Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах 3 хялбар арга

Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах цаашлаад илүү борлуулалт хийж, зах зээлд танигдахыг хүсч байна уу? Илүү олон хүнд, илүү бага зардлаар сурталчилгаагаа хүргэх арга замын талаар мэдмээр байна уу?
Тэгвэл танд зориулан дараах хялбар, үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. Ялангуяа бага төсвөөр Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэхийг хүссэн хүмүүс туршаад үзэхийг зөвлөж байна.

1. Хэд хэдэн зорилгыг хавсаргасан нэг сурталчилгаа явуул!

Хэрэв танай байгууллага, брэнд шинэхэн, хэрэглэгчийн тоо бага бол Facebook сурталчилгаагаа хэд хэдэн мэдээллийг хамтад нь хүргэх хэлбэрээр явуулах нь зүйтэй.

Жишээ нь доорх жишээнд харуулснаар шинээр эхэлж байгаа Facebook хуудас LIKE нэмэгдүүлэх сурталчилгаандаа вэб хуудсаа мөн багтаасан байгааг харж болно.

сурталчилгааны үр дүнг
Ингэснээр энэхүү сурталчилгаа нь тухайн байгууллагын Facebook хуудаснаас гадна вэб хуудсыг нь хамтад нь хэрэглэгчдэд хүргэж байна. Энэхүү арга нь тухайн байгууллагын талаар танилцуулахаас гадна вэб хуудастай гэдэг мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх бөгөөд вэбд хандсан хэрэглэгчдийн хувьд тухайн Facebook хуудсыг Like дарах магадлал нь нэмэгдэх болно.
Түүнчлэн вэб хаягаа сурталчилгаанд багтааснаар тухайн байгууллага, брэндийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүст хэрэгтэй.

2. Facebook сурталчилгааны үр дүнг сайжруулах бас нэгэн хялбар арга нь зорилтот сегментээ илүү нарийвчлах!

Өртөг багатай, үр дүнтэй Facebook сурталчилгаа явуулахын тулд зорилтот сегментээ нарийвчлан тодорхойлж, онилох хэрэгтэй. Ингэснээр зөв хүнд нь сурталчилгаагаа хүргэнэ гэсэн үг. Түүнчлэн танай бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, сонирхохгүй хүмүүст сурталчилгаагаа хүргэн үргүй зардал гаргахаас сэргийлэх болно.

Сурталчилгааны зорилтот сегментээ нарийвчла
Зорилтот сегментээ нарийвчлах хэд хэдэн үзүүлэлт байж болно.

Байршил

Газар зүйн байршлаа нарийвчлан зөвхөн тодорхой байршилд байгаа хүмүүст сурталчилгаагаа хүргэх нь Facebook сурталчилгааны түгээмэл аргуудын нэг.

Жишээ нь та https://www.facebook.com/adsmanager-с зөвхөн Эрдэнэт хотод салбартай байгууллагын сурталчилгааг явуулах гэж байгаа зөвхөн Эрдэнэт хотод амьдардаг хүмүүст сурталчилгаагаа харуулах нь үр дүнтэй байх нь ойлгомжтой. Тиймээс газрын зураг дээр Эрдэнэт хот дээр цэг хатган (Drop Pin товч дээр даран) тухайн цэгээс эргэн тойронд хэдэн км зайтай газарт байгаа хүмүүст сурталчилгаагаа харуулахаа сонгож болно.

Газар зүйн байршлаар сурталлчилгаа хүргэх

Хэрэв та хэд хэдэн газарт салбартай байгууллагын сурталчилгааг хийж байгаа бол тухайн салбар бүрийн байршилыг хамтад нь оруулсан ч болно. Өөрөөр хэлбэл хэд хэдэн цэг хатгах боломжтой.

Нас, хүйс

Дараа нь та өөрийн худалдан авагчийн ПЕРСОНА-гаа ашигла. Персона гаргасан бол тухайн боломжит хэрэглэгчийн нас, хүйсийг тохируулан Facebook сурталчилгаагаа явуулах хэрэгтэй.

Нас, хүйсээр онилох

Жишээ нь хэрэв танай зорилтот хэрэглэгчид 18-30 насны эмэгтэйчүүд бол зөвхөн тухайн нас, хүйсний бүлгийн хүмүүст сурталчилгаагаа хүргэх боломжтой.

Нарийвчласан сонголт

Facebook сурталчилгааны зорилтот сегмент сонгох хэсгийн “Detailed Targeting” нь танд өөрийн боломжит хэрэглэгчдийг сонирхол, үйлдлээр нь  сонгон тодорхойлох боломж олгоно. Өөрөөр хэлбэл та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонирхдог хүмүүст нь сурталчилгаагаа хүргэж болно. Жишээ нь манай байгууллагаас санал болгодог сошиал медиа маркетингийн сургалтын сурталчилгааг хүргэхдээ доорх зурагт харуулснаар Facebook Page админуудад, Facebook төлбөртэй сурталчилгаа явуулдаг хүмүүст мөн маркетинг, сошиал медиа маркетингийн талаар сонирхдог хүмүүсийг сонгон хүргэдэг.

Сонирхол, үйлдлээр нь онилох

Холбоо, хамаарал

Сурталчилгааны зорилгоос хамааран сурталчилгааны зорилтот сегментээ сонгохдоо холбоос, хамаарлыг ашиглаж болно. Жишээ нь хэрэв сурталчилгаагаа шинэ хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай бол өөрийн хуудсыг Like дарсан хүмүүсийг зорилтот сегментээсээ хасч болно.

Шинэ хэрэглэгчдэд хүрэхийн тулд өөрийн хуудсыг Like дарсан хүмүүсийг хасч болно.

Мөн Facebook өөрийн хуудсыг like дарсан хүмүүс, тэдний найзуудад сурталчилгаагаа хүргэх боломжыг олгодог. Энэ тохиолдолд танай сурталчилгаа танайхыг мэддэг, хэрэглэдэг хүмүүст хүрэх болно.

3. Урамшуулал санал болго!

Хэрэглэгчдийг урамшуулал, хямдрал илүү идэвхжүүлдэг гэдэгтэй та бас санал нийлэх байх. Одоогийн болон шинэ хэрэглэгчдийн аль, алийг нь татах маркетингийн шалгарсан аргын нэг нь онцгой урамшуулал, хямдрал санал болгох байдаг. Тэгвэл энэ нь Facebook сурталчилгаанд ч хамааралтай.

facebook сурталчилгаа урамшуулал

Бидний хувьд ч мөн адил сошиал медиа маркетингийн сургалтандаа эрт бүртгүүлсэн хүмүүст илүү хөнгөлөлт үзүүлэх ОНЦГОЙ саналыг Facebook сурталчилгаандаа тусган зорилтот сегментдээ хүргэдэг. Та ч мөн адил өөрийн сурталчилгааг онцгой урамшуулал, хямдралын саналтайгаар хүргэх нь сурталчилгааны тань үр дүнг эрс нэмэгдүүлэх давуу талтай шүү.

Бидний хувьд Facebook сурталчилгааныхаа үр дүнг нэмэгдүүлэх энгийн, хялбар аргуудаас хүргэлээ. Та ч бас өөрийн хувьд шалгарсан аргуудаа манай Facebook хуудсан дахь энэхүү нийтлэлийн пост дээр комментоор оруулаарай.

Танд амжилт хүсье!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP