CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД АНХААРАХ АЛХАМУУД

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ

ЯАГААД СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХ ЁСТОЙ ВЭ? Сошиал медиа сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрч буй мэдээллүүд, постууд нь маш богино хугацаанд хүмүүсийн дунд тархаад л мартагддаг учир төлөвлөөд байх шаардлагагүйгээр тухайн цаг үед нь л хийж байх нь зөв мэт санагдах нь бий.

Тэгвэл сошиал медиад зориулсан контент төлөвлөлт нь ТАНД дараах давуу талыг олгох болно.

  • Танай сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа тогтвортой жигд хөтлөлтийн хэмнэлд орно. Тогтвортой байдал сошиал медиа маркетингт маш чухал. Тогтмол хугацаанд пост хийж хэвших нь хэрэглэгчдэд хүлээлт бий болгохоос гадна хэрэглэгчидийн танай байгууллагатай харилцах харилцааг тогтворжуулж өгдөг.
  • Цаг үетэй холбоотой контентыг эртнээс бэлтгэх боломж олгоно. Үйл явдал, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах, уралдаан тэмцээн гэх мэт тухайн цаг хугацаатай үйл явдлыг төлөвлөгөөндөө тусгаж өгөх боломжыг олгоно.
  • Ганцаарчилсан тоглолтыг зогсооно. Олон нийтийн сүлжээнд үйл явдал тухайн цаг хугацаанд л өрнөдөг тул контент ч мөн адил тухайн үед бэлтгэгддэг. Өмнө нь харин энэ бүхнийг сайтар төлөвлөх нь энэ үйл явцыг ганц хоёрхон ажилтны хэмжээнд биш маркетингийн багаа бүхэлд нь оролцуулах боломж олгодог тустай зүйл.
  • Ажлын архив бий болгох боломжтой. Календарчилсан төлөвлөгөө гарган мөрдөх нь дараа нь ажлын гүйцэтгэл, хийсэн ажлын жагсаалт гаргахад хэрэгтэй байдаг. Хөтлөлтийн тогтвортой байдал, түүний үр дүнг сар, улирлаар харьцуулан гаргах боломжтой.
  • Хөтлөлтийн баримтлах шаардлагатай тодорхой дүрэм гарган тогтвортой хэрэгжүүлэхэд тань туслана. Жишээ нь нийт гаргаж буй нийтлэл, постын бүтцийг зохистой барихад хэрэгтэй харьцаа гарган мөрдөж болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн боловсролд зориулсан эсвэл анхаарал татах пост тутамд 1 урамшууллын болон 1 бүтээгдэхүүний талаарх пост оруулах дүрэм.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЗААВАЛ БАГТААХ ЗҮЙЛС

Сошиал медиа маркетингийн КОНТЕНТ төлөвлөлтийн хамгийн чухал зүйл нь ЮУГ ХЭЗЭЭ, ХЭДЭН УДАА пост хийх вэ? гэдэг асуултанд хариулах. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨЮУ ПОСТ ХИЙХ ВЭ? БАРИМТЛАХ ЗОХИСТОЙ ХАРЬЦАА?

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөлтийн хамгийн чухал зүйлсийн нэг нь контентын харьцаа. Таны гаргаж байгаа постуудын жишээ нь хамгийн сүүлийн 10 постын хувьд харьцаа нь ямар байна? Өөрийн вэб хуудаснаас оруулж буй мэдээлэл хэд, харин бусад эх үүсвэр бүхий мэдээлэл хэд байна? Хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл гаргав? Сонирхолтой онцгой мэдээлэл хэд байна гэдэг контентын харьцаа чухал.

Сошиал медиа мэргэжилтнүүдийн голлон ашигладаг, үр дүн нь батлагдсан нийтлэг харьцаануудаас орууллаа. Энэхүү харьцаануудыг харахад бүх пост, гаргах нийтлэлийг заавал та өөрөө бэлтгэсэн байх албагүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл гаргаж буй бүх контентыг өөрөө бэлтгэсэн гэвэл маш их цаг хугацаа шаардана. Тийм ч учраас Facebook, Twitter гэх мэт сошиал медиа сүлжээнүүдэд Share буюу бусдын контентыг хэрэглэгчдэдээ, найзууддаа хүргэх функц байдаг.

4-1-1 дүрэм

  • Хэрэглэгчдэдээ зориулсан сонирхолтой зөвлөгөө, анхаарал татсан 4 мэдээлэл тутамд
  • 1 бүтээгдэхүүний талаарх мэдээлэл мөн бусад эх сурвалжаас иш татсан 1 мэдээлэл оруулах.

5-3-2 дүрэм

  • Бусдын бэлтгэсэн контентоос заавал хүргэх ёстой 5 чухал мэдээлэл
  • Өөрийн бэлтгэсэн заавал хүргэх ёстой 3 чухал мэдээлэл
  • Өөрийнхөө эсвэл байгууллагынхаа талаарх 2 мэдээлэл

555+ дүрэм

  • Таны болон танай байгууллагын талаарх 5 мэдээлэл
  • Бусдын тухай 5 мэдээлэл
  • 5 хариулт
  • Бусад шаардлагатай постууд

Алтан харьцаа – 30/60/10

  • Өөрийн бэлтгэсэн мэдээлэл 30%
  • Бусдын бэлтгэсэн мэдээлэл 60%
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээлэл 10%.

Дээр дурьдсан харьцаанууд нь контентын агуулгын талаар байсан бол одоо ямар төрлийн контент гаргах вэ гэдэг бас анхаарах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл зураг, текст, вэб хуудасны линк гэх мэт олон төрлийн постуудын зохистой харьцааг хэрхэн олох талаар санал болгох 4:1 харьцааны дүрмийг мөн танилцуулж байна.

  1. Эхний алхам. Бүх төрлийн постуудаас сонгон хэрэглэгчдэдээ хүргэж эхэл.
  2. Дараагийн алхам. Оруулсан постуудаасаа хамгийн үр дүнтэй байгаа хамгийн олон хэрэглэгчдэд хүрч байгаа постын төрлийг сонго.
  3. Тэгээд 4:1 харьцааг баримтла: Өөрөөр хэлбэл сонгосон хамгийн үр дүнтэй төрлийн 4 контент гаргах бүртээ 1 өөр төрлийн контент нийтлэ. Жишээ нь 4 зураг тутамд 1 линк оруулах гэх мэт.

ДАВТАМЖ: ХЭЗЭЭ, ХЭДЭН УДАА?

Контентын төлөвлөгөөндөө юуг, ямар байдлаар нийтлэхээ гаргасан бол одоо ямар давтамжтай нийтлэхээ шийдэх хэрэгтэй. Хамгийн чухал нь та өөрийн хуудасны фенүүддээ зориулсан зөвхөн тэдний онцлогыг харгалзан үзсэн төлөвлөлт гаргах учиртайг анхаараарай.

Сошиал медиа контент нийтлэх хамгийн зохимжит давтамжын тоог мэргэжилтнүүд дараах байдлаар гаргажээ.

  • Твиттер өдөр хамгийн багадаа 5 удаа. 20 хүртэл нэмж чадвал маш сайн.
  • Facebook өдөрт 2 удаа.
  • LinkedIn өдөрт 1 удаа.
  • Google+ өдөрт 2 удаа.
  • Pinterest өдөрт 2 удаа.
  • Instagram өдөрт 1.5x удаа

Дараа нь энэхүү постуудаа хэзээ, аль цагт постлох вэ гэдэг нь мөн л хэр олон хүнд мэдээллээ хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг. Танай байгууллагын хувьд энэхүү тохиромжтой цаг нь зорилтот хэрэглэгчдийн нас, хүйсийн бүтэц гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах болно гэдгийг анхаарах шаардлагатай.  Мөн л тухайн сошиал медиа сүлжээний хувьд нийтлэг тохиромжтой цагийг дараах байдлаар гаргасан байна.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ

Ямар нэг үйл явдал, бүтээгдэхүүний танилцуулгад өмнөөс нь бэлтгэ!

  • Энэ жил ямар арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн бэ?
  • Хэзээ, ямар шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
  • Өнгөрсөн жил нийтлэсэн ямар контентын та дахин гаргах хэрэгтэй гэж бодож байна?

Энэ мэтээр ямар нэг үйл ажиллагаа, арга хэмжээ төлөвлөсөн бол сошиал медиа төлөвлөгөөнд мөн л тусгагдсан байх шаардлагатай. Ингэснээр эдгээр арга хэмжээнд зориулсан контентыг эртнээс бэлтгэн, шаардлагатай хүмүүсийг татан оролцуулахад хангалттай хугацаа гарч ирнэ.

Дараах үйл явдлуудад заавал урьдчилан төлөвлөхийг хичээгээрэй:

  • Шинэ бүтээгдэхүүн танилцуулах
  • Хурал, зөвлөгөөн
  • Жил бүрийн арга хэмжээ, уулзалт
  • Баяр ёслол
  • Олныг хамарсан томоохон үйл явдал
  • Байнга давтагддаг уламжлал болсон контентууд

Бусдын мэдээллийг ч төлөвлөгөөндөө оруулахаа мартав!

Төлөвлөлтийн бас нэгэн чухал хэсэг нь бусдын нийтлэсэн хэрэгтэй, онцгой мэдээллүүд юм. Тиймээс ийм төрлийн мэдээллийг төлөвлөгөөндөө багтаах хэрэгтэй.

Гэхдээ ийм төрлийн нийтлэл нь төлөвлөн бэлтгэх гэхээсээ тухайн цаг үед хийгдэх ажил байдаг. Мөн шинэ, содон мэдээлэл агуулсан шинэхэн нийтлэлийг л дагагчдадаа хуваалцах ёстой. Тиймээс төлөвлөгөө нь илүү тухайн цаг үед пост хийх зай үлдээх тухай асуудал гэдгийг анхаараарай.

Мөн дахин эргэж харахад хэрэг болох мэдээлэл гэх мэтээр сошиал медиад мэдээлэл маш хурдан хуучирдаг онцлогийг ашиглан хуучны мэдээллийг ч бусдад дахин хүргэж болно.

Сошиал медиа контент төлөвлөгөө үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэхэд ашиглаж болох 7 хэрэгсэл

Төлөвлөгөө бэлэн болсон хэдий ч дараагийн алхам нь амжилттай хэрэгжүүлэх. Тиймээс хэд хэдэн хэрэг болохуйц онлайн хэрэгслүүдийг орууллаа.

  1. Buffer– Хэрэглэхэд энгийн хялбар, пост нийтлэх, төлөвлөхөд маш сайн хэрэгсэл.
  2. Google spreadsheets– Контент боловсруулах, зохион байгуулахад хэрэглэж болох хүчирхэг хэрэгсэл.
  3. Google calendar– Өдрийн, 7 хоногийн болон сарын төлөвлөгөөг оруулах боломжтой.
  4. Basecamp– Төслийн удирдлагын хэрэгсэл, сошиал медиад ашиглах боломжтой.
  5. Trello– Самбарт хийх ажлын жагсаалт оруулах, өөр, өөр хэсэгт шилжүүлэх боломжтой төлөвлөлтийн болон ажлын урсгалыг хянах боломжтой хэрэгсэл.
  6. Wunderlist– Хийх ажлын жагсаалт гаргах аппликейшн.
  7. Todoist– Хийх ажлын жагсаалт гаргах апплкейшн.

Сошиал медиа контентын төлөвлөгөө—Өдрийн, 7 хоногийн, Сарын, Жилийн төлөвлөгөө

Өдөр тутмын контентын төлөвлөгөө

1 өдрийн өмнөөс төлөвлө.

  • Маргааш ямар нэг үйл ажиллагаа, танилцуулга төлөвлөсөн үү?
  • Хэдэн контент хэрэгтэй вэ?
  • Мөн бусдын мэдээллийг хуваалцах уу?

Өмнөх өдөр нь бүх мэдээллээ төлөвлөөд оруулчихсан тохиолдолд тухайн өдөр цоо шинэ үйл явдлын талаарх мэдээлэл эсвэл тухайн өдөр шинээр нийтлэгдсэн бусад эх үүсвэрээс авсан мэдээллийг хуваалцах ажил л үлдэнэ гэсэн үг.

Хэрэв та өдөрт 6 жиргээ гаргадаг бол маргаашийн 6 жиргээгээ өнөөдөр бэлтгээд төлөвлөчих хэрэгтэй.

7 хоногийн төлөвлөгөө

7 хоногийн өмнөөс бэлтгэ.

  • Дараа 7 хоногт ямар үйл ажиллагаа төлөвлөж байна вэ?
  • Ямар нийтлэлүүд гаргах вэ?
  • Шинэ мэдээлэл олох шаардлагатай юу?
  • Ямар зураг бэлтгэх ёстой вэ?

7 хоногийн аль нэг өдрийг дараа 7 хоногийн контент төлөвлөх өдрөөр сонго.

Зарим нэг өмнө нийтэлсэн хуучин контентуудаа ч төлөвлөгөөндөө оруулж болно. Харин шинэ үйл явдал, цаг үеийн мэдээллүүд тухайн үедээ төлөвлөгөөнд нэмэгдээд явж болно.

Сарын төлөвлөгөө

Сарын өмнөөс бэлтгэ.

  • Дараа сард ямар ажил төлөвлөж байгаа вэ?
  • Контентын хувьд ямар зорилго тавих вэ?
  • Ямар контентуудыг бид өмнө нь төлөвлөж ямар контентэнд зай үлдээх вэ?
  • Ямар шинэ зүйл туршиж хийхээр төлөвлөж байна

Сарын өмнөөс ямар хуучин мэдээллүүдээ дахин нийтлэхээ төлөвлөх боломжтой. Бусад контентын хувьд ерөнхий бодлогоо илүү төлөвлөх нь зүйтэй.

Контентын төрөл болон харьцааг нь гаргаж болно. Шинээр турших зүйл, арга барилыг мөн төлөвлөж болно. Төлөвлөсөн үйл ажиллагаа, баяр ёслол зэргийг мөн контентын төлөвлөгөөндөө тусгаж болно.

Сошиал медиа контентын жилийн төлөвлөгөө

Өмнөх жил нь заавал эхлэх хэрэгтэй.

  • Дараа жил ямар үйл ажиллагаа, танилцуулга төлөвлөж байгаа вэ?
  • Контентын ямар харьцааг ашиглах вэ?
  • Өдрийн давтамж хэд байх вэ?
  • Хамгийн чухал контент юу байх вэ?

Гол гол үйл явдлуудыг сошиал медиатай хэрхэн холбох талаарх төлөвлөлт, мөн контентын харьцаагаа мөн гаргаж ирэх хэрэгтэй. Жилээр нь төлөвлөсөн үед жилийн туршид хэзээ ч төлөвлөгөөгөө эргэн харж, засвар хийх боломжтой гэдгийг анхаараарай. Ирэх 12 сард, 6 сар тэр ч байтугай 3 сард юу болохыг урьдчилан харах хэцүү шүү дээ.

Одоо таны ээлж

Та сошиал медиа контент төлөвлөлтөө хэрхэн хийж байна?

Бид нар ч сошиал медиа төлөвлөлтөө 7 хоног, сараар нь хийхээр хичээж байна. Суралцах зүйл ч их байна. Таны хувьд бидэнтэй болон бусад уншигчидтай хуваалцах туршлага байгаа бол энэхүү нийтлэлийн Facebook, Twitter-н постуудын коммент хэсэгт оруулаарай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ