Хөдөлгөөнт зураг буюу GIF зураг бэлтгэх хялбар аргууд
Сошиал медиа маркетингт зурагтай ялангуяа GIF буюу хөдөлгөөнт зурагтай постууд таны хэлэх гэж байгаа зүйлийг илүү сонирхолтойгоор хэрэглэгчдэд тань хүргэхэд тусладаг. Олон төрлийн зураг, өгүүлэмж, зөвлөгөө, заавар эсвэл хэрэглэгчдийг идэвхжүүлэх сонирхолтой постуудыг GIF хөдөлгөөнт зурган хэлбэрээр хийх нь тохиромжтой. Энэ удаад бид GIF зураг бэлтгэх маш хялбар 4 аргыг доор танилцуулж байна.
1. Photoscape ашиглан GIF зураг бэлтгэх
Photoscape нь үнэгүй зураг засах апп. Photoshop гэх мэт мэргэжлийн программ ашиглахад төвөгтэй байдаг бол энэ программ танд илүү тохирно. GIF хөдөлгөөнт зураг бэлтгэхдээ өндөр хүчин чадалтай энэ программыг заавал туршиж үзээрэй. Татаж авах линк : http://www.photoscape.co.kr/ps/main/download.php
2. Photoshop ашиглан GIF зураг бэлтгэх
Photoshop нь илүү мэргэжлийн зураг, дизайн бэлтгэлд зориулсан программ хэдий ч хэрэв та ашиглах зургаа бэлтгэчихсэн байгаа тохиолдолд GIF зураг бэлтгэх нь маш хялбар байдаг. GIF бэлтгэх хялбар зааврыг дараах линкээс харна уу: https://www.youtube.com/watch?v=T9TN5tPcfIs
3. Вэб ашиглан GIF бэлтгэх нь
Компьютер дээрээ ямар нэг программ суулгахгүйгээр вэб хуудсаар дамжуулан маш хялбараар GIF хөдөлгөөнт зураг үүсгэх боломж мөн бий. Өөрийн бэлтгэсэн зургуудаа оруулаад Create GIF товч дээр дарахад л хангалттай гэсэн үг. Вэб хаяг: http://giphy.com/
4. Гар утаснаасаа ч GIF хөдөлгөөнт зураг үүсгэх боломжтой
iPhone хэрэглэгчдийн хувьд гар утас тань контент бэлтгэх хүчирхэг төхөөрөмж болж чадна. Тухайлбал ImgPlay хэмээх аппыг ашиглан зураг засах, live зураг бэлтгэх, видео эсвэл GIF зураг хялбархан бэлтгэх боломжтой. App Store линк: https://itunes.apple.com/us/app/imgplay-laibeupoto-sajin-yeonsa/id989843523?mt=8
ТӨГСГӨЛ
Photoshop нь GIF бэлтгэхэд үнэхээр хүчирхэг программ гэхдээ уг программыг ашиглах туршлага тийм ч ихгүй бол танд хамгийн тохиромжтой нь Photoscape. Зургийн чанар, хэмжээ тийм ч чухал биш бол giphye.com-г ашиглахад хялбар бол гар утас чинь ч танд GIF зураг бэлтгэхэд тус болно шүү.
Facebook, Twitter, Instagram-д пост бэлтгэх, контент төлөвлөх, төлбөртэй сурталчилгаа хийх гэх мэт сэдвүүдээр СОШИАЛ МЕДИА сургалтанд хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу! СОШИАЛ МЕДИА ОНЛАЙН сургалт
Танд амжилт хүсье.