Facebook News Feed өөрчлөлт: ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаарна.
Жил бүрийн эхэнд Mark Zuckerberg хувийн болоод компанийхаа хувьд тухайн жилийн зорилгоо зарладаг. 2018 оны хувьд мань хүний зорилго нь “Facebook-т өнгөрөөж буй цаг хугацаа бүрийг илүү үр дүнтэй байхад анхаарах” байсан. Харин энэ нь яг хэрэглэгчдийн хувьд юу гэсэн үг юм бол? гэсэн асуултанд 2018 оны 1-р сарын 11-нд Facebook-с гаргасан мэдээлэл хариу өгөх шиг боллоо. Энэхүү мэдээлэлд Facebook хэрэглэгчдийн News Feed-д хамгийн тэргүүнд гарч ирэх мэдээллийн дараалалд томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласан. Шинэчлэгдсэн алгоритмын хувьд ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгөх бөгөөд тухайн хэрэглэгчийн найз нөхөд, гэр бүлийнхэний гаргасан пост, хуваалцаж байгаа мэдээлэл, коммент бичиж байгаа зүйлс хамгийн түрүүнд харагдах болж байгаа гэнэ.
Харин Page хуудаснууд ялангуяа бизнесийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын гаргаж буй мэдээ, постуудын Facebook хэрэглэгчдийн News Feed дээрх байр суурь буурч байгааг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа нь энэ болж байх шиг. Хэдийгээр өмнөх алгоритмын өөрчлөлтүүдийн адил яг ямар өөрчлөлт орж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй Page хуудасны постын органик хүртээмж-Reach-н бууралт улам эрчимжих нь тодорхой болж байна.
Ингээд 2018 оны 1-р сарын 11-нд Facebook-с гаргасан мэдээллийг доор сийрүүлэн буулгав. Facebook-н News Feed хариуцсан захирал Adam Mosseri–н гаргасан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Яг энэ сэдвээр ярилцсан Facebook live видео:
****************
Facebook-н зорилго ХҮМҮҮСИЙГ илүү ойртуулж, тэдний хоорондын харилцаа холбоог бий болгох. Яг энэ зорилгоор бидний хийсэн зүйлсийн нэг нь хүмүүст тэдний News Feed дээрх найз нөхөд, гэр бүлийнхнийх нь постуудаар дамжуулан харилцаа, холбоотой байх боломжыг олгох юм. Ойрын хугацаанд бид ХҮМҮҮС ойр дотны ХҮМҮҮСТЭЙГЭЭ илүү харилцах боломж олгох өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Энэ талаар Mark доорх постоороо тодорхой тайлбарласан:
Ямар өөрчлөлт орох вэ?
Өнөөдрийг хүртэл бид хүмүүсийн News Feed дээр гарч ирэх постыг хэдэн хүн like дарж, коммент бичиж, share хийж байгаагаар нь дараалуулж гаргадаг.
Харин энэ шинэ өөрчлөлт орсоноор ХҮМҮҮС хоорондын харилцан яриаг илүү үүсгэж буй постыг мөн чухалчлах болно. Үүний тулд бид таны хувьд ямар пост илүү найзуудтайгаа хуваалцах, харилцаа үүсгэх пост байх вэ гэдгийг тодорхойлж, яг тийм л постыг таны News Feed-д хамгийн түрүүнд гаргах болно. Найзын тань зөвлөгөө хүссэн пост, аялалын талаарх асуулт эсвэл найзуудын тань дунд хамгийн их яригдаж буй мэдээ, видео гэх мэт таны ойр дотныхонтойгоо хуваалцахыг хүсч буй, харилцан 2 талын яриа үүсгэх тийм л постууд байх болно.
Түүнчлэн бид манай News Feed-н үнэт зүйлстэй нийцүүлэн нийтэд зориулсан контентоос илүүтэй найз нөхөд, гэр бүлийнхэний постыг чухалчлах болно.
Энэ нь Page хуудас, нийтэд зориулсан контентын хувьд ямар нөлөө үзүүлэх вэ?
Хэрэглэгчдийн News Feed хязгаартай байдаг тиймээс гэр бүл, найз нөхөдийн постыг илүү давамгай харуулна гэдэг нь хэвлэл, мэдээлэл, бизнесийн байгууллагуудын нийтлэж буй постуудын хувьд харагдац багасна гэсэн үг.
Уг өөрчлөлтийг оруулснаар Page хуудаснуудын хувьд хүртээмж reach буурах, видео үзэлт багасах, хандалт буурах зүйл гарна. Гэхдээ нийтлэж буй контент нь хүмүүстэй хэрхэн харилцаа үүсгэж буйгаас хамааран Page хуудас бүрт харилцан адилгүй нөлөө үзүүлэх болно. Нийтлэж пост нь хүмүүс like дарж, коммент бичдэггүй бол бууралт хамгийн их байх болно. Харин найз нөхдийн дунд харилцан яриа үүсгэдэг постууд нийтлэдэг бол уг Page хуудасны хувьд нөлөө бага байна.
Тухайн хуудасны постыг хамгийн түрүүнд харахаар тохируулсан бол News Feed-н хамгийн дээр байрладаг хэвээр байх уу?
Тийм. Хүмүүс тухайн Page хуудасны постуудыг байнга харж байхын тулд See First in News Feed тохиргоог сонгох нь өөрт хэрэгтэй гэж үзсэн мэдээллийг авч байх хамгийн зөв алхам.
Ямар төрлийн Page хуудасны постууд News Feed-д дээгүүр байрлах вэ?
Page хуудасны хувьд хүмүүс хоорондын харилцан яриа үүсгэх постууд л News Feed-д хамгийн дээгүүр байрлах болно. Жишээ нь live видео ердийн видеотой харьцуулбал 6 дахин илүү харилцааг үзэгчдийн дунд үүсгэдэг. Уран бүтээлчид, олны танил хүмүүсийн постууд фенүүдийнхээ дунд харилцаа үүсгэж мөн чадна. Группийн хувьд нийтэд зориулсан мэдээнд хүмүүс анхаарал хандуулдаг. Бизнесийн байгууллагын хувьд хэрэглэгчдэдээ зориулсан мэдээ, ивентүүд чухал бол чухал, онцгой үйл явдлын мэдээ ч мөн харилцаа үүсгэх боломжтой.
Харин “engagement-bait ” буюу хүмүүсийг өөрийн пост дээр коммент бичихэд уриалах нь харилцаа үүсгэх зөв хэлбэр биш тиймээс бид ийм төрлийн постуудыг мөн News Feed-с арчих төлөвлөгөөтэй байгаа.
Энэ өөрчлөлт нь Page хуудасны контентуудыг News Feed-с алга болгоно гэсэн үг мөн үү?
Үгүй. Энэ өөрчлөлт нь бидний саяхан хийсэн Page хуудасны бүх постыг Explore Tab-д байрлуулах туршилтаас ялгаатай. Page хуудасны постууд News Feed-д харагдана гэхдээ магадгүй илүү цөөн тоогоор.
*********************