СОШИАЛ МЕДИА МЭРГЭЖИЛТЭН-ТЭЙ АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛСНЫГ САНУУЛАХ 6 ШИНЖ
Зүгээр л жиргэж, постлох биш харин танай байгууллагын сошиал медиа стратегийг боловсруулан, хэрэглэгчдийг татан, брэндийг тань таниулах СОШИАЛ МЕДИА МЭРГЭЖИЛТЭН-ТЭЙ АЖИЛЛАХ ЦАГ нь болсон уу?
[inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=”null”]Сошиал медиа маркетингийг хүн бүр боломжын түвшинд хийчихээр хялбар ажил гэж ихэнх байгууллагын захирал, бизнес эрхлэгчид боддог!!![/inlinetweet]Яг үнэндээ энэ ажлыг өөрийн дүү, эсвэл борлуулалтын ажилтан эсвэл өөрөө хариуцан хийдэг. Хэдийгээр Facebook эсвэл Twitter хэрэглэгч хэн боловч шинээр хуудас үүсгэн, пост хийж чадах ч үнэхээр борлуулалт нэмэгдүүлэн хэрэглэгчийн сонирхолыг татах стратеги боловсруулж чадах нь хэд бол? Хэрэглэгчийн үйлчилгээний хувьд ч тэр? Бүхий л сувгаар хэрэглэгчдэд хүрч буй мэдээлэл нэг өнгө төрх, ижил мессежээр зах зээлд хүрч танай брэндийг бэхжүүлж чадаж байна уу?
Мэдээж туршлагатай сошиал медиа мэргэжилтний хувьд хэд хэдэн зүйл дээр илүү давуу талыг танай байгууллагад авч ирэх болно. Гэхдээ сошиал медиа мэргэжилтэнтэй ажиллах цаг нь болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Тэгвэл дараах 6 шинж тэмдэг таныг сошиал медиа маркетингаа өөрөө биш илүү туршлагатай хэн нэгэнд даатгах цаг нь болсныг хэлээд өгнө.
Сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа таны үндсэн орлого олох ажлын цагаас хумслаж эхлэвэл.
Энэ л магадгүй хамгийн нэн тэргүүний шалтгаан байх. Сошиал медиа аккаунт үүсгэн, тодорхой цаг зарцуулаад эхлэх тэр үед энэ ажил өөрийн тань үндсэн орлого олох ажлын цагаас хумслаад байгааг анзаарч эхэлдэг.
Сошиал медиа маркетингийн ажлууд үнэхээр таныг үндсэн ажлаас тань хөндийрүүлж байгаа бол энэ ажлыг хариуцуулуулахаар хэн нэгийг хөлслөх нь хамгийн зөв шийдэл.
Дижитал маркетингийн талаарх мэдлэг дутмаг бол.
Хүн бүр л Facebook ашиглаж чаддаг юм чинь Сошиал медиа маркетингийг мөн адил хийж чадна гэж бодох нь бий.
Гэхдээ сошиал медиа маркетинг нь зураг пост хийж, жиргэхээс ялгаатай гэдгийг санах хэрэгтэй шүү. Сошиал медиа маркетингийг амжилттай хийхийн тулд дараах зүйлүүдийн талаар маш сайн ойлголттой байх шаардлагатай:
- Үр дүнгийн шинжилгээ
- Өөрийн байгууллагын брэндийн мониторинг
- Төрөл бүрийн аппликейшн, хэрэгслүүд
- Өрсөлдөөний шинжилгээ
- Маркетинг, зар сурталчилгаа
- Хэрэглэгчийн үйлчилгээ
Үүнээс гадна сошиал медиа мэргэжилтэн бичгийн өндөр чадвар, маркетингийн ерөнхий стратегийг хариуцаж буй ажил үүрэгтэйгээ хослуулах талаарх ойлголт, мэдлэг байх хэрэгтэй. Мэдээж сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа нь бизнесийн ерөнхий зорилгод нийцэж байгаа эсэхийг хянаж байх үүрэгтэй.
Энэ ажил танд залхуутай болж эхлэх үед.
Сошиал медиа маркетингийн бусад сувгийн маркетингаас ялгарах хамгийн гол онцлог тал нь энд хүмүүс бодит, итгэлтэй харьцааг хүсч байдаг. Харин та сошиал медиаг ердийн нэг маркетингийн заавал байх ёстой суваг гэж харвал хэрэглэгчидтэй харилцах харьцаанд ч мөн адил ийм хөндий, хиймэл хандлага тань тусах болно.
Харин та яг л ийм харьцааг өөрийн сошиал медиагаар дамжиж буй харилцаандаа олж харвал өөр хэн нэгэнд энэ ажлаа хариуцуулах цаг нь болжээ гэсэн үг. Үнэхээр энэ талаар мэргэшсэн, сошиал медиаг ойлгосон хэн нэгэнд.
Байнгын тогтмол, тогтвортой хөтлөлт хийж, үр дүнг нь хянах цаг, завгүй бол.
Та өмнөө байгаа ажилдаа дарагдаад өөр зүйлд жишээ нь сошиал медиад анхаарлаа хандуулах боломжгүй байх үе гардаг. Мэдээж ихэнх жижиг бизнес эрхлэгчдийн хувьд сошиал медиа маркетингийг хариуцах өөр хэн нэгэнд зориулан илүү зардал гаргах тийм ч амар биш байх.
Гэхдээ л [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=””]тогтвортой байдал сошиал медиа маркетингт хамгаас илүү чухал.[/inlinetweet]
Шинэ соргог бүхнийг хүлээн авч, сурч амжихгүй байгаа бол.
[inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=”@NathouseMN”]Цоо шинэ платформ, шинэ боломжууд, техникууд гээд сошиал медиа байнгын урсгал хөдөлгөөнд оршиж байдаг. [/inlinetweet] Сошиал медиа мэргэжилтнүүд ч бүх шинэ зүйлийг ажилдаа туршиж хэрэгжүүлж байх ёстой.Харин та хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг тухайнд нь авч чадаж байна уу? Сошиал медиа маркетингийн сургалт, семинарт хамрагдаж амжиж байна уу? Энэ салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, зөвлөлдөж байна уу? Магадгүй амжихгүй байгаа байх.
Тиймээс л сошиал медиа мэргэжилтнүүд байдаг. Тэд шинэ юу гарч байгаа, өөрчлөлт хаашаа чиглэж байгааг энэ нь танай бизнест хэрхэн нөлөөлөх талаар маш сайн мэдэж байдаг.
Хэрэв та СОШИАЛ МЕДИА МЭРГЭЖИЛТЭН-ий заавал мэдэж байх ёстой “Сошиал медиа стратеги” гэж юу болохыг мэддэггүй бол.
Сошиал медиа стратеги гэдэг нэр томъёо танд тийм ч танил биш сонсогдож байгаа бол энэхүү стратеги тийм ч чухал биш мэт санагдаж байгаа бол мэргэжлийн хүмүүст нь хандах хэрэгтэй болжээ гэсэн үг. Нэгэн мэргэжилтний тодорхойлсноор: “Сошиал медиа нь зүгээр л нүдээ аниад үсрээд орчихож болмооргүй хэт их боломжыг агуулж байдаг. Та яагаад, яаж сошиал медиа маркетинг хийх ёстой вэ гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Ингэснээр л та зөв чиглэл барьж авах болно.”
Харин туршлагатай сошиал медиа маркетер энэхүү стратегийн ач холбогдлыг ойлгохын зэрэгцээ танай ашиг, орлогыг нэмэгдүүлж чадах бодлогыг тодорхойлж чаддаг. Мөн маркетингийн сувгуудын давуу болон сул талыг сайтар ойлгосны үндсэн дээр хамгийн үр дүнтэйг сонгон, сошиал медиаг хэрхэн танай байгууллагын зорилготой уялдуулан ашиглах талаарх стратегийг гаргаж ирдэг. Туршлагатай маркетерууд л сошиал медиаг танай брэндийг хамгаалан, хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж чадна.