fbpx

Хэзээ пост хийх нь сошиал медиа постын үр дүнд нөлөөлөх үү?

Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг. Энэ нь мөн танай бизнесийн зорилтот хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаатай ч нягт холбоотой. Танай хэрэглэгчид хэзээ онлайн байдаг гэдгийг мэдэж байгаа бол таны постууд мөн олон хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ пост хийх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.

Та ямар ч маркетерээс “Маркетингийн компанит ажлын амжилт юунаас хамаарах вэ?” гэж асуувал “Зөв зүйлийг зөв цагт нь хийх” гэж л хариулах болов уу. Тэгэхээр зөв цаг хугацаа гэдэг  чухал байх нь.

Сошиал медиа маркетингт ч мөн адил хэдийгээр таны бэлтгэсэн контент маш сонирхолтой байсан ч ЗӨВ цагт нь пост хийхгүй бол зорьсон үр дүнгээ өгөхгүй байх магадлал өндөр байдаг. Тиймээс сошиал медиад ХЭЗЭЭ ПОСТ ХИЙХ цаг хугацаа чухал. Энэхүү хугацаа сошиал медиа платформ бүрт харилцан адилгүй байдаг аж.

1. Facebook-т хэзээ пост хийх нь хамгийн үр дүнтэй вэ:

Хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформоос эхлэе.

Пост хийх хамгийн тохиромжтой хугацаа:

Өдрийн хувьд Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагууд хамгийн тохиромжтой. Ажлын өдрүүдийн хувьд хамгийн үр дүнтэй өдөр нь Лхагва гараг байдаг гэнэ. Харин цагийн хувьд үдийн дараа өөрөөр хэлбэл үдээс хойш 13 – 16 цагт хамгийн тохиромжтой гэнэ. Facebook хэрэглэгчдийн хувьд өглөө 9 цагаас эхлэн идэвхжиж 4 цагт хамгийн өндөр идэвхтэй үе нь болдог байна.

Үдийн цайны дараа ихэнх хүмүүсийн хувьд ажлын идэвх багасан, уйдах хандлагатай байдаг нь Facebook-т холбогдох шалтгаан болдог гэнэ. Үдийн завсарлагын өмнөхөн, үдийн завсарлагын үеэр эсвэл яг дараахан нь хүмүүсийн Facebook feed-ээ ид үзэж байдаг үе гэнэ шүү. Яг энэ үеэр л хүмүүс постуудыг share хийж, like дарж идэвхжүүлж өгдөг гэнэ.

Пост хийхэд хамгийн тохиромжгүй цагууд:

Ерөнхийдөө орой 8 цагаас өглөө 8 цагийн хооронд хэдийгээр хүмүүс хамгийн ихээр Facebook ашигладаг хэдий ч тэдний хувьд анхаарал сарниулах зүйлс мөн тэр хэрээр илүү байдаг гэнэ. ТВ үзэх, гэр бүлийнхэн гээд. Амралтын өдрүүд ч мөн адил тийм ч өндөр идэвхжилтэй байдаггүй. Гэхдээ амралтын өдрүүд илүү урт нийтлэл, видео гэх мэт зав цаг шаардах контент хамгийн тохиромжтой байдаг.

2. Linkedin

Хэрэв танай бүтээгдэхүүн, үйлчилгээ B2B буюу илүү байгууллагад зориулсан бол Linkedin сонгож болох үр дүнтэй платформ.

Пост хийхэд хамгийн тохиромжтой хугацаа:

Linkedin-с гаргасан мэдээллээс харвал ажлын өдрүүдэд, ажлын цагаар пост хийх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Өдрийн хувьд Мягмар, Лхагва, Пүрэв гарагууд.

Цагийн хувьд 7 – 9 цаг болон 17 – 18 цагууд гэнэ. Харин 14 сая хэрэглэгч дээр хийсэн судалгааны дүнгээс харахад хамгийн тохиромжтой цаг нь Мягмар гарагийн 10 – 11 цагт.

Пост хийхэд тохиромжгүй цагууд:

Даваа болон Баасан гараг нь Linkedin дээр пост хийхэд хамгийн тохиромжгүй гэнэ.

Мэдээж ажлын бус цагуудын хувьд ч тийм идэвхтэй биш бөгөөд B2B маркетингийн хувьд 22 – 6 цагийн хооронд пост хийхгүй байх нь зүйтэй гэнэ шүү.

Хэрэглэгчдийн тоо:

2021 оны 01 дүгээр сарын байдлаар Linkedin Монголд 218,300 хэрэглэгчидтэйгээс 25-34 насныхан дийлэнх хувийг буюу 64,1%-ийг эзэлж байна.

Дижитал маркетинг

3. Twitter:

Twitter ямар ч байгууллагын хувьд хэрэглэгчидтэйгээ харилцах, хэрэглэгчийн үйлчилгээний нэг хэсэг болгон ашиглахад тохиромжтой платформ болдог. Мэдээж танай нийтлэж буй жиргээ илүү олон хүнд хүрч байхыг хүсвэл мөн л зөв цагт нийтлэж байх хэрэгтэй болно.

Пост хийхэд хамгийн тохиромжтой хугацаа:

Хамгийн тохиромжтой өдрүүд нь Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гарагууд гэнэ. 17 цагт хийсэн пост хамгийн олон retweet авах магадлалтай бол 12-18 цагийн хооронд хамгийн олон хүн линк дээр дарж үздэг байна.

Twitter мөн л B2B маркетингт илүү тохиромжтой бөгөөд ажлын өдрүүдэд амралтын өдрүүдээс 14% илүү идэвхтэй байдаг гэнэ.

Харин танай байгууллага B2C бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бол Лхагваас Ням гараг хүртэлх өдрүүдэд хамгийн идэвхтэй байдаг бол линк дээр дарах нь амралтын өдрүүдэд илүү байдаг гэнэ.

Пост хийхэд хамгийн тохиромжгүй хугацаа:

Баасан гараг хамгийн тохиромжгүй өдөр гэнэ. Харин цагийн хувьд 15 цагаас эхлэн бизнесийн шинжтэй жиргээний хандалт буурч эхэлдэг байна.

Хэрэглэгчид:

Twitter-н нийт хэрэглэгчдийн 59% нь эмэгтэйчүүд, 25 – 44 насныхан 58%-г эзэлдэг гэнэ.

4. Instagram:

Пост хийхэд хамгийн тохиромжтой хугацаа:

Хамгийн тохиромжтой өдөр Даваа гараг. TrackMaven хэмээх байгууллагын судалгаагаар Instagram хэрэглэгчдийн хувьд 7 хоногийн турш идэвхтэй байдаг бөгөөд идэвх нь Даваа гарагт ялимгүй өсч Нямд ялимгүй буурдаг гэнэ.

Ажлын дараа Instagram-д пост хийх нь хамгийн тохиромжтой байдаг хэдий ч томоохон брэндүүд ажлын цагаар ялангуяа 15 – 16 цагт маш идэвхтэй пост хийдэг гэнэ.

Хамгийн тохиромжгүй цаг:

Ажлын бус цагууд.

Хэрэглэгчид:

Монгол дахь Instagram хэрэглэгчдийн тоо 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 676,400 байгаа бөгөөд 60,4% эмэгтэйчүүд байдаг бол хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 40%-ийг 18-24 насныхан эзэлж байна.

Дээрх мэдээлэл олон тооны хэрэглэгчдийн хэрэглээнд тулгуурлан хийсэн судалгааны дүн бөгөөд Монголын зах зээлд ялангуяа тухайн байгууллагын онцлог шинжээс хамааран өөр байх магадлалтай гэдгийг анхааралдаа авна уу.

Бидний хувьд шинээр сошиал медиа маркетингийн ажил эхлэхэд хамгийн түрүүнд хийдэг зүйлийн нэг нь тодорхой хугацаанд тухайн байгууллагын хувьд хамгийн үр дүнтэй идэвхтэй байх хугацааг тодорхойлох туршилт хийдэг. Та ч мөн адил одоо хийгдчихсэн байгаа постуудынхаа үр дүнг харьцуулан үзэж аль цагт хамгийн өндөр хүртээмжтэй (Organic Reach) байгааг нь тогтоон цаашид төлөвлөгөөндөө тусгах боломжтой.

TOP