fbpx

РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Facebook хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой байх, шинэ хэрэглэгчдийг татах өргөн боломжыг бизнес эрхлэгчдэд олгодог. РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ: Энэ удаад рестораны бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж мэдээллийг бэлтгэлээ.

Хэрэв рестораны бизнес эрхлэгч Та Facebook хуудас нээчихсэн, хэрэглэгчдэдээ зориулсан цаг үедээ тохирсон, хөгжилтэй мэдээлэл бүхий постууд хийдэг бол маш сайн эхлэл. Харин дараагийн алхам Facebook хуудсаараа дамжуулан хамгийн хялбар аргаар мэдээлэл авах, урамшуулал хүртэх болон бусад олон боломжыг хэрэглэгчдэдээ олгох хэрэгтэй. Энэ нь таны сошиал медиа маркетингийг шинэ түвшинд гарган бизнесийг тань жинхэнэ утгаар нь дэмжих болно. Элдэв саадгүйгээр хялбар, хурдан, тэр дор нь мэдээлэл авах боломжоор хэрэглэгчдээ хангах нь Facebook маркетингийн чинь гол зорилго байх ёстой.

1. Хүмүүст таалагдах контент, зураг, мэдээлэл тогтмол пост хийх

Мэдээж өөрийн рестораныхаа онцгой урамшуулал, өдрийн меню, хямдрал гэх мэт мэдээлэл оруулах нь зайлшгүй гэхдээ сошиал медиа өөрөө хүмүүс хоорондын харилцааны талбар болохоор энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Facebook хэрэглэгчид өөрт хэрэгтэй, сонирхолтой зүйлсийн талаар л ярилцдаг, хоорондоо тийм мэдээллийг солилцдог. Тиймээс хэт өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар голлосон постууд хийж, сурталчилах нь хүмүүсийг үргээдэг. Үнэнч хэрэглэгчдийг бий болгохын тулд сонирхолтой бас хэрэгтэй контент бэлтгэн нийтлэх, ирээдэйн хэрэглэгчдээ мэдээлэл өгөх, боловсрол олгох бас тэдний оролцоог бий болгох тийм л постуудыг хийж байх хэрэгтэй.

 РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Мөн хамгийн чухал зүйлүүдийн нэг нь тогтвортой байнгын хөтлөлт, жишээ нь өдөр бүр 2-3 удаа хүмүүст таалагдах, цааш нь бусдад түгээх сэдэл төрүүлэхүйц пост оруулах нь чухал. Постын төрөл ч мөн адил өөр хоорондоо ялгаатай байвал зохино. Жишээ нь ердийн текст, эсвэл хоолны зураг, богино хэмжээний видео заавар гэх мэт нэг хэв маягт баригдалгүйгаар постуудаа бэлтгэх хэрэгтэй. Сошиал медиа маркетингийн төлөвлөлтийн талаарх бидний бэлтгэсэн нийтлэлтэй эндээс танилцана уу!

Жич: Facebook, Instagram гэх мэт сошиал медиа платформуудын өсөлтийг харахад хүмүүс зураг, видео гэх мэт дүрслэл бүхий постуудыг сонирхдог нь илт. Тиймээс хэрэв та хүмүүсийн анхаарлыг богино хугацаанд татахыг хүсч байгаа бол онцгой содон зураг ашиглахыг зөвлөж байна. Түүнчлэн Vine, Instagram’s Video гэх мэт хялбар аргыг Facebook Video, YouTube гэх мэт цааш нь түгээх, олон хүнд хүргэх боломжуудыг ашиглах хэрэгтэй.

2. Ковер зургандаа тухайн үеийн онцлох бүтээгдэхүүнээ оруулж бай

Ковер зургаа бүрэн дүүрэн ашигла. Тухайн өдрийн, 7 хоногийн онцлох меню, амьд хөгжмийн хамтлаг тоглодог бол тэдний зургийг гэх мэт өөрийн үйл ажиллагаатай холбоо бүхий онцлох зургийг байнга шинэчлэн оруулж байна. 7 хоног бүр эсвэл 7 хоногт 2 удаа ч шинэчлэсэн болно. Энд оруулсан ковер зураг хамгийн хялбараар хийх аргыг мөн заавал уншаарай. Зургаа шинэчлэхдээ тайлбар текст оруулахаа мартаж болохгүй шүү.

РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

3. Менюгээ байршуул

Facebook хуудсанд тань хандсан хүн бүр танай менюнд юу, юу байгааг, ямар үнэтэйг харах боломж олго.
Хэрэв та өөрийн байгууллагын төрлийг Local Businesses – Restaurant/Cafe гэж сонгосон бол дараах дарааллын дагуу менюгээ оруулах боломжтой:

  • Хуудасны About цэсийг сонго
  • Зүүн гар талын цэснээс Page Info-г сонго
  • Menu цэсийг Edit товч дээр дар
  • Менюгаа pdf хэлбэрээр бэлтгэсэн файлаа сонгон Upload хий. PDF файл 1 MB-с илүү хэмжээтэй байж болохгүйг анхаарна уу.
  • Save Changes товч дээр дар

Мөн “Menu Tab” аппликейшныг ашигласан ч болно. http://www.menutabapp.com/.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ: FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХӨД ШААРДЛАГАТАЙ АППЛИКЕЙШНУУД  –н талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. Энэхүү мэдээлэл танай сошиал медиа маркетингийн үйл ажиллагааг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна. 

5. Facebook Check In-г ашигла

Facebook нь бизнесийн хуудаснуудад олон төрлийн сонголт, боломжыг гаргаж өгдөг. Эдгээрээс хамгийн үр дүнтэйн нэг нь Check In. Тиймээс рестораны бизнес эрхлэгчид Facebook-н Check In функцыг ашиглах нь зүйтэй. Хэрэглэгчдээ энэхүү функцыг ашиглах боломж олгосноор дараах ач холбогдолтой. Тухайн хэрэглэгчийн хаана Check In хийж байгааг найзууд нь маш сайн анзаардаг, танай рестораны талаарх мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүмүүст тарааж байна гэсэн үг.

Харин та Facebook Хуудасныхаа төрлийг Local business болгох шаардлагатайг анхаараарай. Үүний тулд: About- Page Info-Category-Local Business дарааллаар хандаарай.

6. РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ: Facebook Offer ашигла

Ямар нэг арга хэмжээ, баяр ёслол, ойн хямдрал, урамшууллын мэдээллийг түгээх бас нэгэн үр дүнтэй аргын нэг нь Offer буюу урамшуулал санал болгох. Авсан хүмүүст и-мэйлээр урамшууллын мэдээлэл очдог бөгөөд үүнийг хэвлэн танай ресторанд ирэн урамшууллаа авах боломжтой байдаг. Мөн тухайн хүний найзуудад танай байгууллагын урамшуулал авсан талаарх мэдээлэл хүрдэг. Нэг ёсондоо үнэнч хэрэглэгчдээ урамшуулахаас гадна тэднээр дамжуулан байгууллагынхаа талаарх мэдээллийг Facebook хэрэглэгчдэд түгээх үр дүнтэй арга.

РЕСТОРАН СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Урамшууллыг авах хүний тооны хязгаар, урамшууллын хугацааг зааж өгөх боломжтой. Энэ нь хэрэглэгчид танайхаас гаргаж буй постуудыг илүү анхааралтай ажиглах сэдэл болж өгөх юм.
Өөрөөр хэлбэл та зөвхөн Даваа гарагийн 12-1 цагийн хооронд л хүчинтэй хямдралын мэдээлэл гаргаж болох ба энэ нь танай Facebook хуудсаар дамжин хэрэглэгчдэд тань хүрэх тул танай байнгын хэрэглэгчдийг урамшуулаад зогсохгүй тэдэнд танай рестораны талаарх мэдээллийг найзууддаа хүргэх бас нэгэн сэдэл болж өгдөг.

Дээрх зөвлөгөөг байнгын тогтвортой хөтлөлтийн хамт ашиглах нь танай байгууллагын сошиал медиа маркетингийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх болно гэдгийг анхаарна уу.

Мөн хэрэв та рестораны бизнес эрхэлдэг бол өөрийн туршлагаас бидэнтэй болон манай уншигчидтай хуваалцаарай.

TOP