fbpx

СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР АЖЛАА ХЭРХЭН ХӨНГӨВЧЛӨХ ВЭ?

“СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР” хэмээх албан тушаалтны хувьд хийдэг ажлыг нь Facebook хуудсанд зураг пост хийх төдийгөөр зарим хүмүүст төсөөлөгдөх нь бий. Харин хариуцан хийдэг хүмүүс нь энэ нь тийм ч амар ажил биш гэдгийг мэддэг.

Сошиал медиа менежер нь зөв контентыг зөв газар нь нийтлэхээс эхлээд өөрийн брэндийн өнгө төрхийг сошиал хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд байршуулах, бусдаас өмнө сэтгэх, харилцаа бий болгох, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, үр дүнгээ хэмжих, хянах гэх мэтээр хөвөрч өгнө.

Сошиал медиа маркетингийн ажил таны өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг мөн бол цаг хэмнэн, ажлыг тань хөнгөвчлөх дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Сошиал медиа аудит хийх

Өмнө хийж байгаагүй бол яг одоо сошиал медиа маркетингийхаа үйл ажиллагаанд аудит хийгээд үзээрэй.  Оны эхэнд төлөвлөсөн маркетингийн зорилгодоо хэрхэн хүрч байгааг, ашиглаж буй арга, техникууд хэр үр дүнтэй байгаа талаарх мэдээллийг та гаргаж харж чадна.

Хаанаас, юунаас эхлэх вэ гэж үү? Тэгвэл дараах 4 алхамын дагуу хий. Цаашид ч тогтмол хийж байх ёстой гэдгийг мөн анхаараарай.

  • Алхам 1: Өөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүх сошиал платформоо хандах линкийнх нь хамт жагсаа. Жишээ нь
  • Алхам 2: Эдгээр хуудасныхаа шинэчлэх шаардлагатай бүх зураг, байгууллагын талаарх мэдээллүүд байгаа эсэхийг шалга, шаардлагатай бол засч, шинэчлэ.
  • Алхам 3: Дагагчдын тоо, хүртээмж, оролцоо болон вэб хандалтын түвшин зэрэг гол үзүүлэлтүүдийг эргэж хар, бусад байгууллагуудтай, өрсөлдөгчидтэйгээ харьцуул, төлөвлөгөөнөөс тань хэр зөрж байгаа хар.
  • Алхам 4: Сошиал медиа платформ тус бүрийн үр дүнг тооцож үзээрэй. Энэ нь таныг хаана илүү анхаарал хандуулах ёстойг,  юу хийх ёстойг тань харуулаад өгнө.

Контент бэлтгэл

Сошиал медиа менежерүүдийн хувьд нэг ижил асуудал тулгардаг: энэ нь контент бэлтгэл. Чанартай, өөрийн бизнестэй холбоотой, сошиал медиад нийтлэх, түгээх контент бүтээх, санаа олох нь маш их цаг зарцуулах ажил болдог. Гэхдээ тийм боломжгүй зүйл ч биш. Таны ажлыг хөнгөвчлөх контент цуглуулах систем бий болгох нь хамгийн чухал.

Яг ийм систем бий болгоход танд туслах өөрсдийн ашигладаг 2 аргыг танд танилцуулъя:

Flipboard: Өөрийн хамгийн ихээр сонирхдог мэдээллийн эх үүсвэрийг Flipboard дээр цуглуулан өглөө бүр өөрийн бизнест хамаарал бүхий хэрэгтэй контентийг олж авч байх боломжтой. Мөн бидний хувьд ч nathouse.mn хуудсан дээрх мэдээллээ Social Media Mongolia гэдэг сэтгүүл үүсгэн нэг дор цуглуулсан байдаг. Эндээс хэрэгтэй мэдээллээ олж авах боломжтой шүү.

Unroll.me: Та өглөө бүр ирдэг олон и-мэйлийг нээж харах тийм ч дуртай биш, цаг, зав ч бага байдаг нь ойлгомжтой. Гэхдээ вэб хуудасны мэдээлэл хүлээж авахаар бүртгүүлсэн тохиолдолд ирдэг и-мэйл нь таны контент бэлтгэлийн ажилд тус болох боломжтой шүү. Unroll.me яг энэ ажлыг таны өмнөөс хийдэг. Гол функц нь юу вэ гэхээр таны бүртгүүлсэн бүх вэб хуудасны мэдээллийг 1 и-мэйлд багтаан танд хүргэдэг. Тиймээс бүх мэдээллийг нэг дороос авах, улмаар цаг хэмнэх боломж олгоно. Дажгүй байгаа биз?

Зураг, видео, инфографик ашиглах

Та чанартай контент бэлтгэсэн бол одоо уг контентоо хүмүүс цааш нь түгээхүйц болгон өөрчлөх шаардлага гарч ирнэ. Судлаачид хүний тархи ЗУРГИЙГ текстээс 6000 дахин богино хугацаанд боловсруулдагийг баталсан нь сошиал медиад зурган мэдээлэл илүү амжилттай гол шалтгаан юм.

Харин сошиал медиад зориулсан зураг, видео бэлтгэхэд та заавал мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байх албагүй. Танд тус болох олон арга бий.

Canva мөн л сошиал медиа менежерийн заавал хэрэглэх ёстой зүйлийн нэг. Богино хугацаанд мэргэжлийн түвшинд харагдах зураг бэлтгэхэд тань туслана. Дээрээс нь сошиал медиа платформ тус бүрийн онцлогийг тусгасан постын хэмжээг нь тохируулаад өгчихдөг тул энэ талаар санаа зовох зүйл үгүй болдог.

Инфографик нь тоон мэдээллийг энгийн уйтгартай хэлбэрээр биш харин сонирхолтой хэлбэрээр бэлтгэх үр дүнтэй арга. Piktochart танд богино хугацаанд, мэргэжлийн түвшинд инфографик бэлтгэх хамгийн хялбар аргуудыг санал болгодог. Гол давуу тал нь инфографикт ашиглах төрөл бүрийн график, дүрсний загварын олон сонголт бийгээс гадна уг загварыг өөрчлөх боломж нээлттэй байдаг.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР-н хийх ёстой хамгийн чухал ажлын нэг нь оролцоог дэмжихэд цаг гаргах

Ихэнх сошиал медиа менежерүүдийн орхигдуулдаг зүйлсийн нэг нь энэ. Тэд контент бүтээх, үр дүнг нь хэмжихэд хамаг цаг, хүчээ зарцуулаад хамгийн чухал зүйл болох хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэхдээ бага анхаардаг. Харин сошиал медиа нь зөвхөн мэдээлэл дамжуулах тэр тусмаа уламжлалт мэдээллийн сувагтай адил хэвлэлийн мэдээ дамжуулах суваг биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Хэрэглэгчидтэйгээ харилцан яриа өрнүүлэх, харилцаа бий болгох нь чухал. Өдөрт тодорхой хугацааг хүмүүсээс асуулт асуух, асуултанд нь хариулах, бусдын мэдээллийг түгээх гэх мэтээр өнгөрөөх нь оролцоог нэмэгдүүлэхэд тустай.

Facebook групп яг ийм үед хэрэгтэй аргын нэг. Мэргэжлийн, сонирхогчдын Facebook групп дэх харилцан ярианд оролцох, харилцан яриа үүсгэх нь өөрийгөө, байгууллагаа, брэндээ таниулах өгөөжтэй хэлбэрийн нэг болдог. Харилцан ярианд оролцон өөрийн саналыг нэмэрлэн, тусламж хүссэн тохиолдолд гараа сунгаж байх нь брэндийнхээ давуу талыг харуулах гол аргуудын нэг. Та ч бас бидний үүсгэсэн Сошиал медиа маркетинг Facebook группт элсэн маркетингийн ялангуяа сошиал медиа маркетингийн талаарх асуулт, тусламж авах боломжтой.

Төлөвлөх

Сайтар боловсруулсан сошиал медиа контент төлөвлөгөө гаргачихсан тохиолдолд таны ажил маш их хөнгөрнө. Контент бүтээх, цуглуулах арга замаа төлөвлөх нь таны цагийг хөнгөвчилөх, аль сошиал сүлжээнд ямар контент нийтлэх талаарх ерөнхий чиглэлээ харах, сошиал медиа маркетингийн кампанит ажлаа илүү үр дүнтэй төлөвлөхөд туслахаас гадна хамгийн чухал нь ЯГ ОДОО ЮУ ПОСТЛОХ ВЭ? гэдэг асуултын хариуг танд бэлтгэж өгнө.

Сошиал медиа контент төлөвлөгөө хэрхэн бэлтгэх вэ?

Алхам 1: Постын давтамжаа тодорхойлох

Хэдийгээр төрөл бүрийн сошиал сүлжээнд пост хийх давтамжын талаар төрөл бүрийн тоо байдаг ч хамгийн эцсийн тоо нь танай салбарын онцлог, хэрэглэгчдийн бүтэц, контентын төрөл зэргээс хамаарна гэдгийг анхаарна уу.

Ерөнхийдөө Buffer-с гаргасан судалгааны үр дүн дараах зөвлөмжийг санал болгож байна:

timing

Жич: зөвхөн нэг тоог ягштал барилгүйгээр өөр, өөр давтамжыг туршиж үзэх нь илүү үр дүнтэй. Мөн давтамжаас гадна хэзээ нийтлэх хугацаа адил үр нөлөөтэй байдаг.

Твиттерийн хувьд Followerwonk таны дагагчид хэзээ онлайн байдгийг мөн хэзээ таны жиргээ хамгийн олон хүнд хүрч байгааг харуулдаг.

Facebook Insights ч мөн адил хэзээ нийтлэсэн пост хамгийн олон хүнд хүрч байгааг гаргаж өгдөг. Судалгаанаас харахад ажлын өдрүүдийн 09:00 – 11:00 цагт нийтлэсэн постууд хамгийн үр дүнтэй байдаг байна.

Алхам 2: Юуг, хаана пост хийхээ шийдэх

Хэзээ, хэдэн удаа, ямар давтамжтайгаар пост хийхээ шийдсэн тохиолдолд одоо ямар төрлийн постууд хаана постлохоо шийдэх цаг. Жилийн турш маркетингийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол өөрийн зах зээлд хүргэх мэссэж, зураглал болон хаана пост хийхээ төлөвлөх шаардлагатай.

Ижил мэдээллийг олон төрлийн сошиал медиа сүлжээнд нийтлэж болох хэдий ч платформ бүрийн постын хэмжээ, харьцаа өөр өөр байдгийг заавал анхаарах хэрэгтэй.

Твиттерт 80/20 зарчим бол заавал баримтлах зарчмын нэг. Өөрөөр хэлбэлт бусдын жиргээг цааш түгээх нь 80% бол таны өөрийн жиргээ 20% байх ёстой гэдэг зарчим. Мөн аль ч сошиал медиа платформын хувьд зураг, видео хамгийн их үр дүнтэй постын хэлбэр гэж үздэг.

Алхам 3: Өөрийн контент бэлтгэх

Сошиал медиа пост гаргахад постын урт буюу тэмдэгтийн тоо маш чухал. Жишээ нь жиргээнд 100-115 тэмдэгт бүхий жиргээ илүү Retweet авах магадлалтай гэнэ.

Харин Facebook-н хувьд 40 тэмдэгтээс илүүгүй хэмжээтэй постууд хүмүүсийн оролцоог бий болгоход илүү үр дүнтэй байдаг байна. Эсрэгээрээ Google+ болон LinkedIn-ний хувьд урт постууд илүү үр дүнтэй байдаг.

Алхам 4: Сошиал медиа календарь гарга

Сошиал медиа контент стратегийн хамгийн сүүлийн алхам нь календариа гарган нөхөх. Ингэснээр хаана ямар постууд хийгдэж байгаа талаарх ерөнхий ойлголт мөн баяр ёслол, амралтын өдрүүд, ойн өдрүүд гэх мэт чухал тэмдэглэлт өдрүүдэд тохирсон хамааралтай постууд бэлтгэхэд маш тустай байдаг.  Мөн сошиал медиад өмнө нийтлэсэн контентоо арай өөр шинэлэг аргаар, шинэ зураг, тайлбар оруулан нийтлэх боломжтой бөгөөд энэхүү дахин нийтлэхээ ч контент календарьтаа тусгаж өгөх хэрэгтэй.

Автоматжуулалт

Facebook, Twitter, LinkedIn, Google Plus, Instagram зэрэг хэд хэдэн сошиал медиа платформ дээр идэвхтэй, тогтвортой маркетингийн үйл ажиллагаа  явуулах нь тийм амар биш байдаг. Тиймээс ажил хөнгөвчлөх төрөл бүрийн аппликейшн ашиглах нь зүйтэй. Доорх аппликейшнийг СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР танд санал болгож байна.

Buffer олон төрлийн сошиал медиа платформуудад пост хийх ажлыг төлөвлөх, гүйцэтгэх ажлыг таны өмнөөс хийх болно. Түүнээс гадна вэб хөтөчийн нэмэлт функц байдлаар ашигласнаар интернэтийн хаанаас ч ямар контентийг сошиал медиа контентийн төлөвлөгөөндөө багтаах боломжтой. Buffer ашиглан Twitter, Facebook, LinkedIn болон Pinterest хуудсандаа пост хийх боломжтой.

Hootsuite мөн л олон төрлийн сошиал медиа аккаунтууд зэрэг хөтлөх, пост төлөвлөх, үр дүнг нь хянах зэрэг ажил тун тохиромжтой. Дээр нь сошиал медиа мониторинг хийх боломжтой өөрөөр хэлбэл ямар түлхүүр үгээр хэн жиргэж байна. Тодорхой вэб хуудаснуудад ямар мэдээ шинээр нийтлэгдэж байна гэх мэт мэдээллийг нэг дороос харах боломж олгодог.

Төсөв гаргах

Сошиал медиа сурталчилгаанд зарцуулж буй маркетингийн зардал жил бүр өсч байгааг бид сошиал медиа хуудас руугаа орох бүртээ л анзаарч байгаа. СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР бүр энэхүү салбарт тодорхой хэмжээний төсөв гаргах нь зайлшгүй гэдгийг ойлгож байна. Жишээ нь танай байгууллага зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол, томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол, Facebook хуудасныхаа гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа бол сошиал медиа сурталчилгаанд төсөв гаргаж өгөх нь зүйтэй.

Үр дүнг хянах, турших

Сошиал медиа маркетингийн үйл ажиллагааг хариуцаж байгаа бол үр дүнгээ хянах, туршиж байх нь дараа, дараагийн ажлаа төлөвлөхөд тус болдог.

Үр дүнгийн гол үзүүлэлтүүдээ тогтоон, хэрхэн үр дүнгээ хэмжихээ шийд. Жишээ нь пост хийх давтамж зөв үү? Твиттер дэх видео пост бусад посттой харьцуулахад ямар үр дүнтэй байна вэ? Ямар зураг эсвэл текст нь бусад посттой, сурталчилгаатай харьцуулахад үр дүнтэй байна вэ? Хэзээ пост хийх нь өдрийн бусад үед хийсэн постуудтай харьцуулахад үр дүн илүү байна? гэдэг асуултуудад хариулт ол. Олсон хариугаа дараа, дараагийн үйл ажиллагаандаа ашиглаж байх нь зүйтэй.

Таны өмнө тулгардаг зарим асуултын хариуг өгсөн гэж найдаж байна. Эдгээрээс гадна Facebook Help буюу тусламж хэсэгт хандан өөр бусад асуултууддаа хариулт олж авах боломжтой.

Мөн танд сошиал медиа маркетингийн талаарх асуулт байгаа бол манай Facebook хуудасны энэхүү нийтлэлтэй холбоотой пост дээр коммент хэлбэрээр үлдээгээрэй. Бид мэдэх зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх болно.

TOP