fbpx

ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА!

Инстаграмын 800 сая хэрэглэгчийн талаас илүү хувь нь насанд хүрэгчид байдаг бөгөөд 400 сая хэрэглэгч өдөр бүр хандалт хийж, нийт хэрэглэгчийн 35% нь өдөрт нэгээс илүү давтамжтай ханддаг байна. Түүнчлэн 25 сая бизнесийн байгууллага Инстаграмд өөрийн хуудсыг хөтөлдөг ажээ. Эдгээр тоо бидэнд Инстаграм бол маркетер бидний орхиж болохгүй суваг гэдгийн нотолгоо болж байна. Харин Монголд Инстаграм идэвхтэй ашигладаг 400 мянга гаруй хэрэглэгч бий. Натхауз Маркетинг компанийн маркетерүүдийн сошиал медиа, дижитал маркетингийн салбарт ажилласан 8 жилийн туршлага, танхимын болон онлайн сургалтууд, 5000 гаруй суралцагсад, зуу, зуун нийтлэл, заавар, зөвлөгөө бэлтгэсний үндсэн дээр "Инстаграм маркетингийн талаар А-Я" цахим номыг эмхтгэн гаргалаа.

Инстаграмын 800 сая хэрэглэгчийн талаас илүү хувь нь насанд хүрэгчид байдаг бөгөөд 400 сая хэрэглэгч өдөр бүр хандалт хийж, нийт хэрэглэгчийн 35% нь өдөрт нэгээс илүү давтамжтай ханддаг байна. Түүнчлэн 25 сая бизнесийн байгууллага Инстаграмд өөрийн хуудсыг хөтөлдөг ажээ. Эдгээр тоо бидэнд Инстаграм бол маркетер бидний орхиж болохгүй суваг гэдгийн нотолгоо болж байна. Харин Монголд Инстаграм идэвхтэй ашигладаг 400 мянга гаруй хэрэглэгч бий.

Инстаграм нь зураг болон видео контент түгээхэд хамгийн тохиромжтой сувгийн нэг мөн. Суваг болгон өөр өөрийн онцлогтой. Facebook хуудаснаас олон хүнд хүрч, маш амжилттай байгаа контент Инстаграмд эсрэг үр дүн үзүүлэх нь бий. Энэ нь сувгийн онцлог болон тус сувгийн хэрэглэгчийн хүлээлтээс хамааралтай. Тийм ч учраас гадны мэргэжилтнүүд яг адилхан контентыг ялгаатай олон сувгаар цацахгүй байхыг сануулдаг.

Инстаграм бол сэтгэл хөдөлгөсөн, өнгө будаг алагласан сэтгүүл үзэж буй мэт орон зай гэдгийг бизнесийн байгууллагууд мартаж болохгүй.

Инстаграм хэрэглэгчийн үүднээс харвал та ямар зурганд ❤️️ дардаг вэ? Миний хувьд илүү сэтгэл хөдөлгөсөн, таатай мэдрэмж төрүүлэхүйц зурганд ❤️️ дардаг. Жишээлбэл, ямар нэг байгууллагын ажилчдын ажлаа гүйцэтгэж байгаа өнгөлөг, гоё зураг, бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтад урин дуудсан, шунал хөдөлгөм бодит зураг, мөн байгууллагуудын ажлаа гүйцэтгэж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны story хэлбэртэй контент гэх мэт илүү үйл явдал харуулж, мэдрэмж төрүүлсэн контентыг илүү таашаадаг. Эндээс харахад Инстаграмбол тухайн мөчийн сэтгэгдлийг хуваалцах амьд орон зай гэж хэлж болохоор байна. Instagram-ийг "стрессгүй орон зай" гэж хэлэхэд бараг л хилстэхгүй. Иймд хэрэв танай байгууллага Инстаграмыг сошиал медиа маркетингийн нэг сувгаа болгон хөгжүүлэхийг зорьж байгаа бол тус сувгийн энэхүү онцлогийг мартаж болохгүй.

Инстаграм маркетингийн А-Я: Маркетерүүдэд зориулсан цахим номыг энд дарж худалдаж авах боломжтой!

Номын агуулга:

Инстаграмд хэрхэн шинэ хаяг нээх вэ? Инстаграм бизнес хаяг, Инстаграмд хэрхэн шинэ хаяг нээх вэ? Инстаграм хаягтаа оновчлол хийх, Инстаграм бизнес хаяг тохиргоо

Инстаграм пост feed алгоритм 2022 үндсэн 6 хүчин зүйл: Инстаграмын зураг ямар хэмжээтэй байх хэрэгтэй вэ? Инстаграмд ямар төрлийн пост олон хүнд хүрдэг вэ? Инстаграмын зурагны тайлбар буюу caption хэсгийг хэрхэн бичих вэ? Хаштагийг хэрхэн ашиглах вэ?

Инстаграм маркетингийн стратеги төлөвлөлт хэрхэн хийх вэ? Хэрхэн дагагчдаа худалдан авагчид болгох вэ? Хэрхэн инстаграмын дагагчдаа нэмэгдүүлэх вэ? Үр дүнгээ хэрхэн хэмжих вэ?

Инстаграмд хэрхэн сурталчилгаа явуулах вэ?

ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН ТАЛААР А-Я ЦАХИМ НОМ

TOP