fbpx

Facebook 360 зураг хэрхэн бэлтгэх вэ?

Facebook 360 зураг гэж вэ?


Facebook 360 зураг нь ердийн зурган посттой харьцуулахад илүү сонирхолтойгоор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, салбар, байршил, дотоод зохион байгуулалтыг хэрэглэгчдэдээ хүргэх, танилцуулах боломжыг маркетерүүдад олгодог.

2016 оны 6 сарын 9-нд Facebook 360 зураг албан ёсоор дэмждэг болсноо зарласан. Тэр үеэс эхлэн 360 зураг эсвэл panorama буюу дэлгэмэл зургийг Facebook автоматаар 360 зураг гэж танин хэрэглэгчдэд илүү хялбар байдлаар эргүүлж, тойруулан харуулах болсон билээ.
Гэхдээ таны оруулсан зургийг Facebook 360 зураг гэж танихын тулд тусгай метадаг тухайн зургаас хайдаг бөгөөд 360 зураг авахад зориулсан камераар авсан зураг эсвэл гар утсаар авсан дэлгэмэл зураг нь энэхүү метадаг агуулж байдаг байна. Тиймээс эдгээр зургийг Facebook автоматаар 360 зураг гэж таньдаг. Харин ийм төрлийн зургийг бид өөрсдөө хэрхэн бэлтгэх вэ?

Facebook 360 зураг
360 зураг бэлтгэх хэд хэдэн арга бий:

  • Хамгийн энгийн арга нь iPhone эсвэл Samsung Galaxy гар утсаар Pano буюу дэлгэмэл зураг авах
  • Street View эсвэл Google Camera апп ашиглан 360 зураг авах
  • Samsung Gear 360, RICOH THETA S, 360Fly, Giroptic 360 Cam, ALLie CameraTake зэрэг зориулалтын 360 камер ашиглан 360 зураг авах
  • Өгөгдсөн метада бүхий бэлэн Photoshop загвар файл ашиглан 360 зураг бэлтгэх

Зориулалтын мэргэжлийн камераар авсан 360 зургийн хувьд чанартайгаас гадна эргэн тойрон бүтэн 360 хэм харуулах гайхалтай зураг бэлтгэх боломжтой. Гэхдээ ийм камер үнэтэй учир тэр бүр хүн бүр ашиглах боломжгүй байдаг.

Тиймээс бид өөрсдөө хэрхэн метада бүхий Photoshop загвар бэлэн файл ашиглан доорх 360 зураг шиг гайхалтай пост бэлтгэх талаар нийтлэл бэлтгэн хүргэж байна. (360 зургийг харахын тулд зураг дээр дарна уу.)

Өгөгдсөн метада бүхий Photoshop загвар файл ашиглан хялбар аргаар 360 зураг хэрхэн бэлтгэх вэ?

Дээрх 360 зураг нь бэлэн Photoshop загвар файл ашиглан бэлтгэсэн. Та ч мөн адил яг ийм 360 зураг бэлтгэх боломжтой:

  • Ямар зорилгоор 360 зураг ашиглах, түүндээ тохирсон дизайн бэлтгэх.
  • Facebook-н 360 зурагт зориулсан Photoshop загвар файл татаж ав. Татаж авах холбоос доор байгаа.
  • Энд хэд хэдэн төрлийн өөр, өөрийн онцлог бүхий загварууд байгаа тул танд хамгийн тохирох загвараа сонго.
  • Уг сонгосон загвартаа өөрийн бэлтгэсэн дизайнаа оруулан, хэмжээ, харьцаанд нь тааруулан бэлтгээд Photoshop-н “Save As…” функцыг ашиглан JPG зураг болгон хадгал.

Ингээд та Facebook хуудсандаа оруулахад бэлэн 360 зурагтай боллоо.

[sociallocker]

Та Photoshop дээр ердийн дэлгэмэл дизайн бүхий зураг пост хийвэл дараах байдлаар ердийн хэвтээ формат бүхий зураг байдлаар л харагдана.

Facebook 360 зураг

Харин бэлэн Photoshop загвар ашиглан тухайн дэлгэмэл дизайн бүхий зургаа 360 зураг болгон хувиргаад Facebook хуудсандаа пост хийвэл доорх байдлаар харагдах болно.  (360 зургийг харахын тулд зураг дээр дарна уу.)

[inbound_button font_size=”20″ color=”#c8232b” text_color=”#ffffff” icon=”” url=”https://nathouse.mn/facebook-360-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3-%D0%B1%D1%8D%D0%BB%D1%82%D0%B3%D1%8D%D1%85″ width=”500″ target=”_blank”]360 зураг бэлтгэх Photoshop загвар файл татаж авах[/inbound_button]

[/sociallocker]
TOP