй. Автоматжуулалтын талаарх мэдлэгээ багахан нэмэгдүүлэхэд л болно. Ингээд Facebook messenger чатбот автоматжуулалт танай байгууллагад хэрхэн туслах талаар дэлгэрэнгүй хүргэе!

  1. Мини веб сайттай болно гэсэн үг. Create new page товч дарж албан ёсоор анхны хэрэглэгчидтэйгээ харилцах шинэ сувгаа нээнэ. Гэвч эзэнгүй оффис шиг хэн ч зочлохгүй байвал уйтгартай. Тиймээс Facebook хуудсаа чатботтой холбосноор харилцааг эхлүүлж бас өрнүүлж байдаг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүхий л мэдээ, мэдээллийг хүргэж, шууд худалдан авалтад хэрэглэгчдийг чиглүүлснээр өөрийн гэсэн мини веб сайтыг амжилттай ажиллуулж буй гэсэн үг юм.
  2. Хэрэглэгчдийн асуултад тэр дор нь хариу өгнө. Ялангуяа Facebook boost буюу сурталчилгааны үед шинэ хэрэглэгчид маш их орж ирдэг. Энэ үед чатбот автоматжуулалт нь тэр дор нь хариу өгснөөр сурталчилгааны төсвийг үр дүнтэй зарцуулахад тусалдаг. Яг энэ функц нь 2022 онд эрчимтэй хөгжсөөр зөвхөн Facebook messenger-т биш дараах харилцааны хэсгүүдэд ч хариу өгөх боломжтой болсон. Үүнд, Facebook comment, story reply, mention, shop болон Instagram Direct message, comment, story reply, mention гэх мэт. Гайхалтай биш гэж үү? 🤩
  3. Шинэ хэрэглэгчдийн мэдээлэл бүртгэх, lead үүсгэх хамгийн хялбар хэрэгсэл болно. Өөрөөр хэлбэл, ирээдүйд худалдан авалт хийх магадлалтай хэрэглэгчид буюу шинэ сэжмийг бий болгож, тэдэнтэй харилцаа тогтоож, мэдээлэл өгч хамгийн сайн туслах нь байснаар шууд худалдан авалтад хүргэдэг.

4. Үйл ажиллагааны зардал хэмнэнэ. Ганц үүсгэн байгуулагчтай компани эсвэл 5 гишүүнтэй Start Up-уудад зардал үр ашигтай байх нь маш чухал байдаг. Учир нь өөрсдөдөө болон хөрөнгө оруулагчдадаа төлөвлөгөөний дагуу тийм хугацаанд төчнөөн хэмжээний ашигтай ажиллана гэж амласан байдаг. Яг энэ амлалтаа амжилттай биелүүлэхэд чатбот автоматжуулалт маш сайн туслах болов уу. Шинэ хүний нөөц ажиллуулах, шинэ технологи хөгжүүлэх гээд олон төрлийн зардлыг хэмнэж өгдөгөөрөө давуу талтай.

Чатбот ашиглан анхны хэрэглэгчээ угтах нь

Анхны сэтгэгдэл маш чухал. Бага зэрэг хүлээлгэх, хагас дутуу мэдээлэл өгөх зэрэг нь хэрэглэгч танайхыг шууд орхиход хүргэдэг. Үүнд чатбот автоматжуулалт ашигласнаар дараах 2 давуу талтай.

Нэг; Нэг дор 100 эсвэл 1000, 10000 шинэ хэрэглэгчтэй зэрэг харилцах чухал үүргийг чатбот маш сайн гүйцэтгэдэг. Цаг, минут бүрд ирдэг үнэ, хаяг гэх мэт түгээмэл асуултад 80% амжилттай хариулдаг. Энэ нь таны болон танай багийн ажлын ачааллыг эрс бууруулах болов уу. Шаардлагатай тохиолдолд, хэрэглэгч автоматжуулалтаас биш оператороос мэдээлэл авахыг хүсэхэд LIVE CHAT тохиргоо ажиллан танд мэдэгдэл ирэх болно. Та ч тухайн үед хариу өгөхөд л болно. ТӨГС БИШ ГЭЖ ҮҮ?

Хоёр; Хялбар бөгөөд шинэлэг харилцаа үүсгэдэг. Ялангуяа ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН хувьд энэ нь илүү таалагдах болно. Найрсаг мэндчилгээ, хөгжилтэй эможи, GIF-үүд, ярианы өнгө аяс гээд л. Эдгээр нь чатботыг дан ганц автоматжуулалт гэж ойлгуулахаас илүү шинэлэг, сонирхолтой мэдрэмжийг төрүүлж, тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгаж, шинэ хэрэглэгчдийг амжилттай угтах хэрэгсэл болно.

Facebook Chatbot хэрхэн хийх вэ?

Алхам 1: Байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ бэлтгэнэ.

Урьдчилан бүх мэдээллээ бэлтгэж, зурагт үзүүлсэнчлэн зураглах нь алдаагүй, богино хугацаанд чатбот үүсгэхэд тусалдаг. Мөн зураглалын дагуу хэрэгтэй зурган файлуудыг 1000*1000 pixels хэмжээтэй, png өргөтгөлөөр бэлтгээрэй.

Мэдээлэл бэлтгэх бэлэн загвар файл татаж авах бол ЭНД ДАРНА УУ!

Алхам 2: Чатботын Manychat платформд зайлшгүй мэдэх нэр томъёотой танилцана.

ManyChat нь Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг чатбот платформ бөгөөд анх 2015 онд гараагаа эхлүүлж, сошиал маркетинг, автоматжуулалтын боломжуудаараа бусадтай харьцуулахад маш хурдацтай хөгжсөөр байна.

  • Flows дотор нь хэрэглэгчдэд хүргэх зурган, текстэн, альбум хэлбэрийн бүхий л мэдээллийн зохион байгуулалтаа хийдэг.
  • Go to Basic builder – Дотроо мэдээлэл агуулсан блокуудыг хооронд нь холболт хийж чатботоо үүсгэнэ.
  • Go to Flow Builder – Мэдээлэл бүхий картуудыг хооронд нь холбож чатбот үүсгэнэ.
  • Dashboard – Manychat – ын хувьд мессенжер чатботоос гадна утасны дугаараар мессеж маркетинг хийх мөн имэйл маркетинг хийх боломжийг хэрэглэгчиддээ олгодог. Тиймээс энэхүү цэсэд Facebook хуудсаа чатботтой холбох, бэлдсэн мессеж, имэйлээ хэрэглэгчдэд илгээх, маркетингийн идэвхжүүлэлт хийх хэсэг байдаг. Мөн чатботоос хэчнээн хүн, хэзээ, ямар мэдээллийг илүү сонирхож, дарж үзсэн байгааг тоон үзүүлэлт болон графикаар харуулсан хэсэг байдаг.
  • Growth tools – Веб сайтын газардах хуудсыг чатботтой холбох, Facebook сурталчилгаа хийх, постын комментод хариулах функцууд багтана. Өөрөөр хэлбэл үйлдэлд дуудах, хүмүүстэй шууд харилцаа  тогтоох функцуудыг агуулсан гэсэн үг.
  • Automation – Дотроо мэдээлэл агуулсан flows буюу урсгалуудыг хооронд нь холбож зохион байгуулалт хийх хэсэг.
  • Settings – Бэлэн болсон чатботтойгоо Facebook хуудсаа холбох хэсэг. Нэгэнт холболт хийсэн бол ямар нэг мэдээлэл өөрчилөөд заавал refresh permissions хийж бүх мэдээллээ шинэчлээрэй. Мөн чатботын админ эрх шилжүүлэх болон бусад тохиргоо багтсан байдаг.
  • Templates – Програм дээрх бэлэн загваруудыг ашиглан хялбархан чатбот үүсгэх бас боломжтой. Гэхдээ PRO гэсэн тэмдэгтэй байвал та төлбөр төлдөг хэрэглэгч бол ашиглах боломжтой гэсэн үг.
  • My profile – Энэхүү цэсэд таны админ байгаа чатбот аккаунтуудын жагсаалт бий. Мөн шинээр чатбот үүсгэх бол Add New Account дээр дараарай.
  • Help – Хэрэв таны чатбот ажиллахгүй ямар нэг асуудал үүсвэл тусламж хэсэгт хандан Manychat програмын бодлого, дүрмүүдтэй танилцан, заавар видео сургалтуудыг үнэгүй үзэх боломжтой. Мөн ManyChat Community хэрэглэгчдийн group-т нэгдэн бусад хэрэглэгчдээс зөвлөгөө авч болно.

Алхам 3: Manychat платформд хялбар чатбот үүсгэнэ.

Manychat.com нэвтэрч Sign In With Facebook товч дээр дарж чатбот холбох пэйжид админ эрхтэй өөрийн Facebook аккаунтаар нэвтэрнэ.

Үүний дараа Create new account сонголтыг сонгож connect товч даран чатботоо пэйжтэйгээ холбоно.

Бизнесийн чиглэл болон чатботоо ямар зорилгоор ашиглах талаар асуултуудыг таниас асуух бөгөөд эдгээр нь нэг их ач холбогдолтой биш ч та заавал өөрийнхөөрөө бөглөөд цааш үргэлжлүүлнэ.

Үндсэн аккаунт нээгдэж зүүн гар талын цэсүүдээс Automation цэсрүү орж чатбот үүсгэх ажилдаа орно.

Хамгийн эхний Welcome message нь хэрэглэгчийг угтах хэсэг бөгөөд найрсагаар мэндчилж дараагийн мэдээллүүд рүү чиглүүлэх үүрэгтэй байдаг.

Та мэдээллээ ямар хэлбэрээр харуулмаар байгаагаа доорх элементүүдээс (Зураг, видео, текст, альбум, PDF, XLSX файл гэх мэт.) сонгож цэс үүсгэх боломжтой.

ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛ: Бүх мэдээллээ оруулж дуусаад баруун дээд буланд байрлах Publish товчийг дарна. Үүний дараа зүүн талын цэсүүдээс хамгийн доор байрлах Help цэсрүү орж Refresh Permissions сонголтыг заавал сонгоно. Ингэснээр та бүх оруулсан мэдээллээ эцсийн байдлаар идэвхтэй болгож шинэчилж байгаа хэрэг юм.

Эцэст нь, Төлбөрийн мэдээлэлтэй танилцана.

Та Manychat дээр доорх функцуудыг хэрэглэгчийн тооноос хамаарахгүйгээр үнэ төлбөргүй, хязгааргүй ашиглаж боломжтой.

  • Байгууллага, брэндээ танилцуулах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал, үнийн мэдээллийг зураг, альбум, видео хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх
  • Веб сайтруу шууд хандахаар тохируулах
  • Хаяг, байршлыг Google map-д харуулах
  • Утасны дугаарыг шууд залгагдахаар тохируулах
  • Pdf, doc, xlsx өргөтгөлтэй файлуудыг шууд татаж авахаар оруулах

Харин дараах нэмэлт функцуудыг ашиглах бол төлбөр төлөх шаардлагатай болно.

  • Комментод хариулах
  • Хэрэглэгчдийн бичсэн үгийг таньж хариу өгөх  (2-оос дээш удаа ашигласан тохиолдолд)
  • Хэрэглэгчдийн зөвшөөрлөөр мэдээллийг нь (утас, имэйл) бүртгэж, мэдээллийн сан үүсгэх 
  • CRM болон бусад апп-уудтай холбох, интеграци хийх
  • Тодорхой давтамжтай хэрэглэгчидрүү мессеж илгээх
  • Хэрэглэгчдийг сегментчилэх
  • Нэмэлтээр чатбот дотор цэс худалдаж авах •
  • Имэйл маркетинг хийх гэх мэт.

Та дээрх нэмэлт функцуудыг ашиглаж эхэлсэн л бол танай чатботоос мэдээлэл авсан хэрэглэгчдийн тоогоор сар бүр төлбөр төлнө.

Бидний бэлтгэсэн маркетинг, автоматжуулалтын зөвлөгөө нийтлэлүүд танд болон танай багийнханд тус болно гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!

TOP