fbpx

КОНТЕНТ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Контент маркетинг гэдэг нь тодорхой зорилго бүхий бичвэр, нийтлэл, татаж авах материал, зураг, дүрс, хөдөлгөөнт бичлэг гэх мэт хэлбэртэй агуулгыг бэлтгэн, зорилтот хэрэглэгчдэд хүргэх улмаар өөрийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлага, чадварын талаарх мэдлэг, мэдээлэл олгох маркетингийн аргачлал юм. Өөрөөр хэлбэл контент маркетингийг бид зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй, хамааралтай, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн контентуудыг бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, улмаар худалдан авалт хийхэд хүргэх зорилготой маркетингийн арга гэж ойлгож болно.

КОНТЕНТ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Контент маркетинг гэдэг нь тодорхой зорилго бүхий үнэ цэнтэй бичвэр, нийтлэл, татаж авах материал, зураг, дүрс, хөдөлгөөнт бичлэг гэх мэт хэлбэртэй агуулгыг бэлтгэн, зорилтот хэрэглэгчдэд хүргэх улмаар өөрийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлага, чадварын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, улмаар хэрэглэгчдийг тодорхой үйлдэлд хөтлөх маркетингийн аргачлал юм.

Өөрөөр хэлбэл контент маркетингийг бид зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй, хамааралтай, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн контентуудыг бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, улмаар худалдан авалт хийхэд хүргэх зорилготой маркетингийн арга гэж ойлгож болно.

Контент маркетинг яагаад хэрэгтэй вэ?

Контент маркетинг нь байгууллагуудад дараах зүйлээр тусалдаг:

  • Санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжит хэрэглэгчдэд боловсрол олгох;
  • Хэрэглэгч, бизнесийн байгууллага хоорондын тогтмол харилцааг үүсгэснээр итгэлийг бий болгох;
  • Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээ тэдний өмнө тулгараад буй асуудлыг шийдэх талаар мэдээлэл олгох;
  • Үнэнч хэрэглэгчдийг бий болгох;

Контент маркетингийн төрөл

Контент маркетингийн маш олон төрөл байдаг бөгөөд доор бид хамгийн түгээмэл төрлүүдийг танилцуулж байна.

Сошиал медиа контент маркетинг

Дэлхий даяар 3.6 тэрбум сошиал медиа хэрэглэгч байдаг. Өөрөөр хэлбэл Facebook, Instagram, Twitter, TikTok, YouTube, Podcast зэрэг сошиал медиа сувгуудад зураг, видео, LIVE, аудио хэлбэртэй контентыг зорилтот хэрэглэгчид зориулан тэдний худалдан авалтын замналд нийцүүлэн түгээх ажил юм.

Инфографик контент маркетинг

Инфографик нь төвөгтэй мэдээллийг хялбар ойлгоход тусалдаг контентийн төрөл юм. Энгийн үг хэллэг, богино өгүүлбэрүүд, зургуудаас бүтдэг тул инфографик нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөх үр дүнтэй арга байж чаддаг.

Блог контент маркетинг

Блог маркетинг нь инбаунд маркетингийн хүчтэй хэрэгслүүдийн нэг бөгөөд блог нийтлэлийн тусламжтайгаар маш үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Манай байгууллагын хувьд блог нийтлэлдээ сайтар анхаардаг бөгөөд блог нийтлэлдээ татаж авах цахим ном бэлтгэн хавсаргаж, цахим номны тусламжтайгаар сэжим үүсгэн, улмаар сэжмийн арчилгааны тусламжтайгаар сонирхогчийг хэрэглэгч болгож чаддаг.

Подкаст контент маркетинг

2020 оны судалгаанаас харахад АНУ дахь насанд хүрсэн хэрэглэгчдийн 37% нь подкаст сонсдог аж. Саяханыг хүртэл ховорхон байсан тус төрлийн контент Монголд ч мөн “эрчээ авч” байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс подкаст хийж байна.

Түүнчлэн HubSpot-ийн хийсэн судалгаагаанаас харахад маркетерүүдийн 17% нь ирэх жилд подкастыг контент маркетингийхаа нэг хэлбэр болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Нийт подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машинд, 11 хувь нь ажил дээрээ, дөрвөн хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа байхдаа подкаст сонсдог аж.

Мөн бусад төрлийн контентуудтай харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог гэжээ. Тэд дунджаар 6 подкастыг дагаж, долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг подкаст сонсоход зарцуулдаг аж.

Видео контент маркетинг

HubSpot-ийн судалгаанаас харахад хэрэглэгчдийн 50-аас илүү хувь нь бүтээгдэхүүн үйлчилгээний видеог үзэх хүсэлтэй байдаг аж. Түүнчлэн видео маркетинг нь оролцоог дээшлүүлж, зардлын өгөөж буюу ROI-г нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй харилцах харилцааг нэмэгдүүлэх ач тустай. Түүнчлэн 2022 оны сошиал медиа маркетингийн трэндийг харахад видео контентын өгөөж улам бүр нэмэгдэх бололтой.

Төлбөртэй сурталчилгааны контент маркетинг

Төлбөртэй зар сурталчилгаа нь өргөн хүрээг хамарч хүссэн хүндээ контентоо хүргэх боломжийг олгодог. Төлбөртэй зар сурталчилгааг сошиал медиа сувгууд, газардах хуудас, баннер гээд хаана л бол хаана байршуулах боломж бий.

Контент маркетингийн стратеги ба зорилготой контент гэж юу вэ?

Хүмүүс ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүн өөрт ямар хэрэгтэй, яагаад худалдан авалт хийх ёстойгоо ухамсарлаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалгаа хийсний дараагаар худалдан авалт хийх эсэхээ шийддэг. Худалдан авалт хийхэд тухайн хүний зорилгоос эхлээд, сэтгэл хөдлөл, мэдрэмж, амьдралын хэмнэл, зан үйлийн онцлог гээд маш олон зүйл нөлөөлдөг байна. Та ч мөн өөрт ямар ч хэрэггүй, огт сэтгэгдэл төрүүлээгүй бүтээгдэхүүн үйлчилгээг гэнэтийн шийдвэрт тулгуурлан авч байсан нь хэд вэ?

Ялангуяа онцгойрсон хямд үнийн санал амлаж чадахгүй бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авах шийдвэр гаргах явц нь судалгаа, үнэлгээнд тулгуурлан гаргадаг. Гэхдээ нөгөө талаасаа тухайн мөчид худалдан авалт хийх онц шаардлагагүй байсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сошиал медиа орчинд түгээгдсэн контентыг хараад үнэхээр надад хэрэгтэй зүйл байна гэж ухамсарлах явдал ч бий шүү дээ. Тэгэхээр сошиал медиа маркетер бид үүн дээр л анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм.

Мэдээллийн тоо томшгүй урсгал бүхий сошиал медиа орчинд хэрэглэгчийн 67% нь худалдан авалт хийхийн өмнө тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг онлайнаар авсан байдаг бөгөөд хамгийн үнэ цэнтэй мэдээлэл өгч, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь итгэл төрүүлэн, харилцаа холбоо үүсгэж чадсаныг нь сонгодог байна.

Мөн түүнчлэн худалдан авагчийн хувьд маркетингийн 7-ийн дүрэм буюу ядаж 7 удаа танайхтай харилцаа холбоо үүсгэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авсаны дараа сонголтоо хийдэг аж.

Маркетинг гэдэг хэзээд зөв цагт, зөв хүнд, зөв мэдээлэл хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээ зарж борлуулах үйл явц байсан. Одоо ч хэвээрээ. Зөв хүнд гэдэгт хэнд гэдгээ маркетингийн үүднээс дэлгэрэнгүй ойлгож, маркетингийн персона гаргах тухай хөндөгддөг бол зөв цагт зөв мэдээлэл хүргэнэ гэдэг худалдан авагчийн замналын үйл явцтай холбогддог.

Худалдан авалтын замнал гэж юу вэ? Хэрхэн гаргах вэ?

https://nathouse.mn/social_media/9980

Хэрэглэгчид өдөр бүр маш олон сурталчилгааны материалаар бөмбөгдүүлдэг. Үүний үр дүнд тоо томшгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлд ханаж, өргөн сонголттой болжээ. Энэ нь маркетер бидний зорилтот худалдан авагчийн төлөөх тэмцлийг хурцатгаж, илүү оновчтой, илүү зорилготой мэдээлэл түгээхэд анхаарах хэрэгтэй болгож байна.

Сошиал медиа орчин хэрэглэгчдийг дахин онилж, ре-маркетинг хийх, хүн ам зүйн үзүүлэлт, сонирхолоор нь бүлэглэн сегментчлэх гэх мэт маркетингаа амжилттай хийхэд тустай бүрэн боломжийг бидэнд олгодог. Гэхдээ энэ нь зорилгогүй, зөвхөн сонирхол л татах олон контент нийтлээд болчихно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл танай контент олон LIKE, Share, Comment авах нь бидний ажлын нэг жижиг хэсэг болохоос гол зорилго бус болжээ. Харин тухайн хүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг үнэ цэнтэйгээр худалдан авалтын замналд нь тохируулан сэтгэл зүй, хүсэл сонирхолд нь нийцүүлэн хүргэснээр маркетингаа борлуулалт болгож, жинхэнэ утгаар сошиал медиа маркетинг явуулж чадна.

Товчхондоо худалдан авалтын замналыг зөв тодорхойлсноор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчид хэрэгтэй үед нь хэрэгтэй мэдээллээр дамжуулан байнга сануулан, холбоо тогтоож, сонголтыг нь хялбаршуулж, өөртөө татах үйл явцыг хэрхэн төлөвлөхөө ойлгоход тустай.

Худалдан авалт нь онолын хувьд:

  1. Хэрэглэгч асуудлаа анхаарах буюу маркетеруудын хувьд зорилтот сегментийн анхаарлыг татах үе
  2. Хэрэглэгч асуудлаа таних буюу маркетеруудын хувьд зорилтот сегментийн асуудлыг таниулах үе
  3. Хэрэглэгч асуудлаа шийдэхээ хүсэх буюу маркетеруудын хувьд асуудлын шийдлийг зааж өгч, худалдан авалтанд урин дуудах үе
  4. Худалдан авалт
  5. Үнэнч хэрэглэгч бий болгох буюу ре-маркетинг хийх үе шаттай байдаг.

Гэхдээ хэрэглэгч энэ 5 үе шатаар дэс дараалсан дардан замаар явж, анхаарал нь татагдангуутаа, асуудлаа анзаарч, шийдлээ ойлгоод үнэнч хэрэглэгч болчихдог уу гэвэл ҮГҮЙ. Үе шаттай, зөв давтамжтай контент хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэднийг залхааж болохгүй. Ингээд худалдан авалтын замналыг хэрхэн гаргах талаар танилцацгаая.

Зорилгоо тодорхойл

Худалдан авалтын замналын зураглал гаргах хамгийн эхний шатанд эхлээд та өөрөөсөө яагаад, юунд энэ зураглал хэрэгтэй билээ гэж асуугаарай. Замналын эцсийн цэг нь хаана хүрэх, хэн энэхүү замналаар замнах талаар сайтар ойлгоход худалдан авагчийн персона хэрэгтэй болно. Энэхүү хэрэглэгчийн дүр төрхийг тодорхой гаргаснаар худалдан авалтын замналын үе шат бүр илүү тодорч харагдах ёстой.

Персона үүсгэж, тэдний зорилгыг тодорхойл

Персона хэрхэн үүсгэх, юуг анхаарах, хаанаас эхлэх талаар бидний бэлтгэсэн BUYER PERSONA буюу ХУДАЛДАН АВАГЧИЙН ПЕРСОНА ГЭЖ ЮУ ВЭ? МАРКЕТИНГТ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? нийтлэл болон цахим номноос уншаарай. Хамгийн эхний ажил судалгаа хийх. Хэдийгээр персона гэдэг танай зорилтот хэрэглэгчийн хагас зохиомол дүр боловч бодит хэрэглэгчийнхээ мэдээлэлд тулгуурлан гаргах нь хамгийн зөв. Тэгэхээр та бодит хэрэглэгчдээсээ доорх асуултуудыг асуугаад үзээрэй.

  1. Манай байгууллагын талаар хаанаас сонссон бэ?
  2. Манай вэб рүү хамгийн анх хандуулсан зүйл юу байсан?
  3. Бидэнтэй хамтран ажилласнаар хүрэх зорилго юу вэ? Өөрөөр хэлбэл ямар асуудал шийдэх гэж байна?
  4. Манай вэбд хэр хугацаа зарцуулж мэдээлэл авдаг вэ?
  5. Манайхаас худалдан авалт хийсэн үү? Хийсэн бол шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
  6. Манай вэб рүү худалдан авалт хийхээр хандсан боловч, худалдаж авалгүйгээр орхиж байсан тохиолдол бий юу? Хэрэв тийм бол яагаад, юу нөлөөлөв?
  7. 1 -с 10 оноо өгвөл та манай вэбийн үйл ажиллагаанд ямар оноо өгөх вэ?
  8. Бидэнтэй холбогдож тусламж авах хэрэг гарсан уу? Гарсан бол хэр сайн туслалцаа үзүүлсэн бэ 1 -с 10 онооноос сонгон дүгнээрэй?
  9. Таны ажилд тус болох биднээс хамаарсан зүйлс юу байна?

Эдгээр асуултын хариу таны персонагаа илүү сайн ойлгож, тодорхойлоход тус болох болно.

Харилцааны цэгүүдийг тодорхойл

“Харилцааны цэг” гэдэг нь хэрэглэгч танайхаас ямар нэг зүйл худалдан авахаасаа өмнө, худалдан авах үедээ эсвэл дараа нь танай байгууллагатай холбогдож, харилцаж буй бүхий л харилцааг хэлж буй юм. Харилцааны цэгийг маш өргөн утгаар харах нь танай ажилд эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл онлайн, офлайн маркетингийн мэдээллээс эхлээд танай ажилтантай биечлэн уулзах, утсаар ярих гэх мэт бүхий л харилцааг багтаасан харилцааны цэгүүдийг тодорхойлж, жагсаалт гарган анхааралдаа авах шаардлагатай. Энэ нь хэрэглэгчдээ ойлгож, тэднийг сэтгэл хангалуун байлгахад тус болох сайжруулалтууд хийх гол суурь материал болох болно. Худалдан авагчийн замналыг зураглах тун чухал үе шатын нэг юм шүү.

Учир нь танай хэрэглэгчид яг ямар үйлдлүүд хийж байна гэдгийг харилцааны цэг танд ойлгуулж өгдөг. Хэрэв танай хэрэглэгчид таны төсөөлснөөс цөөхөн харилцаа үүсгэж байвал энэ нь тэд богино хугацаанд танай вэбийг орхиж байна (танайхыг сонирхохоо больж байна) гэсэн үг үү? Эсвэл хэрэглэгчид тань төсөөлснөөс илүү олон харилцааны цэгүүдийг дамжиж байгаа бол танай вэб (эсвэл танайхаас худалдан авах процесс) хэт ярвигтай, олон үйлдэл шаардаад байгааг харуулж байна уу? Аль нь ч байсан эдгээр харилцааны цэгүүдийг тодорхойлох нь худалдан авагчийн замналыг зураглахад тун чухал мэдээллийг танд өгөх болно.

Дижитал маркетинг

Үйлдлүүдийг бүртгэ

Танайхтай харилцах үед хийж буй хэрэглэгчдийн үйлдэл бүрийг жагсаа. Үүнд Google-ийн хайлт хийхээс эхлээд и-мэйлийн холбоос дээрх даралт гэх мэтийг багтаасан уртаас урт жагсаалт гарч ирнэ. Хэт урт байх нь асуудал биш. Хэрэглэгчээ ойлгож, тулгарч байгаа асуудлыг нь засварласнаар жагсаалтаа багасгах боломж гарна шүү дээ. Хамгийн чухал нь хэрэглэгчид хэт олон үйлдэл хийх шаардлага гараад байгаа эсэхийг олж харах хэрэгтэй. Энэ төвөгтэй урт замыг багасгах нь танай борлуулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Сэтгэл хөдлөл болон Сэдэл

Маркетинг бол учир шалтгаан болон үр дүнгийн холбоос. Хэрэглэгчийн үйлдэл бүр сэтгэл хөдлөлөөр сэдэлжиж байдаг бөгөөд тухайн сэтгэл хөдлөл нь тэд худалдан авалтын замналын аль шатанд байгаагаас хамааран мөн өөрчлөгддөг.

Гэхдээ бид зорилтот хэрэглэгчийнхээ сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээгээр удирдаж чадах уу гэвэл тийм. Ер нь маркетер бидний ажил хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг удирдаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тухайн хэрэглэгчийн оюун санаа, сэтгэлзүйд суулгах шүү дээ. Ингэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл бүрийн шалтгаан болсон сэтгэл хөдлөлийг үүсгэгч “хөндүүр цэг” буюу асуудлыг ойлгох хэрэгтэй. Энэхүү хөндүүр цэгүүдийг нь олж мэдэх нь тухайн хэрэглэгчийг худалдан авалтын замналын дагуу залах зөв контентыг яг цагт нь хүргэхэд туслах зүйл.

Асуудал ба хөндүүр цэгүүд

Танай хэрэглэгчийг хүсэж буй зүйлээ хийхэд юу зогсоогоод байгааг юун түрүүнд мэдэх хэрэгтэй. Жишээ нь хамгийн гол асуудал зардал, үнэ байж болно. Хэрэглэгч танайхаас ямар нэг зүйл худалдаж авахаар шийдлээ гэж төсөөлье. Гэхдээ хэт өндөр хүргэлтийн зардлаас болоод больчихож болно. Эсвэл хүргэлтэнд хэт удаан хугацаа шаардах бол. Яг энэхүү асуудлыг л тодруулж мэдэж авснаар та шийдэх арга замыг эрэлхийлэх боломжтой болно.

Контент маркетингийн чиг хандлага 2019-2022

Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг татан, асуудлыг нь анзааруулан, шийдвэр гаргахад нь туслаж, борлуулалтаа нэмэгдүүлж буй талаарх тэргүүн туршлагыг судлахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн таны, танай байгууллагын хувьд контент маркетингийн аль арга хэрэгслийг ашиглах нь үр дүнгээ өгөх талаар ч тодорхой мэдээлэл өгөх болов уу.

Мөн маркетингийн шинэ орчин, өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн трендээс хоцрохгүй байх шалгарсан арга нь маркетингийн сүүлийн үеийн статистик мэдээллийг цаг алдалгүй танилцах юм. Ингээд 2019-2021 оны контент маркетингийн чиг хандлагатай танилцъя.

2022 оны контент маркетингийн чиг хандлага

Блог нийтлэл

  • Маркетерүүдийн 55% нь блог нийтлэл нь инбаунд маркетингийн тэргүүний аргачлал хэмээн үзэж байна. (Hubspot)
  • B2B буюу байгууллагын зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 81% нь блог нийтлэлийг контент маркетингийнхаа гол хэрэглүүр болгон ашиглаж байгаа төдийгүй судалгаанд хамрагдсан маркетерүүдийн 66% нь блогийг сошиал медиа маркетингийн контентын чухал бүрэлдэхүүн хэсгээ болгож байна. (Content Marketing Institute)
  • Блог нийтлэл нь статистик тоон үзүүлэлт бүхий агуулгатай, судалгаан дээр үндэслэгдсэн байвал хэрэглэгчдийн итгэлийг илүү төрүүлдэг гэнэ. (Forbes)
  • Нийтлэлийн гарчиг 6-13 үгтэй байх нь хамгийн тогтвортой бөгөөд өндөр хандалтыг авч ирдэг байна. (Hubspot)

Контент стратеги

Маркетингийн зорилгоор хүргэж буй контент бүрийн цаана хэнд, юуг, ямар хэлбэрээр хүргэх вэ? гэдэг зорилго төдийгүй маркетингийн стратеги байх ёстой. Өөрөөр хэлбэл контент стратегиа тодорхой гаргаагүй , өөрийн хэрэглэгчийг бүрэн таньж мэдээгүй цаашлаад ямар контент хэнд хүргэхээ шийдээгүй тохиолдолд дижитал маркетингийг үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй.

  • Шинэ сэжим үүсгэхэд контент маркетинг нь хайлтын системийн төлбөртэй сурталчилгаанаас 3 дахин илүү үр дүнтэй байдаг. (Content Marketing Institute)
  • B2B маркетерүүдийн 51% нь B2C маркетерүүдийн 45% нь визуал контент буюу зурагт болон видео контент контент маркетингийн хамгийн чухал хэлбэр хэмээн үзэж байна. (Content Marketing Institute)
  • Худалдан авагчдын 47% нь борлуулалтын ажилтанд хандахаасаа өмнө 3 -5 контенттэй танилцан, тодорхой мэдээлэлтэй болсон байдаг байна. (Demand Gen Report)

Podcast

  • АНУ-д подкаст сонсогчдын эзлэх хувь өмнөх оноос өсч, нийт хүн амын 26%-д хүрсэн байна. (Edison Research)
  • Маркетерүүдийн 17% нь ирэх жилд подкастыг контент маркетингийхаа нэг хэлбэр болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байна хэмээн хариулсан байна. (Hubspot)
  • Подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машинд, 11 хувь нь ажил дээрээ, дөрвөн хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа байхдаа подкаст сонсдог байна. 
  • Бусад сувгуудтай харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог гэжээ. Тэд дунджаар 6 подкастыг дагаж, долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг зарцуулдаг байна.

Монголд ч сүүлийн 2 жилийн хугацаанд подкаст хийж буй хүмүүс, байгууллагын тоо нэмэгдэж, сонсогчдын тоо ч өсөж байна. Бидний хувьд мөн сошиал медиа маркетингийн тэргүүн туршлагыг хуваалцах зорилготой “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкастаа сонсогчдод хүргэж эхэлсэн.

Хэрэв та ч бас подкастыг маркетингийн зорилгоор ашиглахыг хүсэж байвал бидний өмнө нь бэлдсэн Подкаст хэрхэн хийх вэ? Маркетеруудад зориулсан гарын авлага нийтлэлийг уншаарай.

2022 оны чиг хандлага /Фэйсбүүк маркетингийн/

eCommerce цахим худалдааны чиглэлд тавьж буй анхаарал

Facebook цахим худалдааны салбарт цар тахлын эхэн үеэс ихээхэн хүчин чармайлтаа чиглүүлсэн. Үүний илрэл нь Facebook болон Instagram Shops бөгөөд энэ нь бизнесийн байгууллагуудыг худалдан авагчидтай нь холбох шинэ хялбар арга замыг бий болгосон.

Лайв шоппинг Facebook-н хувьд дараагийн анхаарал хандуулах чухал талбар байх бөгөөд 2022 онд энэ чиглэлд шинэ боломжууд илүү нэмэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл шууд постоос худалдан авалт руу чиглүүлэх, төлбөр тооцоог хялбар хийх аргууд (Facebook Pay, Diem цахим төлбөрийн хэрэгсэл) гэх мэт Live Shopping хийхэд шаардлагатай хөгжүүлэлтүүд 2022 онд мэргэжилтнүүдийн хүлээлтэнд байна.

Live-stream shopping Хятадад маш өндөр хэрэглээтэй топ тренд болж байгаа нь ч энэ хүлээлтийг баталгаажуулсаар. Лайв худалдааны зах зээл зөвхөн Хятадад гэхэд л 2017-с 2020 онд 280%-н өсөлттэй байгаа ба дараа жилийн эцэс гэхэд 423 тэрбум ам.долларын зах зээл болох төлөвтэй байна.

Facebook ч яг ийм боломж бусад зах зээлд бий гэж үзэн, энэ чиглэлд ихээхэн хүч чармайлт гаргаж, туршилтуудыг ч аль хэдийнэ эхлүүлчихсэн.

Facebook-н бас нэгэн зорилго нь хөгжиж буй улсуудад дижитал дэд бүтцийнх нь хамгийн чухал, үндсэн элемент болох бөгөөд eCommerce - Цахим худалдаа энэ чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

Тэгэхээр шоппинг, цахим худалдааны функцууд Facebook-н хэрэглээнд нэмэгдэн, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээтэй нягт уялдах тийм л өөрчлөлтийг 2022 онд бид харах нь.

AR/VR хөгжүүлэлт

Facebook-н захирал Mark Zuckerberg Metaverse хэмээх зүйлийн талаарх өөрийн алсын хараагаа нийтэд тодорхой танилцуулсан.

Тэгэхээр ирэх жилүүдэд бид Facebook-н AR нүдний шилний дараагийн, ялангуяа Instagram-тай холбогдсон шинэ загварууд, дараагийн шатны сошиал болон ажлын хэрэгсэл болох Oculus VR төхөөрөмжүүд зэргийг танилцуулахыг нь харах нь.

Хэрэв Facebook Metaverse орчин дахь шилжилтийг удирдан хөтлөж чадвал, технологийн ирээдүйн төлөөх тэмцэлд тэргүүлэх байр суурь эзлэж авах нь мэдээж. Тийм ч учраас энэ чиглэлд эхлэлийг нь хамгаас түрүүнд тавьж буй заа.

Алгоритмын өөрчлөлт

Facebook Files’ хэмээх саяхны мэдээллүүд Facebook нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийнхөө талаар өөрсдөө хэр их мэдээлэлтэй байсан, уг сөрөг нөлөөллийг бууруулах талаар юу хийсэн эсвэл хийгээгүй гэдгийг харуулснаараа томоохон үр дагавартай зүйл болсон.

Харин Facebook өөрийнх нь бизнесийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх хэдий ч энд дурьдагдсан асуудлуудыг шийдэх талаар арга хэмжээ авах болов уу?

Дижитал шилжилтийн дараагийн үе шатанд бэлтгэж, зөвхөн Facebook-н платформ биш илүү олон чиглэлд зорьж буйгаа зарласан Meta улс төрийн контентуудыг хязгаарлах, хэрэглэгчдэд илүү эрх чөлөө олгох гэх мэт чиглэлд дорвитой өөрчлөлт хийнэ гэсэн хүлээлт мэргэжилтнүүдийн дунд бий.

Алгоритмын хөөсрөлтийг үгүй болгох нь Facebook Files-г дэлгэсэн шүгэл үлээгч Frances Haugen-н үндсэн шаардлага байсан. Алгоритмаар зориудаар хөөсрүүлсэн биш энгийн NewsFeed-г хэрэглэгчдэд харуулах гэсэн шаардлагыг хэрхэн биелүүлэх бол, үр дүн нь ямар байх бол:

a) Хэрэглэгчид юу харахаа өөрсдөө удирдах боломж олгох өөрчлөлтүүд хийгдэх болов уу. Энэ тал дээр ч Facebook өөрчлөлтүүд хийж ирсэн;

b) Гэхдээ ихэнх хэрэглэгчид нь энэ функцыг нь ашигладаггүй учир Facebook-н хувьд ч томоохон нөлөө үзүүлэхгүй.

Facebook өмнө нь ийм функц гарган танилцуулсан тиймээс энэ удаад илүү өргөн хүрээнд өөрчлөлт хийгдэх болов уу.

Аудио контент

Аудио сошиал медиа зөвхөн цар тахлын үеийн хүмүүсийн сатаарал байв уу, урт хугацааны ирээдүйтэй хэрэглээ юу?

Магадгүй аль, аль нь л байх, Facebook-н хувьд аудио сошиалын талбарт ХҮРТЭЭМЖ хэмээх давуу талаа ашиглан тэргүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лайв видеотой адил хүн бүр аудио контент бүтээх боломжгүй байж магадгүй. Ийм төрлийн контентийг сонирхолтой, тогтмол байдлаар хийх нь ур чадвар шаардах ажил. Тийм ч учраас Clubhouse, Twitter Spaces гэх мэт энэ чиглэлийн шинэ аппууд бүрэн хэмжээнд нийтийг хамарч чадахгүй байх шиг.

Харин Facebook-н хувьд илүү олныг хамарсан, нийгмийн бүхий л түвшиний контент бүтээгчдийн талбар гэдэг утгаараа энэ талбар дахь хамгийн том тоглогчдын нэг болно гэдэг нь ойлгомжтой.

Дижитал аватар

2022 онд нэгэн авч хэрэгжүүлэх магадлалтай нэгэн чухал алхам digital identity-дижитал таних тэмдэг буюу таны Facebook profile болон metaverse ертөнц  дэхь дүр төрхийн холбоос.

Дижитал дүрслэл бүхий NFT аватарууд хэлбэрээр одоогоор нийтэд хүрч буй эдгээр дижитал таних тэмдэг нь виртуал орчинд таныг төлөөлөх дүр төрх гэж төсөөлж болно.

Facebook ч илүү олон хэрэглэгчид нь хөдөлгөөн, хариу өгөх чадвар бүхий ийм төрлийн дижитал аватар үүсгэх боломжийг хангасан функцуудыг гаргаж ирсэн бөгөөд metaverse хэмээх ойлголт илүү олныг хамрах үед эдгээр дүр төрхүүд нь уг орчинд хэн нэгийг төлөөлөх хэмжээнд хөгжих нь ойлгомжтой.

Тэгэхээр ирэх жилүүдэд найзуудынхаа 3D дүр төрхүүдийг төрөл бүрийн хэлбэрээр Facebook-н аппууд дунд харах нь ээ.

Төлбөртэй сурталчилгаа

Facebook сурталчилгаа эрхлэгчдийг өөрийн “machine learning” процесст сурталчилгааны төсөв гэх мэт зүйлсээ илүү даатгахыг зөвлөж байгаа. Энэ нь Apple-н iOS 14 шинэчлэлтэй холбоотойгоор үүсээд буй асуудлыг шийдэх арга зам болгон маркетерүүдэд санал болгож буй шийдлийн нэг юм.

Facebook мэдээллийн дутмаг байдлаас үл хамааран сурталчилгааг үр дүнтэй байлгах системийг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед ийм амжилттай жишээнүүдийг ч олонтой дурьдах болсон. 

Гэсэн хэдий ч сурталчилгааны кампанит ажил бүрийн хувьд уг систем тест хийх, үр дүн дээр тулгуурлан дахин оновчлохын тулд сурталчилгааны суралцах хугацаа хангалттай урт байх зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд сануулцгааж байна.

Facebook-н зүгээс сурталчилгаа эрхлэгчдийг кампанит ажлын үргэлжлэх хугацааг уртасгах, илүү тэвчээртэй байхыг сануулах болсон бол хариуд нь маркетерүүд Google Analytics болон бусад трак хийх, хэрэглэгчдийн үйлдлийг бүртгэх аргачлалыг Facebook сурталчилгаатай холбон ашиглах замаар сурталчилгааны үр дүнгээ бодитой хэмжих арга замыг эрэлхийлэх шаардлага тулгарч байна.

Facebook контент маркетингийн чиг хандлага

Нээлттэй биш ганцаарчилсан харилцаанд суурилсан оролцоо

Facebook өмнө нь хүн бүр цугласан хотын төвийн талбай мэт орчин байсан бол зочны өрөөндөө найзтайгаа ярилцаж буй мэт нууцлаг, хувийн орон зай болгох талаар Зукерберг захирал мэдэгдсэн. Энэ талаар маш олон арга хэмжээ авч, дүрэм журам хэрэгжүүлж байгаа нь маркетер бидний ажилд ч чамгүй нөлөөллөө. Эдгээр өөрчлөлтүүдийн бидэнд хамгийн түрүүнд мэдрэгдэж буй зүйлс Stories, Messenger, Instagram Direct мэссэжийн хэрэглээг дэмжиж хийгдэж буй өөрчлөлтүүд юм.

Өөрөөр хэлбэл олон нийттэй харилцах нээлттэй харилцаанаас илүү хувь хүнтэй нэг бүрчлэн тухайлан харилцах нууцлаг харилцаа, оролцоог Facebook дэмжиж байна. Олон нийтэд нээлттэй харилцах харилцаа нь мэдээлэл авахыг хүсээгүй бусад хүмүүст ч хүчээр харуулж, хувь хүний эрхэнд халдаж буй спам шинж чанартай учир хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй цагт нь хүргэхдээ бид үүнийг зайлшгүй анхаарах ёстой болжээ.

Бид Facebook маркетингийн талаар заавал мэдэж байх ёстой 9 статистик 2019 нийтлэлдээ богино хэрнээ амттай зарчим баримтлах хэрэгцээ үүсэж байгааг дурдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл таны нийтэлж байгаа постууд аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх хэрэгтэй бөгөөд бусад мэдээллээ газардах хуудас эсвэл мессенжерээр дамжуулан өгөх нь илүү үр дүнтэй болж байна. Дахин сануулахад Facebook бол бүх мэдээллээ хүргэх талбар биш мэдээлэл авахыг хүссэн хүнийг олж авч ирэх талбар болох нь ээ.

Бид энэхүү зарчмыг баримтлан дараах постыг туршиж үзсэн бөгөөд энэ нь бусад контентоос 10 дахин илүү хүртээмжтэй байж чадсан. Энэхүү контентод сурталчилж буй үйлчилгээний талаар ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд зөвхөн тухайн үйлчилгээг авах ёстой эсэхээ шийд гэсэн санааг шууд гаргаж, коммэнт бичсэн хүмүүс рүү чатботоор сонжоо явуулсан. Энэ нь өвчтөнөөс асуудаг эхний асуултууд байсан бөгөөд асуултад хариулсан хариултад үндэслэн тухайн үйлчилгээ авах хэрэгцээ хэр байгааг мессенжерээр илгээж, үйлчилгээний мэдээллийг хүргэсэн.

Нөлөөлөгчдөөс бодит, итгэл төрүүлхүйц байхыг шаардах болно

Нөлөөллийн маркетинг сүүлийн жилүүдэд хүчээ авсан. Ямар ч сурталчилгааны хувьд нөлөөлөгчдийн оруулж буй хувь нэмэр асар их байна. Нөлөөлөгчид шинэ сонирхолтой контент бүтээж, шинэ хэрэглэгчдийг татаж өгөөд зогсохгүй борлуулалтад ч нөлөөлж чадаж байна. Гэхдээ 2020 он нөлөөлөгчдийн хувьд чанар сорьсон жил болох нь ээ.

Макро нөлөөлөгчид буюу олон тооны брэндүүдтэй төлбөртэйгээр хамтран ажилладаг нөлөөлөгчдөөс хэрэглэгчдийн 47% нь уйдаж, итгэл алдарсан ба тэдний нөлөө бага багаар саарсаар байна. Харин микро нөлөөлөгчид буюу тухайн салбар, тухайн категорийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “үнэн, бодит” байж болохуйц нөлөөлөгчид эрчээ авах хандлага ажиглагдаж байна. Тиймээс хэрэв 2020 онд нөлөөлөгчдийг маркетингийнхаа нэг хэсэг болгохыг хүсвэл ҮНЭХЭЭР ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХ УУ? гэсэн ганц асуултад л бүрэн хариулт авах хэрэгцээ гарч байна.

Илүү амьд контентууд илүү олон хүнд хүрнэ

Харилцаа, харилцаа, харилцаа бас дахин харилцаа. Байнга санаж байх ёстой зүйл бол “Та хэт албан ёсны мэргэжлийн байх ёсгүй.”

Өөрөөр хэлбэл админуудын заавал бодолцох ёстой зүйл нь танай контентыг харж буй хүмүүс найзынхаа постыг харж буй мэт сэтгэгдэл авах ёстой болж байна. Ингэж байж л тэд хариу үйлдэл үзүүлэх нь. Танай байгууллагын нийтэлж буй контентын цаана ямар нэгэн дүр заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл албархуу үг хэллэг ашигласан, хол хөндий контент нийтлэхээс илүүтэйгээр, хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэх хувь хүний хаяг дээр нийтлэгдэж буй мэт контент нийтлэх нь хэрэглэгчидтэй харилцах сайн арга байх болно.

B2B бизнесийн хувьд сошиал медиа маркетинг ноёрхлоо тогтооно

B2B буюу хэрэглэгчид нь байгууллага байдаг бизнесийн хувьд сошиал медиа маркетингийг төдийлөн ашигладаггүй. Гэхдээ энэ төрлийн бизнесүүдийн хувьд контент маркетингийн хүртээмж болон үр өгөөж B2C бизнесээс илүү байх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал B2B маркетерүүдийн хувьд хамгийн чухал контентоор сошиал медиа контент (95%), блог пост, нийтлэлүүд (89%), имэйл мэдээлэл (81%) гэж хариулсаныг эндээс харж болно.

Энэхүү хандлага 2020 онд ч гэсэн хадгалагдах хандлагатай байгаа бөгөөд контент маркетинг тэр дундаа сошиал медиа контент B2B бизнесийн маркетингийн гол хэрэгсэл болох нь ээ. Тэгэхээр ийм төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудын хувьд өөрсдийн хэрэглэгчиддээ зориулсанзорилготойүе шаттай контент нийлэх нь бэлдэх хэрэгцээ нэн тэргүүнд үүсч байна.

Чатботын хэрэглээ, үр дүн улам нэмэгдэнэ

Мессенжер ашиглалт, чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч энэ эрч саарахгүй нь ээ. 2019 онд чатбот, харилцааны маркетинг улам чухалд тооцогдож эхэлсэн. 2020 онд чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.

FACEBOOK LIVE ӨГӨӨЖТЭЙ БАЙНА

2021 онд Facebook дэх хамгийн хурдацтай өсөлтүүдийн нэг нь LIVE видео ашиглалт байх нь ээ. Дэлхий даяар титэм вирусийн тархалтыг хязгаарлахаар хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрийн нийгмийн харилцаа холбоогоо Facebook LIVE-аар хангаж байна.

Socialbakers-ээс 2020 онд гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны 2-р улиралд Facebook LIVE ашиглалт 26,9%-аар өссөн бол сүүлийн 4 сарын дотор 126% өсжээ.

Хэдийгээр 2019 онд ч мөн адил эхний улиралтай харьцуулахад 2-р улиралд өсөлт ажиглагдаж байсан боловч энэ жилийн өсөлт ердийн улирлын шинжтэй өсөлт гэж үзэхэд хэт өндөр байгааг дээрх судалгааны дүнгээс харж болно.

2020 оны 2 дугаар улиралд Facebook-д цацагдсан LIVE-ийн тоог харвал бизнесийн байгууллагуудын нийт постын ойролцоогоор 1%-г LIVE эзэлж байна. Эндээс бизнесийн байгууллагууд LIVE контентийг хэрэглэгчтэйгээ холбоо харилцаагаа хадгалах өгөөжтэй арга хэрэгсэл гэдгийг ойлгож эхэлж байгаа нь харагдаж байна. Энэ байдал ч 2021 онд улам л нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд маркетеруудын хувьд LIVE-аа хэрхэн үр дүнтэй, зайнаас хийх тал дээр анхаарч, чанар, агуулгын хувьд сайтар ажиллах хэрэгцээ үүсэх нь ээ.

FACEBOOK ДЭХ AR ЭКОСИСТЕМ

Хурдацтай өсөж байгаа Augmented Reality (AR) болон Virtual Reality (VR) зах зээлийн хэмжээ 2020 онд 18 тэрбум долларт хүрчээ. Энэхүү технологи нь Facebook-ийн трэндийг ч цаашид хөтлөн чиглүүлэх боломжтой нь харагдаж байна.

Facebook-ийн гаргасан Spark AR studio нь хэрэглэгчдийн дунд алдартай болж байгаа бөгөөд Facebook Spark AR studio-аас 2020 онд гаргасан тооцооллоор 190 орны хагас сая хэрэглэгчид Facebook-ийн AR эффект ашигласан 1.2 сая постыг Facebook болон Instagram-д нийтэлсэн аж. Үүгээр ч зогсохгүй, 2020 оны зөвхөн 3 дугаар улиралд л гэхэд 150 гаруй хэрэглэгчийн AR эффект ашиглан нийтэлсэн постыг нэг тэрбум хүн үзжээ.

Хэрэглэгчдийн дунд энэхүү технологи маш хурдтай нэвтэрч түгэн дэлгэрч байгаагаас үзвэл 2021 онд Facebook-ийн хамгийн "халуун трэнд" болох өндөр магадлал байна.

ВИДЕО КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ӨСӨЛТ

Видео сошиал медиа хэрэглэгчдийн дунд угаасаа л хамгийн үзэх дуртай контентын төрөл байсаар ирсэн. Видео контентын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед энэ төрлийн контент нь байгууллагуудын Facebook маркетингт цаашдаа ч чухал байр суурь эзлэх нь мэдээж.

Facebook-д нийтлэгдэж буй видео контентын тоо ч нэмэгдэж байна. 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт постонд эзлэх видео контентийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 2.6%-аар өсөж, 28.8%-д хүрсэнийг SocialBaker-ээс гаргасан Social Media Trend тайлангаас харж болно.

Facebook-д нийтлэгдэж буй бүх контентын 70%-г эзэлдэг зурган контентын дараа 17%-г эзэлдэг видео контент орж байгаа бөгөөд маркетерүүдийн түгээмэл сонгон ашигладаг контентын төрөлд зүй ёсоор чухал байр суурь эзэлж байгааг эндээс харж болно.

Хэрвээ та 2021 онд Facebook маркетингтаа видео контентыг ашиглахыг хүсч байвал видеоны урт 65 секундээс 5 минутын хооронд байх нь хамгийн үр дүнтэй гэдгийг бодолцоорой.

ХААЛТТАЙ, СОНИРХОЛД ТУЛГУУРЛАСАН ГРУПП FACEBOOK-Д ӨСӨН НЭМЭГДЭНЭ

Дэлхийн хаана байгаагаас үл хамааран, арьс өнгө, шашин шүтлэг өөр, бие биенээ үл таних хүмүүсийг нэгтгэн, холбох хамгийн хүчирхэг зүйл нь нэгдмэл сонирхол байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Facebook Group үүний нэг нотолгоо юм. Facebook-ийн гаргасан судалгаанаас харахад нийт 10 сая Facebook группийг сар бүр 1.4 тэрбум хүн хэрэглэж байна.

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчидтэйгээ харилцах Facebook групп нээхээс гадна бусад хүмүүстэй харилцаа үүсгэх боломж бүрдүүлэх өөр группд нэгдэх боломжтой.

Судалгаанаас харахад группийн хэрэглээг нэмэгдүүлж буй гол зүйл нь эргэх холбоо үүсгэх боломж, гишүүдийн бие биендээ харамгүй хүргэдэг тусламж, дэмжлэг гэхэд болно.

Яг энэ хандлага, давуу тал нь Facebook групп 2021 онд улам чухалд тооцогдох чиг хандлага болох хүлээлтийг бий болгож байна.

2021 ОНЫ FACEBOOK-ИЙН ТРЭНДЭД ОНЛАЙН ДЭЛГҮҮР БАГТАНА

Нөхцөл байдлыг харахад онлайн дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой трэнд гайхамшигтай үр дүн авч ирэх төлөвтэй байна.

Өнгөрөгч жилүүдэд тэр дундаа 2020 онд онлайн дэлгүүр нь хэрэглэгчийн хувьд амьдралынх нэг хэсэг болов. Нэн ялангуяа сүүлийн үед буюу титэм вирусийн тархалттай холбоотой үүссэн бүх нийтийг хамарсан нөхцөл байдлын үед цахим худалдаа тэсрэлт авч ирлээ.

https://nathouse.mn/social_media/13712

Дэлгүүрүүд худалдааны төвүүд хаагдаж, хэрэглэгчид ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон нь жижиг бизнесүүдийн хувьд онцгой давуу тал авч ирэх боломж бүрдүүлж байна. Facebook компани ч үүнийг анзааран шинэ арга хэрэгслийг нэвтрүүлсэн.

Энэ оны эхээр онлайн худалдаа газар авах болсон тэр цаг үед Facebook shop цэсээ шинэчлэн илүү боломж дүүрэн болгосон. Энэ нь ч илүү олон бизнесийн байгууллагыг Facebook Shops ашиглан 2.6 тэрбум хэрэглэгчтэй хүчирхэг борлуулалтын сувгийг бий болгох замд эргэлт буцалтгүйгээр хөтлөх нь гарцаагүй.

Сошиал медиа сувгуудын контентын онцлог

Facebook маркетинг
https://nathouse.mn/facebook-marketing

Facebook контент бэлдэхэд анхаарах зүйлс ба алгоритм

Facebook Page дээр нийтлэгдсэн контентыг илүү олон хүнд хүргэх үгүйг шийдэх дараах 5 үзүүлэлтийг Facebook харгалзан үздэг байна. Ач холбогдлын дарааллаар нь байрлуулбал:

  1. Коммент
  2. Реакшн /like, love, haha, wow, sad, angry/
  3. Комментын хариулт
  4. Тухайн постыг ямар нэг групп руу эсвэл мессенжерээр шэйр хийх
  5. Шэйр хийсэн постод үзүүлж буй хариу үйлдэл

Яагаад коммент хамгийн чухал үзүүлэлт болж байна вэ?

Аливаа хуудаснаас нийтэлсэн мэдээлэлд хүмүүс коммент үлдээж, харилцан ярианы сэдэв болох нь Facebook-ийн зарласан хувь хүмүүсийн харилцааг дэмжих зорилгод нийцэж байгаа юм. Хэн нэг хэрэглэгч сэтгэгдлээ үлдээснээр түүний найзуудад тухайн пост харагдаж, илүү олон хүнд хүрэх боломж үүсч байна.

Reaction буюу хариу үйлдэл

Өмнө нь ганцхан "like" гэсэн сонголттой байсан реакшн хэсэг одоо love, haha, wow, sad, angry гэсэн олон сэтгэл хөдлөлийн илэрхийлэлтэй болсон. Энэ нь ч тухайн постыг цааш олон хүнд харуулах эсэхийг шийдвэрлэж байна. Гэхдээ эдгээр сонголтууд дотроо эрэмбэтэй. Жишээ нь энэ хэсгийн LOVE хамгийн сайн үзүүлэлтэд багтаж байгаа бол ANGRY реакшн тийм ч сайн үзүүлэлт болж чадахгүй байна.

Гурав дахь чухал үзүүлэлт нь Comment Reply буюу хэн нэг хэрэглэгчийн бичсэн комментод хариу бичих

Энэ хэсэг илүү харилцан яриаг өдөөсөн болж өөрчлөгдсөнийг та тухайн комментны эзнийг автоматаар мэншион хийх боломжтой болсноос харж болно. Өмнө нь ийм тохиргоо Facebook-д байгаагүй. Үнэхээр л хүн хоорондын харилцаа, харилцан ярианд анхаарч байгаагийн нотолгоо энд байна.

Share хийх боломж ба өөрчлөлт

Өмнө нь шэйр хийгдэж байгаа контент сайн үзүүлэлттэй болж, олон хүнд хүрдэг байлаа. Харин одоо энэ нь бага зэрэг өөрчлөгджээ. Facebook-ийн пост шэйр хийх хэсэг ямар замаар шэйрлэхээ буюу мессенжерээр эсвэл ямар нэг page, групп рүү гэсэн сонголттой болсон. Үүн дотроос мессенжерээр шэйр хийгдэж байгаа пост хамгийн чанартайд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо "Энэ их хэрэгтэй мэдээлэл байна шүү. Үүнийг заавал уншаарай" гэсэн харилцааг үүсгэж байна гэж Facebook үзэж байгаа ажээ.

Хэн нэгэн таны постыг шэйрлэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ шэйр хийсэн пост цаашид ямар байдалтай байгаа нь өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тухайн постыг хэрэглэгч энгийнээр буюу өөрийн ханан дээр шэйр хийсэн ч тухайн шэйрлэсэн пост дээр харилцан яриа үүсч, сэтгэгдэл, реакшн олон авч чадвал бас л тухайн пост олон хүнд харагдах магадал өсөх нь ээ.

Instagram-д ямар төрлийн пост олон хүнд хүрдэг вэ?

Бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан худалдан авалтад урин дуудаж, шунал өдөөсөн пост

Ийм төрлийн постын жишгийг Говь, Гоёо брэндээс харж болно. Бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн харуулах нь шууд сурталчилгааны өнгө аястай тул зайлсхийх хэрэгтэй талаар сүүлийн үед маркетерууд ихэд анхаарах болсон. Гэхдээ тэдгээр брэндийн хувьд энэ төрлийн постыг инстаграмд үнэхээр амжилттай нийтэлж байгааг та инстаграм хуудсаар нь зочилон хараарай.

 

Хөшигний ард

Үйлчлүүлэгчдийн хувьд "гал тогоонд" юу болж байгаа нь үргэлж сонирхолтой сэдэв байдаг. Instagram-д ч мөн адил. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ эцсийн бүтээл болон үйлчлүүлэгчийн гарт хүрэхэд ямар зам туулж байгаа ажилчид хэрхэн ажиллаж байгаа нь үргэлж сонирхолтой контент байж чадна. Тэгэхээр энэ төрлийн контентыг мартаж болохгүй. Бидний хувьд энэ төрлийн контентыг стори хэлбэрээр оруулдаг.

Байгууллагынхаа ажилчдын постыг repost хийх

Байгууллага бол амьд организм. Байгууллагын ажилчид ажлаа хэрхэн хийж байгаа, хэр урам зоригтой ажиллаж байгаа нь тухайн байгууллагын дүр төрхийг бүрэлдүүлээд зогсохгүй хүмүүст сонирхолтой байх болно.

Боловсрол олгох контент

Хэрэглэгчдийг боловсруулах контент бусад платформд ч энгийн сурталчилгааны контенттой харьцуулахад илүү олон хүнд хүрэх нь бий. Инстаграмд ч мөн энэ төрлийн контент олон хүнд хүрдэг. Тэр дундаа хоолны жор, хувцасаа хэрхэн зөв тохируулан өмсөх, амар хялбар аргаар хэрэгтэй зүйл бүтээх зэрэг контент маш олон хүнд хүрдэг. Ийм төрлийн контентын жишээ болгон та Tasty хуудсыг харж болно.

Нөлөөлөгчдийн пост

Байгууллагын зүгээс хийсэн албан ёсны шууд болон далд сурталчилгаа илүү олны танил, олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн хийж байгаа пост илүү хүнд хүрч, илүү олон хандалт авч, улмаар худалдан авалтад нөлөөлөх нь өндөр байдаг. Тиймээс энэ төрлийн контентыг мартаж болохгүй. Монголд дуучин Ука, Болд, Gee, Ану зэрэг олны танил хүмүүс энэ төрлийн контентыг маш амжилттай хэрэгжүүлж байна. Манай байгууллагатай хамтран ажилладаг нэгэн байгууллага л гэхэд дуучин Анугийн хуудсаар LIVE контент нийтэлсэн бөгөөд, маргааш нь л борлуулалт огцом өсч, бүх бүтээгдэхүүнээ борлуулсан түүх бий.

Урам зориг өгөх пост

Урам зориг өгөх үг бүхий пост инстаграмын алдарт постуудын нэг яах аргагүй мөн. Ийм пост олон хүнд таалагддаг. Гэхдээ ямар ч контент зорилготой байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Урам зориг өгсөн оноч мэргэн үг бүхий контентоор дамжуулан өөрсдийн алсын хараа, байгууллагын соёлоо сурталчилж болно.

Трэнд болж байгаа агуулгыг хадгалсан пост

Сошиал медиа орчинд ажиллаж байгаа маркетер болгон соргог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс ямар сэдвийг хамгийн их яриж, ямар сэдэв олны дунд хамгийн анхаарал татаж байгааг үргэлж мэдэрч, үйлдвэрлэж буй контентдоо түүнийг зөв тусгаж чадвал танай контент олон хүнд хүрч чадна.

YouTube маркетинг: YouTube-ийн талаар маркетер бүрийн мэдэж байх ёстой 10 зүйл

YouTube бол хайлтын маш том платформ яах аргагүй мөн. Тэгвэл тус платформд хэрхэн амжилттай контентоо байршуулж, маркетингаа явуулахыг хүсэж байвал доорх 10 зүйлийг орхигдуулж болохгүй.

YouTube-д байршуулахаасаа өмнө видеоныхоо нэрийг өөрчилж, түлхүүр үгээ ашигла

Түлхүүр үг, түлхүүр үг бас дахин түлхүүр үг… YouTube ч гэлтгүй бусад платформд ч контент бэлтгэхийн өмнө юун түрүүнд тодорхойлох ёстой зүйлийн нэг нь түлхүүр үг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ хэлийг мэдэх явдал. Цахим орчинд таны контент удаан хугацааны дараа ч хайлтад илэрдэг байхын тулд гарчигтаа хэрэглэгчийн ашиглаж болох түлхүүр үгийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ YouTube-ийн хувьд түлхүүр үг оролцуулсан гарчгаа тухайн видеог байршуулахаас өмнө /upload хийхээс өмнө/ солих хэрэгтэй. Учир нь таны байршуулсан видеоны гарчгийг харгалзан таны видеог ямар сэдэвт хамааруулахаа YouTube-ийн алгоритм шийддэг байна. Өөрөөр хэлбэл YouTube-ийн алгоритм эхний байдлаар видеоны бүрэн агуулгыг биш гарчгийг нь л хардаг ажээ.

Түлхүүр үгээ хэрхэн ашиглахаа тооцоол

Та YouTube дэх видеог үзэх эсэхээ хэрхэн шийддэг вэ? Миний хувьд тухайн видеоны гарчгийг хардаг. Өөр олон хүн ч ингэдэг болов уу? Мөн та YouTube -ээс хайлт хэрхэн хийдэг вэ? Миний хувьд хайх гэж байгаа мэдээллийнхээ гол түлхүүр үгийг ашигладаг. Та ч мөн тэгдэг байх. Тэгэхээр гарчиг, түүнд оролцуулах түлхүүр үг чухал. Маш чухал. Харин үүнийг хэрхэн оруулах нь маркетер бидний жинхэнэ ажил. Юун түрүүнд таны байршуулж байгаа видеоны гарчиг маш товч тодорхой байх хэрэгтэй. HubSpot-ийн кампанит ажлын менежер Alicia Collins-ийн зөвлөж байгаагаар гарчиг 60 тэмдэгтээс илүүгүй байх хэрэгтэй гэнэ. Нэг талаараа дэлгэрэнгүй гарчиг хайлтын системд өртөхүйц байж чадах мэт боловч хэт урт гарчигийг хүмүүс унших дургүй байдаг аж. Харин үүний оронд гол түлхүүр үгээ багтаасан, өгөх гэж байгаа мэдээллээ бүхэлд нь илэрхийлсэн маш товч бөгөөд тодорхой гарчиг байх хэрэгтэй. Жишээ нь: "Хэрхэн оновчтой гарчиг бичих вэ?, "YouTube маркетингт анхаарах 10 зүйл" гэх мэт байж болно.

Видеоныхоо тайлбар хэсгийг бүү март

YouTube-д байршсан видеоны тайлбар текст 1000 тэмдэгтээр хязгаарлагддаг. Үүнийг бүрэн ашиглаж болох ч танай хэрэглэгч блог нийтлэл биш видео үзэх гэж холбогдсоныг санаарай. Хэрэв та урт тайлбар бичих гэж байгаа бол эхний 100 тэмдэгт буюу таны тайлбарын 3 мөр л "show more" даралгүйгээр ил харагддаг гэдгийг заавал бодолцоорой. Өөрөөр хэлбэл эхний 3 мөр бүхий 100 тэмдэгтэд хэрэглэгчийн сонирхлыг татсан цөм хэсгээ оруулах хэрэгтэй. Түүнчлэн тухайн видео контентыг дуугүйгээр тоглуулах хүсэлтэй байгаа хүмүүст тайлбар текст цааш үзэх эсэхийг шийдэх нэг чухал үзүүлэлт болно.

Түлхүүр үг болон гол сэдвээ tag хий

Tag бол хайлт хийх боломж гэдгийг бид бүгд мэднэ. Харин YouTube дэх tag таны видеог тухайн сэдвээр байнга хайлт хийдэг, боломжит үзэгчдэд хүргэхэд туслах ажээ. Өөрөөр хэлбэл tag-ийн тусламжтайгаар YouTube бидний видеоны агуулгыг таниж, цааш танай зорилтот хэрэглэгчдэд түгээнэ. Tag-ийн тооны хувьд олон эсвэл цөөн байх нь бизнесийн онцлогоос шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл таны бизнесийг илтгэж чадах түлхүүр үг, сэдвийг л tag хийх хэрэгтэй.

Категорид оруул

YouTube-д видео байршуулахад гарч ирдэг "Advanced settings" хэсгээс та тухайн видеогоо зохистой категорид оруулж болно. Энэ нь мөн л танай бэлдсэн видеотой төстэй видео сонирхож байгаа хэрэглэгчдэд контентыг хүргэхэд тусална.

Видео тоглуулаагүй байхад харагдах хэсэг буюу Thumbnail-г тооцоол

Видео тоглуулж эхлээгүй байхад харагддаг дүрсийг Thumbnail гэж нэрлэдгийг бид бүгд мэднэ. Зөвхөн YouTube-ийн ч биш бусад видео контентын үзэгчдийн 90% нь "Тухайн видеоны Thumbnail сонирхолтой бол орж үздэг" гэсэн хариулжээ. Ямар нэг видео контентыг сошиал медиа платформд байршуулахад автоматаар Thumbnail сонгогддог. YouTube ч мөн адил. Зарим тохиолдолд ингэж сонгогдсон Thumbnail тийм ч сонирхолтой биш, үзэх хүслийг өдөөхөөргүй байж магадгүй. Тийм учраас болж өгвөл сонирхолтой Thumbnail-д зориулан зураг бэлдэж оруулах нь танай контентыг олон хүнд хүргэх нэгэн арга болох юм.

Subtitle болон CC буюу closed caption оруул

Зарим видеонууд орчуулга бүхий subtitle, CC байршуулсан байдаг. Энэ нь мөн л контентын үзэлтийг нэмэхэд нөлөөлдөг. Гэхдээ видео бэлтгэлдээ биш STR файл уншуулан YouTube-д оруулах боломж бий.

YouTube Card-ыг ашигла

Видеоны баруун дээд буланд байрших жижигхэн i гэсэн тэмдгийг YouTube card гэж хэлдэг.

Энэ бол маркетер бидний мартаж болохгүй тохиргоо. Учир нь YouTube card-ийн тусламжтайгаар бид бусад видеог үзэхэд чиглүлэх, тухайн видеотой холбоотой санал асуулга явуулах зэрэг боломжтой болно. Мөн видео тоглуулж байх үед үсрэн гарч ирдэг учир үзэгчдийн анхаарлыг татах давуу талтай. Доорх зурагны дагуу та card хийх боломжтой бөгөөд видеоны хэдэн минутад карт тохируулахаа өөрөө сонгох боломж бий.

End screen оруул

Тухайн видеоны төгсгөл хэсэгт өөрийн болон бусад сувгийн видеонуудыг санал болгох боломжийг бидэнд End screen өгдөг. Та тухайлсан нэг видео болон Playlist-ээ таны дараагийн үзэх видеогоор санал болгох боломжтой. End screen үүсгэхэд өмнөх card үүсгэсэн зарчимтай адилаар өөрийнхөө аккаунт хэсэг буюу Youtube Studio хэсэг рүүгээ орох хэрэгтэй. Ингээд Details цэс рүү ороод баруун гар талд байрлах End screen хэсэг дээр дарж, хүссэн End screen үүсгэх боломжтой. YouTube-ийн зүгээс хэд хэдэн загварыг санал болгодог учир үүсгэхэд бусад эх бэлтгэл таниас шаардахгүй, хялбархан. Гэхдээ YouTube энэхүү End screen-ний загвараа маш ойр ойрхон өөрчилж, шинэчилж байгаа нь сүүлийн үед ажиглагдаж байгаа тул өнөөдөр сонгосон загвар маргааш өөр харагдах магадлал ч бий.

Логогоо байршуул

Байгууллага бүр маркетингийн зорилгоор бүтээж байгаа контентодоо логогоо байршуулдаг. Тэгэхээр дахин байршуулах хэрэг бий юу? гэсэн асуулт гарч ирнэ. YouTube-ийд хувьд байгууллагынхаа байршуулж буй бүх видео дээрээ логогоо байршуулах хэрэгтэй. Энэ нь нэг талаас брэнджүүлэлтийг нэмэгдүүлж, албан ёсны хаяг гэдгийг харагдуулахаас гадна тухайн логоны хэсэгт үзэгч компьютерийн хулганаа аваачихад subscribe хийхийг санал болгосон бичиг YouTube-ийн зүгээс харуулдаг учир дагагчийн тоонд нөлөөтэй.

Подкаст хэрхэн хийх вэ?

Алхаж явахдаа, гэртээ, замд түгжирч байхдаа гээд л хаана ч хэзээ ч сонсох боломжтой контентын нэгэн төрөл бол подкаст. АНУ-д гэхэд подкаст сонсогчдын хувь өдрөөс өдөрт нэмэгдэж энэ жил нийт хүн амын 26% нь подкастын идэвхтэй сонсогч болжээ. Саяханыг хүртэл ховорхон байсан тус контент Монголд ч мөн “эрчээ авч” байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс подкаст хийж байна.

Подкастын нэр сонгох

Подкастын нэрийг сонгоход анхаарах 3 дүрэм бий.

  1. Хайлтад өртөхүйц
  2. Ой тогтоолтод хоногшин үлдэхүйц
  3. Подкастын сэдэвтэй уялдахуйц байх

Подкастын урт ямар байвал тохиромжтой вэ?

Бусад контенттой харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог талаар нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид подкастаа сонгож сонсохдоо харьцангуй зорилготой хайлт хийж, дуустал нь идэвхтэй сонсдог аж.

Подкастын сэдэв болон хэлбэр ямар байгаагаас шалтгаалан нэг дугаарын хамгийн тохиромжтой уртын хэмжээ ялгаатай байдаг. Танай подкаст ямар ч урттай байсан сонирхолтой, сонсогчдыг залхаахааргүй байж чадвал хүмүүс танайхыг сонссоор л байх болно. Гэхдээ ерөнхийдөө хамгийн зохист урт 20-30 минут байдаг аж.

Подкаст эхлүүлэхээс өмнө заавал мэдэж байх зүйлс

Гадны дуу шум. Подкаст бол “хайр татам” контент. Учир нь подкаст байршуулахад танд ямар ч саад тотгор үгүй. Гэхдээ байгууллагын зүгээс бэлдэж буй маркетингийн зорилготой подкастад өндөр чанартай дуу бичлэг маш чухал. Учир нь дуу шум ихтэй байвал хүмүүс дундаас нь орхих магадлал их. Тиймээс подкаст бичих газраа хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бичлэг хийх газраа сонгох нь засвар хийх программ, микрофон сонгохоос илүү чухал зүйл. Учир нь орчны шум, цуурай ороогүй бичлэгийн засварлахад илүү хялбар байдаг. Цэвэрхэн бичигдсэн бичлэгийг дараа нь янз бүрээр засварлаж болох бол цаад шум, чимээ орсон бичлэгийг засахад мэргэжлийн өндөр ур чадвар, өртөг ихтэй программууд хэрэг болдог. Тиймээс та бичлэг хийх гэж байгаа газраа сайтар бодолцож, туршиж үзэх хэрэгтэй шүү. Аль болох жижиг цуурайтахгүй газар бичих хэрэгтэй. Болж өгвөл дуу тусгаарлагчтай юм уу хивс хивсэнцэр өлгөсөн газар сонговол зүгээр.

Төлөвлөгөө гарга. Дуугаа бичиж авсны дараа нь зарим хэсгийг хасч, зарим хэсгийг урд хойно нь оруулах зэргээр засвар хийх шаардлага гардаг. Хэрхэн засах нь та подкастаараа сонсогчдод ямар мэдээлэл өгөхийг хүсэж байгаатай холбогдоно. Тийм ч учраас та подкастынхаа дугаар бүрийг бичихээсээ өмнө заавал төлөвлөгөө гаргаж, түүнийгээ дагуу явах хэрэгтэй. Гэхдээ бэлдсэн материалыг шууд унших нь тухайн подкастын сонирхолгүй болгодог тул ерөнхий чиглэл, асуулт, хариултаа гаргаад түүнийхээ л талаар хэт нуршихгүйгээр ярилцахад анхаараарай. Анхлан подкастеруудын гаргадаг хамгийн том алдаа бол сэдвээсээ хэт хазайх. Тийм учраас подкастаа бичихийн өмнө ямар сэдвээр, ямар дарааллаар, хэрхэн ярихаа бичмэл хэлбэрээр төлөвлөж, хэвлээд түүнийгээ харж ярих нь зүйтэй шүү. Хэрвээ та хэн нэгэнтэй хамт подкастаа бичиж байгаа бол хамтрагчтайгаа хамт төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа подкастаа бичвэл цаг хугацаа хэмнээд зогсохгүй танай подкастын чанар сайжрах болно.

Микрофонтой хэрхэн харьцах вэ? Компьютертэй шууд холбогддог USB микрофон хэрэглэвэл зүгээр. Мөн микрофондоо зөөлөвч зүүгээрэй. Энэ нь таны хоолойг илүү цэвэр бичихэд тусална. Мөн түүнчлэн хэрвээ таны дуу шум ихтэй, хүнд амьсгал, шүлсээ залгих зэрэг чимээ бичигдэж, танай подкастыг баллад байвал микрофоноо өөр газар байрлуулан, зайгаа өөрчлөөд нэг үзээрэй. Хэлбэрээ тодорхойл. Танай подкаст ярилцлага, шинжлэх ухааны сериал, хураангуй мэдээ зэрэг хэлбэрүүдийн аль нь байх талаар бодолцох хэрэгтэй.

Өнгө төрхөө тодорхойл. Подкаст бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй байвал илүү үр дүнтэй байж чаддаг. Монгол хэлээр бэлтгэдэг олон сонсогчтой подкастуудаас жишээ авбал, “54 аяга кофе” подкаст улс төр, эдийн засгийн талаарх мэдээг энгийн үгээр, хөгжилтэй байдлаар хүргэдгээрээ онцгойрч, өнгө төрхөөрөө ялгарч байгаа бол “Unlock” подкаст өөр хоорондоо ялгаатай 3 хүн ярьж байгаагаараа болон сэдвийн хувьд оновчтой, өгөөжтэй байгаагаараа хэрэглэгчдэд сонирхолтой байж чадаж байна. Харин манай “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкаст нэрнээсээ эхлээд л сошиал медиа маркетингийн талаар бодит туршлага, жишээгээр баялаг байх зарчмыг баримтлан бэлтгэхэд чиглэн ажиллаж байгаа нь яг энэ сэдвээр бэлтгэн гаргадаг монгол подкаст байхгүй учир сонсогчдод сонирхолтой байж чадах болов уу гэж найдаж байна. Харин манай “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкаст нэрнээсээ эхлээд л сошиал медиа маркетингийн талаар бодит туршлага, жишээгээр баялаг байх зарчмыг баримтлан бэлтгэхэд чиглэн ажиллаж байгаа нь яг энэ сэдвээр бэлтгэн гаргадаг монгол подкаст байхгүй учир сонсогчдод сонирхолтой байж чадах болов уу гэж найдаж байна.

Ая ба ковер зураг. Подкаст бүрт өөрийн гэсэн ковер зураг болон эхлэл болоод төгсгөлийн аятай байх нь зүйтэй. Тэгэхдээ танай подкастын агуулга, дүр төрхийг илтгэж чадах ая, зургийг бэлдээрэй. Ая нь ярилцаж буй сэдэв болон ярианы өнгө аясаас шалтгаалан ямар ч байж болно. Зохиогчийн эрхийн асуудалгүй ая ашиглах хэрэгтэй шүү. Харин зургаа бэлдэхдээ аль болох монгол хэлээр бэлддэг подкаст гэдгээ илтгэхийн тулд монгол үг оруулсан байвал зүгээр. Түүнчлэн олон элемент оролцуулалгүй энгийн зураг бэлдвэл үр дүнтэй байж чадна.

Алдвал, алдсан үгээсээ биш өгүүлбэрийн эхнээс дахин эхэл

Подкаст бичиж байх үед үгээ буруу хэлэх, хэл ам ээдрэх зэрэг асуудлууд гарч болно. Тэгвэл та яг алдсан үгээсээ биш тухайн өгүүлбэрээ дахин хэлээрэй. Хэрэв алдсан үгээсээ эхэлчихвэл засвар хийж байх үед эвгүй таслагддаг болохыг анхаарна уу.

Амьсгаагаа зөв ав. Аль болох хаана амьсгаагаа авахаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хоолойны бичлэгийг засахад буруу авсан, микрофон руу хэт үлээсэн амьсгааг засахад тун хэцүү байдаг. Тиймээс амьсгаагаа зөв авахад анхаараарай.

Амны хөндийгөө шүлсгүй байлга. Подкастаа бичихээсээ өмнө хэлээрээ шүд болон амны хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй. Мөн хэлээ хоёр хацар руугаа ээлж ээлжээр түлхэх дасгалыг хийгээрэй. Энэ нь таныг цэвэр ярихад туслах болно.

Уух зүйл бэлд. Удаан ярихад ам хатаж, хоолой гарахгүй болох аюултай. Тиймээс бичлэг эхлэхээс өмнө аль болох уух зүйл ойр тавиж байгаад бичээрэй.

Салбар салбарын контент маркетингийн стратеги

Контент бэлтгэл

Шилдэг контент бүтээгчдийн туршлага

Batbileg Ulzii: Хүний чихэнд улиг болчихсон өдөр болгон яригддаг зүйлс нь яригдаад байхаар хүн тоохоо больчихдог. “Маскаа зүүгээрэй” гэж олон хэлсээр байгаад бүр залхчихсан. Яг ийм олон нийтийн мэдээллийн сайтаар яваад байгаа зүйлсээс хүмүүс уйдчихсан байдаг. Гэхдээ энэ хэлээд байгаа зүйлс нь их чухал зүйлүүд байгаад байдаг. Тиймээс энийг нь яаж хүмүүст хошиноор хүргэх вэ? гэдгийг боддог. Ярилцлагыг бүтнээр нь унших бол ЭНД ДАРНА УУ.

YZ TV: Ихэнх контент бүтээгчид “иймэрхүү л юм хийе” гэсэн санаанаасаа контентоо гаргадаг. Харин би арай өөрөөр харъя гэж бодоод зөвхөн характер буюу дүрүүдээ эхэлж бодсон. Жишээ нь, Blah дээр нэг нь хөгжилтэй, марзагнуур охин нөгөө нь илүү серозний охин. Хоёулаа жижигхэн цуг байвал ямар харагдах бол гэж бодсон. Тэгвэл энэ хоёрыг юу хийлгэвэл илүү гоё харагдах уу? гэдэг талаар бодож хөгжилтэй дуу дуулуулсан.

100-ийн хайр дээр бол удаан ярьдаг, гунигтай хоолойтой, амьдралын идэвхгүй ч юм шиг залуу, нөгөө талаас амьдралын идэвхтэй, позитив, хөгжилтэй охин хоёр хайрын романс үүсгэвэл юу болох вэ? гэж бодсон. Ер нь эхлээд дүрүүдээ бодож, тэр дүрүүддээ таарсан жүжигчдийг олж, хамт сууж байгаад 3-4 төрлийн төлөвлөгөө гаргасан. Ярилцлагыг бүтнээр унших бол ЭНД ДАРНА УУ.

Positive Mongolians: Влог хийж эхлэх гэж байгаа бол яг юуны чиглэлээр гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал. Бид хоёрынх бол гэр бүл. Гэр бүл дотроо задраад хосын харилцааг авч үзсэн. Яг тэрэнтэй адилхан 10 жилийн хүүхдүүд эсвэл оюутан ч юм уу? яг чиглэлээрээ сегментээ тодорхойлчих юм бол яг талруугаа судалгаагаа хийгээд тэр талруугаа гоё материал цуглуулаад ч юм уу? тэр талруугаа юмаа хийгээд ирэхээр хийж буй влог нь ч тэр амттай болж, үзэж буй хүмүүст ч аягүй гоё болоод түүндээ урамшаад цаашаа яваад байдаг.

Камераа авчихсан, юу хийх нь тодорхойгүй бол ярьж байхдаа ч эвгүй мэдрэмж төрдөг. Өөрөө ярих зүйлсээ тодорхойлвол ар араасаа ундраад эхэлдэг.

Жишээлбэл, 10 жилийн хүүхэд ахлах ангийнхны талаар ярих сэдэв нь тодорхой бол ахлах ангийнхан юу сонирхдог талаар өөрөө камераа бариад явахаар ярих юм нь ч гэсэн араасаа хөврөөд байдаг. Ярилцлагыг бүтнээр унших бол ЭНД ДАРНА УУ.

TOP