СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ-т АНХААРАХ 11 ДҮРЭМ
Ихэнх маркетеруудын хувьд ДИЖИТАЛ МАРКЕТИНГ, түүний дотор СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ач холбогдол, үр дүнгийн хувьд зайлшгүй ашиглах маркетингийн суваг болоод байгаа билээ. Гэхдээ бидний хувьд сошиал медиад гаргаж болохгүй алдааг гаргасаар ирсэн, одоо ч гаргасаар байна. Зөвхөн биднээр тогтохгүй томоохон брэндүүд ч Facebook, Twitter-т байж болшгүй алдаа гаргасан тухай мэдээлэл байнга гарч байдаг. Тийм ч учраас СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ-т АНХААРАХ байнга санаж байх ёстой алтан дүрмүүдийг танилцуулж байна.
1. ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРГА.
Дижитал маркетингийн УЛАМЖЛАЛТ маркетингаас авах зүйлсийн нэг нь энэ. ХЭЗЭЭД ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВ.
Хэрэв хэрэглэгчдийн тань нэг нь сошиал медиа ашиглан танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар гомдлоо мэдүүлбэл хэзээ ч битгий маргаарай. Яагаад гэвэл та ялахгүй.
Харин тухайн хэрэглэгчийг сэтгэл хангалуун үлдээхэд л анхаарлаа хандуул. Эсвэл харилцан яриаг сошиал медиад биш offline болгон шилжүүл. Энэ нь илүү аюул багатай.
2. ҮРГЭЛЖ 100% ЧАНАРТАЙ КОНТЕНТ БЭЛТГЭ.
Сошиал медиад танайхыг дагаж байгаа хүмүүсийн хувьд ямар нэг шалтгаан байгаа. Тэдэнд хэрэгтэй мэдээлэл, хөгжилтэй постууд, урамшуулал, хямдрал гээд ямар нэг хэрэг болох зүйл байх ёстой.
Мэдээж таны хамгийн эхний зорилго өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг олон хүнд хүргэх. Гэхдээ таны нийтлэж буй постууд хэрэглэгчдэд тань хэрэг болох, үнэ цэнэ агуулаагүй бол үр дүнгээ өгөхгүй.
Зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сурталчилгааг авахын тулд танайхыг дагах хүн нэг их гарахгүй л болов уу! Тэгэхээр хамгийн олон хүнд хүрэх сонирхолтой контент бэлтгэх хэрэгтэй.
3. ЗОРИЛТОТ СЕГМЕНТДЭЭ ХАНДСАН СУРТАЛЧИЛГАА ХИЙ.
Магадгүй та сошиал медиад төлбөртэй сурталчилгаа хийх талаар өмнө нь бодож байсан ч туршиж үзээгүй байж болно. Тэгвэл танд гэж хэлэхэд сошиал медиад төлбөртэй сурталчилгаа явуулах нь маш үр дүнтэй. Борлуулалт өсгөх, контентоо олон хүнд хүргэх, дагагчдаа нэмэгдүүлэх гээд аль ч төрлийн сурталчилгаа өндөр үр дүнтэй байж чадна.
Нэмээд хэлэхэд интернэт сурталчилгааны бүхий л төрлөөс Facebook төлбөртэй сурталчилгаа хамгийн өндөр үр дүнтэй гэдгийг сануулъя.
Холбоотой нийтлэл:
- Яг одоо Facebook сурталчилгаа хийж эхлэх 9 ШАЛТГААН
- Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах 3 хялбар арга
- Facebook Instant Experience сурталчилгаа: Шинэ бас сайжруулсан Canvas сурталчилгаа
- FACEBOOK СУРТАЛЧИЛГААНЫ ТӨРӨЛ: CAROUSEL – ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУРТАЛЧИЛГАА
4. НӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ НӨХӨРЛӨ.
Хэзээ ч мартаж болохгүй нэг зүйл: сошиалд нөлөөтэй хүмүүстэй дотно нөхөрлө.
Сошиал медиад амжилт олохын тулд аль хэдийнэ амжилт олчихсон хүмүүсийн тусламжыг ав. Эхлээд тэдэнтэй харьц. Постдоо TAG хий, жиргээнд нь REPLY хий. Энэ нь танайхыг сошиал медиад олон дагагчтай болгон бизнесийг тань өргөжихөд туслана.
Тэдний туршлагаас суралц. Бидний цуврал болгон бэлтгэдэг Шилдэг контент бүтээгчид болон Шилдэг брэнд бүтээгчидтэй хийсэн ярилцлагуудтай мөн танилцаарай.
5. ЭЕРЭГ БАЙ.
Сошиал медиаг яг л ердийн хүмүүс хэрхэн ашигладаг тэр хэлбэрээр ашиглан харилцаа үүсгэ. Эерэг зүйлст илүү анхаар, сөрөг зүйлсийг март.
Хэн ч хэн нэгний гомдол, зовлон, зүдгүүрийг сонсоод байхыг хүсэхгүй, тиймээс амжилтын талаар илүү мэдээл. Танай постоос сайхан мэдрэмж авахуйц байхад анхаар.
6. ӨГӨХ НЬ ИЛҮҮГ ТАНД АВЧ ИРНЭ.
Сошиал медиад амжилттай хэрэгждэг бас нэгэн уламжлалт дүрэм: ӨГЧ БАЙЖ АВДАГ.
Сошиал медиа маркетингийн үйл ажиллагаанаас үр дүн хүлээж байгаа бол эхлээд хэрэглэгчдэдээ ҮНЭ ЦЭНЭ өгөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр л “юу тарьна тийм ургац авна” гэдэгчлэн үр дүнг нь хүртэх болно.
Танд хэрэгтэй:
- Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
- ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
- ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
- YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
- Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор
7. ҮР ДҮНГИЙН ШИНЖИЛГЭЭ.
Энэ 7 хоногт хэдэн хүнд Facebook постууд чинь хүрсэн бэ? Жиргээ чинь сард дунжаар хэр олон хүнд хүрч байна? Эдгээр асуултанд бүрэн дүүрэн хариулаж чадахгүй байгаа бол та үр дүнгийн аналитикаа хангалттай шинжлэхгүй байна гэсэн үг.
Үр дүнгийн шинжилгээ хийх нь ямар төрлийн постууд тань олон хүнд хүрч байна, хэрэглэгчдэд тань аль постууд илүү таалагдаж байна гэдгийг ялгаж салгахад тус болно. Энэ нь дараа, дараагийн сошиал медиа компанит ажлыг тань илүү үр дүнтэй болгох гол зүйл.
8. СОШИАЛ МЕДИА ҮРГЭЛЖ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ, ТИЙМЭЭС ТА Ч БАС БАЙНГА СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ.
Хэдийгээр та сошиал медиагийн талаар сайн мэдлэгтэй байгаа ч үргэлж суралцахгүйгээр тун хурдан хоцрогдох магадлалтай. Яг одоо маш сайн үр дүнтэй байгаа арга дараа жил тийм ч хэрэгтэй байхаа болих боломжтой. Тийм учраас сошиал медиа маркетингийн шинэ, шинэ функцууд, тэргүүн туршлагыг үргэлж судлаж, тэднээс суралцаж байх зүйтэй.
Бид Дижитал маркетинг, Сошиал медиа маркетингийн онлайн сургалтыг санал болгодог. Та эндээс дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой.
9. ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА.
Сошиал медиа маркетингт тогтвортой үйл ажиллагаа явуулж байж л амжилт олно. Сард хаа нэг зав гарсан үедээ пост хийгээд үр дүн хүлээх хэрэггүй. Мөн дээрээс нь постын давтамж тогтмол биш, зорилготой төлөвлөгөөгүй байх нь пост хүрэх хүртээмжийг эрс багасгадаг.
Тэгэхээр тогтмол хөтлөлтийн төлөвлөгөө хамгаас чухал. Постын давтамжын хувьд мэдээж үйл ажиллагааны чиглэл, зорилтот сегментээс хамаарах хэдий ч өдөрт хамгийн багадаа 1 пост тогтмол хийж занших нь зөв.
10. БҮГДИЙГ БИШ ӨӨРТ ХЭРЭГТЭЙ ЧУХАЛЫГ НЬ СОНГО.
Twitter, Facebook, Pinterest, LinkedIn, Instagram, Snapchat, Tumblr, YouTube гээд бүх л сошиал медиа платформыг ашиглах боломжтой ч зөвхөн өөрийн үйл ажиллагаанд хамгийн чухлыг нь сонго.
Бүх платформд идэвхтэй, тогтвортой хөтлөх нь маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаардах нь зайлшгүй. Харин хэрэгтэй цөөн платформд анхаарлаа хандуулах нь маркетингийн үйл ажиллагааг чинь чанартай, үр дүнтэй болгоно. Мөн сонгосон сошиал медиа сүлжээндээ төвлөрч ажиллах нь таныг ч уг сүлжээний МЭРГЭЖИЛТЭН болгох давуу талтай шүү дээ.
11. КОНТЕНТ ТӨЛӨВЛӨЛТ ДЭЭРЭЭ ЦАГ ЗАРЦУУЛ.
“Төлөвлөгөө байхгүй байх нь бүтэлгүйтлийн бэлэн төлөвлөгөө болдог” гэсэн үгийг өмнө нь сонсч байсан уу? Энэ үг сошиал медиа маркетингт ч мөн хүчинтэй байдаг.
Контент төлөвлөгөө гарга. Хэзээ, ямар давтамжтайгаар ямар төрлийн контент нийтлэхээ зоож өг. Контентын ерөнхий төлөвлөгөөг 3-6 сарын хугацаанд гарга.
Мөн түүнчлэн баяр ёслол, онцгой үйл явдлууд гэх мэт чухал, тэмдэглэл өдрүүдийг төлөвлөгөөндөө тусга. Ингэснээр эдгээр үйл явдалд тохирсон контент бэлтгэх боломжтой болно. Мэдээж контент төлөвлөлтөнд зорилтот сегментийнхээ онцлогыг тусгаж өгөх ёстой шүү.
БАС НЭГ ДҮРЭМ.
Бас нэг заавал хийх ёстой зүйл нь өмнөх постуудаа эргэж харж байх. Хэзээ нэг цагт хийж байсан тийм ч чанартай биш контентуудыг заавал хадгалаад байх албагүй шүү.