fbpx

Facebook хуудас “Organic Reach-Органик хүртээмж”-ийг дээшлүүлэх 3 арга

Сошиал медиа маркетинг ялангуяа Фейсбүүк маркетингийн хувьд маш чухал үзүүлэлтийн нэг нь ОРГАНИК ХҮРТЭЭМЖ юм. Танай Facebook хуудас органик хүртээмж өндөртэй байх нь таны нийтлэж буй мэдээлэл олон хүнд хүрч, илүү борлуулалт хийх боломж бий болно гэсэн үг. Ингээд Facebook хуудасны органик хүртээмжийг дээшлүүлэх 3 аргыг танилцуулж байна.

1. Facebook хуудас: Постыг зөв цагт нь…

Оновчтой цагт нь пост хийснээр танай Facebook хуудасны органик хүртээмжийг эрс нэмэгдүүлэхгүй ч нааштай нөлөө үзүүлж чадна. Гэхдээ пост хийх хамгийн оновчтой цаг нь бидний бодож байгаагаас арай өөр байх магадлал тун өндөр.

Сошиал медиад ихэнх хэрэглэгчид идэвхтэй, онлайн байх тэр үед нь пост хийх нь зүйтэй мэт санагдаж байгаа байх. Харин Facebook-н хувьд энэ нь тийм ч зөв сонголт биш. Хэрэглэгчдийн Facebook-т холбогдох оргил цагт пост хийснээр харин ч эсрэгээрээ органик хүртээмж буурах нь бий.

Учир нь оргил цагт танай хуудсыг LIKE дарсан ихэнх хэрэглэгчид Facebook ашиглаж байх магадлалтай. Ингэж бодсоны үндсэн дээр бусад бүх хуудасны админууд мөн л хэрэглэгчдийн хамгийн идэвхтэй цагт пост хийх нь мэдээж. Ингэснээр яг тухайн үед хэрэглэгчдийн анхаарлыг татахын төлөөх ширүүн өрсөлдөөн үүсдэг.

Хэрэв таны постууд ҮНЭХЭЭР гайхалтай, бусад өрсөлдөгч админуудын нийтлэсэн контентыг дагуулахгүй чанартай бол асуудал алга. Гэхдээ таны нийтлэж буй бүх пост бусдаас үргэлж илүү САЙН байх нь тийм амар биш, эсрэгээрээ боломжгүй ч гэж хэлж болно.

Тэгэхээр хэзээ пост хийх нь зөв бэ? Хамгийн эхлээд ТАНЫ хийх зүйл нь өөрийн Facebook хуудасны Insights хэсгээс танай Facebook хуудсыг LIKE дарсан хүмүүс хэзээ онлайн байдгийг олж мэдэх хэрэгтэй:

Facebook хуудас

Facebook бүх пейж хуудасны админуудад энэхүү мэдээллийг гаргаж өгдөг. Гэхдээ бидний зүгээс ТАНД заавал хэрэгжүүлэх 1 зүйлийг санал болгож байна. Энэ нь ТУРШИЛТ. Туршилт хийхгүйгээр ХЭЗЭЭ хамгийн оновчтой цаг вэ гэдгийг мэдэх боломж байхгүй.

Туршилт хийхийн тулд хоногийн 24 цагийг дараах цагийн бүсүүдэд хуваа:

  • Оргил цаг
  • Хамгийн идэвхгүй цаг
  • Оргил цаг болон идэвхгүй цагийн хоорондох үе

Энэхүү цагийн бүсүүдэд тус бүрт нь 10 пост нийтдээ 40-50 пост хийж туршилт хий. Өөрөөр хэлбэл 7 хоногт дунджаар 25-30 пост хийдэг гэж үзвэл 2 долоо хоногийн хугацаанд өдрийн идэвхтэй, идэвхгүй болон эдгээрийн хоорондох аль аль цагийн бүсүүдэд пост хийж туршиж үзэх хэрэгтэй. Үүний дараа дундаж хүртээмж (Reach)-г нь тооцсоны үндсэн дээр хамгийн тохиромжтой цагийг олж тогтоо. Мэдээж энэ төрлийн туршилтыг байнга үргэжлүүлэн хийх нь хамгийн оновчтой цагийг тогтооход хэрэгтэй шүү.

Оргил цаг яагаад хамгийн зөв сонголт биш байдаг вэ: Хэрэв танд туршилт хийх хугацаа хангалттай байхгүй байгаа бол оргил цагт биш харин бусад цагуудыг сонгон пост хийх нь зүйтэй. Учир нь:

Нэгдүгээрт: Өрсөлдөөн. Ихэнх хуудасны админууд оргил цагт постоо нийтлэдэг тул бусад цагуудад өрсөлдөөн бага байдаг. Ерөнхийдөө багахан хэмжээтэй ч оновчтой сегментийн дийлэнх хэсэгт мэдээллээ хүргэх нь томоохон сегментийн өчүүхэн хэсэгт хүргэхээс ямагт илүү үр дүнтэй байдаг.

Хоёрдугаарт: Оргил биш цагт пост хийх нь таны контент хэнд ч хүрэхгүй гэсэн үг биш. Харин ч илүү олон хүнд хүрэх магадлал бий. Оргил цагийн өмнөхөн нийтлэсэн пост хамгийн эхлээд цөөн хүнд хүрнэ. Гэхдээ энэ нь Facebook-н EdgeRank альгоритмд таны контент “СОНИРХОЛТОЙ” гэсэн мэдээллийг өгөх боломжтой.  Энэ нь органик хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн гол хүчин зүйл.

2. Постынхоо “ENGAGEMENT”-г өсгөх дараах аргуудыг ашигла

REACH буюу ХҮРТЭЭМЖ нь танай постуудын “ENGAGEMENT” (тухайн постын like, comment, share-н нийлбэр) хэмээх үзүүлэлтээс шууд хамаардаг. Фейсбүүкийн алгоритм хүмүүст тухайн пост таалагдаж байгаа бол “like, share, comment” хийдэг гэж үздэг. Таны пост олон “like,” share, comment” авах тусам танай хуудасны постын  “ORGANIC REACH” нэмэгдэх болно. Өөрөөр хэлбэл пост бүрийн “ENGAGEMENT” буюу “like,” share, comment”-н тоо нэмэгдэх нь танай хуудасны органик хүртээмжийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг.

Тэгэхээр нийтлэж буй постоо илүү олон хүнд хүргэхийн тулд дараах аргыг ашиглахыг зөвлөж байна.

Асуулт асуу: Хүмүүс идэвхтэй оролцохгүй байх үндсэн шалтгаануудын нэг нь тэдний оролцоо, сэтгэгдэл тийм ч хэрэгтэй биш мэт санагдах тэр үе. Тиймээс тэднээс асуулт асуу. Энэ нь танай постын “like, share, comment”-г нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдэд тань хариулт бичих, оролцох сэдлийг төрүүлж өгдөг.

Гэхдээ гол анхаарах зүйл нь зөв асуулт асуух. Хэт ерөнхий асуулт асуух нь тийм ч үр дүнтэй биш. Ерөнхий асуулт хүн бүрт л хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна хариулахад хүнд болчихдог.

Жишээ нь:

Сошиал медиаг бизнесийн зорилгоор ашиглах нь зөв үү?” гэсэн ерөнхий асуултын оронд тухайн хүнд хандсан асуулт тавих нь үр дүнтэй. Ингэснээр хүн бүр хариулт өгөх боломжтой болно. Жишээ нь:

Таны бодлоор Instagram-г бизнесийн зорилгоор ашиглах нь зөв үү?”

Энэ тохиолдолд та тухайн хүний өөрийн бодлыг асууж байна. Ингэснээр хүмүүс хариулт өгөх нь илүү байх боломжтой.  Тиймээс ТА эсвэл ТАНЫ гэсэн үгийг асуултдаа оруулж байх нь зүйтэй.

Хоосон зайг нөхөөрөй _____ : Пост нийтлэхдээ хүмүүсийг оролцох сэдлийг нь төрүүлэх хэрэгтэй.

Ердийн асуулт асууснаас хоосон зайг нөхөхийг хүс. Жишээ нь:

Facebook хуудас

Дээрх жишээнд “_______ учраас би iPhone хэрэглэдэг” өгүүлбэрийн хоосон зайг хамгийн хөгжилтэй байдлаар нөхөхийг хүссэн байна. Зүгээр л “ТА ЯАГААД iPhone АШИГЛАДАГ ВЭ” гэсэн асуултын оронд ийм байдлаар пост хийх нь хэрэглэгчдэд хариулт бичих сэдлийг өгдөг.

Мөн зөвхөн хоосон зайг нөхөхөөс гадна оновчтой эсвэл хамгийн олон хүнд таалагдсан хариултыг шалгаруулах нь ENGAGEMENT-г дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ шүү.

3. Facebook хуудас: Видео пост хий

Зурган постууд үр дүнтэй ч видео пост хэд дахин илүү үр дүнтэй байх боломжтой. Гэхдээ видео контент бэлтгэх нь хугацаа шаардахаас гадна өндөр зардалтай байдаг. Гэхдээ видео контент бусад төрлийн контенттой харьцуулахад дараах давуу талтай байдгийг анхаараарай.

Эхнийх нь хүн бүр видео контент бэлтгэж чаддаггүй. Тиймээс бусдаас ялгарч харагдах боломж илүү гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгийн үр дүнтэй контент нь хүн бүрийн хийдэг контентоос ялгаатай байх ёстой гэсэн үг.

Хоёрт хүмүүс тэр бүр урт тайлбар бүхий текстэн контентыг үзээд байдаггүй. Та маш их хугацаа, хөдөлмөр зарцуулан чухал контент бэлтгэсэн ч хэрэглэгчид тань тогтож сууж унших хугацаа, зав байхгүй байж болно. Яг энэ асуудлыг видео контент шийдэж чаддаг. Уншиж, утга агуулгыг нь ойлгохыг хичээхийн оронд ердөө “PLAY” товчыг дарахад л хангалттай. Таны хэлэх гээд байгааг дүрслэн үзүүлж, тайлбарлан ойлгуулах болно.

Бүх контентоо видео хэлбэрээр бэлтгэх нь цаг хугацаа, төсөв шаардах амаргүй ажил. Гэхдээ тогтмол давтамжтайгаар ашиглаж байх нь хамгийн зөв шийдэл. Видео контент дараах зорилгоор ашиглахад илүү үр дүнтэй байдаг:

  • Анхаарал татах
  • Товч заавар
  • Сургах, хэрэглээний боловсрол олгох

Эцэст нь та ч мөн адил өөрийн ашиглаж, туршсан хамгийн үр дүнтэй ХҮРТЭЭМЖ нэмэгдүүлэх аргуудаасаа бидэнтэй хуваалцаарай. 

TOP