fbpx

АМЖИЛТАНД ХҮРЭХЭД ТАНЬ ТУСЛАХ ҮНЭГҮЙ 10 ОНЛАЙН СУРГАЛТ

Амжилт бол нэг удаагийн үйлдэл биш харин өсөлт, бууралт, алдаа, оноо, өөрчлөлтийг агуулсан урт хугацааны процесс. Зээл, санхүүгээ хэрхэн зохицуулахаас эхлээд, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гээд таны амьдралын бүхий л талбарыг хамрах үйл явц. Энэ бүх зүйлсийг хамарсан 10 онлайн сургалт-ын жагсаалтыг бэлтгэлээ. Таны амьдралд хэрэг болох мэдлэг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Work Smarter, Not Harder: Time Management for Personal & Professional Productivity

https://www.coursera.org/learn/work-smarter-not-harder

4-8 цагийн видео хичээл, уншлага болон асуулт хариултаас бүрдсэн.

Хүн бүр л цаг бол алт гэцгээдэг. АНУ-ын нэр хүндтэй сургуулиудын нэг UC Irvine-н энэхүү сургалт цаг, хугацааг зохицуулан амжилтанд хүрэхэд тань туслах болно. Хувийн амьдралд ч, албан ажилдаа ч тэр цагийн зохицуулалт муутай байх нь хамаг зүтгэлийг чинь баллаж орхиж мэднэ. Тиймээс амжилтанд хүрэх хамгийн чухал нууцын нэг болох цаг хугацааг бүтээлч өнгөрөөх аргад суралцаарай.

Successful Negotiation: Essential Strategies and Skills

https://www.coursera.org/learn/negotiation-skills

8.5 цагийн видео хичээл.

University of Michigan-ы энэхүү курс нь таныг хэлэлцээнд амжилт олоход сургана. Хэлэлцээрээс амжилттай, ашигтай үр дүнтэй гарахад туслах болно. Хүний зан төлөвийг судласны үндсэн дээр боловсруулсан арга, зөвлөмжүүдийг багтаасан тул амьдралд тулгардаг олон асуудлуудад жишээ нь цалингаа нэмэгдүүлэх, зээл авах, ажлын ярилцлага гэх мэт хэрэг болох нь дамжиггүй. Амжилттай хэлэлцээр хийх 4 арга шатыг багтаасан байна.

Love Your Money

http://loveyourmoney.org/

Үргэлжилж буй

University of Tennessee болон FINRA-гийн хамтран хэрэгжүүлдэг энэхүү төсөл нь мөнгөө хэрхэн сайн зохицуулснаар өөрийн хүссэн амжилтанд хүрэх талаарх сургалт юм. Тодорхой хуримтлалтай болох, төсөв гаргах, зорилгоо тодорхойлох, өр, зээл, тэтгэвэр гэх мэт санхүүгийн олон олон асуудалд илүү амжилт олоход чиглэсэн. Хүний амьдралд тохиолддог мөнгөтэй холбоотой олон асуудлын талаар, тэднийг хэрхэн амжилттай даван гарах арга замыг сургалтанд багтаасан байна. Үлдсэн амьдралаа мөнгөний асуудалгүй өнгөрөөхийг хүсвэл энэхүү курсыг заавал дуусгаарай.

Effective Altruism

https://www.coursera.org/learn/altruism

10-15 цагийн видео хичээл, даалгавар.

Princeton University-гийн энэхүү сургалт ямар нэг сайн үйлсийн арга хэмжээнд мөнгө хандивлах бол хэрхэн үр дүнтэй байх вэ гэдэгт сургах болно. Хандив тусламж өгөх нь зарим үед асуудал дагуулах нь ч байдаг гэнэ. Тиймээс сургалтанд хамрагдснаар сэтгэлийн хөөрлөөр биш илүү практик шийдвэр гаргах талаар мэдлэг олж авах аж.

Psychology of Popularity

https://www.coursera.org/course/popularity

6 долоо хоногийн, 7 хоногийн 1-2 цагийн хичээл.

Амжилтанд хүрэхэд чухал зүйлийн нэг нь хүмүүст нөлөөлөх чадвар юм. Тиймээс University of North Carolina-гийн энэхүү сургалт танд хэрхэн алдартай байх талаар сургах болно. Алдарт илтгэгч Steve Siebold-н туршлагад үндэслэсэн сургалтын хөтөлбөр нь танд алдартай байх нь хувийн амьдралд ч, ажлын талбарт ч тэр, хүмүүстэй харилцаа тогтооход маш хэрэгтэй зүйл болохыг ойлгуулах болно.

Behavioral Economics in Action

https://www.edx.org/course/behavioural-economics-action-university-torontox-be101x

6 долоо хоног, 7 хоногт w 4 – 5 цагийн хичээл

University of Toronto-с санал болгож буй энэхүү сургалт нь амьдралын аль ч талбарт гаргадаг муу зуршлаа засах практик аргуудыг багтаажээ. Жишээ нь ТВ болон бусад мэдээллийн хэрэгслүүд нь бидний олсон мөнгөө тэр дор нь үрэхэд сургадаг. Харин энэхүү зангаа бид засах боломжтой байдаг гэнэ. Мөнгө, санхүү, сэтгэл хөдлөлтэй холбоотой бусад тогтчихсон зан, заншилаа хэрхэн өөрчлөж болох талаарх зөвлөмжүүдийг суралцснаар амжилт олоход бас нэгэн алхам ойртох болно.

Personal & Family Financial Planning

https://www.coursera.org/course/uffinancialplanning

8 долоо хоног, 7 хоногт 5-7 хичээл

Амжилт нь хувийн амьдрал болон ажлаа зохицуулах, тэдгээрийн тэнцвэртэй харьцааг барих чадвар юм. University of Florida-н уг сургалтнаас та ажил, амьдралын тэнцвэрийг хэрхэн барих, карераа хэрхэн төлөвлөх талаарх мэдлэгийг олж авна. Ажлаа юу, амьдралаа юу гэдэг сонголт хийхэд хүргэх биш харин аль алийг нь хэрхэн зохицуулахад энэхүү сургалт танд туслах болно. Мөн эрсдэлийн зохицуулалт, татвар, хөрөнгө оруулалтын талаарх сэдвүүд ч сургалтын хөтөлбөрт багтжээ.

The Language and Tools of Financial Analysis

https://www.coursera.org/course/financialanalysis

4 долоо хоног, 7 хоногт 6 цагийн хичээл

University of Melbourne-н тусламжтайгаар та хөрөнгө оруулагчид, шинжээчид, захирлууд хэрхэн шийдвэр гаргадаг талаар мэдэж авах болно. Санхүүгийн шийдвэр гаргах чадвар сургалтын гол цөм нь аж. Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий мэдлэг, мөнгөө хэрхэн зөв, үр ашигтай зарцуулах арга барилын хамт мөн хөтөлбөрт тусчээ. Мөн өөрийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, юунд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн ашигтайг сонгоход туслах гэнэ. Тиймээс өнөөдрөөс энэ сургалтыг эхлэхийг танд зөвлөж байна.

Financial Markets

https://www.coursera.org/course/financialmarkets

8 долоо хоног, 7 хоногт 6-12 цагийн хичээл

Yale University-н уг сургалт нь дэлхийн зах зээл хэрхэн ажилладаг талаар Hank Greenberg болон Carl Icahn-н тусламжтайгаар танд заана. Банк, санхүүгийн зах зээлийн талаарх онлын мэдлэгийг таны зээлийн хүүний хэмжээ хэрхэн тогтдог гэх мэт практик мэдлэгтэй холбон сургалтандаа тусгасан байна. Сургалтын үр дүнд та хувийн эсвэл бизнесийн салбарт илүү мэдээлэлтэй шийдвэр гаргах чадвартай болохын зэрэгцээ санхүүгийн зах зээлд ойрын ирээдүйд гаргах өөрчлөлтийг урьдчилан харах ч чадварыг олгох болно.

Financial Evaluation and Strategy: Investments

https://www.coursera.org/course/investments

4 долоо хоног, 7 хоногийн 4-6 цагийн хичээл

University of Illinois-с гаргасан уг сургалт хүн бүрт зайлшгүй шаардлагатай мэдлэгийг өгдөг. Эрсдэл, үр ашиг, хувьцааны үнэ гэх мэт зүйлсийн үндсэн зарчмыг багтаасан байна. Мөн ирээдүйн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, шинэ ажилтан авах, хүүхдээ хүмүүжүүлэх гэх мэт амьдралын бүхий л түвшинд хэрэг болох мэдлэг олгох болно. Ирээдүйг төсөөлөх, өөрийн амжилтанд хөрөнгө оруулах, ямар эрсдэл хүлээх хэрэгтэй талаар танд маш сайн мэдээлэл өгөх болно.

TOP