fbpx

Facebook хэрэглээ : МАШ ИХ ХЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДДЭГГҮЙ 13 ФУНКЦ

Facebook хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед хэрэглэгч танд хэрэг болох функцуудыг танилцуулж байна.

1. Facebook мэссэжийн “Seen” репортыг дахин гарч ирэхгүй болгож болно.

Facebook хэрэглээ disable-message-seen-option-facebook-messenger-640x350

Зарим үед бичсэн мэссэжийг нь “ХАРСАН” гэсэн мэдээллийг Фейсбүүк найзад тань өгчихдөг. Үнэхээр та хариу өгмөөргүй байгаа бол энэ функцыг нь идэвхгүй болгож болох юм байна.
Facebook Unseen Chrome extension эсвэл Firefox, Internet Explorer-той бол Chat Undetected-г татаж аваад суулгачих. Гэхдээ нэг дутагдалтай тал бий. Энэ нь та ч бас хүмүүс таны мэссэжийг ХАРСАН эсэхийг мэдэж чадахгүй.

2. Бүх найзуудынхаа төрсөн өдрийг Google Calendar, iCal, эсвэл Outlook-т оруул.

Facebook хэрэглээ birthday

Найзуудынхаа төрсөн өдрийг календарьтаа оруулж болно. Үүний тулд зүүн гар талд байрлах Events хуудсанд хандан доод хэсэгт нь байрлах Upcoming Events болон Birthdays хэсгийг ол. Аль нэгийнх нь линкийг хуулж ав.

Facebook хэрэглээ birthday_calendar
Google Calendar-аа нээгээд Other Calendars > Add by URL хэсэгт линкийг хуул. Ингээд болоо.

[sociallocker]

3. Facebook мэссэжийн бусад хүмүүсийн мэссэж хадгалагддаг “Other”фолдер байдагийг та мэдэх үү?

Facebook хэрэглээ other inbox

Фейсбүүк хэрэглэгчид 2 өөр Inbox-той байдаг. Нэг нь ердийн нөгөө нь Other. Энд тантай найз биш хүмүүсээс ирсэн мэссэжийг хадгалж байдаг.
Хэдийгээр найз болоогүй ч танд хандсан мэссэжийг харахыг хүсвэл Messages – Other дарааллаар хандаарай.

4. Пост хайх.

Facebook хэрэглээ хуудас сэдэв хайлт

Фейсбүүк хайлтын хамгийн сайн чаддаг зүйл нь танай найз нарын постыг хайх байдаг. Хэрэв та аль нэг найзынхаа тодорхой сэдвээр хийж байсан постыг олж авахыг хүсвэл найзынхаа нэрийг хайж буй үгийнхээ хамт бичвэл маш хялбар гаргаж авч чадна.

Мөн хаана нэг газар аялаж байгаад тухайн газар танай найзууд юу хийж байсан талаар мэдэхийг хүсвэл тухайн газрынхаа нэрийг бичээд л хайхад хангалттай.

5. Фейсбүүк найзуудынхаа жагсаалтыг нуух.

Facebook хэрэглээ friendslist

Friends таб-д хандаад баруун гар талын Edit Privacy цэсийг сонго. Тэгээд Only Me сонголтыг идэвхжүүл.

6. Тухайн постыг найзуудаасаа зөвхөн нэг л хүнд харагдахгүй харин бусад бүх хүнд харагдахаар сонго.

message

Даргынхаа тухай тааруухан зүйл постлох гэж байгаа бол эхлээд туунд харагдахгүй байх сонголтыг хий. Post товчын хажууд байрлах “Who should see this?” цэсийг сонгоод Custom- Don’t share this with хэсэгт тухайн найзынхаа нэрийг оруул.

7. Видео автоматаар тоглох функцыг идэвхгүй болгох.

video auto play

Видео автоматаар тоглох функцыг идэвхгүй болгох нь датагаа хэмнэх боломж олгоно. Үүний тулд Facebook аппликейшнээ нээгээд Settings > Videos and Photos > Auto-play хэсэгт идэвхжүүлэх, цуцлах сонголтыг хийж Use Wi-fi Only сонголтыг хий.

8. Тоглоомын хүсэлтийг зогсоох.

game request

Facebook аппликейшнээ ачаалаад More > Settings > Notifications > Mobile Push хэсгээс Application Requests идэвхгүй болго.

9. Хэрэв найзууд чинь зүгээр байлгахгүй байгаа бол мэссэжээс нуугдах сонголтыг хий.

hide

Мэссэжийн цонхыг нээгээд баруун дээд булан дах тохиргооны хэсгээс Advanced Settings-г сонго. Turn off chat for all friends эсвэл зөвхөн зарим найзууддаа харагдахгүй байх бол Turn off chat for only some friends гэсэн сонголтыг хийгээрэй.

10. Ямар нэг шуугиан үүсгэхгүйгээр Relationship Status-аа хэрхэн өөрчлөх вэ?

status

In a relationship гэсэн Status-аа Single болгон өөрчлөх гэж байна уу? Бас дээр нь хүн болгоныг мэдээсэй гэж хүсэхгүй байгаа бол About tab > Family and relationships нууцлалын тохиргоог нь Only Me болгон өөрчлө. Одоо статусаа өөрчлөхөд хүмүүс харахгүй боллоо.

11. Facebook-н read-it-later функцыг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллийг хадгал.

save link

Өдөр бүх маш олон мэдээлэл Facebook-т нийтлэгдэж байдаг. Өөрт хэрэгтэй мэдээллээ дараа уншихаар хадгалах бол дараах зааврын дагуу хадгалаарай. Постын баруун дээд хэсэгт байрлах доош харсан сум дээр даран Save Link сонголтыг хий. Таны хадгалсан бүх мэдээлэл зүүн гар талын Saved цэст харагдах болно.

12. Өөрийг тань ТАГ хийсэн Facebook зургийг Dropbox-тоо татаж авах.

dropbox
Аль олон нийтийн арга хэмжээнд оролцсны дараа Фейсбүүкт маш олон зураг тань нийтлэгддэг. Энэ бүх зургийг тэр дор өөртөө хадгалж авч байх нь танд таалагдаж байна уу? Тийм бол эхлээд IFTTT.com-д шинэ аккаунд үүсгээрэй. Дараа нь энэ хуудсанд хандаарай. Тэгээд өөрийнхөө Facebook болон Dropbox дансаа холбож өгөх хэрэгтэй. Ийнхүү дансаа холбосны дараа тухайн “recipe”-г идэвхжүүлэх хэрэгтэй. Ингээд таны зураг бүр хадгалагдаж байх болно.

13. Фейсбүүкийнхээ “Look Back” видеог үүсгэ.

lookback

facebook.com/lookback хаягаар хандан Фейсбүүкийнхээ бүхий л түүхийг харж болно. Энэхүү видео нь хамгийн эхний болон хамгийн олон LIKE-тай постууд гэх мэт мэдээллийг нэгтгэн харуулдаг. Мөн өөрийн хүссэнээр өөрчлөн засч болно.

Танд хамгийн ихээр хэрэгтэй байсан функц аль нь байсан бэ? Өөрийн туршлагыг ч мөн адил бидэнтэй хуваалцаарай.

[/sociallocker]
TOP