fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөнд заавал тусгах ёстой 10 зүйл /үнэгүй татаж авах жишээтэй/

2019 оны хамгийн эхний ажлын өдөр сошиал медиа маркетерүүддээ сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөндөө заавал тусгах 10 зүйлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.  Мөн сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг гаргаж байгаа маркетерүүддаа бид өөрсдийн хэрэглэдэг “Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө” -ний загвар файлыг татаж авахаар оруулсан. Энэхүү загварт оруулсан 10 зүйлийг яагаад контент төлөвлөгөөнд багтаах ёстой талаар нийтлэл бэлтгэн хүргэж байна.

1. Контент нийтлэгдэх өдөр ба цаг

Долоо хоногийн аль гаригт, хэдэн цагт таны бэлдсэн контент нийтлэгдэхийг та хэрэглэгчийнхээ амьдралын хэмнэлтэй уялдуулан тооцоолох хэрэгтэй. Жишээ нь ажлын өдөр хүмүүс цайны цагаар эсвэл ажил тарснаас 2-3 цагийн дараа цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг авах боломжтой болдог. Харин амралтын өдөр телевизийн онцгой хөтөлбөр, олон хүмүүс үздэг киноны цагаар та контентоо цацвал хүртээмж багасах аюултай.

Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг гэсэн үг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хэзээ пост хийх нь сошиал медиа постын үр дүнд нөлөөлөх үү? сэдвээр бэлтгэсэн нийтлэлээс аваарай.

2. Зорилго

Контент бүр өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Зорилго мэдээж танай хэрэглэгчийн PERSONA худалдан авалтын замналын аль шатанд байгаа гэдгээс хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл таны бэлдсэн контент санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй тань ямар холбоотой вэ, энэ контентыг хүлээн авснаар хэрэглэгч юу ойлгож, цаашлаад энэ контентыг уншсан хүмүүсээс та ямар хариу үйлдэл хүлээж байна вэ? гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Таны контент хэрэглэгчид тань худалдан авалтын замналынхаа Анхаарал хандуулах, Асуудлаа анзаарах эсвэл Шийдвэр гаргах аль шатанд байгаагаас хамааран өөр, өөрийн зорилготой байх ёстой.

3. Контентын гарчиг

Гарчиг бол хөтчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл таны бэлдсэн контентыг хэрэглэгчид үргэлжлүүлэн унших эсэх нь эхний гарчгаас хамаарна. Сайн гарчиг контентынхоо ерөнхий санааг бүхэлд нь агуулсан байхаас гадна анхаарал татсан, үргэлжлүүлэн унших хүслийг өдөөсөн байдаг. Мөн гарчигаа сонгохдоо та хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй. Ингэж тэдний хамгийн их хэрэглэдэг үгийг ашиглах эсвэл тэдэнд холбоотой гэдгээ харуулах нь тэд таныг олоход хялбар болно. 

4. Суваг

Танай хэрэглэгч хаана байна, та тэнд байх хэрэгтэй. Хэрэв та онлайн дэлгүүр, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тань хамгийн сайн харуулж чадах суваг Instagram болон Pinterest байж болно. Хэрэв та банк, санхүү, эмнэлэгийн бизнес эрхэлдэг бол зураг голлосон гэхээсээ илүүтэй задлан шинжилсэн, боловсрол олгох контент бүтээх хэрэгтэй учир Facebook, Medium, вэбсайт магадгүй имэйл таны гол суваг байж болно.

5. Call to action button /үйлдэлд дуудах товч/ байх эсэх

Тухайн контентыг хүлээн авсан хүмүүсийг танайх руу утсаар холбогдох эсвэл мэссэж бичүүлэх гээд дараагийн ямар алхам хийхийг та хүсэж байна? Жишээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний тухай сонирхолтой контент уншсан хүн танай байгууллагаас үнийн мэдээлэл гэх мэт илүү нэмэлт мэдээлэл авахыг хүсэж болно шүү дээ. Тийм болохоор та тухайн контентынхоо зорилгоос хамааран ямар үйлдэлд дуудсан товч байршуулахаа шийдэх хэрэгтэй.

6. Сегментээ /зорилтот хэрэглэгч/ олох

Бизнесийн байгууллага бүр өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчидтэй. Зарим бизнес эрхлэгчид, маркетерүүдийн манай сегмент бол нийт эрэгтэйчүүд эсвэл бүх эмэгтэйчүүд гэж тодорхойлдог. Гэхдээ яг үнэндээ энэ нь тийм ч оновчтой тодорхойлолт биш юм. Жишээ нь та эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн эхо оношилгооны эмнэлэгийн маркетер бол эрэгтэйчүүд танай зорилтот хэрэглэгчийн тоонд багтахгүй. Үлдсэн эмэгтэйчүүдээс нөхөн үржихүйн насанд хүрээгүй охид, жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа хүмүүс бас л танай сегмент болж чадахгүй. Тэгэхээр таны гол зорилтот сегмент бол жирэмсэн ээжүүд байж таарах нь. Харин хоёр, гуравдагч сегмент нь төрөөд удаагүй, эмэгтэйчүүдийн асуудлын талаар мэдээлэл хайж буй хүмүүс болно.

7. Хаштаг ба түлхүүр үг

Хаштаг танай бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар олоход тусална. Дээр жишээ авсан эмэгтэйчүүд, эхо оношлогооны эмнэлгийн тухайд гэхэд #жирэмсэн_ээж, #жирэмсэн, #эхо, #эмнэлэг, #эмэгтэйчүүд зэрэг хаштаг заавал байх хэрэгтэй. Учир нь хэрэглэгчид энэ үгээр хайлт хийх магадлал хамгийн их. Мөн контент бүрт байрших ерөнхий мэдээллийн хэсэгт утасны дугаар, хаяг, цагийн хуваарийг оруулж болно. Хэрэглэгчдэд хүрэхийн тулд хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэдний хамгийн их хэрэглэдэг, хэрэглэж болох эсвэл хайлт хийх түлхүүр үгсийг контентдоо багтааснаар таны бэлдсэн контент зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадна. Иймээс та хэрэглэгчдийнхээ дунд хамгийн их хэрэглэгдэж байгаа түлхүүр үгийн судалгааг заавал хийгээрэй. 

8. Product tag хийх эсэх

Facebook Page-нхээ Shop цэсний тусламжтайгаар бид санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг, бодит зураг, танилцуулгын хамт контентынхоо доод буланд харуулан нэмэлт тэмдэглээ хийх боломжтой. Энэ нь тухайн контентыг дурьдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбох боломжийг олгодог.

9. Контентын төрөл

Хүн болгоны үзэх дуртай контент ялгаатай. Зарим хүмүүс видео контент үзэх дуртай бол заримд нь зураг таалагдана. Тиймээс та контентын төрлөө урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Facebook-ийн хувьд LIVE видео хамгийн их хүнд хүрч байгаа бол олон зурагтай контент үүний дараа орж байна. Харин нэг зурагтай, GIF хэлбэртэй контент хамгийн бага хүнд хүрч байгаа нь ажиглагдаж байна.

10. Гүйцэтгэл

Маркетингийн кампанит ажил зөвхөн маркетингийн хэлтэсээс хамаарахгүй байх нь бий. Жишээ нь бүтээгдэхүүний танилцуулгыг өөр нэг хэлтэс маркетингийн хэлтэст өгөх хэрэгтэй байхад тэр нь цагтаа ирээгүйгээс үүдэн контент бэлтгэл хойшлогддог. Иймээс тухайн ажлыг хэн гэдэг ажилтан хариуцаж байгаа, тухайн ажлыг эцсийн байдлаар бэлэн болгох хугацаа хэзээ гэдгийг төлөвлөгөөндөө заавал тусгах хэрэгтэй. Мөн сошиал медиад авахыг хүсэж байгаа хандалтын тоо болон үүнтэй уялдах борлуулалтын хүлээлтээ төлөвлөгөөндөө заавал тусгаж өгөх нь зүйтэй. Мэдээж төлөвлөгөө өөрөө ажлын тайлан болж өгдөг. Цаг хугацаандаа хийгдсэн эсэх, бодит үр дүн нь ямар байсан гэдэг мэдээлэл байх хэрэгтэй болно. 

Бид энэхүү нийтлэлд жишээ болгон дурьдсан Эмэгтэйчүүд, эхо оношилгооны Ирээдүй эмнэлгийн 2018 оны 12 сарын контент төлөвлөгөөг, ирж буй 2019 оны календарийг сар, 7 хоног, өдрөөр гарган, тэмдэглэлт, онцгой өдрүүдийг багтаасан Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөний бэлэн загвар файлын хамт татаж авахаар орууллаа. Та ТАТАЖ АВАХ товч дээр даран ҮНЭГҮЙ татаж аваарай. Мөн энэхүү контент төлөвлөгөөний загварыг бодит практикт хэрхэн хэрэглэх заавар, жишээг дэлгэрэнгүй тайлбарын хамт бэлтгэснийг хүлээн авна уу:  

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP