CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетерүүдэд тун хэрэгтэй 6 подкаст

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ, ХЭРЭГТЭЙ
Сошиал медиа маркетерүүдэд

Подкаст – Ухаалаг утас, аппликейшны хэрэглээ, завгүй амьдрал, түгжрэл, фитнес гээд подкастын хэрэглээг нэмэгдүүлэх олон олон хүчин зүйлс байсан л байх. Миний хувьд машин барих эсвэл алхаж явахдаа чихэвч зүүж хэрэгтэй зүйлсээ сонсох дуртай.  Энэ удаад өөрийн сонсдог тэр дундаа Сошиал медиа маркетерүүдэд хэрэг болох подкастуудаас танилцуулж байна.  Эдгээр подкастууд шинэ мэдээлэл авах, мэдлэгээ батжуулах, шалгарсан шилдэг аргуудад суралцахад тань сошиал медиа маркетер танд тус болно гэж найдаж байна.

1. The #AskGaryVee Show

#AskGaryVee нь аудио, видео аль, аль хэлбэрээр бэлтгэгддэг подкаст бөгөөд сошиал медиа, маркетинг, ентерпренершип гэх мэт сэдвээр сонсогчдын оролцоонд тулгуурлан хийгддэг. Сонсогчид нь Твиттерт #AskGaryVee хаштаг ашиглан асуултуудаа илгээдэг ба хөтлөгч Gary Vaynerchuk (заримдаа зочин оролцогчийн хамт) ирүүлсэн асуултын сэдвийн хүрээнд ярилцдаг.

Vaynerchuk хэмээх энэ эрхэм 2006 оноос өөрийн дарсны бизнестээ зориулан видео блогоо эхлүүлж байсан болохоор эхнээс нь энэ дунд хутгалдаж явсан хүний хувьд сошиал медиа, дижитал маркетинг, түүний ирээдүйн талаар маш сайн мэдлэгтэй түүнийгээ ч тун сонирхолтой байдлаар хуваалцдаг.

2. Social Media Social Hour

Шууд аваад хэрэгжүүлэх боломжтой арга, тактик эрэлхийлж буй маркетерүүдэд яг тохирох подкаст. Уг подкастыг хөтлөгч Tyler Anderson тэргүүлэх маркетерүүд, нөлөөлөгчидтэй аль сошиал медиа платформд юу болж байна, юу болохгүй байгаа талаар ярилцдаг.

Жишээ болгон “Бизнестээ Facebook Live видеог ашиглаж болох  арга”, “Snapchat-н On-demand Geofilter-г бизнест ашиглаж болох арга” гэх мэт сүүлийн подкастуудынх гарчигаас дурьдахад л ойлгомжтой байх.

3. Social Media Marketing Podcast

Social Media Examiner-н Захирал, үүсгэн байгуулагч Michael Stelzner-н хөтлөн явуулдаг 7 хоног тутмын подкаст. Сошиал медиа маркетингийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй ярилцан тэдний туршлагаас танилцуулах хэлбэрээр явагддаг. Подкастын хувьд сошиал медиа ертөнцийн хамгийн гүнд нэвтэрч стратеги, тактик аль алиных нь талаар ярилцдаг тун сонирхолтой.

Холбоотой:

4. Social Pros Podcast

Convince & Convert компанийн үүсгэн байгуулагч Jay Baer болон SalesforceAdam Brown нарын хөтлөн явуулдаг Social Pros подкастыг жинхэнэ сошиал медиа маркетерүүдийн сонсох ёстой л подкаст гэдэг юм билээ.

Нэвтрүүлэг бүрт өөр өөр сошиал медиа мэргэжилтэн оролцдог бөгөөд нэвтрүүлэгийн төгсгөлд 2 хөтлөгчийн зүгээс “The Big Two” хэмээх 2 хүндхэн асуултанд хариулснаар төгсдөг.

5. Reply All

Уг подкастыг тодорхойлох товч тодорхойлолт нь “Интэрнэтийн тухай ШОУ”. Үнэхээр ч интернэтийн орчинд болж бүх юмсын талаар сонирхолтой өргөн хүрээтэй мэдээлэл өгдөг.

Сошиал медиа маркетерүүдийн хувьд интернэт орчинд болж зүйлсийн талаар өргөн хүрээнд тодорхой мэдээлэлтэй байх нь мэдээж чухал.

6. Marketing School

Богино, шууд хэрэгжүүлж болох зөвлөгөөг өдөр бүр хүлээж авч байх бол Marketing School подкастыг сонсоорой. Neil Patel болон Eric Siu нарын хөтлөн явуулдаг энэ подкаст өдөр бүр 10 минутын хугацаанд дижитал маркетинг, интернэт маркетингийн талаарх шууд хэрэгжүүлж болох бодит зөвлөгөөг хүргэдэг.

Холбоотой:

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ