Instagram маркетинг: Business Profile хэрхэн үүсгэж, үр дүнг хянах вэ?
Та бизнесийн зорилгоор Instagram ашигладаг уу? Саяхан шинээр нэвтэрч буй Instagram business profile-г Instagram маркетинг-таа хэрэглэхээр төлөвлөж байна уу?
Байгууллагынхаа Instagram хаягийг “Instagram business profile” болгосноор зарим нэг давуу талууд гарч ирдэг. Эдгээр нь маркетерүүдэд хэрэгтэй байх өндөр магадлалтай. Эдгээрээс танилцуулахаар энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.
#1: Instagram маркетинг: Business Profile болгох боломжтой эсэх
Хамгийн эхлээд “Instagram business profile” болгон шилжүүлэх эрхтэй эсэхээ шалгах хэрэгтэй. Юуны өмнө утсан дээрх Instagram аппаа хамгийн сүүлийн хувилбар мөн эсэхийг нягтлаарай. Дараа нь Instagram-аа нээж, доорх зураг харуулсан баруун дээд булан байрлах Settings товч дээр дар.
Хэрэв доорх зурагт үзүүлсэнчлэн “Switch to Business Profile” сонголт харагдаж байгаа бол таны аккаунт “Instagram business profile”-т шилжих боломжтой гэсэн үг.
#2: Instagram Business Profile-т шилжих
“Switch to Business Profile” сонголтыг идэвхжүүл. Дараа нь “View Features” товч дээр даран бизнес хаяг болгон өөрчлөснөөр гарах шинэ боломжуудтай танилцаарай.
“View Features” хэсгээс дараах боломжуудын талаарх танилцуулгыг харж болно:
- “Facebook page”-тэйгээ холбох.
- Утасны дугаар, имэйл хаяг, хаяг, байршлын мэдээллээ оруулах.
- Дагагчдынхаа талаар болон постынхоо үр дүнгийн талаарх мэдээллийг харах.
- Instagram-д сурталчилгаа явуулах.
Анхаарах зүйл: Facebook-с Page-хуудасны постын Reach-хүртээмжийг бууруулах хандлагатай байдаг бөгөөд Instagram business аккаунтын хувьд ч мөн адил ийм бодлого барих магадлалтай. Тиймээс та өөрийн байгууллагын Instagram хаягийг бизнесийн болгон өөрчлөх гэж байгаа бол үүнийг бодолцох нь зүйтэй байх.
Ингээд та Instagram аккаунтаа бизнесийн болгон өөрчлөхөөр шийдсэн бол “Continue” товч дээр даран үргэжлүүл. Дараагийн хийх үйлдэл нь танаас ямар Facebook Page-тэй холбох талаарх асуух бөгөөд дараа нь холбоо барих мэдээлэл оруулах хэсэг гарч ирнэ. Энэ мэдээллийг Instagram автоматаар таны холбосон Facebook Page-с авах боломжтой. Эцэст нь та өөрийн шинэ бизнесийн Instagram аккаунтын нүүр хуудсанд шилжих болно.
Өөр хэрэглэгчийн нүдээр харагдах байдал нь:
“Contact” буюу холбоо барих товч дээр дарсан тохиолдолд чиглэл, утсаар болон имэйлээр холбогдох боломжууд харагдах болно.
#3: Instagram Insights
“Instagram Insights” буюу статистик үзүүлэлтийн хэсэгт хандахын тулд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах графикийн дүрс бүхий товч дээр дарна уу. Ингэснээр энэ 7 хоногийн үр дүн, хамгийн идэвхтэй постууд болон дагагчид тань хэзээ идэвхтэй байдгийг харуулах график үзүүлэлтүүд харагдана.
“See More” товчыг дарснаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Жишээ нь хэрэглэгчдийн хувьд нас, хүйс болон байршлын мэдээлэл гэх мэт.
Бусад сошиал медиа холбоос
Instagram хаягаа зөвхөн Facebook хуудас биш бусад сошиал медиатайгаа ч холбох боломжтой. Ингэснээр Twitter, Tumblr, Flickr зэрэг хаягтаа Instagram постуудаа хамтад нь нийтлэх боломж нээгдэнэ.
Facebook page-ээ Instagram хаягтайгаа нэгэнт холбосон бол дахин солих боломжгүй гэдгийг мөн анхаараарай.
Та Instagram-г бизнесийн зорилгоор ашигладаг уу? Хэрэв тийм бол бизнесийн хаяг болгон шилжүүлэх үү? Ямар нэмэлт функц нь илүү таалагдаж байна? Өөрийн сэтгэгдлээ манай Facebook, Twitter эсвэл Instagram хаягт нийтлэгдсэн энэхүү нийтлэлийн пост дээр бидэнтэй хуваалцаарай.