fbpx

Харвардын Их Сургуулийн фото зургийн ҮНЭГҮЙ онлайн сургалтанд хамрагдах боломж

Хэрэв та 2017 онд зураг авах чадвараа одоогийн өнгө, зохиомж муутай зураг авдаг түвшинөөсөө эрс дээшлүүлэх зорилго өмнөө тавьсан байгаа бол Харвардын их сургуулийн энэ ҮНЭГҮЙ онлайн сургалтанд суралцаарай.

Mark Zuckerberg, Bill Gates нарын сурч байсан уг сургуулийн фото зургийн иж бүрэн курс ALISON – хэмээх онлайн сургалтын вэб хуудсанд байрласан байна.

Уг курс нь зургийн үндсэн ойлголтуудаас эхлээд ашиглах программ, гэрэл, зохиомж гэх мэт нийт 12 хэсгээс бүрджээ. Дээр нь 13 дахь хэсэг таны мэдлэгийг шалгах хэсэг байх юм байна. Энэ шалгалтанд нь 80%-с дээш оноо авсан тохиолдолд диплом өгөх гэнэ шүү.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ курс нь 2009 оны хөтөлбөр юм байна. Үндсэн нь ойлголтын хувьд хэвээрээ ч ашиглах программ хангамж гэх мэт ойлголтын хувьд хуучирсан байх магадлал бий гэнэ.

Харвардын их сургуулийн хувьд интернэтэд сургалтын хөтөлбөрөө байршуулж буй ганц алдартай сургууль нь ч биш л дээ. UCLA, Yale, Princeton гээд бүгд л энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа харин эдгээр нэр хүндтэй сургуулиудын хувьд компьютерийн шинжлэх ухаан гэх мэт нэлээд хүнд сэдвүүдээр хичээлүүд оруулдаг бол энэ удаад хэн ч суралцах боломжтой сургалт орсон нь таатай санагдлаа.

Digital Photography on Alison

TOP