Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн гаргаж, маркетерүүддаа хүргэж байна. Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн үйлчилгээндээ практикд хэрхэн хэрэглэж байгаа талаар бэлтгэлээ. Facebook маркетингийн төлөвлөгөө: Эхний алхам “Зорилго” – Урт хугацааны зорилгодоо хүрэхэд
Мета 2 жил орчимын өмнө тодруулбал 2021 оны 1 сард зарласан Facebook хуудасны шинэ хувилбараа нийтэд хүргэх ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. 2022 оны 10-р сараас Мета-гийн зүгээс жижиг, дунд бизнесийн байгууллагуудыг бүгдийг нь Page-н шинэ хувилбарт шилжүүлж дуусгахаа зарласан. Тэгэхээр та жижиг, дунд бизнесийн байгууллагын Facebook хуудас удирддаг бол танай Page автоматаар шинэ
Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, Facebook сурталчилгааны үр дүнгээ дээшлүүлэн борлуулалтаа өсгөх вэ? Энэ удаад бид шууд борлуулалтад чиглүүлэх биш харин худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат буюу боломжит хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, танилцуулах, борлуулалтын үе шат руу чиглүүлэх сурталчилгааны 3 аргачлалыг танилцуулж байна. Эдгээр сурталчилгааны аргачлал нь илүү их мэдээллийг хэрэглэгчдэд
Дижитал маркетинг гэдэг зүйл байнгын хурдтай өөрчлөгдөж байдаг салбар. Туршлагатай маркетер ч бай, шинээр эхэлж байгаа ч гэсэн яг одоо суралцах боломжтой дижитал маркетингийн сургалт гэдэг хэрэгтэй зүйл шүү. Гэхдээ бүр 54 сургалт бас ҮНЭГҮЙ. Контент маркетинг 1. Internet Marketing for Smart People – Copyblogger 2. Viral Marketing and How to Craft Contagious Content – Coursera 3. The
Facebook, Instagram сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдол гардаг уу? Мэдээж гардаг л байх. Шалтгаан нь магадгүй таны сонгосон үгийн сонголт байх магадлалтай.. Бид энэ удаад Facebook, Insta сурталчилгаа хийхдээ зайлсхийх ёстой 17 төрлийн үг хэллэгүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Facebook сурталчилгаанд “хориотой үг” ашигласан тохиолдолд ямар асуудал гардаг вэ? Facebook, Instagram сурталчилгааг нийтлэх товч дээр
Facebook, Instagram пост бэлтгэх ажил таны өдөр тутмын ажил үүрэгт багтдаг уу? Танай байгууллагын Facebook, Instagram постууд хэт хэвийн уйтгартай, эсвэл өөрийн өнгө төрх, загвар төрхөө нэг л олохгүй байна уу? Зурагт постууд лого байхгүй, текстийн хэмжээ, байршил, өнгө загвар хэт олон төрлийн эрээвэр, хураавар цуглуулга шиг болчихоод байна уу? Эдгээрээс гадна хэрэв та Facebook,
Ямар ч Facebook хэрэглэгч аливаа бизнесийн байгууллагын Facebook хуудсанд тодорхой мэдээлэл авахаар аль нэг постод нь коммент үлдээсэн л байдаг. Тэд өөрсдөө ч мэдэлгүй боломжит ирээдүйн худалдан авагчид буюу шинэ сэжим болдог. Харин нөгөө талаас тухайн бизнесийн байгууллага коммент бүрт алдалгүй хариу өгч хэрэглэгчдийг амжилттай цааш чиглүүлж байгаа эсэхээс шалтгаалж, үр дүнтэй борлуулалт явагдах эсэх
Facebook дээрх төлбөртэй сурталчилгаа, бүүстийн чинь үр дүн нэг л хангалтгүй санагдаад байна уу? Борлуулалтаа өсгөж, сурталчилгааны үр дүнгээ хэрхэн дээшлүүлэх талаар бодож үзсэн үү? Энэ удаад бид Facebook сурталчилгаа хийхдээ хүмүүсийн нийтлэг гаргадаг 9 алдаа, залруулах аргын хамт хүргэхээр бэлтгэлээ. 1: Facebook сурталчилгааны бүтцийн талаарх мэдлэг дутмаг, үр ашигтай ашиглаж чаддаггүй. Facebook Ads Manager-с
Байгууллагуудын хувьд Инстаграм inbox-д нь уншигдаагүй, хариу өгөөгүй мессежүүд дүүрэн байх үе бий. Тэдгээрийн 90% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар лавлаж асуусан мөн тусламж хүссэн зурвасууд байдаг. Статистикаас харахад гол хэрэглээний мэссэж платформууд ашиглан өдөр бүр дунджаар 400 сая гаруй мессеж хэрэглэгчдээс нь бизнесийн байгууллагуудад очдог гэсэн тоо гарчээ. Энэ тоо ч цаашид өссөөр. Харин хэн
Сошиал маркетинг, дижитал маркетинг, график дизайны хэрэгцээ тун өндөр болсон өнөө цаг үед аливаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт үүнтэй шууд хамааралтай байдаг. Гэвч хэн энэ ажлыг хариуцаж хийх вэ? гэдэг асуултад байгууллага бүр эсвэл захирал, маркетер бүр хариулах гэж оролддог байх. Үүнд: Мэргэжлийн сошиал медиа маркетер болон Дизайнер. Эсвэл тэдний хэн нэгэн нь ганцаараа. Сошиал
Өнгөрсөн жил Instagram-ын зүгээс Reels-ийг танилцуулснаас хойш хэрэглэгчдийн хариу үйлдэл үзүүлэлт буюу engagement 280%-аар өссөн байдаг. Учир нь анх Reels-ийг гарч ирмэгц бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс бүтээхэд хялбар байдал болон маш богино мөртлөө ойлгомжтой контентийн хэв маягийг нь шууд ашиглаж эхэлсэн. Мөн цаг, минут бүрд топ трендүүд бий болж, маркетерүүдийн хувьд зайлшгүй төлөвлөгөөндөө багтаах
2010 онд Инстаграм анх гарч ирэхэд бусад сошиал платформтой адил сельфи, тэжээвэр амьтад, хоолны зургаар дүүрэн байв. Харин өнөөдөр энгийн нэг зураг хуваалцах апп-аас маркетингийн суваг болтлоо маш хурдацтай өргөжжээ. Ялангуяа зөвхөн нөлөөлөгчдөд зориулагдсан биш бизнесийнхэнд зориулсан боломжууд нэмэгдэж, онлайн худалдаа, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд ер нь ямар ч салбар байсан Инстаграмд өөрсдийн хүртээмжийг тэлэх боломжтой
Аливаа шинэ санааг хөгжүүлэхгүй орхивол минутын дараа хуучирдаг жамтай. Энэ дүрэм Start Up бизнест шууд нөлөөлдөг бөгөөд тэд зах зээл дэх өрсөлдөгчдөөс гадна цаг хугацаатай уралдаж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд үр дүн бас хурд шаардлагатай гэсэн үг. Хүний нөөцийн сонголт, технологи ашиглалт, хэрэгтэй зүйлд цаг, төсөв зарцуулдаг эсэхээс хамаарч бүтээмж шууд тодорхойлогддог. Бүх зүйл эхлэл
LIVE контент нь 2021 онд 2 тэрбум долларын орлоготой байсан бол 2022 он гэхэд 8 тэрбум долларт хүрэх хандлагатай байна. Бидний туршлагаас үзэхэд ч бусад төрлийн контентуудаас илүү хурдан хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Үүнийг батлах хэд хэдэн статистиктай танилцацгаая. 😊👇 Video streaming буюу шууд дамжуулалтын зах зээл 2028 он гэхэд $223.98 тэрбум долларт хүрнэ. Худалдан
Өмнө нь бид Facebook хуудсын талаар нилээдгүй нийтлэл бэлтгэсэн. Харин Facebook group-ийн талаарх нийтлэл энэ удаад анх удаагийнх байх болов уу. Ижил зорилгын тулд хүмүүс нэг дор нэгдэх энэхүү онлайн бүлгэмийн хэлбэр нь таны бизнест хэрхэн ашиг тусаа өгөх талаар цааш уншицгаая! Facebook Page болон Facebook Group хоорондын ялгаа Facebook Page бол зарын самбар л гэсэн үг. Хэдий
Бизнесийн байгууллагуудад зориулсан шинэ боломжууд Инстаграмын зүгээс зарлагдах бүрд дагагчдын тоо нэмж, хүртээмжээ өсгөхөд сошиал маркетерүүд бид түлхүү анхаарах шаардлагатай болдог. Учир нь дагагчид нэмэгдсэнээр үүнийг дагаад хэрэглэгчдийн хандалт өсч, борлуулалт нэмэгдэн, цаашлаад шинэ трендтэй хөл нийлүүлэн алхах боломж нэмэгддэг. Дараах статистикаас харахад Инстаграмын хувьд аль хэдийн бидний зайлшгүй ашиглах сошиал сувагт багтах болжээ. Инстаграмын
Завгүй нийгэм, завгүй цаг үе! Энэ дунд бизнес эрхлэгч та ч мөн адил тун завгүй яваа биз. Маркетинг, борлуулалт өсгөх, хэрэглэгчтэй харилцах, брэндээ таниулах, төлөвлөх бас дахин төлөвлөх гээд л цөөнгүй зорилтууд бидний өмнө үргэлж тулгардаг шүү дээ. МЭДЭЭЖ! Шийдэл үргэлж бий. Яг одоо уншихаар эхлүүлсэн энэхүү нийтлэл уншигч таныг шийдлээ олоход тань багахан хувь
Instagram TikTok-н бараг бүхий л функцыг хуулбарлахыг 2021 оны туршид л бид харцгаасан. Instagram-н захирал Adam Mosseri-н мэдэгдлээс харахад энэ тренд 2022 онд ч үргэлжлэх нь. Өөрөөр хэлбэл Instagram 2022 оны хамгийн гол анхаарал хандуулах талбараа “ВИДЕО” хэмээн зарлалаа. Facebook болон бусад сошиал медиа платформуудын 2022 оны трендийн талаарх бидний бэлтгэсэн нийтлэлийг тан санал болгоё!
Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй энэ үед сошиал медиа платформууд Twitter, Instagram, TikTok болон LinkedIn-с ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг 2022 онд маркетерүүд хүлээх вэ? Өмнөх нийтлэлээс Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ? талаарх мэдээллийг хүлээн авна уу. Twitter Twitter сүүлийн үед илүү хурдтай, шинэчлэл, хөгжүүлэлтийн чиглэл баримтлах
Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй яг энэ үед, ирж буй шинэ он ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг бидэнд бэлтгэж байгаа бол? Мэдээж цар тахлын нөлөө нийгмийн бүхий л салбарт, маркетингийн тэр дундаа дижитал маркетингийн салбарт ч гүн гүнзгий сорви үлдээсэн. Цар тахал, хорио цээр хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлж, дижитал хэрэглээний
Шинэ он ирэхэд цөөхөн хоног үлдэж, дараагийн шинэ жилийн босго тулж, хаалга тогших нь! Трендээс трендэд тэмүүлэх зах зээлийн энэ урсгалд хэн хэрэглэгчдийг татаж чадна тэр илүү амжилттай оршин тогтнох болжээ. Энэ удаагийн нийтлэлд тэрхүү амжилттай оршин тогтногч бизнес эрхлэгчдийн нэг болох танд сошиал маркетингийн томоохон платформ болох Инстаграмын тухай хүргэхээр бэлтгэлээ. Инстаграмын хувьд сүүлийн
Story, Story бас дахин Story! Сар тутам Инстаграмын хувьд 1.5 тэрбум, Facebook-т 2.2 тэрбум стори хийгддэг гэдэг статистик Инстаграм болон Фейсбүүк хэрэглэгчид сториг хэрхэн идэвхтэй ашигладаг болохыг харуулж байгаа болов уу. Мөн стори нь аливаа мэдээллийг хүмүүст маш богино хугацаанд, ойлгомжтой хүргэдгээрээ ердийн постоос давуу талтай байдаг. Тийм ч учраас бизнесийн байгууллагууд сториг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
Интернэт орчинд хувь хүний мэдээлэл, нууцлалын асуудал тун чухал бөгөөд эмзэг сэдэв гэдэгтэй санал нийлэхгүй хэн нэгнийг олоход хэцүү байх. Яг энэ асуудал л iOS 14.5 хувилбарт хувийн мэдээллээ бусадтай хуваалцах сонголтыг хэрэглэгчдэд өгөх алдарт шинэчлэл багтах үндэс болсон гэхэд буруудахгүй болов уу. Apple компани энэхүү шинэчлэлийг бүхий л сувгаар өргөн хүрээтэй сурталчилан түгээсэн шалтгаан
Зарим алдааг буцааж засахад маш хэцүү. Хэвлэлийн газар алдаатай номыг хэдэн мянган хувь хэвлэж, ачааны машины жолооч аварга том ачааг буруу газарт хүргэж, катерингийн тогооч хэдэн зуун дессертэд элсэн чихэрний оронд давс хийчихвэл яах вэ? Эдгээр алдааг засахад зарцуулах цаг хугацаа, хүчин чармайлтыг төсөөлбөл хэн ч байсан шантрах л болно. Гэхдээ Facebook мессенжер чатбот ашиглаж
Бусад сошиал медиа сувгуудын адилаар ямар постууд тухайн хэрэглэгчдэд харагдахыг Инстаграмын алгоритм зохицуулдаг. Таны Инстаграм feed-д харагдаж буй постууд ердийн цаг хугацааны дарааллаар биш харин тодорхой алгоритмын дагуу эрэмблэгдэн байршдаг бөгөөд алгоритмыг ойлгож, түүнд өртөхүйц контентууд бид бэлдэж чадвал постын хүртээмж эрс сайжирна гэсэн үг. Инстаграмын feed хэсгийг удирддаг алгоритм үндсэн 6 хүчин зүйлийг голлон
Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын тоо 9%-аар өссөн бол интернет хэрэглэгчдийн тоо 70%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл хүн амын өсөлттэй харьцуулахад интернет хэрэглэгчдийн тооны өсөлт 7 дахин өндөр байна. Харин сошиал медиа хэрэглээгээр нь харвал сүүлийн 5 жилийн турш Facebook хамгийн олон хэрэглэгчидтэй сошиал медиа хэвээр байсаар байна. Монголын 2,2 сая
Таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч шинэ эм, эмчилгээ эмч бичиж өгөх, эрүүл мэндийн ямар нэг асуудал гарах бүрт миний хувьд интернэт хайлт хийдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэлийг мэдэж авах гэж. АНУ-д хийгдсэн судалгааны үр дүнг харахад бусад хүмүүс ч ийм байдлаар мэдээлэл авдаг юм байна. 18-24 насныханы 90% нь сошиал медиа орчин дахь
Facebook төлбөртэй сурталчилгаа хийх үед таны сонгосон бүх хүнд хүрэхгүй байгааг анзаарч байсан уу? Таны сурталчилгааг хэнд хүргэх, хэнд хүргэхгүйгээ Facebook хэрхэн шийддэг юм бол? Яг үнэндээ таны сонгосон зорилтот сегмент бол хамгийн эхний шат. Facebook сурталчилгаа хүргэх оновчлол (Optimization for Ad Delivery) хэмээх алгоритм эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ удаад дараах сэдвээр ярилцахаар бэлтгэлээ: Зорилтот
Дэлхийн олон улс орнуудад их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурсаар байгаа нь боловсролын салбар дахь менежерүүдийн санаа зовних гол асуудал болоод байна. Энэ нөхцөлд шинэ элсэгчдэд сургалтын хөтөлбөрөө танилцуулах, тэдэнтэй харилцаа тогтоох, шууд холбогдон элсэлт авч, бүртгэл хийх сошиал медиа маркетингийн оновчтой стратеги боловсруулах нь зүйтэй.
Монголчуудын интернэт, дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ойлголт, чиг хандлагын талаарх мэдээллийг Datareportal-с жил бүр гаргадаг DIGITAL 2024: MONGOLIA тайланд тусгажээ. Монгол Улсын дижитал хэрэглээ 2024 2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд: Монгол Улсын хүн ам 2024 2024 оны 1-р сарын байдлаар нийт хүн амын тоо
Би энэхүү “Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” хэмээх нийтлэлийг бизнес эрхлэгч ноён Аагий, эмнэлгийн захирал хадагтай Доогий, барилгын компанийн менежер хадагтай Ганаа, хүнсний дистрибьютор байгууллагын менежер хадагтай Өөгий, хөрөнгө зуучлалын компанийн менежер ноён Оогий нарт зориулж бичиж байна… Бас танд. Дээр дурдсан хадагтай, ноёд бол бүгд манай байгууллагын үнэ цэнтэй харилцагчид.
Сошиал медиа пост тайлбар текст хэрхэн бичих вэ? нэг талаас хамгийн хялбар асуулт, нөгөө талаас өдөр тутам бидэнд тулгардаг асуудал шиг сонсогдож байгаа биз? Уламжлалт маркетингт ч хэрэглэгч, харилцагчидтай харилцах гол харилцааны хэрэгсэл нь реклам зар сурталчилгаа байсан. Зар сурталчилгааны тусламжтайгаар л бид борлуулалтаа илүү нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй харилцаа үүсгэж чаддаг байв. Харин сошиал медиа орчин
Ямар пост хэрэглэгчийн news feed хэсэгт харагдах болон эс харагдах нь Facebook News Feed алгоритмаар зохицуулагддаг. Facebook-ийн News Feed хариуцсан захирал Adam Mosseri–н 2018 оны 1-р сард хийсэн /Facebook News Feed ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаардаг болж өөрчлөгдөнө/ мэдэгдэлд Facebook нь ямар нэг байгууллагын хүмүүстэй харилцах хэрэгсэл гэхээсээ илүү, хувь хүмүүс хоорондын утга учиртай харилцаа
Сошиал маркетерүүдэд Фэйсбүүк сурталчилгаа батлагдахгүй байх, хүн хүрэхгүй гацах, тэр ч байтугай сурталчилгааны дансаа хаалгах гэх мэт асуудал тийм ч цөөн биш тохиолддог. Энэ тохиолдолд Фэйсбүүкийн харилцагчийн үйлчилгээний хэсэгт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай болдог бөгөөд ямар тохиолдолд ямар арга замаар холбогдох нь илүү хялбар бас үр дүнтэй талаар өөрийн туршлагаас хуваалцъя. Юуны өмнө танд Facebook сурталчилгаатай холбоотой асуудал
Facebook сурталчилгаа Active эхэлсэн төлөвтэй байгаа ч сурталчилгаа тань явахгүй байна уу? Сүүлийн үед Facebook сурталчилгааны бодлогоо чангатган, сурталчилгааны алгоритм нь Монгол хэл дэмждэг болсонтой холбоотойгоор Facebook сурталчилгаа явахгүй байх, батлагдахгүй байх гэх мэт асуудал нэлээд гарах болсон. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үүнтэй холбогдох хамгийн түгээмэл шалтгаануудыг тайлбарлахыг зорилоо. Facebook сурталчилгаа яагаад хүмүүст хүрэхгүй байна вэ? Сурталчилгаа
Анх гарсан цагаасаа эхлэн Facebook LIVE видео жирийн видео контентоос илүү олон хүн хүрч байгаа нь ажиглагдсан. Илүү амьд мэдрэмж, мэдээллийг шуурхай халуун цэгээсээ нь хүлээн авах зэрэг LIVE-ын давуу тал олон. Мөн нэг удаагийн LIVE-ийг бид маш олон контент болгож хувиргах боломжтой. Тухайн өдөр LIVE видео хэлбэрээр цацна. Цацагдсаны дараа LIVE-аараа Watch Party хийж
1. Facebook хуудас /page/ олон LIKE-тай байх нь чухал уу? Зарим талаараа тийм. Зарим талаараа үгүй. Хуудасны LIKE-ын тоо болон нийтлэгдэж байгаа контентын хүртээмж буюу REACH хоёр шууд хамааралтай. Манайхтай хамтарч ажилладаг нэгэн байгууллагын жишээн дээр гэхэд хуудасны LIKE-ын тоо хоёр дахин нэмэгдэхэд хүртээмж буюу ORGANIC REACH ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байлаа. Органик хүртээмж нэмэгдэнэ гэдэг төлбөртэй сурталчилгаа
Энэ удаад бид Facebook төлбөртэй сурталчилгааны хамгийн үр дүнтэй аргуудын нэг Facebook сурталчилгааны Custom Audience үүсгэх аргачлал, хэрхэн ашиглах талаарх мэдээлэл бэлтгэн та бүхэнд хүргэж байна. 1.47 тэрбум хэрэглэгч өдөр тутам холбогдож байдаг Facebook нь дижитал маркетерүүдийн хувьд тун чухал сурталчилгааны суваг. Гэхдээ заримдаа хэт олон хэрэглэгчтэй, хэт том талбар учраас нарийвчласан тодорхой сурталчилгааны сегмент
Анх 2013 онд Snapchat стори хэлбэртэй контентыг эхлэлийг тавьсан ба энэхүү контентын шинэ төрлийн өсөлтийг дэлхий даяар хүлээж бас харж байлаа. Зарим мэргэжилтнүүд стори тийм ч амжилттай байж чадахгүй гэж үзэж байсан ч snapchat стори том тэсрэлт хийсэн. Snapchat стори контентоо нээлт хийснээс хэдхэн сарын дараа Facebook-ийн захирал Зукерберг 3 тэрбум доллараар тус апп-ыг худалдан
Шинэ оны эхний ажлын өдрүүд сошиал медиа маркетерүүддээ сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө-ндөө заавал тусгах 10 зүйлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Мөн сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг гаргаж байгаа маркетерүүддаа бид өөрсдийн хэрэглэдэг “Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө” -ний загвар файлыг татаж авахаар оруулсан. Энэхүү загварт оруулсан 10 зүйлийг яагаад контент төлөвлөгөөнд багтаах ёстой талаар
Хэрэв та, танай байгууллага бизнесийн зорилгоор Facebook Page ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогддог болсныг анзаарсан нь лавтай. Хэрэглэгчдээс асуулт, тусламж хүссэн хүсэлтүүд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх нь, тэр ч байтугай захиалга өгөх, худалдан авалт хийх нь ч нэмэгдсэн байх тийм үү? Тэгвэл Facebook Messenger Chatbot чатбот хэрхэн хийх вэ?
Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг татан, асуудлыг нь анзааруулан, шийдвэр гаргахад нь туслаж, борлуулалтаа нэмэгдүүлж буй талаарх тэргүүн туршлагыг судлахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн таны, танай байгууллагын хувьд контент маркетингийн аль арга хэрэгслийг ашиглах нь үр дүнгээ өгөх талаар
Facebook хэр олон хэрэглэгчидтэй, түүнд маркетингийн боломж цар хүрээ хэр их талаар олон зүйл нуршихгүйгээр энэхүү нийтлэлээ эхэлье. Таны ажилладаг салбар ресторан, зоогийн газар, хүлээн авалтын танхим гэх мэт үйлчилгээний салбарын бизнес бол таны анхаарал хандуулах ёстой Рестораны маркетингт фейсбүүкийг хэрхэн ашиглах талаарх 10 зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. FACEBOOK хэмээх энэхүү олон нийтийн цахим хуудсанд тогтмол
Контент бэлтгэл, байршуулалт, сурталчилгаа явуулах, үр дүнг хэмжих, төлөвлөгөө гаргах гээд олон төрлийн ажилбаруудыг гүйцэтгэх нь “сошиал медиа хөгжүүлэлт”-ийн нэг л хэсэг. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, хяналтын хуудасгүйгээр танай сошиал медиа хөгжүүлэлт хүссэн үр дүнд хүрэхгүй байх, тун чухал ажлууд орхигдож, мартагдах нь бий. Тиймээс сошиал медиа хөгжүүлэлтэд тун чухал хэрэгтэй “АЖЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС“-г дэлгэрэнгүй
Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг. Энэ нь мөн танай бизнесийн зорилтот хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаатай ч нягт холбоотой. Танай хэрэглэгчид хэзээ онлайн байдаг гэдгийг мэдэж байгаа бол таны постууд мөн олон хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ пост хийх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.
Сошиал медиа пост бэлтгэх үедээ олж хараагүй алдаагаа пост хийчихсний дараа л олж харах тохиолдол сошиал медиа маркетер танд тохиолддог л байх. Ямар нэг зүйл мартчихсан юм шиг, гэхдээ яг юу гэдгээ мэдэхгүй байх үе мөн гардаг. Ийм төрлийн алдаа нь бидний ажилд нэлээд асуудал дагуулдаг зүйл. Тиймээс бид Сошиал медиа пост бэлтгэх үед заавал
Өдрөөс өдөрт гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөх сошиал платформууд ээлж дараатайгаар нийгмийг байлдан дагуулдаг хэдий ч яг одоо бол Facebook хамгийн олон хүний өдөр тутмын хэрэглээ болж, Монголд ялангуяа бизнесийн үр дүн гаргах боломжтой цор ганц сошиал медиа сүлжээ гэж хэлж болохоор түвшинд нэгэнт хүрчээ. Энд өдөр тутам 2.1 сая Монголчууд өөрийн сонирхсон мэдээллээ хүлээн авч, найз
Таны хариуцан ажилладаг бүтээгдэхүүн үйлчилгээг хэн хамгийн сайн мэдэх вэ? Мэдээж хэрэг хүмүүст сурталчилж таниулах үүрэг хүлээсэн маркетер та л хамгийн сайн мэдэх ёстой. Иймдээ ч бүх төрлийн контентийн гүйцэтгэлд маркетер бид хамгийн ихээр оролцох хэрэгтэй болдог. Контентийн агуулга, бүтэц, санааг гаргах, цаашлаад ямар нэгэн аргаар гүйцэтгэх нь таны шийдвэрлэх ажил. Өдөр тутмын ажилд тань
Маркетерүүд тэр дундаа сошиал медиа маркетерүүд бидэнд төрөл бүрийн сонирхолтой контент бэлтгэх хэрэгцээ гардаг. Хэрэв та Facebook, Instagram, Twitter-т зурагтай пост бэлтгэдэг бол ер нь л контент бэлтгэхэд өөрийнхөө цаг завыг зориулж л байгаа бол та дараах ойлголтыг хамгийн түрүүнд мэддэг байх шаардлагатай. Гарчигт дурьдсан JPG, PNG, GIF зургууд гэсэн ойлголт нь зурган файлын өргөтгөл
2 хоногийн өмнө Facebook нэгэн шинэ өөрчлөлт танилцуулсан нь Facebook хуудасны органик хүртээмж (Facebook Page organic reach) тооцох аргачлал өөрчлөгдсөнөөс шалтгаалан Facebook хуудасны хүртээмж өмнөхөөс 20% хүртэл буурах тухай мэдээлэл байлаа. Гэхдээ та сандрах хэрэггүй, яг үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй. Органик хүртээмж (Organic Reach) тооцох аргачлал Шинэ өөрчлөлтийн хүрээнд органик хүртээмж буюу Reach-г тооцохдоо “харах боломжтой” байдлаар нь
Facebook маркетинг, Facebook Page хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээгээ шинэ түвшинд гаргаж, илүү идэвхтэй, үр дүнтэй болгоё гэвэл ТА доорх аппликейшнуудыг заавал туршиж үзээрэй. Эдгээр аппууд нь ашиглахад хялбараас гадна ажлын ачааллыг тань эрс бууруулж, цаг хугацаа хэмнэж, таныг бизнесийн бусад үйл ажиллагаандаа анхаарал хандуулах боломж гаргаж өгнө. Ингээд танай байгууллагын Facebook хуудсыг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, түргэн
Уншигчдын анхаарлыг 1-хэн секундэд татаж чадахуйц контент бүтээх нь контент маркетинг хийж буй хүн бүрийн хамгийн эхний хүсэл байдаг. Харин таны хийж буй контентын агуулга дизайн хоорондоо маш сайн зохицож байх нь төгс контентийн үндэс юм. Энэ удаад контент бүтээгчиддээ зориулан өвөрмөц сонирхолтой шинэлэг фонтуудыг үнэгүйгээр татаж авч болох сайтуудыг танилцуулж байна. 1. Relative Script фонт
Сошиал медиа бол бизнесээ зах зээлд таниулж, хэрэглэгчид татах мөн тэднийг үнэнч хэрэглэгч болгон, борлуулалтаа нэмэгдүүлэх ГАЙХАЛТАЙ хэрэгсэл. Тэр дундаа Facebook илүү их боломжуудыг бий болгож байдаг. Үнэхээр том, жижиг аль ч бизнесийн хувьд хэзээ ч ийм хямд зардлаар брэндээ зах зээлд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ шинэ эрэлтийг бий болгох арга хэрэгсэл өмнө нь байгаагүй. Бизнес
Бизнесийн байгууллагууд Facebook сурталчилгааны олон төрлүүдийг маркетингийн үйл ажиллагаандаа маш өргөн хүрээнд ашигладаг болжээ. Тэгээд ч Фейсбүүк нь сурталчилгааны сувгийн хувьд улам бүр хүчирхэг болсоор байгаа билээ. Facebook сурталчилгааны орлого нь ч жилээс жилд нэмэгдсээр… 2016 онд $27.6 тэрбумыг олсон бол 2017 онд 30$ тэрбумаас ч давах тооцоо гарчээ. Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд нэлээд хэмжээний төсвийг Фейсбүүкт
Facebook Page хөгжүүлэх, хуудас хөтлөх, сошиал медиа болон дижитал маркетингийнхаа үр дүнг дээшлүүлэх, хэрэглэгчдээ идэвхжүүлэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол Facebook page хуудас хөтлөх үед хэрэг болох хамгийн хэрэгтэй дараах аппликейшнүүдийг ашиглаж эхлэхийг зөвлөж байна. Facebook хуудсаа илүү нэмэлт функцуудаар баяжуулах боломжыг ч олгодог, хэрэг болох аппликейшнүүдийг доор жагсаалаа. Бизнесийн зорилгоор Facebook page хөгжүүлэх
Олон сошиал медиа маркетерууд Facebook уралдаан зохион байгуулах нь хэрэглэгчдээ идэвхжүүлэх онцгой үр дүнтэй аргуудын нэг гэдгийг маш сайн мэддэг. Харин хэрхэн зохион байгуулах, ялагчийг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр зарим хүмүүс тодорхой мэдлэг бага байдаг нь анзаарагддаг. Тиймээс дараах аппликейшныг танилцуулж байна. Facebook уралдаан, тэмцээн зохион байгуулах хамгийн энгийн арга нь аль нэг пост дээр Comment
Facebook 360 зураг гэж вэ? Facebook 360 зураг нь ердийн зурган посттой харьцуулахад илүү сонирхолтойгоор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, салбар, байршил, дотоод зохион байгуулалтыг хэрэглэгчдэдээ хүргэх, танилцуулах боломжыг маркетерүүдад олгодог. 2016 оны 6 сарын 9-нд Facebook 360 зураг албан ёсоор дэмждэг болсноо зарласан. Тэр үеэс эхлэн 360 зураг эсвэл panorama буюу дэлгэмэл зургийг Facebook автоматаар 360
Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах цаашлаад илүү борлуулалт хийж, зах зээлд танигдахыг хүсч байна уу? Илүү олон хүнд, илүү бага зардлаар сурталчилгаагаа хүргэх арга замын талаар мэдмээр байна уу? Тэгвэл танд зориулан дараах хялбар, үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. Ялангуяа бага төсвөөр Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэхийг хүссэн хүмүүс туршаад үзэхийг зөвлөж байна. Хэд хэдэн
Live video хэрэгтэй функц гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ танай хэрэглэгчид хэзээ Live хийх гэж байгааг чинь мэдэхгүй бол үр дүн нь бага байх нь мэдээж. Яг энэ асуудлыг Facebook анхаарлдаа авч Verified буюу баталгаажсан хуудасны хувьд албан ёсоор Live Video төлөвлөх, эхлэх цагаа товлон энэ талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тань урьдчилан мэдэгдэх функц шинээр гаргажээ. Анхаарах зүйл
Маркетерүүдийн хувьд Facebook 360 зураг оруулах нь орчин тойрноо танилцуулах, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга хийх гээд маш олон ажлыг илүү сонирхолтой бүтээлч хэлбэрээр харуулах боломж олгодог. Гэхдээ 360 зураг оруулах нь тийм ч амар биш. Харин өнөөдөр Facebook зарим зүйлийг нь хялбаршуулж өгчээ. Одоо бид 360 зураг оруулахдаа ‘intial view’ буюу эхний харагдах хэсгийг нь сонгох
Өдөр бүр 1,13 тэрбум хүн идэвхтэй ашиглаж байдаг үзүүлэлтээрээ Facebook дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа мөнөөс мөн. Энэ ч утгаараа бизнес эрхлэгчдийн хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэх сувгийн хувьд нэн тэргүүний сонголт болдог. Facebook ашиглан маркетинг хийх гэж буй хэн бүхний хувьд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь Facebook-н талаарх хамгийн сүүлийн мэдээ, баримтууд. Facebook-н талаарх статистик
Сошиал медиа маркетинг, контент бэлтгэл гэхээр нэг л хооронд салгах боломжгүй мэт сонсогдож байна уу? Үнэхээр ч тийм. Уламжлалт сурталчилгаа ялангуяа сошиал медиад тийм ч үр дүнтэй байдаггүй. Тиймээс КОНТЕНТ БЭЛТГЭЛ өнөөгийн маркетерүүдийн өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг хэдийнэ болжээ. Энэ удаад танд ҮНЭХЭЭР хэрэг болох 5 ҮНЭГҮЙ аппликейшныг танилцуулж байна. Зураг, хөдөлгөөнт пост, видео, танилцуулга
Бидний өдөр тутам хэрэглэдэг сошиал медиа платформууд дээрх жишээ нь Facebook сурталчилгааны төрөл өдрөөс өдөрт нэмэгдэн шинэчлэгдэж илүү олон боломжууд нэмэгдсээр байгаа нь танд ажиглагдаж байна уу? Facebook олон бүтээгдэхүүний сурталчилгаа – Carousel, гар утаснаас л харах боломжтой Canvas, Instant Articles гэх мэтээр Facebook дээрх сурталчилгаа зөвхөн зураг, видео, вэб линкээр хязгаарлагдахаа аль хэдийнэ больсон. Мэдээж
Өмнө нь ямар нэг зүйл шинээр сурах хэрэгтэй бол төлбөр төлж, сургууль, сургалтын төвд суралцах болдог байсан бол одоо тийм шаардлага үгүй болж. Интернэтийн энэ эринд маш олон апп, вэб сайтууд, байгууллагууд мэдлэг олгох төрөл бүрийн онлайн хичээл, сургалтыг ихэвчлэн үнэгүйгээр дэлхийн хаанаас ч хамрагдаж болохуйцаар санал болгодог болсон. Дор жагсаасан вэб хуудас, аппликейшнууд танд програм бичих, хоол хийхээс эхлээд
Ихэнх маркетеруудын хувьд ДИЖИТАЛ МАРКЕТИНГ, түүний дотор СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ач холбогдол, үр дүнгийн хувьд зайлшгүй ашиглах маркетингийн суваг болоод байгаа билээ. Гэхдээ бидний хувьд сошиал медиад гаргаж болохгүй алдааг гаргасаар ирсэн, одоо ч гаргасаар байна. Зөвхөн биднээр тогтохгүй томоохон брэндүүд ч Facebook, Twitter-т байж болшгүй алдаа гаргасан тухай мэдээлэл байнга гарч байдаг. Тийм ч учраас СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ-т АНХААРАХ байнга
Хэдхээн жилийн өмнө л “СОШИАЛ МЕДИА МЕНЕЖЕР” гэдэг ажлын байр огт байдаггүй байсан. Харин өнөөдөр байгууллага бүрт сошиал медиа хариуцсан мэргэжилтэн шаардлагатай болжээ. Ядаж л тусдаа орон тоо гаргадаггүй юм гэхэд ажил үүргийн хувьд хэн нэгэнд заавал хариуцуулах шаардлага гарч байна. Жижиг байгууллагын хувьд маркетинг, ПР хариуцсан ажилтнууд, харин томоохон байгууллагын хувьд бие даасан баг байх
Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар сошиал медиа сурталчилгаанд маш их хэмжээний маркетингийн төсөв зарцуулан, анхаарал хандуулж байна. Томоохон үндэстэн дамнасан корпорациудаас эхлээд жижиг үйлчилгээний газар ч Сошиал медиа сурталчилгаа-г ашиглан, маркетингийн идэвхжүүлэлт, брэндийн танигдсан байдлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг бид харж болно. Үнэхээр ч сошиал медиа сурталчилгаа нь өндөр үр дүнтэй бөгөөд заавал ашиглах ёстой сувгуудийн нэг
Олон хүн Фейсбүүк сурталчилгаа нь яагаад батлагдахгүй байгаа талаар биднээс лавлаж асуух нь бий. Тэдний ихэнх нь хэт их текст сурталчилгааны материалдаа оруулснаас болсон байдаг. Бид ч өөрсдөө яг ийм алдаа гаргаж л байдаг. Харин Фейсбүүкээс маркетерүүдад зориулан сурталчилгааны зурагт текст нь хэт их байгаа эсэхийг шалгах боломж бий болгосон (Facebook Grid Tool). Тиймээс сурталчилгааны
“СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР” хэмээх албан тушаалтны хувьд хийдэг ажлыг нь Facebook хуудсанд зураг пост хийх төдийгөөр зарим хүмүүст төсөөлөгдөх нь бий. Харин хариуцан хийдэг хүмүүс нь энэ нь тийм ч амар ажил биш гэдгийг мэддэг. Сошиал медиа менежер нь зөв контентыг зөв газар нь нийтлэхээс эхлээд өөрийн брэндийн өнгө төрхийг сошиал хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд байршуулах, бусдаас
- 1
- 2