fbpx

Харилцааны маркетинг: Facebook Messenger Chatbot

Судалгааны дүнгээс харахад нийт хэрэглэгчдийн 99%-д нь худалдан авалт хийхээс өмнө нэмэлт мэдээлэл хэрэгтэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл таньтай холбогдон нэмэлт мэдээлэл асуух, лавлах хэрэгцээ хэрэглэгчид заавал гарна. Магадгүй тэд өөрсдөө биеэр ирж эсвэл утсаар, имэйлээр асуух байх гэхдээ дийлэнх нь Facebook мэссэнжэрээр асуух болов уу.

Facebook Messenger Chatbot - чатбот хэрэглээ

Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа хэрэглэгчдэд цаг алдалгүй тэр дор нь хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэг тун амаргүй ажил. Интернэт хэрэглэгчдийн хувьд танай сурталчилгааг харсан даруйдаа л танайхаас асуулт асуух нь дамжиггүй. Харин та тэр дор нь хариу өгөхгүй бол 55% нь хариу өгсөн танай өрсөлдөгчийг сонгодог гэнэ.

Хэлэх гээд байгаа гол санаа маань танай хэрэглэгчид ажлын, ажлын бус цаг, амралтын өдөр гэж ялгахгүйгээр хэзээ танай сурталчилгаа, мэдээллийг олж харна тэр үедээ танайхаас хэрэгтэй зүйлээ лавладаг. Харин та тэр дор нь хариулахгүй бол та уг хэрэглэгчийг алдах магадлал тун өндөр.

Тийм учраас л бизнесийн байгууллагууд Facebook хуудсандаа чатбот ашигладаг. Хурдан, найдвартай, алдаагүй мэдээллийг хэрэглэгчдэд хүссэн үед нь тэр дор нь өгч чаддаг учраас.

ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ

Бид тухайн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн дэвшилтэт функц бүхий Facebook Page мэссэнжер чатбот үйлчилгээг санал болгодог.

Facebook Messenger Chatbot - чатбот хэрэглээ

Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.

1. Facebook хуудсаа жинхэнэ утгаар нь бизнесийн зорилгоор ашиглаж эхэлнэ: Хэрэв танай Facebook хуудастай олон хэрэглэгчид мэссэжээр холбогддог бол чатботтой болсноор хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулан, дараа, дараагийн маркетингийн мэдээлэл, урамшуулал, хөнгөлөлтийн мэссэжээ хүргэхдээ ашиглаж болно.

2. Хэрэглэгчийн асуултанд тэр дор нь хариулж чаддаг болно: Та мэссэнжер чатботоо хэрэглэгчдээс байнга ирдэг дахин давтагддаг, нийтлэг асуултанд түргэн шуурхай, үнэн зөв, алдаа мадаггүй хариу өгөхөөр тохируулж болно.

3. Сурталчилгааны төсвийг үр дүнтэй зарцуулна: Facebook хэрэглэгчид танай сурталчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл лавлахын тулд танай вэб хуудасны линк рүү үсрэхгүйгээр Facebook дотроо эсвэл мэссэнжерт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой байдаг. Ялангуяа танай вэб хуудас удаан дууддаг бол бүр ч олон хүн хангалттай мэдээлэл авахгүйгээр орхиж магадгүй. Тиймээс чатбот автоматжуулалтаа зайлшгүй холбоорой.

4. Коммент бичсэн хүмүүст автоматаар хариу өгдөг болно: Чатботын тусламжтайгаар та өөрийн Facebook хуудасныхаа постонд коммент бичсэн хүмүүст тохирсон хэрэгтэй хариуг нь автоматаар мэссэжээр илгээхээр тохируулж, тэднийг өөрийн чатбот хэрэглэгчдийн жагсаалтанд бүртгэн, дараа, дараагийн мэдээлэл хүргэх боломжтой болдог.

5. Хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх, lead үүсгэх хамгийн хялбар арга: Сэжим буюу lead үүсгэх уламжлалт арга нь хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах олон асуулттай хүснэгт, уг хүснэгтэд хэрэглэгч өөрөө мэдээллээ оруулах шаардлага гардаг гэх мэт өнөөгийн гар утас хэрэглэгч, завгүй хэрэглэгчдийн хувьд олон асуудлууд дагуулдаг. Харин танайх мэссэнжер чатботтой бол илүү хялбар аргаар сэжим үүсгэх боломжтой боллоо гэсэн үг.

6. Имэйл маркетингтай харьцуулахад илүү үр дүнтэй бас хурдтай харилцааны суваг: Имэйл маркетингийн хувьд бидний илгээсэн имэйлийг нээж үзэлт (open rate) нийт илгээсэн хүмүүсийн дундажаар 25%-тай л тэнцүү байдаг бол чатботоор мэссэж илгээхэд энэ үзүүлэлт 80%-д хүрдэг.

7. Үйл ажиллагааны зардал хэмнэнэ: Манай харилцагч ихэнх байгууллагын хувьд тодорхой цөөн тооны хэдхэн асуулт л мэссэнжерээр холбогдож буй хэрэглэгчдийнх нь 95% нь асуудаг. Үнэ тариф, цагийн хуваарь, хаяг байршил гэх мэт хамгийн энгийн асуултуудад өдөрт хэдэн арван удаа давтан хариулах шаардлагагүй болно гээд төсөөлөөд үзээрэй

8. Богино хугацаанд, бага зардлаар ажилд оруулж болно: Бидний хувьд ManyChat хэмээх Facebook Messenger chatbot – чатбот хөгжүүлэх платформыг ашиглан, богино хугацаанд бага зардлаар чатбот хөгжүүлэх үйлчилгээг санал болгодог. Цэс, бүтээгдэхүүний болон бусад шаардлагатай мэдээллээ бэлтгэж, загвараа гаргасан тохиолдолд 2 өдрийн дотор ч холбож, хэрэглэгчдэд хариу өгөх боломжтой байдгаарай давуу талтай.

9. Бусад аппликейшнуудтай холбогдож ажиллах боломжтой: Хэрэв та чатбот зөвхөн мэссэж авч, хариу өгөх л боломжтой гэж бодож байгаа бол энд анхаарал хандуулаарай. Чатботууд CRM, Email Marketing, автоматжуулалтын гэх мэт дижитал маркетингийн бүхий л аппликейшнуудтай холбогдон, тэдэнтэй хоршин, хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтыг тань дэмжин ажиллах боломжтой.

10. Сонирхолтой, тухайн хүнд л хандсан мэссэж илгээж болно: Мэссэнжер чатбот ашигласнаар хэрэглэгчдээ урт, сонирхолгүй пост, имэйлээр залхаахаа болино. Мэссэнжерийн харилцааны хамгийн гол зүйл нь богино, ойлгомжтой, сонирхолтой мэссэж илгээх. Албаны биш илүү энгийн, харилцан яриа хэлбэрийн мэссэж бичихээс гадна мэссэждээ зураг, GIF хөдөлгөөнт зураг ашигласан ч болно.

Бизнесээ онлайнаар удирдан явуулахад тань туслах чатбот автоматжуулалтын 9 ашиг тус

1. Чатбот нь хэрэглэгч бүрт тохирсон бүтээгдэхүүнийг нь санал болгож чадна: Ийм харилцааг чатбот үүсгэж чадах уу? Яагаад чатбот гэж? Эхний шалтгаан чатбот харилцагчид дарамтгүй, тайван харилцааг бий болгож чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл худалдааны зөвлөхтэй яг нүүр тулаад ярилцаж байгаа шиг дарамт мэдрэхгүй, харин ч мэдээлэл аваад хэсэг хугацааны дараа буцаж холбогдох боломжтой энгийн харилцаа. Ийм үед л санал болгож буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, сонгох магадлал өндөр байдаг гэнэ.

2. Чатбот нь сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлдэг.

  • Вэб сайтаа Messenger chatbot-той холбо.
  • Шууд мэссэнжер чатботтой холбогдох сурталчилгаа хий.
  • Чатбот дахь хэрэглэгчдийн мэдээллийг сурталчилгааны дахин чиглүүлэлтэд ашигла.

3. Чатбот нь 24 цаг байнгын идэвхтэй, түргэн шуурхай ажиллах болно: Түгээмэл асуултуудад хариулах төгс шийдэл, 24 цаг тасралтгүй ажиллах үнэнч туслах бол Facebook messenger чатбот гарцаагүй мөн. Мэдээж хүний оролцоог 100% орлох боломжгүй ч сайтар төлөвлөж, хөгжүүлсэн чатбот нь хэрэглэгчдийн асуултад 80% хангалттай хариу өгдөг.

4. Чатбот нь хэрэглэгчдийн онлайн сагсан дахь бараа бүтээгдэхүүнийг нь сануулж, худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Онлайн сагсан дахь зүйлсээ худалдаж авах уу? хэмээн мессенжер сануулга илгээж болно. Учир нь Мessenger-ийн нээж үзэлт 80% байдаг болилгээсэн мэссэж дэх холбоос дээр дарж үзэлт нь 35% байдаг. Имэйлийн хувьд нээж үзэлт 20%, холбоос дээрх даралт 2% гэсэн үзүүлэлттэй харьцуулах аргагүй.

5Чатбот нь omni-channel маркетингийн стратеги хэрэгжүүлэхэд тусалдаг. Судалгаанд үзүүлснээр, маркетингийн omni-channel стратегийг үр дүнтэй ашигладаг брэндүүд өмнөх хэрэглэгчдээ тогтоон барих боломж бусдаас 90% илүү байдаг байна. Чатбот энэхүү стратегийг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

6. Чатбот ашиглан Facebook хуудаснаасаа боломжит хэрэглэгчидтэй холбогдох ажлыг автоматжуулж болно. Мэссэнжер чатбот ашиглан Facebook хуудасны постонд сэтгэгдэл үлдээсэн, асуулт асуусан хүмүүст тэр дор нь мэссэж илгээх боломжтой байдаг. Ингэснээр боломжит хэрэглэгчдийн асуултанд тэр дор нь хариулах, сонирхсон бараа бүтээгдэхүүн болон санал болгох бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэссэжээр хүргэх боломжтой болно.

7. Өмнөх хэрэглэгчидтэйгээ дахин холбогдоход чатбот тусалдаг. Хэрэглэгч танай чатботоос нэг удаа л мэдээлэл авсан бол танай хувьд мэссэж хүргэж болох хэрэглэгч болчихлоо гэсэн үг. Facebook-н 24 цагийн стандарт мессежийн цонх буюу ердийн мэссэж илгээх 24 цагийн хугацааг ашиглаж болно. Эсвэл цуврал мэссэж илгээх, нэг удаагийн сануулгын функц, шаардлага гэж үзвэл төлбөртэй мэссэж илгээх ч боломж бий.

8. Чатбот нь үнэнч, байнгын хэрэглэгчдийг бий болгох боломж олгодог. Хэрэглэгч танайхаас аль хэдийн худалдан авалт хийчихсэн ч байж магад. Гэхдээ түүний худалдан авагчийн замнал хараахан дуусаагүйг санаарай. Худалдан авалтын дараах үйлчилгээ түүнийг “байнгын” “үнэ цэнтэй” үнэнч хэрэглэгч болгох чухал алхам.

9. Чатбот үүсгэх нь улам бүр хялбар болсоор. Та өөрийн байгууллагын Facebook хуудастай холбох чатбот хөгжүүлэхэд заавал код бичих, ямар нэг програмын талаар өндөр мэдлэгтэй байх албагүй. Хялбархан ашиглахад бэлэн загварт зураг, текстийг сольж чатбот үүсгэх боломжтой. 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Иргэд, даатгуулагчдаас нийгмийн даатгалын үйлчилгээ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ШИМТГЭЛ, ХУРААМЖ ТӨЛӨХ ДАНСНЫ ДУГААР гэх мэт түгээмэл асуултуудад хэзээ ч хаанаас ч 24 цагийн турш хариулт өгч, төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг ханган ажиллаж байна. Уг чатбот үйлчилгээнд харилцагч, иргэд даатгуулагчид маш талархалтай хандаж байгаад баяртай байна.

Н. Соёл-Эрдэнэ

Дорнод аймгийн НДХ Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн
Чатбот темплейт худалдаж аваад нэг ч хэрэглэгчийг алдалгүй мэдээлэл хүргэж, шууд захиалгаа авдаг болсон. Видео хичээлүүдийг үзээд өөрсдөө тэр дор нь чатбот хийхэд хялбар байсан.

Э. Золбоо

CRM компанийн маркетингийн менежер

Б. Байгалмаа

Зөв хүн хөгжлийн захирал
Бэлэн чатбот темплейт нь цаг үеэ олсон хэрэгцээтэй зүйл байлаа. Үргэлж тэр дор нь асуудлыг маань шийдэж, тусалдагаас харахад хурдан шуурхай үйлчилгээтэй найдвартай хамт олон шүү.
TOP