fbpx

Эдгээр зүйлсийг онлайнаар төлбөр төлөхгүйгээр авах боломжтой!

Шинэ он эхлэж буй энэ үед та бүгд 2017 оныхоо зорилтуудыг гарган, өмнөө тавьчихсан мэдээж зарим нь хэрэгжүүлээд эхлэчихсэн байгаа байх. Энэ дунд санхүүгийн зорилтууд хамгийн чухал байр суурийг эзэлж буй болов уу? Энэ удаад бид хамгийн хямдаар эсвэл бүр үнэгүй авч болох онлайн үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Онлайн төлбөртэй үйлчилгээний хувьд ихэнх тохиолдолд сар тутмын тодорхой төлбөр төлөх нь бий. Видео үзэх, хөгжим сонсох, апп ашиглах гээд л. Гэхдээ зарим төлбөртэй үйлчилгээг орлохуйц зүйлсийг интернэтээс төлбөр төлөхгүй олж авах боломжтой шүү.

Баримтат кино:

Хэрэв та Netflix-с зөвхөн баримтат кино үздэг бол өнөөдрөөс төлбөр төлөхгүй байж болох нь. Documentary Heaven хэмээх энэхүү вэб хуудас хэдэн зуун баримтат киног ямар ч төлбөргүйгээр үзэх боломж олгодог.

Ном:

Хэрэв та гар утас, iPad дээрээ унших ном хайж байгаа бол бас л төлбөр төлөхгүйгээр Project Gutenberg-с хайгаад үзээрэй. 53,000 үнэгүй ном – eBook татаж авахад зориулан энд байршуулсан байгаа.

Хөгжим:

Сурталчилгаа нь тийм том асуудал биш гэж үзвэл дуу хөгжмийг Spotify, SoundCloud, 8tracks эсвэл Pandora-г ашиглан ҮНЭГҮЙ сонсох боломжтой.

Photoshop:

Та мөн л зураг засах, дизайн бэлтгэхдээ Adobe-т төлбөр төлмөөргүй байгаа бол ҮНЭГҮЙ сонголтуудыг мөн сонирхоорой. Pixlr, Foto Flexer, Canva зэрэг зориулалтын аппуудаас гадна Google Plus ч мөн өөрийн гэсэн боломжын зураг засах функцтэй байдаг.

Сургалт:

Гадаад хэлийг үнэ төлбөргүйгээр Duolingo ашиглан сурч болох бол програмын код бичихийг Codecademy танд заах болно. Мөн их, дээд сургуульд заадаг бүх л хичээлийг Coursera-с авч болно. Бүгд л ямар нэг төлбөргүйгээр суралцах боломж олгоно шүү.

Танд бас санал болгох үнэгүй бас хэрэгтэй зүйлс юу байна?

TOP