Facebook Page хөгжүүлэх ажлыг хөнгөвчлөх хамгийн хэрэгтэй аппликейшнууд
Facebook Page хөгжүүлэх, хуудас хөтлөх, сошиал медиа болон дижитал маркетингийнхаа үр дүнг дээшлүүлэх, хэрэглэгчдээ идэвхжүүлэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол Facebook page хуудас хөтлөх үед хэрэг болох хамгийн хэрэгтэй дараах аппликейшнүүдийг ашиглаж эхлэхийг зөвлөж байна.
Facebook хуудсаа илүү нэмэлт функцуудаар баяжуулах боломжыг ч олгодог, хэрэг болох аппликейшнүүдийг доор жагсаалаа. Бизнесийн зорилгоор Facebook page хөгжүүлэх хүн бүрт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Жич: Доор жагсаасан ихэнх аппликейшн үнэгүй хэрэглэх сонголттой бөгөөд төлбөртэй ашиглах нь ч бий гэдгийг анхаараарай.
#1: Таб үүсгэх – Custom Tab Apps
Аппликейшнүүдийг ашиглах хамгийн эхний зүйл нь ТАБ үүсгэх. Энэ нь энгийнээр тайлбарлавал танай Facebook хуудсанд жижиг вэб хуудсыг бий болгох функц юм. Хэрэв танд ийм хэрэгцээ бий бол дараах аппликейшнуудаас заавал туршиж үзээрэй.
#2: И-мэйл хаяг бүртгэх, холбоо барих функц бүхий аппликейшн
И-мэйл бүртгэх, холбоо барих форм нь ерөнхийдөө ТАБ хэлбэрээр Facebook хуудсанд байрладаг. Доорх аппликейшнүүд энэ төрлийн үүргийг маш сайн гүйцэтгэнэ.
#3: Санал асуулга
Санал асуулга нь хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнээс гадна хэрэглэгчдийнхээ талаарх үнэтэй мэдээлэл олж авах боломж олгодог. Доорх аппликешнүүд танд өөрийн Facebook хуудсаар дамжуулан санал асуулга явуулахад туслах болно.
#4: Блог, RSS Feed
Блог, вэб хуудасны мэдээллийг танай Facebook хууудсанд байрлуулах функц бүхий олон аппликейшн байдаг хэдий ч доорх аппликейшнүүд яг энэ төрлөөр дагнасан үйлчилгээг хүргэдэг:
- it
- RSS Graffiti
- Social RSS
- NetworkedBlogs
Networked Blogs аппликейшн таны вэб хуудсыг Facebook хуудсанд авч ирнэ.
#5: Пост төлөвлөх
Facebook хуудсандаа олон тооны постыг бөөнөөр нь нийтлэх, хэзээ, ямар пост гаргахаа төлөвлөх зэрэгт дараах аппликейшнүүдийг ашиглана уу. Гэхдээ эдгээрийн бас нэг давуу тал нь бүгд зөвхөн Facebook биш бусад сошиал медиад зэрэг пост хийх мөн төлөвлөх боломжыг олгох юм.
#6: Бусад сошиал медиа хуудсуудаа нэгтгэх
Хэрэв танай Pinterest хуудас хэрэглэгчдэд тань хэрэгтэй мэдээлэл ихтэй бол өөрийн Facebook хуудсанд заавал нэгтгэн харуулах хэрэгтэй. Энэ боломжыг танд дараах аппликейшнууд олгоно.
Харин Instagram-нхаа зургуудыг Facebook хуудсандаа оруулж ирэх бол дараах аппликейшнуудыг ашиглаарай:
Facebook, Twitter дансаа хооронд нь холбох хэд хэдэн арга бий. Facebook-с гаргасан Twitter-н аппликейшныг https://www.facebook.com/twitter/ хаягаар хандан ашиглах боломжтой ба таныг Facebook хуудсандаа пост хийх бүрт уг пост жиргээнд мөн нэмэгдэх болно. Энэ нь жиргээний дагагчдадаа Facebook хуудсаа танилцуулах маш үр дүнтэй арга.
Харин та хаана юу нийтлэхээ сонгох шаардлагатай бол дараах төлөвлөлтийн аппликейшнүүдыг ашиглах нь зүйтэй. Эдгээр нь хэд хэдэн төрлийн сошиал хуудсуудтай зэрэг ажиллах боломж олгодог:
Twitter Tab-г ашиглан өөрийн жиргээг Facebook дагагчдадаа хүргээрэй.
YouTube
Хэдийгээр Facebook-н видео контентын хэрэглээ эрс нэмэгдэж байгаа ч танай байгууллага өөрийн YouTube суваг байдаг бол YouTube Tab аппликейшныг хэрэглээрэй.
Woobox ч мөн адил YouTube сувгаа Facebook хуудастайгаа холбох функцтэй.
Facebook хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжгүй эсвэл хязгаарлагдмал боломж бүхий функцуудыг (жишээ нь хэрэглэгчийн бүртгэл, санал асуулга, уралдаан тэмцээн зохион байгуулах, бусад сошиал медиа платформ дахь өөрийн дансыг холбох гэх мэт) өөрийн Facebook хуудсанд нэмэлт хэлбэрээр оруулж өгөхөд туслах хэд хэдэн төрлийн аппликейшныг дээр танилцууллаа.
Харин доор мөн л Facebook маркетинг хийх, хуудас хөтлөх, сошиал медиа маркетингийнхаа үр дүнг дээшлүүлэхэд хэрэг болох олон тооны аппликейшныг танилцуулж байна.
#7: Онлайн худалдаа
Онлайн худалдаа эрхлэгчдийн хувьд онлайн дэлгүүрээ Facebook хуудастайгаа холбох өргөн боломж бий. Гэхдээ мэдээж сошиал медиа хуудсаас илүүтэй өөрийн онлайн дэлгүүрийн вэб хуудсаа хөгжүүлэх нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нэн түрүүнд анхаарах асуудал.
Харин Facebook нь бараа, бүтээгдэхүүнээ сурталчилах сувгуудын нэг. Доорх аппликейшнүүд вэб хуудастай ч мөн Facebook хуудастай ч маш сайн тохирч ажиллаж чаддаг.
EasySocialShop аппликейшн нь Ebay, Etsy болон Shopify зэрэг онлайн худалдааны сайтуудтай зохицож ажилладаг.
#8: Facebook Page хөгжүүлэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах
Уралдаан, тэмцээн зохион байгуулах нь хэрэглэгчдийн оролцоог өсгөх, бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах (и-мэйл гэх мэт) гээд олон төрлийн ач холбогдолтой юм. Facebook хуудсаар дамжуулан ийм төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах, сугалаа явуулахад тус болох олон тооны аппликейшн байдаг.
Хэдийгээр Facebook уралдаан зохион байгуулахад тавих шаардлагаа ойр ойрхон өөрчлөж байдаг ч эдгээр аппликейшны хувьд тэрхүү шаардлагыг хангаж ажилладаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.
- Heyo
- Tabfoundry
- ShortStack
- Pagemodo
- Tabsite
- Woobox
- Contest Domination
- Offerpop
- Rafflecopter
- AgoraPulse
- Antavo
- Easypromos
- Strutta
- Votigo
- Wishpond
- WizeHive
#9: Хямдралын купон
Хямдрал, урамшууллын купон гарган хэрэглэгчдэдээ хүргэх олон арга байдгийн нэг нь Facebook Offers. Гэхдээ илүү хялбар аргуудыг доорх аппликейшнууд санал болгодог тул та туршаад үзээрэй.
#10: Уулзалт, цаг товлох, төлөвлөх
Хэрэв хэрэглэгчтэйгээ уулзах цаг товлох хялбар арга хайж байгаа бол доорх аппликейшнуудыг судлаж үзнэ үү. Тусдаа цаг төлөвлөлтийн хэрэгсэл хэлбэрээр ашиглах боломжтой уг аппликейшнууд нь Facebook ТАБ хэлбэрээр ч танай байгууллагын хуудсанд байрлаж болно.
vCita уулзалтын цаг товлох функцыг Facebook хуудсанд.
#11: Үр дүнгийн үзүүлэлтүүд
Ихэнх Facebook аппликейшнууд өөрөө үр дүнгийн үзүүлэлтийг хэмждэггүй. Харин танай Facebook хуудасны үр дүнгийн хэсэгт нэвтрэн үзүүлэлтэд нь шинжилгээ хийн тайлан гаргахад туслах хэрэгслүүд байдаг.
Quintly танай хуудасны үр дүнг өрсөлдөгчдийнхтэй харьцуулан харуулдаг.
#12: Хэрэглэгчийн үйлчилгээ
Ихэндээ хэрэглэгчид танай байгууллагатай холбогдох хэрэгсэл болгон сошиал медиаг ашигладаг. Хэрэв та энэхүү харилцааг бүртгэн, хэрэглэгчийн үйлчилгээнийхээ үр дүнг хянаж байхыг хүсвэл Get Satisfaction танд туслана.
Get Satisfaction танай үйлчилгээг хэрэглэгчдэд тань улам ойртуулна.
#13: Ажлын байр
Хэрэв та хэд хэдэн ажлын байранд ажилтан хайж байгаа бол өөрийн Facebook хуудсаар нийтэд хүргэхэд болохгүй юм юу байх вэ? Яг энд зориулсан аппликейшнууд ч байна.
Jobvite-Байгууллагын FB хуудсыг хүний нөөцийнхөн ч идэвхтэй ашиглах боломжтой.
Та ямар нэг аппликейшн ашигладаг уу? Хамгийн үр дүнтэй нь аль нь вэ? Таны мэдэхгүй аппликейшн дээр дурьдагдав уу?