fbpx

Караоке

Караоке үйлчилгээг танилцуулах, үйлчлүүлэгчдийн түгээмэл асуултуудад хариулах, үйлчлүүлэгчдийн бүртгэл үүсгэх, бүртгэлийн дагуу масс мессеж илгээх, комментэд хариулах, үг, асуулт таних, захиалга авах, үнэ төлбөрийн мэдээлэл өгөх, хоол, уух зүйлсийн меню үзүүлэх, урамшууллын болон бусад мэдээллийг давтамжтайгаар бүртгэгдсэн хүмүүсрүү илгээх функц бүхий Facebook хуудасны мэссэнжер чатбот загвар темплейт.

Караоке үйлчилгээнд зориулсан чатбот темплейт нь дараах онцлог, давуу талтай.

  • Чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх газрууд болох караоке, бар, паб, лоунж, цэнгээний газруудын үйлчилгээний танилцуулгыг багтаасан байна. 
  • Үнэ, хаяг байршил болон бусад мэдээллүүдийг түргэн шуурхай, алдаагүй үйлчлүүлэгчдэд өгнө.
  • Караокены өрөөний сонголтуудыг дэлгэрэнгүй зураг болон богино видеогоор  үзүүлж, текстээр тайлбарласан байна. 
  • Үйлчлүүлэгчдэд  шууд өрөөний захиалга хийх боломж олгоно.
  • Хоол болон уух зүйлсийн менюг дэлгэрэнгүй үзүүлж, үйлчлүүлэгч татаж аваад тухтай сонирхох боломж олгоно.
  • Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, гомдлыг шууд хүлээж аван тэр дор нь шийдвэрлэнэ.
  • Хаяг, байршлын мэдээллийг MAP-ээр шууд үзүүлж, хэрэглэгчтэй харилцах харилцааны ажилтан, менежерийг үйлчлүүлэгчтэй утсаар шууд холбоно.
  • Контентийн сэтгэгдэл бүрд хариулж, постын органик хүртээмжийг өсгөнө.
  • Үйлчлүүлэгчдэд үйлчилгээтэй холбоотой урамшууллын мэдээлэл зэргийг масс мессежээр илгээнэ.
  • Чатботруу орж ирсэн хүн бүрийг бүртгэж, ямар үйлчилгээ, ямар мэдээлэл үзсэнийг нь харна.

Түгээмэл асуулт:

Facebook мессенжер чатбот гэж юу вэ? Ямар давуу талтай вэ?

Асуулт, хариултын меню, цэс хэлбэрээр болон түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчдэд мэдээллийн замыг зааж өгөх нь Facebook Messenger chatbot-н үндсэн үүрэг нь. Энэ нь маркетерүүдийн хувьд мэдээж маш их цаг хэмнэхээс гадна, хүн хүч, зардал ч хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүн үзэх, хаяг байршил асуух, меню-хоолны цэс харах, цаг товлох болон түгээмэл асуултуудад хариу өгөх зэрэг ажлыг таны тусламжгүйгээр тун хялбар шийдэх боломж олгодог. Үүнээс гадна хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч хадгалах, тэднийг дараа холбогдоход таних, бусад дижитал маркетингийн хэрэгслүүдтэй холбоотой ажиллах зэрэг маш олон дэвшилтэт боломжууд бас бий.

Чатбот темплейт гэдэг нь юу вэ?

Танай салбарын онцлогийг тусган бэлтгэсэн бэлэн, ашиглахад хялбар, Facebook хуудастайгаа шууд холбох боломжтой чатботын загвар. Хэрэв та худалдан авч ашиглах бол жишээ болгон оруулсан байгууллагын мэдээллийг зааврын дагуу өөрийн байгууллагын мэдээллээр сольход л болно. Бусад холбоос, ажиллагааг тохируулан бэлтгэсэн. Темплейт худалдан авах нь бүрэн ажиллагаатай Facebook мэссэнжерийн чатботтой болох хямд бөгөөд хялбар арга.

Facebook мессенжер чатботыг CRM буюу хэрэглэгчтэй харилцах харилцааны системтэй холбож болох уу?

Мэдээж болно. Хэрэглэгчдийн мэдээллийг zapier, integromat гэх мэт программын тусламжтайгаар түгээмэл ашиглагддаг CRM-үүдэд илгээх боломжтой. Үүнээс гадна имэйлээр илгээх, Google Sheets-т хадгалах ч боломж бий. Мөн чатбот нь өөрөө энгийн CRM системийн үүргийг бас гүйцэтгэж чадна. Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, и- мэйл хаяг зэрэг мэдээллийг авах боломжтой. Мөн аль мэдээллийг хүмүүс илүү сонирхож үзсэн, хэдэн идэвхтэй хэрэглэгч байгааг харах боломжтой.

Чатбот цэсэд линк холбож шууд нэвтрэхээр, утасны дугаар оруулж шууд залгахаар тохируулж болох уу?

Хэрэглэгч танай чатботод нэвтэрч мэдээлэл авч байхдаа ганцхан цэс дараад, шууд утсаар залгах юм уу, линк, холбоосруу нэвтэрч болно.

Веб хуудас дээрээ чатботтой шууд холбогдохоор байршуулж болох уу?

Chatfuel платформын бэлэн Customer Chat Plugin for Your Website функцыг ашиглан вэб дээрээс шууд мэссэнжерээр холбогдох боломж олгодог. Контент sequence гэж юу вэ? Чатботоор холбогдсон хүмүүст тодорхой сэдвээр дараалсан мэдээллийг тодорхой хугацааны интервал давтамжтайгаар илгээх функц.

Чатбот темплейтэд ороогүй нэмэлт функц хөгжүүлэх боломжтой юу?

Боломжтой.

Чатботод видео бичлэг оруулж болох уу?

Видео бичлэгийн хувьд хамгийн ихдээ 20MB хэмжээтэй, MP4 форматтай видео, бичлэг оруулж болно. Зураг бол ямар ч дүрсний нягтаршилтай, ямар ч хэмжээтэй байсан орно. Босоо, хөндлөн аль ч хэлбэрээр оруулсан болдог.

Чатбот темплейт худалдаж авсаны дараа сар бүрийн үйлчилгээний төлбөр гардаг уу?

Чатбот темплейт худалдаж аван өөрийн байгууллагын мэдээллийг оруулснаар эхний 1000-5000 хэрэглэгч танай чатботтой холбогдох хүртэл сарын бүрийн төлбөр төлөхгүй. Сар бүрийн үйлчилгээний төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://chatfuel.com/-с авч болно. https://chatfuel.com/ програмын онцлог, давуу тал нь юу вэ? https://chatfuel.com/ нь ашиглаж сурахад болон ашиглахад элдэв төвөггүй, хялбар програм юм.

Зөвхөн автоматаар хариулах биш оператортай холбох функцтэй юу?

Хэрэглэгч авахыг хүссэн мэдээллээ авчихаад илүү ихийг мэдэхийг хүсвэл ганцхан товч дараад оператортой шууд холбогдох бэлэн функц бий.

  • ҮНЭ: 99000₮
  • ХЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ? Караоке, чөлөөт цаг, цэнгээний газрууд, лоунж, бар, паб зэрэг энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд энэхүү бэлэн чатбот темплейтийг ашиглах боломжтой.
  • ЗОРИУЛАЛТ: Facebook Page мессенжер
  • АШИГЛАСАН ПЛАТФОРМ:chatfuel.com, manychat.com
  • CATEGORY , , , , , , ,
TOP