fbpx

Facebook хуудасны хувьд Live Video төлөвлөх боломжтой болжээ.

Live video хэрэгтэй функц гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ танай хэрэглэгчид хэзээ Live хийх гэж байгааг чинь мэдэхгүй бол үр дүн нь бага байх нь мэдээж. Яг энэ асуудлыг Facebook анхаарлдаа авч Verified буюу баталгаажсан хуудасны хувьд албан ёсоор Live Video төлөвлөх, эхлэх цагаа товлон энэ талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тань урьдчилан мэдэгдэх функц шинээр гаргажээ.

Анхаарах зүйл нь зөвхөн Verified хуудасны хувьд юм байна. Гэхдээ л хэрэгтэй чухал шинэчлэл. Live Video эхлэхээсээ өмнө хэрэглэгчдэдээ мэдээлж, хүлээлт үүсгэх нь маш чухал гэдгийг бид бүгд сайтар ойлгож байгаа. Ийм өөрчлөлт оруулснаар Facebook Live Video урьдчилан хөтөлбөр нь гарчихдаг ТВ-тэй илүү төстэй болж байна гэсэн үг.

Live Video төлөвлөх

Мэдээж хэзээ Live хийх гэж байгаагаа бид нар ердийн пост хэлбэрээр хэрэглэгчдэдээ мэдэгдэж болно л доо. Харин энэхүү шинэ өөрчлөлтийн давуу тал нь та Live Video хийхээр төлөвлөхөд Facebook энэ талаар пост гарган хэрэглэгчдэд тань хүргэх бөгөөд танай хэрэглэгчид сонирхож байвал дараа, дараагийн сануулгыг хүлээн авах сонголтыг хийх боломжтой ажээ.

Түүнчлэн Facebook Live Video эхлэхийн өмнөх хэлэлцүүлгийн өрөө гаргах, энд хүмүүс тухайн сэдвээр ярилцах, хэлэлцүүлгэ өрнүүлэх нэг үгээр хүлээлгийн өрөөтэй болох гэнэ.

Энэ өөрчлөлт өнөөдрөөс Verified хуудаснуудад харин тун удахгүй бүх хуудаснуудад нээлттэй болох юм байна.

TOP