Facebook Instant Experience сурталчилгаа: Шинэ бас сайжруулсан Canvas сурталчилгаа
Facebook сурталчилгааны нэгэн шинэхэн төрөл болох Facebook Canvas сурталчилгаа саяхан нэрээ өөрчлөн Instant Experience гэгдэх болсон. Гар утасны дэлгэц дүүрэн формат бүхий загвартай энэхүү сурталчилгааны төрөл нь 2016 онд анх танилцуулагдсан бөгөөд сошиал медиа аппликейшнуудын хэрэглээ, гар утаснаас вэб хуудас нээгдэх хугацаа зэрэг асуудлыг шийдэх цоо шинэ шийдэл болон гарсан.
Хэрэглэгчид гар утас ашиглах хугацааныхаа 90% хувийг мобайл аппликейшн ашиглан өнгөрөөдөг бол ердөө 10%-г нь л вэб хөтөч ашиглахад зарцуулдаг гэнэ. Түүнчлэн гар утас хэрэглэгчдийн 53% нь хандсан вэб хуудас нь 3 секундээс илүү хугацаанд дуудаж байвал гүйцэт нээхийг нь хүлээлгүй орхиж гардаг байна. Энэ 2 үзүүлэлт л онлайн сурталчилгаа явуулдаг маркетерүүдийг санаагаа зовооход хүргэх хангалттай муу мэдээ. Яг л ийм үед гар утас хэрэглэгчдэд зориулсан, түргэн нээгддэг, зураг, видео, текст, үйлдэлд дуудах товч гээд бүхий л төрлийн мэдээлэл агуулах боломжтой Instant Experience (хуучнаар Canvas) сурталчилгаа хэрэгтэй болсон.
Энэхүү Facebook сурталчилгааны хувьд нэрийн өөрчлөлтөөс гадна өөр ямар өөрчлөлт гарсан юм бол, хэрхэн маркетерүүд ашиглах боломжтой талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Мөн энэ сэдвээр ярилцсан Facebook Live видеог доор орууллаа. Хүлээн авна уу.
Facebook Instant Experience сурталчилгаа (хуучнаар Canvas) гэж юу вэ?
Instant Experience нь гар утаснаас танай сурталчилгааг сонирхон хандаж буй хэрэглэгчдэд зориулсан дэлгэц дүүрэн ямар нэг анхаарал сарниулах зүйлгүй суртачилгааны хэлбэр. Instant Experience-г ашигласнаар:
- Хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэднийг тогтоож чадах контент бий болгох боломжтой. Зураг, видео, албом, текст, үйлдэлд дуудах товч зэргээс бүрдсэн түргэн нээгдэх, дэлгэц дүүрэн харагдах иж бүрэн сурталчилгаа гэж хэлж болно.
- Бэлэн загварууд, текст, линк холбоос, үйлдэлд дуудах товчыг ашиглан хэрэглэгчдийг тодорхой зорилготой чиглүүлэх сурталчилгаа үүсгэж болно.
- Сурталчилгааны үр дүнг хэмжих Facebook-н болон бусад 3-дагч pixel ашиглаж болно.
Юун түрүүнд санаа авахуйц онцгой жишээнүүдийг Facebook-н албан ёсны Instant Experiences хуудаснаас харж болно. Томоохон брэндүүдийн ижил төстэй Facebook сурталчилгааг энд байршуулсан байгаа.
Дараа нь танилцуулга, хэрхэн үүсгэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг мөн Facebook Instant Experience Help хуудаснаас үзэхийг зөвлөж байна. Уг сурталчилгааны талаарх бүхий л шатыг бүрэн тайлбарлан харуулсан байгаа.
Instant Experience сурталчилгаа Canvas-с ямар ялгаатай вэ?
Instant Experience-н хувьд 3 чухал өөрчлөлт орсон байна:
- Бэлэн темплейт загварын сайжруулсан сонголтууд;
- Ремаркетингийн функцууд;
- Үр дүнг харах боломж;
Хамгийн эхнийх нь загварын сонголтууд. Facebook өмнө нь ч шууд ашиглаж болох загваруудыг санал болгодог байсан. Харин шинэчлэгдэсэн загваруудын хувьд:
- Instant Lookbook: хувцас загварын бүтээгдэхүүн бусад цахим худалдааны байгууллагад тохиромжтой;
- Instant Storytelling: Видео сурталчилгаанд тулгуурласан;
- Instant Storefront: сэтгүүлийн загварыг ашигласан;
- Instant Customer Acquisition: Мобайл газардах хуудас хэлбэрээр ашиглах боломжтой, ойлгомжтой Үйлдэлд дуудах товчийг багтаасан;
Харин өмнө нь эдгээр загвар темплейтүүд нь Facebook хэрэглэгчдийг өөрийн вэб хуудсанд хандуулахгүйгээр сэжим үүсгэх боломж тун багатай байсан. Мэдээж нөгөө вэб хуудаснууд маань гар утаснаас тун удаан нээгдэж, хэрэглэгчдийг залхаадаг. Энэ нь Bounce Rate өсөх гол шалтгаан болдог.
Харин одоо Instant Forms-г ашиглах боломжтой болсноор яг асуудлыг шийдэж чаддаг болжээ. Instant Forms-н тусламжтайгаар заавал вэб хуудас руу хандуулахгүйгээр та хэрэглэгчдийнхээ мэдээллийг авч, сэжим үүсгэх боломжтой болох юм.
Instant Experience сурталчилгаа нь Facebook Pixel-тэй болсноор Ремаркетингийн хувьд ч мөн илүү хялбар болсон байна. Өөрөөр хэлбэл Facebook Pixel-г ашиглан танай вэбд хандсан хэрэглэгчдэд дахин сурталчилгаа хийхэд хялбар байдагтай адил та өөрийн Instant Experience сурталчилгааг нээж үзсэн хүмүүст дахин мэдээлэл, сурталчилгаа хүргэх боломж бий болжээ.
Түүнчлэн сурталчилгааны үр дүнгээ дүгнэх, харьцуулах, турших боломжууд нэмэгджээ.
Instant Experience сурталчилгаа: давуу болон сул талууд
Instant Experience сурталчилгаа илүү хурдан
2017 оны эхээр, Google-с гаргасан судалгаа-наас харахад гар утаснаас вэб хуудас бүрэн нээгдэх дундаж хугацаа 22 секунд байсан бол тухайн вэбд хандаж буй хэрэглэгчдийн 53% нь 3 секундээс илүү хугацаанд хүлээж чадахгүй орхиж гардаг гэсэн үр дүнг танилцуулжээ.
Харин Instant Experience сурталчилгаа ердийн вэбээс 15 дахин хурдан нээгдэнэ гэнэ. Энэ нь мэдээж вэб хандалтын сурталчилгаа хийж байгаа хүн бүрийн мөнгийг хэмнэх чухал үзүүлэлт.
Instant Experience сурталчилгааг илүү удаан тогтож, анхаарч үздэг
Instant Experience анх Canvas нэрээр гарах үед л хэрэглэгчдийн 50% гаруй нь хамгийн багадаа уг сурталчилгааны талыг нь үздэг гэсэн судалгаа гарч байсан. Мөн энэ төрлийн сурталчилгаанд дундажаар 31 секунд зарцуулж байсан бол зарим сонирхолтой сурталчилгааны хувьд дундаж хугацаа 70 секунд хүрч байсан байна. Энэ нь хүмүүс танай сурталчилгааг үзнэ бас дээр тогтож, анхаарч үзэх магадлалтай гэсэн үг.
Хэрэглэгчдийг сэжим болгон хувиргах боломж
Өмнө нь хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, сэжим үүсгэх бол хэрэглэгч Facebook аппаас гарч, манай вэб хуудасны газардах хуудсанд хандан бүртгэл хийх хэрэгтэй болдог байлаа.
Харин шинээр энэ сурталчилгаа дотроо Instant Form-Бүртгэлийн хуудас үүсгэх боломжтой болсноор газардах хуудас маань Facebook апп дотор байрлан хэрэглэгчийн мэдээллийг авах, бүртгэх боломжтой болсон.
Сул тал: Instant Experience-с шууд худалдан авалт хийх боломжгүй
Цахим худалдааны хувьд хамгийн хэрэгтэй функц болох худалдан авалт хийх боломж яг одоогоор байхгүй.
Сул тал: Загварын хувьд тийм ч сайн биш
Загвар харагдах байдлын хувьд хэт их текст мэдээлэл оруулах, чанар муутай зураг ашиглах гэх мэтээр алдаа гаргах магадлалтай ихтэй санагдсан.
Гэхдээ та Facebook-н тусламж хэсгээс хэрхэн үр дүнтэй Instant Experience сурталчилгаа үүсгэх зөвлөгөөг уншин загвар, дизайн харагдах байдлыг нь хэрхэн сайжруулах талаар хэрэгтэй мэдээлэл авч болох юм байна билээ.
Аль салбарынхан Instant Experience сурталчилгааг ашиглавал илүү үр дүнтэй вэ?
Facebook-н амжилттай жишээнүүд танилцуулгаас харахад үл хөдлөхөөс эхлээд хүний нөөц, цахим худалдаа гээд л бараг бүхий л салбарынхан ашиглаж байгааг харж болно. Instant Experience ашиглаж буй амжилттай жишээнүүдийн эндээс харж болно.
Instant Experience сурталчилгаанд ашиглах зураг, видео үзүүлэлтүүд
Видео үзүүлэлт
- Харьцаа: 9:16 -с 16:9
- Нягтрал: Аль болох хамгийн чанартай видео оруул.
- Файлын хэмжээ: 4GB
- Хугацаа: 1 секундээс 240 минут
- Видео титр текст: Оруулбал зүгээр
- Дуу: Оруулбал зүгээр
- Текстийн хэмжээ: 125 тэмдэгт
Зургийн үзүүлэлт
Instant Experience сурталчилгаа нь зөвхөн гар утас хэрэглэгчдэд зориулсн хэдий ч жижиг, чанар багатай зураг ашигла гэсэн үг биш. Дэлгэц дүүрэн харагддаг болохоор жижиг дитайл бүр харагдах боломжтой. Тиймээс чанартай зураг ашиглаарай.
- Файлын төрөл: jpg эсвэл png
- Зургийн харьцаа: 9:16-ээс 16:9
- Нягтрал: Аль болох өндөр чанартай зураг ашигла.
- Хэт их текст агуулсан зураг оруулах нь сурталчилгааны хүртээмжид нөлөөлөх магадлалтай.
- Текстийн хэмжээ: 125 тэмдэгт
- Зургийн хэмжээ: Хамгийн багадаа 1,200 x 628px
- Зургийн өргөн хамгийн багадаа (pixel): 600
- Зургийн өндөр хамгийн багадаа (pixel): 600
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хандан авах боломжтой Facebook Ad Guide.
Ингээд Facebook Instant Experience хэрхэн үүсгэх талаарх мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
- Ads Manager-т ханд
- Create Ad товч дээр даран шинэ сурталчилгаа үүсгэ
- Instant Experience сурталчилгаа дэмжих сурталчилгааны төрлийг сонго
- Сурталчилгааны зорилтот сегмент, байршил, төсөв болон хугацааг сонго
- Continue товч дээр дар
- Сурталчилгааны форматаа сонго.
7. Add a fullscreen Instant Experience нүдийг идэвхжүүл
- 8. Create New хэсэгт 3 төрлийн бэлэн загвар гарч ирнэ. Аль нэгийг сонгох бол Use Template товч дээр дар
- 9. Зураг, видео, текст, холбоосоо оруулаарай
10. Instant Experience-ээ туршиж үзэх бол Preview on Mobile товч дээр дар
11. Instant Experience бэлэн болсон бол Done товч дээр дар
12. Эцэст нь Place Order товч дарж сурталчилгаагаа дуусгана.
Instant Experience сурталчилгааны төрлүүд
Instant Experience-г та дараах сурталчилгааны төрлүүдэд ашиглах боломжтой:
- Traffic (website clicks and app engagement)
- Brand Awareness
- Reach
- Engagement (post engagements)
- Conversions
- Video views
- Store visits
- App installs
Мөн Facebook хуудасныхаа Publishing Tools хэсэгт хандан Instant Experience (Canvas) цэс дээр дараарай.

Дараа нь баруун дээд талын Create товч дээр даран шинэ Instant Experience үүсгэ
Instant Experience Builder
Instant Experience Builder нь хэрэглэхэд тун хялбар. Эхлээд нэр, болон өнгөө сонго.
Эхний байдлаар гарчиг (header), зураг болон үйлдэлд дуудах товчны бүрдэл хэсгүүд хамт гарч ирнэ. Эдгээр хэсгүүдийн байрлалыг тухайн хэсгийн дээд талд байрлах сумны тусламжтайгаар өөрчлөх боломжтой. Шаардлагагүй гэж үзвэл устгах ч боломжтой.
Мөн +Add Component товч дээр даран шинээр зураг, текст нэмж болно.
Толгой гарчиг хэсэг
Толгой гарчиг (header) хэсэг нь хамгийн эхний бүрдэл хэсэг бөгөөд логогоо байрлуулбал тохиромжтой.
Боломжтой дээд хэмжээ нь 120 х 44 pixels.
Гэхдээ header буюу гарчиг хэсгийн оронд зураг, текст хамгийн дээд талд байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд header-тэй адил сурталчилгааны дээд талд байнга байрлахгүй, дээш гүйлгэх үед хамтад нь гүйнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зураг нэмэх
Дараагийн бүрдэл хэсэг ЗУРАГ. Зургийг 2 өөрөөр оруулж болох бас эхний сонголт нь дэлгэцэнд багтсан хэмжээтэй харин нөгөө нь өргөн зураг. Өргөн зураг оруулсан тохиолдолд линк холбохгүй боломжгүй гэдгийг анхаараарай. Fit to Width буюу дэлгэцэнд багтах хэмжээтэй бол 1080 pixels өргөнтэй харин энэ хэмжээнээс илүү өргөн зураг сонгох бол Fit to height (Tilt to Pan) сонголтыг хийгээрэй.
1 Instant Experience-т дээд тал нь 20 зураг оруулах боломжтой гэнэ.
Үйлдэл дуудах товч – Call to Action Button
Дараагийн нэг чухал бүрэл хэсэг нь Үйлдэлд дуудах товч буюу вэб хуудасны линк холбоос бүхий товч. Уг товчны хувьд 30 хүртэлх тэмдэгт бүхий текст байрлуулах боломжтойгоос гадна дэлгэц дээр байнга харагдах 1 үндсэн товч эсвэл бусад бүрдэл хэсэгтэй хамт гүйлгэж болох ердийн товч хэлбэрээр оруулах боломжтой.
Текст нэмэх
Текст хэсэг нэмэхийн тулд +Add Component товч дээр даран Text Block-г сонгоно уу. Ингэснээр Instant Experience-д текст мэдээлэл оруулах боломжтой болно. Facebook Instant Experience: Recommended specs-д дурьдснаас харахад 500 хүртлэх тэмдэгт бүхий текстэн мэдээлэл оруулж болох юм байна.
Image Carousel буюу Хэд хэдэн зураг бүхий албом нэмэх
Зургаа хэд хэдэн зургаас бүрдсэн албом хэлбэрээр оруулах бол +Add Component товч дээр даран Carousel-г сонгоорой.
2-10 зураг бүхий албом Instant Experience-т нэмэх боломжтой болно. Гэхдээ бүх зураг ижил хэмжээтэй .png эсвэл .jpg форматтай байх, хамгийн ихдээ 1080 х 1920 pixels хэмжээтэй байх хэрэгтэй гэнэ.
Мөн зураг бүрт вэб линк оруулах боломжтойг сануулъя.
Instant Experience-т видео бичлэг мөн нэмэх боломжтой. Үүний тулд +Add Component товч дээр даран Videos-г сонгоно.
Бичлэгийн хувьд 720p хэмжээтэй, .mp4 эсвэл .mov форматтай байх ёстойгоос гадна босоо форматтай бол илүү тохиромжтой.
1 Instant Experience-т хэд хэдэн бичлэг оруулах боломжтой бөгөөд гэхдээ нийтдээ бүх бичлэгийн урт 2 минутаас ихгүй байх ёстойг анхаарна уу.
Бэлэн болгох
Бүх шаардлагатай бүрдэл хэсгээ оруулсан бол Save Draft товч дээр даран хадгалсны дараа хянаж үзэж болно. Үүний тулд Save Draft товчны доор байрлах гар утасны дүрс бүхий товч дээр дарах бөгөөд эхнийх нь өөрөө үзэх, дараах нь тухай хуудасны админ бусад Facebook хэрэглэгчдэд илгээн хянуулах боломжыг агуулдаг. Эдгээр товчны аль нэг дээр дарснаар тухайн хэрэглэгчид Instant Experience хянахад бэлэн боллоо гэсэн мэдээлэл очих бөгөөд гар утаснаас л зөвхөн харах боломжтой гэдгийг анхаарна уу.
Ингэснээр тухайн хүнд notification очих болно.
Ингээд сайтар нягтлан хянаж, шаардлагатай өөрчлөлтийг оруулсны дараа Finish товч дээр дараарай. Хэрэв нэгэнт Finish товч дээр дарсан бол уг Instant Experience-т дахин өөрчлөлт хийх боломжгүй гэдгийг анхаарна уу.
Instant Experience-г хэрхэн ашиглах боломжтой вэ?
Нэгдүгээрт, Instant Experience-аа пост хэлбэрээр өөрийн Facebook хуудсандаа нийтлэх, дараагийнх нь URL-г нь ашиглан Facebook төлбөртэй сурталчилгаанд ашиглах эсвэл Duplicate функцыг ашиглан хувилж, хэрэгтэй засваруудыг оруулан шинэ Instant Experience үүсгэх боломжтой.
Хэрэв Instant Experience-аа пост хэлбэрээр нийтлэсэн бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь хэн нэгэн суурин компьютераас холбогдож буй хэрэглэгч уг пост дээр дарвал дараах алдаа гарах болно.
Харин гар утаснаас хандаж буй хэрэглэгчдэд жинхэнэ утгаараа бүхий л контентыг нь харах боломжтойгоор харагдах болно.
Төгсгөл
Бид Facebook Instant Experience маркерүүдэд сурталчилгааны илүү иж бүрэн хэлбэрийг санал болгож байгааг харлаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэдээ өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг зураг, текст, видео болон вэб хуудасны линк бүхий Үйлдэлд дуудах товчны хамт хүргэх боломжыг Instant Experience агуулсан байна. Та бүхэн ч мөн адил Facebook Instant Experience сурталчилгаа үүсгэн туршиж уламжлалт Facebook сурталчилгааны хэлбэрүүдтэй харьцуулж үзээрэй.