fbpx
Контент маркетинг ба Google хайлт

Контент маркетинг ба Google хайлт хоорондын хамаарал

Google интернэтийн хамгийн алдартай компаниудын нэг. Интернэт хайлтын зах зээлд мэдээж хамгийн том тоглогч. Ихэнх вэб хуудасны хувьд Google-н хайлт-ын үр дүнд дээгүүр байрлах нь цаашдын амжилтынх нь гол түлхүүр болж өгөх нь бий. Тийм ч учраас Google бизнесийн бүхий л салбарт чухал нөлөө үзүүлдэг. Энэ амжилтанд Контент маркетинг ба Google хайлт хоорондын хамаарал онцгой нөлөөтэй.

Google-н хайлт: Тогтмол хувьсал, өөрчлөлт

Google-н хайлтын систем байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг бөгөөд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг багцлан “Penguin” шинэчлэл гэж нэрлэгдэг. Google-н нэн тэргүүний зорилго нь хайлтын системын зах зээл дэх өөрийн эзлэх хувиа хадгалах цаашлаад өсгөх. Ялангуяа хайлтын систем нь Google-н орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг учраас энэ маш чухал. Тэгэхээр Google хайлтын системийн үр дүнд илүү дээгүүр байр эзлэхийн тулд төрөл бүрийн буруу арга хэрэглэж ирсэн хувь хүн, байгууллагуудтай байнгын тэмцэж ирсэн гэсэн үг.

Энэ ч үүднээс Google хайлтын системийнхээ илэрцийн чанарыг сайжруулах гол зорилгоор алгоритмдоо байнгын шинэчлэл, сайжруулалт хийж байдаг. Эдгээр шинэчлэлийн үр дүнд “түлхүүр үг”-ээр дүүргэсэн “ухаалаг” гэх контентийн оронд чанартай, онцгой, хайсан хүнд хэрэгтэй контентыг илүүд үздэг болж ирсэн.

Энэхүү өөрчлөлт нь хамгийн түрүүнд  Google-р хайлт хийдэг хэрэглэгчдэд хэрэгтэй өөрчлөлт болж чадсан юм.  Google-н хувьд ч мөн ашигтай яагаад гэвэл хэрэглэгчид нь хайлтын үр дүн сайжирсанд сэтгэл хангалуун байна, дараагийн хайлтаа мөн л Google-р хийнэ гэсэн үг. Байгууллагуудын хувьд ч мөн адил Google-н хайлтын алгоритмыг аргалах биш харин хүмүүст хэрэгтэй мэдээллээр хэрэглэгчдээ татах талаар ажиллах шаардлагатай болж байна гэсэн үг юм.

Байгууллага, маркетерүүдэд энэ өөрчлөлт хэрхэн нөлөөлөх вэ?

2013-2014 онд Google хайлтын системийнхээ алгоримтд маш том өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь олон бизнесийн байгууллагын вэб хуудасны хандалтыг эрс бууруулсан. Нэг л шөнийн дотор хандалт нь байхгүй болсон бизнес эрхлэгчид юунаас болов гэдэг шалтгааныг хайхад шалтгаан нь ердөө л интернэт маркетингийг нь хариуцдаг газрууд нь Гүүглийн алгаритмыг аргалах гэсэн чанарт муутай  контент бэлтгэж байсан нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл өмнө нь амжилттай хэрэгжиж байсан арга техник огт хэрэггүй болж эхэлсэн юм.

Мэдээж дижитал маркетингийн мэргэжилтнүүд үүнийг дагахаас өөр аргагүй болсон. Шинэ нөхцөлд байдал түргэн зохицон өөрчлөгдөж “ЧАНАР ба ТОО” гэсэн зарчмыг дагасан хэсэг нь амжилт олсон бол бусад нь мэргэжлээ солихоос аргагүй болж эхэлсэн юм. Энэ л өөрчлөлт КОНТЕНТ маркетингийн ЦОО ШИНЭ ЭРИН үеийг эхлүүлсэн юм.

Холбоотой: 

Бидний зохион байгуулдаг Дижитал маркетингийн сургалтын хөтөлбөртэй эндээс танилцаарай. 

Контент маркетинг ба Google хайлт: ЧАНАР бол ХААН

Контент маркетинг хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Одоо КОНТЕНТ маркетинг хэрэглэгчдийн сонирхон унших, цааш нь түгээх ЧАНАРТАЙ, ОНЦГОЙ давтагдашгүй контент бий болгох тухай ойлголт болон хувирсан. Өмнөх түлхүүр үгээр тоглох аргачлал нь хэрэглэгчдэд тэс өөр ҮР ӨГӨӨЖ авч ирдэг болж өөрчлөгдсөн гэж ойлгож болно.

Гэхдээ контент маркетингийн эцсийн зорилго бол өөрчлөгдөөгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. Контент маркетинг тухайн байгууллагын хэрэглэгчдийн урсгалыг нэмэгдүүлж, борлуулалтыг өсгөх зорилго нь хэвээр. Харин энэхүү зорилгод хүрэх арга нь илүү хэрэглэгчдэд хандах болж, Гүүглийн хайлтын системийн алгоритмыг аргалан вэб хуудасны хандалтыг зохиомлоор өсгөх, хайлтын илэрцэд нөлөөлөх гэсэн оролдлогууд үеэ өнгөрөөжээ.

Тэгэхээр контент маркетинг ашиглаж буй эсвэл ашиглахаар төлөвлөж байгаа бол ТАНАЙ байгууллагад ИРЭЭДҮЙ гэрэлтэй байна гэсэн үг.

TOP