fbpx

FACEBOOK УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯЛАГЧ ТОДРУУЛАХ нь

Олон сошиал медиа маркетерууд Facebook уралдаан зохион байгуулах нь хэрэглэгчдээ идэвхжүүлэх онцгой үр дүнтэй аргуудын нэг гэдгийг маш сайн мэддэг. Харин хэрхэн зохион байгуулах, ялагчийг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр зарим хүмүүс тодорхой мэдлэг бага байдаг нь анзаарагддаг. Тиймээс дараах аппликейшныг танилцуулж байна.

Facebook уралдаан, тэмцээн зохион байгуулах хамгийн энгийн арга нь аль нэг пост дээр Comment бичсэн хэрэглэгчдийн дундаас азтаныг шалгаруулах байдаг.

Дижитал маркетинг

Энэ тохиолдолд ашиглах боломжтой шилдэг, үнэгүй аппыг танилцуулж байна: Comment picker

Хэрхэн ашиглах вэ?

Алхам 1: www.commentpicker.com ханд.

FACEBOOK УРАЛДААН

Тус вэб сайт руу хандахад зураг дээр харагдаж байгаачлан харагдах ба та хуудсыг доош гүйлгэхэд доорх зураг дээр харагдах хэсэг харагдана. Та “Log in With Facebook” товч дээр дарж, фэйсбүүкээрээ нэвтрээрэй.

FACEBOOK УРАЛДААН

Алхам 2: FACEBOOK УРАЛДААН зарласан хуудсаа сонго

Тэмцээн зохион байгуулж байгаа хуудсаа сонго.

Алхам 3: Уралдааны постынхоо линкийг хуул

Хуудсаа сонгосон бол одоо тухайн постныхоо линк буюу URL хаягийг дэлгэцний баруун гар талд харагдах “ENTER FACEBOOK URL” хэсэгт хуулж тавиарай. Ингээд ” get comments” товч дээр дарахад коммэнтын тоо харагдана.

Алхам 4: Уралдааны ялагчийг сонгох

Одоо зарласан Facebook уралдааныхаа постоо сонгон ялагч тодруулах цаг. Үүний тулд дэлгэцээ доош гүйлгэн доорх зурган дээр харагдах хэсэгт аваачин “Start” товч дээр дарахад л болно. Ингэснээр ялагчыг тодруулах боломжтой:

FACEBOOK УРАЛДААН

Алхам 5: Ялагчтай холбогдох

Ямар ч байдлаар ялагч тодруулсан Facebook уралдааныхаа ялагчтай шууд мэссэжээр Page хуудасныхаа нэрийн өмнөөс холбогдох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл Facebook Page хуудас хэрэглэгч эхлэж мэссэж бичээгүй тохиолдолд мэссэж бичих эрхгүй байдаг. Тиймээс ялагчтайгаа мэссэжээр холбогдохдоо админ нь өөрийн нэрийн өмнөөс мэссэж бичиж болно. Мөн тэмцээнийхээ ялагч тодруулсан пост дээр тухайн хэрэглэгчийг @ тэмдэгийн араас нэрийг нь бичин ТАГ хийж болно.

Дижитал маркетинг

Гэхдээ ялагчийг тодруулах үйл явцын хувьд ямар нэг байдлаар хэрэглэгчдэдээ итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой бөгөөд ялагч тодруулах явцдаа дэлгэц дээрх үйлдлээ бичлэг хийн пост хийх эсвэл шууд LIVE хийх боломжтой.

Бид OBS Studio болон Ecamm Live программуудын тусламжтайгаар дэлгэцээ бичиж, LIVE хийн уралдааны ялагчийг тодруулдаг.

Санал болгох нийтлэлүүд:

  1. Facebook маркетингийн талаар А-Я
  2. Инстаграм маркетингийн талаар А-Я
  3. Дижитал маркетингийн талаар А-Я
  4. Facebook boost хэрхэн хийх вэ? Гарын авлага
  5. Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн гаргах вэ?
  6. Подкаст хэрхэн хийх вэ? Маркетеруудад зориулсан гарын авлага
TOP