ФЕЙСБҮҮК СУРТАЛЧИЛГАА: 20% ТЕКСТ ДҮРМЭЭС ЗАЙЛСХИЙХ АРГА
Олон хүн Фейсбүүк сурталчилгаа нь яагаад батлагдахгүй байгаа талаар биднээс лавлаж асуух нь бий. Тэдний ихэнх нь хэт их текст сурталчилгааны материалдаа оруулснаас болсон байдаг. Бид ч өөрсдөө яг ийм алдаа гаргаж л байдаг.
Харин Фейсбүүкээс маркетерүүдад зориулан сурталчилгааны зурагт текст нь хэт их байгаа эсэхийг шалгах боломж бий болгосон (Facebook Grid Tool). Тиймээс сурталчилгааны дизайн чинь бэлэн болонгуут эхлээд эхлээд энэхүү аргаар нь туршиж үзэх нь зүйтэй. Хэдийгээр тийм нарийн арга биш ч,Фейсбүүк сурталчилгааны зургийг хэрхэн шалгадаг талаар маш сайн мэдлэгтэй болоод авна шүү.
Зургаа хэрхэн шалгах вэ?
- Grid tool хуудсанд ханд.
- Choose File товч дээр даран шалгах гэж буй зургаа татаж оруул.
- Дараа нь тухайн зургийг 5х5 хэмжээтэй нийт 25 нүдэнд хуваасан байдлаар харагдуулна. Та одоо тексттэй нүд бүрийг доорх зурагт харуулснаар идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд зургийн хажууд хэдэн хувь нь текст агуулсан байгаа талаарх мэдээлэл танд харагдана. 20%-с дээш хувь нь текст агуулсан бол Фейсбүүк батлахгүй байх магадлалтай гэдгийг анхаар.
- Хэрэв таны оруулсан зураг 20%-с дээш нь текст агуулсан бол засвар хийх нь зүйтэй. Засвар хийхдээ текстээ нийтдээ 5 нүдэнд багтаж байхаар засварлах хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл олон нүдэнд тарсан байрлалтай текстийг нэг нүдэнд багтаах байдлаар засвар хийж болно гэсэн үг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснаас авч болно: https://www.facebook.com/help/468870969814641
Хэрэв таны бэлтгэсэн сурталчилгааны зураг дээрх дээрх шалгуураар шалгасан хэдий ч бүрэн дүүрэн итгэлтэйгээр 20%-с бага тексттэй гэж хэлж чадахгүй байгаа бол та өөр зураг ашиглах эсвэл зургаа засварлах нь зөв шүү.
Хэдийгээр та тухайн зургаа ашиглан сурталчилгаагаа эхлэн азаа үзэж болох ч уг сурталчилгаа батлагдаагүй тохиолдолд цаг алдах магадлалтайг анхаараарай. Яаралтай, цаг хугацаатай сурталчилгааны хувьд энэ нь дэндүү аз үзсэн хэрэг болно.
Та Фейсбүүк дээр төлбөртэй сурталчилгаа явуулдаг бол доорх мэссэжийг хүлээн авсан байх магадлалтай.
Эндээс харахад сурталчилгааны зургийн тексттэй холбоотой шалгуураа илүү нарийвчлан боловсронгуй болгож байгаа бололтой. Тиймээс өмнө нь уг шалгуурт тэнцээгүй сурталчилгааны зураг одоо тэнцэх боломж байгаа. Түүнээс гадна ямар нэг байдлаар Фейсбүүкээс таны сурталчилгааг батлаагүй үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй мэт санагдвал та энэ талаар гомдол мэдүүлж болно. Тэд богино хугацаанд хариу өгдөг бөгөөд өөрийн алдаатай үйлдлийг ч засч залруулдаг гэдгийг сануулъя.
Танд ч бас яг асуудалтай холбоотой асуудал гарч байсан бол хэрхэн шийдэж байсан бэ? Туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.