Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2021
Сошиал медиа орчин өдөр бүр өөрчлөгдөж байна. Сошиал медиа маркетерүүдийн өдөр тутмын ажил үүрэгт төрөл бүрийн пост бэлтгэл багтдаг нь мэдээж. Зөв харьцаа, зургийн хэмжээ нь таны бэлтгэсэн постын хүргэх мэссэж, мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй болгохоос гадна хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой эд. Энэ удаад бид:
- Инстаграм
- Твиттер
- Tumblr
- Snapchat
- YouTube
- TikTok
зургийн харьцааны талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Зургийн харьцаа яагаад чухал вэ?
- Тухайн сувагт тохиромжгүй хэмжээтэй зураг нийтэлснээр зургийн чанар алдагдах аюултай. Өөрөөр хэлбэл та суваг бүрийн зохимжит хэмжээг мэдэж байснаар илүү мэргэжлийн түвшинд сошиал медиа сувгуудаа хөгжүүлэх боломжтой болно.
- Зургийн чанар хэмжээг баримталснаар тухайн сошиал медиа сувгийн оновчлолд нөлөөлж танай постын хүртээмж өснө.
- Зургийн хэмжээг баримталснаар дээд доод баруун зүүн талаас таслагдахгүй бүтнээрээ харагдана.
Сошиал медиа платформуудын зургийн харьцааны хураангуй:
Суваг бүрийн талаар доор илүү дэлгэрэнгүй авч үзэх учир доорх зурганд хамгийн өргөн ашиглагддаг зургуудын хэмжээг багцлан хүргэж байна.
Инстаграм зургийн харьцаа, хэмжээ
Инстаграм зургийн хамгийн анхны алтан харьцаа нь 1х1 байсан билээ. Энэхүү харьцааг инстаграм одоо ч дэмжсээр байгаа бөгөөд 1х1 харьцаатай зургаас гадна босоо болон хөндлөн зураг нийтлэх боломж бий.
Instagram profile зургийн хэмжээ:
Инстаграм профайл зургийн хэмжээ 320 x 320 pixels хэмжээтэй байх нь тохиромжтой. Гэхдээ инстаграм профайл зургийг автоматаар дугуй форматад оруулан харагдуулдаг тул үндсэн мессежээ аль болох зургийн гол хэсэгт байршуулаарай.
Instagram Feed дэх зураг
- Хөндлөн зураг: 1080 x 566 pixels
- Босоо зураг: 1080 x 1350 pixels
- Дөрвөлжин зураг: 1080 x 1080 pixels
- Зургийн харьцаа: 1.91:1 болон 4:5
- Санал болгох зургийн хэмжээ: зургийн өргөн 1080 pixels, урт зураг хөндлөн эсвэл босоо форматтай байхаас шалтгаалан 566 эсвэл 1350 pixels
Зөвлөмж:
- Инстаграм зургийн өргөний хамгийн зохимжтой хэмжээ 1080 pixels. Хэрвээ та инстаграмд энэ хэмжээнээс дээш хэмжээтэй зураг нийтэлбэл инстаграмын зүгээс тус зургийн хэмжээг 1080 pixels болгон өөрчилдөг. Тиймээс та зургаа энэхүү хэмжээнд барихыг чухалчлаарай.
- Инстаграм зургийн хамгийн бага хэмжээ 320 pixels. Хэрвээ та инстаграмд тус хэмжээнээс доош хэмжээтэй зураг байршуулбал мөн л инстаграм энэхүү хэмжээнд хүргэж өөрчилдөг.
- Хэрвээ таны нийтэлж буй зураг инстаграмын харьцаанаас ялгаатай байгаа бол автоматаар тайрч инстаграм өөрийн харьцаанд зургийг оруулах болно. Тиймээс хэрэглэгчид өгөхийг хүссэн мэдээллээ алдагдуулахгүй байхын тулд зургийн харьцааг сайтар баримтлах хэрэгтэй.
Instagram thumbnail зургийн хэмжээ
- Дэлгэцийн хэмжээ: 161 x 161 pixels
- Санал болгох хэмжээ: Өргөн 1080 pixels
Instagram Stories зургийн хэмжээ:
- Зургийн хэмжээ: 1080 x 1920 pixels
- Инстаграм стори зураг 9:16 гэсэн харьцаатай байдаг. Энэхүү харьцаанд та сториг тохируулан нийтлэхгүй бол таслагдан харагдах эсвэл автоматаар томруулж харагдуулах зэрэг асуудал үүснэ.
Instagram олон зурагтай пост
- Хөндлөн зураг: 1080 x 566 pixels
- Босоо зураг: 1080 x 1350 pixels
- Дөрвөлжин зураг: 1080 x 1080 pixels
- Зургийн харьцаа: хөндлөн зураг бол 1.91:1 босоо зураг бол 4:5 дөрвөлжин зураг бол 1х1
- Санал болгох зургийн хэмжээ: зургийн өргөн 1080 pixels, урт зураг хөндлөн эсвэл босоо форматтай байхаас шалтгаалан 566 эсвэл 1350 pixels
IGTV хэмжээ:
- Ерөнхий хэмжээ: 1080 x 1920 pixels
- Харьцаа: 9:16
- Ковер зураг: 420 x 654 pixels
Instagram сурталчилгааны зургийн хэмжээ:
- Хөндлөн зураг: 1080 x 566 pixels
- Дөрвөлжин зураг: 1080 x 1080 pixels
- Зургийн өргөний хамгийн доод хэмжээ: 320 pixels
- Зургийн өргөний хамгийн дээд хэмжээ : 1080 pixels
- Зургийн харьцаа: 1.91:1-ээс 4:5-ын хооронд
Instagram stories хэсэгт байрших сурталчилгааны зургийн хэмжээ:
- Үндсэн хэмжээ: 1080 x 1920 pixels
- Инстаграм сторис хэсэгт сурталчилгаа явуулах зураг бэлдэх гэж байгаа бол та зургийн дээд доод талаас 250 pixels-ийг хоосон орхихыг зөвлөж байна. Учир нь энэ хэсэг үйлдэлд дуудах товч гэх мэт бусад функцүүдэд далдлагдах магадлалтай. Мөн өмнө нь зургийн 20-оос илүү хувьд текст байршуулсан бол сурталчилгаа батлагддаггүй байсан бол энэ шалгуур үзүүлэлт одоо байхгүй болсон.
Холбоотой нийтлэл: Инстраграм маркетингийн талаар А-Я ЦАХИМ НОМ ҮНЭГҮЙ ТАТАХ
Твиттер зургийн хэмжээ, харьцаа
Твиттерт энгийн текст хэлбэртэй жиргээнээс зурагтай жиргээ нь 3 дахин илүү товшилт, LIKE, Retweet авдаг байна. Тиймээс бид тухайн жиргээнд ашиглах зургийн хэмжээ харьцааг ихэд бодолцон ашиглах хэрэгтэй.
Twitter profile зургийн хэмжээ
- Санал болгох хэмжээ: 400 x 400 pixels
- Зургийн хамгийн бага хэмжээ: 200 х 200 pixels
- Файлын хамгийн том хэмжээ: 2MB
Twitter header зургийн хэмжээ:
- Үндсэн хэмжээ: 1500 x 500 pixels
- Твиттерийн толгой зургийн харьцаа 3:1 байдаг. Түүнчлэн ямар төхөөрөмжөөс холбогдож байгаа болон ямар хөтөч хэрэглэж байгаагаас хамааран таслагдаж харагдах магадлал өндөр тул зургийн харьцааг сайтар баримтлах хэрэгтэй.
Twitter in-stream зургийн хэмжээ, харьцаа:
- Санал болгох харьцаа: 1024 x 512 pixels
- Twitter in-stream зургийн санал болгох харьцаа: 1024 x 512 pixels
- Хамгийн бага хэмжээ: 440 x 220 pixels
- Зургийн харьцаа: 16:9
- Дэмжих формат: GIF, JPG болон PNG
- Файлын хамгийн том хэмжээ: Холбогдож байгаа төхөөрөмжөөс хамааран 5MB- 15MB хүртэл
Twitter card зургийн хэмжээ харьцаа:
Twitter нь холбоосыг таньдаг бөгөөд холбоос руу ороод зургийн хэмжээг аваад Twitter card -д форматлан оруулдаг.
- Хамгийн бага хэмжээ: 120 x 120 pixels
- Дэмжих формат: GIF, JPG, PNG
- Файлын дээд хэмжээ: 1MB
Зөвлөмж:
- Та твиттерийн card ямархуу харагдаж байгааг Card Validor -ийг ашиглан шалгаж болно.
Twitter сурталчилгааны зургийн хэмжээ харьцаа:
- Нэг болон олон зурагтай жиргээ: Хамгийн бага хэмжээ 600 x 335 pixels, гэхдээ илүү том хэмжээтэй зураг ашиглах нь сайн үр дүн авч ирнэ.
- Вэбсайт карт зураг: 800 x 418 pixels хэмжээтэй 1.91:1 харьцаатай байна. Мөн 800 x 800 хэмжээтэй 1:1 харьцаатай байж болно. Файлын хамгийн дээд хэмжээ 20MB.
- App card зураг: 800 x 800 pixels хэмжээтэй 1:1 харьцаатай байна. 800 x 418 pixels хэмжээтэй 1.91:1 харьцаатай байна. Файлын хамгийн дээд хэмжээ 3MB.
- Carousels: 800 x 800 pixels хэмжээтэй 1:1 харьцаатай байна. 800 x 418 pixels хэмжээтэй 1.91:1 харьцаатай байна. Файлын хамгийн дээд хэмжээ 20MB хэмжээтэй 2-6 зураг байна.
- Direct Message card: 800 x 418 pixels хэмжээтэй 1.91:1 харьцаатай байна. Файлын хамгийн дээд хэмжээ 3MB.
- Conversation card: 800 x 418 pixels хэмжээтэй 1.91:1 харьцаатай байна. Файлын хамгийн дээд хэмжээ 3MB.
LinkedIn зургийн хэмжээ, харьцаа
Бусад сошиал медиа сувгуудтай адил энгийн LinkedIn-д байршуулсан текст хэлбэртэй контентуудаас зурагтай контент нь илүү олон хүнд хүрдэг байна. Тиймээс бид тухайн жиргээнд ашиглах зургийн хэмжээ харьцааг ихэд бодолцон ашиглах хэрэгтэй.
LinkedIn profile зургийн хэмжээ
- Санал болгох хэмжээ: 400 x 400 pixels
- Зургийн хамгийн том хэмжээ: 7680 x 4320 pixels
- Файлын хамгийн том хэмжээ: 8MB
LinkedIn profile cover зургийн хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 1584 x 396 pixels
- Зургийн харьцаа: 4:1
Зөвлөмж
- Мэдээж 8MB-ээс бага хэмжээтэй байх хэрэгтэй.
- Ковер зураг нь гар утасны дэлгэц болон компьютерийн дэлгэцээс ялгаатай таслагдаж харагддагийн анхааран аль аль төхөөрөмжөөс харж шалгах хэрэгтэй
LinkedIn байгууллагын хуудасны зургийн хэмжээ, харьцаа:
- Компанийн лого зургийн хэмжээ: 300 x 300 pixels
- Хуудасны cover зургийн хэмжээ: 1128 x 191 pixels
- Life tab main зургийн хэмжээ: 1128 x 376 pixels
- Life tab custom modules зургийн хэмжээ : 502 x 282 pixels
- Life tab company зургийн хэмжээ: 900 x 600 pixels
- Дөрвөлжин логоны хэмжээ: Хамгийн багадаа 60 x 60 pixels
Зөвлөмж:
- Зургийн өргөтгөлийг PNG эсвэл JPG-ээр нийтлэх нь зүйтэй
- Хэрвээ та байгууллагын хуудсан дээр зураг нийтлэх гэж байгаа бол хамгийн зохимжтой харьцаа 1.91:1.
- Хамгийн зохимжтой зургийн хэмжээ 1200 x 628 pixel
LinkedIn блог постын холбоос үүсгэх зургийн хэмжээ, харьцаа
- Санал болгох хэмжээ: 1200 x 627 pixels
- Зургийн харьцаа: 1.91:1
- Хамгийн бага өргөний хэмжээ: 200 pixels
LinkedIn Stories зургийн хэмжээ
- Зургийн харьцаа: 9:16
- Зургийн хэмжээ: 1080 x 1920 pixels
- Зургийн формат: JPEG and PNG
LinkedIn сурталчилгааны зургийн хэмжээ харьцаа:
- Байгууллагын лого бүхий сурталчилгаа: 100 x 100 pixels
- Spotlight сурталчилгааны логоны хэмжээ: 100 x 100 pixels
- Spotlight сурталчилгааны дэвсгэр зургийн хэмжээ: 300 x 250 pixels
- Сурталчилгааны зураг: 1200 x 627 pixels хэмжээтэй, 1.91:1 харьцаатай байна
- Олон зурагтай сурталчилгаа: 1080 x 1080 pixels хэмжээтэй 1:1 харьцаатай байна
Холбоотой нийтлэл: Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?
Pinterest зургийн хэмжээ, харьцаа
Pinterest profile зургийн хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 165 x 165 pixels. Таны профайл зургийн дугуй форматад оруулж харуулдаг гэдгийг санаж зургийн зохиомжоо тодорхойлоорой.
Pinterest cover зургийн хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 800 x 450 pixels
- Зургийн харьцаа: 16:9
Pinterest pin зургийн хэмжээ:
- Санал болгох харьцаа: 2:3
- Дөрвөлжин зураг: 1000 x 1000 pixels
- Санал болгох хэмжээ: 1000 x 1500 pixels
- Файлын хамгийн дээд хэмжээ: 20MB
Зөвлөмж:
- 2:3 харьцааг баримтлах нь зургийн бүхий л хэсгийг хэрэглэгчид харахад тусална. Өөрөөр хэлбэл үүнээс өөр харьцаатай зураг оруулсан тохиолдолд Pinterest тус зургийг автоматаар тасалж харагдуулдаг
Pinterest collection зургийн хэмжээ:
- Зургийн харьцаа: 1:1 эсвэл 2:3
- Санал болгох хэмжээ: 1000 x 1000 pixels эсвэл 1000 x 1500 pixels
- Файлын дээд хэмжээ: 10MB
Зөвлөмж:
- Энэ формат нь нэг гол зураг 3 жижиг зурагтай харагддаг.
- Бүх зургууд адил харьцаатай байх хэрэгтэй
- PNG болон JPEG форматын аль алийг нь дэмжинэ
Pinterest сурталчилгааны зургийн хэмжээ:
- App install сурталчилгаа: Pin зурагтай адил хэмжээ харьцаа баримтална. Өөрөөр хэлбэл 2:3 харьцааг санал болгох бол хэмжээний хувьд 1000 x 1500 pixels байх нь хамгийн зохимжтой.
- Carousel сурталчилгаа: Зургийн харьцааны хувьд 1:1 эсвэл 2:3 байх нь зохимжтой бөгөөд зургийн хэмжээ 1000 x 1500 pixels эсвэл 1000 x 1000 pixelsбайх нь зүйтэй. Carousel сурталчилгаанд 5 хүртэл зураг ашиглаж болно.
- Shopping сурталчилгаа: Pin зурагтай адил хэмжээ харьцаа баримтална. Өөрөөр хэлбэл 2:3 харьцааг санал болгох бол хэмжээний хувьд 1000 x 1500 pixels байх нь хамгийн зохимжтой.
Tumblr зургийн хэмжээ, харьцаа
Tumblr profile зургийн хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 128 x 128 pixels
- Хамгийн бага хэмжээ ба аватар: 64 x 64 pixels
Tumblr баннер зургийн хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 3000 x 1055 pixels
- Хамгийн бага хэмжээ: 640 x 360 pixels
Dashboard зургийн хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 500 x 750 pixels
- Хамгийн дээд хэмжээ: 1280 x 1920 pixels
Tumblr албум зураг:
- Нэг зурагтай: Зураг бүр 500 pixels өргөнтэй
- Хоёр зурагтай : Зураг бүр 245 pixels өргөнтэй
- Гурван зурагтай : Зураг бүр 160 pixels өргөнтэй
Tumblr аудио постын зургийн хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 169 x 169 pixels
Tumblr сурталчилгааны зургийн хэмжээ:
- 1280 x 1920 pixels (recommended)
Snapchat зургийн хэмжээ, харьцаа
Snapchat ads image size:
- Хамгийн бага хэмжээ: 1080 x 1920 pixels
- Зургийн харьцаа: 9:16
- Зургийн формат: JPEG эсвэл PNG
- Хамгийн том хэмжээ: 5MB
Snapchat Geofilter зургийн хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 1080 x 1920
- Зургийн харьцаа: 9:16
- Зургийн формат: JPEG эсвэл PNG
- Файлын дээд хэмжээ: 5MB
YouTube зургийн хэмжээ, харьцаа
YouTube profile зургийн хэмжээ
- Санал болгох хэмжээ: 800 x 800 pixels
- Хүргэхийг хүссэн санаагаа зургийн голд төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй
- Зургийн формат JPEG, GIF, BMP болон PNG аль аль нь байж болно. Гэхдээ GIF файл уншихгүй
YouTube баннер зургийн хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 2048 x 1152 pixels
- Зургийн харьцаа: 16:9
- Текст болон лого таслагдахгүй байх хамгийн бага хэмжээ: 1235 x 338 pixels
- Файлын хамгийн том хэмжээ: 6MB
YouTube видеоны хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 1280 x 720 pixels
- YouTube видеог 1280 x 720 pixels хэмжээтэй HD стандартай бичигдсэн байхыг шаарддаг
- Видеоны харьцаа: 16:9
- YouTube thumbnail хэмжээ: 1280 x 720 pixels
TikTok зургийн хэмжээ, харьцаа
TikTok profile зургийн хэмжээ:
- Хамгийн бага хэмжээ: 20 x 20 pixels
TikTok видеоны хэмжээ:
- Санал болгох хэмжээ: 1080 x 1920
- Tik Tok видеоны харьцаа: 1:1 эсвэл 9:16.
Аливаа сошиал медиа сувгийг маркетингийн үр дүнтэй хэрэгсэл болгон ашиглахын тулд тухайн сувгийн онцлог бодлогыг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээр түгээмэл ашиглагдаж буй сошиал медиа сувгуудын зургийн харьцааны талаар иж бүрэн мэдээлэл хүргэлээ. Бидний бэлдсэн энэхүү нийтлэл сошиал медиа орчинд маркетингийн ажил гүйцэтгэж байгаа хэн бүхэнд хэрэг болно гэж найдаж байна. Танд амжилт хүсье.