fbpx

Эмнэлэг

Эмнэлгийн үйлчилгээг танилцуулах, түгээмэл асуултуудад хариулах, бүртгэл үүсгэх, бүртгэлийн дагуу масс мессеж илгээх, комментэд хариулах, үг, асуулт таних, захиалга авах, үнэ төлбөрийн мэдээлэл өгөх, урамшууллын болон бусад мэдээллийг давтамжтайгаар бүртгэгдсэн хүмүүсрүү илгээх, 24 цаг идэвхтэй ажиллах функц бүхий бэлэн чатбот темплейт загвар.

Эмнэлгийн салбарын чатбот темплейт нь дараах онцлог, давуу талуудтай.

  • Эмнэлгийн байгууллагын бусдаас ялгарах давуу тал, чадварлаг баг хамт олон, үзлэг, үйлчилгээ бүрийн товч танилцуулга, онцлог, ажлын цагийн хуваарь, салбаруудын байршил зэргийн мэдээллийг үйлчлүүлэгчдэд зураг, богино видео, текстээр өгнө.
  • Сонжоо хэлбэрээр үйлчлүүлэгчдийн ямар нэг өвчнөөр өвдөх эрсдэл байгаа эсэхийг эсвэл өвчний шинж тэмдэг илэрдэг эсэхийг нь тодорхойлж, тохирсон эмчилгээ, оношилгоо хамрагдах шаардлагатай шинжилгээний мэдээллийг илгээнэ.
  • Үйлчлүүлэгчид өөрийн сонголтоор эмч болон үзлэгт орох цагаа товлох боломжтой.
  • Цаг товлоход нэр, утас, хаяг, сонирхсон үйлчилгээ зэрэг мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр бүртгэж, хариуцсан ажилтны имэйлдээр автоматаар google sheet болон бусад хэлбэрээр бүртгэн автоматаар хадгалагдана.
  • Бүртгэлийг зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээний урамшуулал зэргийн масс мессеж илгээхэд ашиглаж болно.
  • Хэн ямар үйлчилгээ сонирхсоныг бүртгэн тухайн хүнрүү тэр чиглэлийнх нь мэдээллийг илгээнэ.
  • Санал хүсэлт, гомдлыг хүлээн авч тэр дор нь шийдвэрлэнэ.
  • Контентын сэтгэгдэлд нэг бүрчлэн хариулж, постын органик хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Түгээмэл асуултуудыг таньж (хаяг, байршил) алдаагүй, шуурхай хариулна.
  • Салбаруудын хаяг байршлыг газрын зургаар шууд харуулж, холбоо барих хэсгийг байгууллагын болон холбогдох ажилтны утасруу шууд залгагдахаар тохируулна.

Түгээмэл асуулт:

Facebook мессенжер чатбот гэж юу вэ? Ямар давуу талтай вэ?

Асуулт, хариултын меню, цэс хэлбэрээр болон түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчдэд мэдээллийн замыг зааж өгөх нь Facebook Messenger chatbot-н үндсэн үүрэг нь. Энэ нь маркетерүүдийн хувьд мэдээж маш их цаг хэмнэхээс гадна, хүн хүч, зардал ч хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүн үзэх, хаяг байршил асуух, меню-хоолны цэс харах, цаг товлох болон түгээмэл асуултуудад хариу өгөх зэрэг ажлыг таны тусламжгүйгээр тун хялбар шийдэх боломж олгодог. Үүнээс гадна хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч хадгалах, тэднийг дараа холбогдоход таних, бусад дижитал маркетингийн хэрэгслүүдтэй холбоотой ажиллах зэрэг маш олон дэвшилтэт боломжууд бас бий.

Чатбот темплейт гэдэг нь юу вэ?

Танай салбарын онцлогийг тусган бэлтгэсэн бэлэн, ашиглахад хялбар, Facebook хуудастайгаа шууд холбох боломжтой чатботын загвар. Хэрэв та худалдан авч ашиглах бол жишээ болгон оруулсан байгууллагын мэдээллийг зааврын дагуу өөрийн байгууллагын мэдээллээр сольход л болно. Бусад холбоос, ажиллагааг тохируулан бэлтгэсэн. Темплейт худалдан авах нь бүрэн ажиллагаатай Facebook мэссэнжерийн чатботтой болох хямд бөгөөд хялбар арга.

Facebook мессенжер чатботыг CRM буюу хэрэглэгчтэй харилцах харилцааны системтэй холбож болох уу?

Мэдээж болно. Хэрэглэгчдийн мэдээллийг zapier, integromat гэх мэт программын тусламжтайгаар түгээмэл ашиглагддаг CRM-үүдэд илгээх боломжтой. Үүнээс гадна имэйлээр илгээх, Google Sheets-т хадгалах ч боломж бий. Мөн чатбот нь өөрөө энгийн CRM системийн үүргийг бас гүйцэтгэж чадна. Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, и- мэйл хаяг зэрэг мэдээллийг авах боломжтой. Мөн аль мэдээллийг хүмүүс илүү сонирхож үзсэн, хэдэн идэвхтэй хэрэглэгч байгааг харах боломжтой.

Чатбот цэсэд линк холбож шууд нэвтрэхээр, утасны дугаар оруулж шууд залгахаар тохируулж болох уу?

Хэрэглэгч танай чатботод нэвтэрч мэдээлэл авч байхдаа ганцхан цэс дараад, шууд утсаар залгах юм уу, линк, холбоосруу нэвтэрч болно.

Веб хуудас дээрээ чатботтой шууд холбогдохоор байршуулж болох уу?

Chatfuel платформын бэлэн Customer Chat Plugin for Your Website функцыг ашиглан вэб дээрээс шууд мэссэнжерээр холбогдох боломж олгодог. Контент sequence гэж юу вэ? Чатботоор холбогдсон хүмүүст тодорхой сэдвээр дараалсан мэдээллийг тодорхой хугацааны интервал давтамжтайгаар илгээх функц.

Чатбот темплейтэд ороогүй нэмэлт функц хөгжүүлэх боломжтой юу?

Боломжтой.

Чатботод видео бичлэг оруулж болох уу?

Видео бичлэгийн хувьд хамгийн ихдээ 20MB хэмжээтэй, MP4 форматтай видео, бичлэг оруулж болно. Зураг бол ямар ч дүрсний нягтаршилтай, ямар ч хэмжээтэй байсан орно. Босоо, хөндлөн аль ч хэлбэрээр оруулсан болдог.

Чатбот темплейт худалдаж авсаны дараа сар бүрийн үйлчилгээний төлбөр гардаг уу?

Чатбот темплейт худалдаж аван өөрийн байгууллагын мэдээллийг оруулснаар эхний 1000-5000 хэрэглэгч танай чатботтой холбогдох хүртэл сарын бүрийн төлбөр төлөхгүй. Сар бүрийн үйлчилгээний төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://chatfuel.com/-с авч болно. https://chatfuel.com/ програмын онцлог, давуу тал нь юу вэ? https://chatfuel.com/ нь ашиглаж сурахад болон ашиглахад элдэв төвөггүй, хялбар програм юм.

Зөвхөн автоматаар хариулах биш оператортай холбох функцтэй юу?

Хэрэглэгч авахыг хүссэн мэдээллээ авчихаад илүү ихийг мэдэхийг хүсвэл ганцхан товч дараад оператортой шууд холбогдох бэлэн функц бий.

  • ҮНЭ:99000₮
  • ХЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ? Эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагуудад энэхүү бэлэн ашиглахад хялбар чатбот темплейт тохиромжтой.
  • АЖИЛЛАХ ЗОРИУЛАЛТ:Facebook page мэссэнжер
  • АШИГЛАСАН ПЛАТФОРМ:chatfuel.com, manychat.com
  • CATEGORY , , ,
TOP