CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа сурталчилгаа ЯАГААД хэрэгтэй вэ?

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Сошиал медиа сурталчилгаа

Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар сошиал медиа сурталчилгаанд маш их хэмжээний маркетингийн төсөв зарцуулан, анхаарал хандуулж байна. Томоохон үндэстэн дамнасан корпорациудаас эхлээд жижиг үйлчилгээний газар ч Сошиал медиа сурталчилгаа-г ашиглан, маркетингийн идэвхжүүлэлт, брэндийн танигдсан байдлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг бид харж болно. Үнэхээр ч сошиал медиа сурталчилгаа нь өндөр үр дүнтэй бөгөөд заавал ашиглах ёстой сувгуудийн нэг болжээ. Харин яагаад:

Уламжлалт сурталчилгааны сувгуудтай харьцуулахад ROI буюу өгөөжийн хувьд ӨНДӨР

Ихэнх маркетерүүдийн хувьд сошиал медиа өгөөжийн хувьд гайхалтай гэдэгтэй санал нийлдэг. Харин гол асуудал нь үр дүнг нь хэрхэн хэмжих вэ гэдэг асуулт. Жишээ нь click-даралт, хэрэглэгчийн бүртгэл, борлуулалт гэх мэт тоон үзүүлэлтийн хувьд өгөөжийг тооцох хялбар хэдий ч брэндийн танигдсан байдлын хувьд хэрхэн үнэлэх вэ? Сурталчилгааны кампанит ажлын хувьд брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх нь сурталчилгааны гол зорилго байсан бол үр дүнг нь хэмжих боломжтой юу? Сошиал медиа сурталчилгааны хувьд энэхүү үзүүлэлтийг хэмжих магадгүй хамгийн боломжийн үзүүлэлт нь  “CPM – Cost per thousand impressions” буюу мянган давтамжид ногдох зардал байж болох юм.

Facebook-ийн мэдээлж байгаагаар CPM дунджаар $0.75 байдаг бол доорх зурагт харуулсан бодит Facebook сурталчилгааны үр дүнгээс харахад  сурталчилгаа 1000 удаа давтагдах зардал нь $0.03 буюу 60₮ хүртэл буурах боломжтой аж. Мэдээж энэ үзүүлэлт бүс нутаг, салбар, зорилтот сегментийн сонголт гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх нь ойлгомжтой.  Нөгөө талаас бусад сурталчилгааны сувагтай харьцуулахад харьцангуй хямд болохыг харж болно.

CPMedit

Сурталчилгааны сегмент сонголт

Зардлын үр өгөөжөөс гадна сошиал медиа сурталчилгаа зорилтот сегментийг оновчтой сонгоход тун тохиромжтой. Facebook, Instagram зэрэг сошиал сүлжээнд маш ихээр оруулдаг хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь маркетерүүдэд өндөр нарийвчлалтайгаар зорилтот сегментээ сонгох бололцоог гаргаж өгдөг. Газар зүйн байршил, нас, хүйс, гэрлэлтийн байдал, сонирхол гээд маш олон үзүүлэлтээр нарийвчлан өөрийн зорилтот сегментээ сонгон сурталчилгаагаа хүргэж болно. Мөн ялгаатай бүлгүүдэд өөр, өөр сурталчилгааг хүргэх, өмнөх болон одоогийн хэрэглэчдэдээ сурталчилгаа хүргэх зэрэг үр өгөөжийг нэмэгдүүлэх олон олон боломжууд бий.

Бодит үр дүнгийн үнэлгээ

ТВ, сонин сэтгүүл гэх мэт уламжлалт сурталчилгааны сувгуудтай харьцуулахад сошиал медиа сурталчилгааны үр дүнг real-time харах боломжтой. Сурталчилгаа яг хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн үзсэн, хариу үйлдэл үзүүлсэн, зорилго биелж байгаа эсэхийг харж, үр дүнгийн дагуу өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Мөн төсвөө богино хугацаанд өсгөж бууруулж ч болно.

Сошиал медиа сурталчилгаа хэзээ ч өөрчлөлт оруулах боломжтой

Үр дүнг бодитоор цаг тухайд нь хэмжих нь үр дүнтэйгээ уялдуулан сурталчилгааны кампанит ажлаа өөрчлөх боломжыг олгодог. Үнэхээр ч сошиал медиа сурталчилгааны хувьд жижиг туршилтууд хийн, хамгийн өндөр өгөөжтэй сурталчилгааг сонгон кампанит ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Тиймээс сурталчилгааны нийт зардлынхаа тодорхой хэсгийг туршилтын судалгаанд зориулан төлөвлөж хэвших нь чухал.

Түүнээс гадна хийсэн сурталчилгаа бүрийн үр дүнг нь тогтмол хянаж, дараа, дараагийн сурталчилгааны өгөөжийг нэмэгдүүлэхэд ашиглаж байх нь зүйтэй. Үр дүн багатай байгааг нь туршилтаар шалгарсан сурталчилгаагаар сольж, өөрчлөж байх ёстой. Энэ нь бодит үр дүнг нь тухай бүрт нь үнэлэж, өөрчилөж болох давуу талыг нь ашиглах нэг л жишээ.

Ямар ч байгууллагын хувьд одоогоор сошиал медиа сурталчилгаа өөрийн зорилтот хэрэглэгчдэд хүрэх хамгийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэр гэдэг нь маргаангүй.

Хэрэв та СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙНХАА үр дүнг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол бидний уламжлал болгон зохион байгуулдаг сургалтанд хамрагдаарай.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлэх!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ